"Бидний ген эрүүл мэндэд чухал нөлөөтэй ч бидний амьдралд хандах хандлага, сонголтууд хамгийн том нөлөөллийг үзүүлнэ. Эрүүл саруул байдал биднээс л шалтгаална". Dr. Maxine Barish-Wredin
UCLA их сургуулийн эрдэмтэн Стивен Хорват (Steven Horvath) ахлах сургуульд байхаасаа эхлэн хүний амьдралын уртасгах нээлт хийхийг мөрөөддөг байсан ба үүнд чиглэж ажил мэргэжлээ сонгохоо аль хэдийн шийдсэн байжээ. Түүнд мөрөөдлөө биелүүлэх боломж 2006 оноос асар том хэмжээний дата мэдээлэл түүний гарт цугларах үед олдож, тэдгээр дээр судалгаа шинжилгээ хийсний дүнд хүний настай холбоотой биологийн тэмдэглэгээг тогтоож чадсан байна. Түүний багийхан хүний биеийн дотоод зохицуулалтын системийн хэсэг бөгөөд гадаад орчин нөхцөлийн ихээхэн нөлөөөлд байдаг бидний геномыг химийн аргаар өөрчилж байдаг натурал эпигенетик процесс болох метилаци (methylation- өөрөөр хэлбэл эсүүд энэ процессоор генийн илрэлийг удирдаж “унтраадаг” гэсэн үг) дээр гол анхаарлаа төвлөрүүлсэн байна. Тэрээр Испани, Герман, Итали, Америк, Их Бритайн, Автралийн эрдэмтдээс эрүүл эдийн метилацийг судлах боломжтой хэдэн мянган хүний генийн мэдээллүүдийг агуулсан 50 гаруй багц дата мэдээллийг цуглуулж чадсан байна. Тэд 3 жилийн турш тархи, гэдэс зэрэг хүний эрхтнээс авсан цус, шүлс, эс гээд 8000 орчим эдийн дээжс дээр ажиллаж дүн шинжилгээ хийжээ. Эдгээр эрдэмтэд 51 төрлийн эс, эдээс 353 ДНХ тэмдэглэгээг ялгаж, амьдралын туршид ДНХ-ийн метилацийн хэмжээ нь хүний насанд хэрхэн нөлөөлдгийг тогтоохоор ажилласан байна. Тэгээд эдгээр мэдээлэл дээрээ үндэслээд төрөд бүрийн эс, эд, эрхтэний насыг нарийвчлалтайгаар тогтоох алгоритмыг гаргажээ. Ийнхүү гаргаж авсан тухайн эдийн биологийн насыг жинхэнэ настай харьцуулахад дээрх “цаг” нь насыг маш нарийн зөв тодорхойлж чадаж байсан ба жишээ нь үр хөврөлөөс авсан үүдэл эс нь дээрх цагаар маш залуу (нялх) болохыг, урт настангуудын мэдрэлийн эдийнх ойролцоогоор 100 гэж гарчээ. Үүний хамтаар зарим хүмүүсийн биологийн нас жинхэнэ наснаасаа ялгаатайг, зарим эд эрхтэн бусад эрхтэнээсээ илүүтэй хурдан хөгширдөг хэмжээн гарсан бөгөөд жишээ нь хүний хөхний эд хамгийн хөгшин биологийн настай ба эмэгтэй хүний хөхний эрүүл эд биеийн бусад хэсгээс 3 хүртэлх насаар, хэрэв энэхүү эс нь хавдрын эсийн ойролцоо бол 12 насаар тус тус хөгшин биологийн настайг байжээ. Түүнчлэн маш залуу, магадгүй хэдхэн 7 хоногийн настай цусны цагаан бөөм 50 гаруй насны донорын генетик ул мөрийг агуулж байгаа нь тодорхой харагдаж байжээ.
Үүнээс хойш тэрээр энэхүү эпигенетик цагийг хүний хөгшрөлт явагдах механизмыг хэрхэн ажилдгийг ойлгох багаж болгон ашиглаж байгаа бөгөөд тэрээр Италийн 100 настангууд дээр хийсэн судалгаагаараа эдгээр урт настнуудын үр садын эпигенетик цаг бусад үеийхнийгээ бодвол ойролцоогоор 5 хүртэлх насаар залуу зааж байжээ. Түүний хамгийн чухал нээлт бол 2013 онд 100 гарсан 3, 110 болон түүнээс дээш насалсан 3 хүн дээр хийсэн судалгаа аж. Тэдний баг 112 настай эмэгтэйн 30 гаруй анатомийн хэсгийн эпигенетик цагийг тогтооход серебэллум (cerebellum) нь биеийн бусад хэсгээс хамгийн залуу нь байсан ба хөгшрөх процесс бусад хэсгийгээ бодвол хамаагүй удаан явагдсан нь харагдсан байна. Энэ нь тархины хойд хэсэгт орших мэдрэлийн судлаар бүрхэгдсэн хэсэг бөгөөд анхаарал, хэл яриа зэрэг мотор хөдөлгөөн, танин мэдэхүйн функуудын үүргийг гүйцэтэх ба 80 орчим нас хүрэхэд ямар нэгэн шалтгааны улмаас хөгшрөлт нь бүрэн зогсож, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг нь ажиглагджээ. Түүнчлэн тэдний баг серебэллумын хөгшрөлтийн хурдтай холбоотой хоёр эсүүдийн төрлүүдийг олж тогтоосон ба эдгээр нь өт, ялааны амьдралын хэмжээг уртасгахад нэмэр болдог нь болон тэндээс ирэх химийн сигналыг нь зогсоосноор хулганы амьдрал уртассан нь өмнө нь хийгдсэн судалгаануудаар тогтоогдсон мэдрэлийн судал замын ойролцоо байрлалтай байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. Стивен Хорват хэрэв серебэллум яагаад удаан хөгширдгийн учрыг олчихвол бусад эд эрхтэнийг хөгшрөлтийг удаашруулах боломжтой болно гэж найдаж байгаа юм байна.
Ийнхүү ямартаа ч өнөөгийн шинжлэх ухааны түвшинд хүний теломер болон ДНХ-ийн дээжээр 353 тэмдэглэгээнд нь үндэслэн тухайн хүний биологийн нас хэд болох, энэ нь түүний жинхэнэ наснаас зөрөөтэй эсэхий тогтоох боломжтой болжээ. Мэдээж хүний жинхэнэ насыг өөрчлөх ямар ч арга байхгүй ч биологийн насанд генээс гадна гадны олон хүчин зүйл нөлөөлж болох нь өмнө дурдсан судалгаа, шинжилгээ, жишээ, тоо баримтаас харагдаж байгаа билээ. Үүнд амьдралын хэв маяг буюу хоол ундны бүтэц, бие тамир дасгал хөдөлгөөн, нойр, стресс, тамхины хэрэглээ зэрэг биднээс өөрсдөөс хамаарах хүчин зүйл орох бөгөөд жишээ нь 20 гаруй жил урт наслалтын талаар судалж байгаа эрдэмтэн Michael Roizen, M.D. (твиттер нэр нь Young Dr Mike Roizen) хүн өдөр бүрийн энгийн сонголтоороо бие махбодь, оюун санаагаа календарийн наснаасаа залуу байлгаж чадна гэж үздэг, энэ талаар ч хүмүүс байнга зөвлөгөө, сургалт явуулж хүмүүст тусалдаг хүн билээ.
Та бүхэн John Hancock Life Insurance Company вэб сайт уруу ороод
https://www.johnhancockinsurance.com/life-expectancy-calcul…# дээр нас, хүйс, жин, амьдралын хэв маяг зэрэг үзүүлэлтээ хийгээд боломжтой насныхаа хэмжээг харж болно. Зарим нэг үзүүлэлтүүдээ өөрчлөөд харахад насны хэмжээг хэрхэн өөрчлөгдөж байгааг харахад эрх биш нэгийг бодогдуулна. Жишээ нь дасгал хөдөлгөөн хийдэггүй бол хийдэг болгож сонгоход хүрч болох нас чинь хэдээр өөрчлөгдөж байгааг хараарай. “The Roadmap to 100“ номын зохиол эмч Волтер Бортц (Dr. Walter Bortz)-ийн үзэж байгаагаар бол бие тамир дасгал 30 жилийн настай тэнцэнэ гэнэ. Өөрөөр хэлбэл бие тамираар тогтмол хийчээлдэг, 70 настай хүний бие махбодь хичээлдэггүй анфит (unfit, жин илүүдэлтэй) 40 настныхтай адил байх нь. Үргэлжлэл бий.

No comments:
Post a Comment