Мужийн шинэ захирагч маань оюутнуудын коллежийн зардлыг багасгах, хөнгөлөх, туслалцаа үзүүлэх тал дээр нийтдээ 280 саяыг зарцуулах хэдэн төсвийг баталж гарын үсэг зуржээ.
1/ Олон оюутан, гэр бүлүүддийн аминд ордог, амьдралын болон сурахтай холбогдсон зардлуудад нь зориулж жилд нэг оюутанд 6000 хүртэлх долларын буцалтгүй туслалцаа өгдөг Cal Grant сангийн хэмжээг 41.8 саяар нэмэгдүүлснээр бага, дунд орлоготой гэр бүлийн гишүүд бөглөх бололцоотой болгож байгаа гэжээ. Үүний дүнд өмнө нь энэхүү санхүүгийн туслалцааг авах нөхцөлд багтдаггүй байсан 15 мянга орчим оюутнууд авах бололцоотой болно.
Түүнчлэн зуны семестрт Cal Grant авах бололцоотой болгож байгаа юм байна.
2/ 1999 онд үүсгэсэн бөгөөд Scholarshare программ буюу татвараас чөлөөлөгддөг 529 saving account нь томчуудаас коллежийн зардалд нь зориулж хүүхдэдээ нээж болдог данс юм. Үүнийг уоам нэмэгдүүлэхийн тулд сурталчилгаа, урамшуулалтанд зориулж нэг удаа 50 саяыг зарцуулах аж. Энэхүү дансыг нээх хамгийн багаар $25 нээж болох бөгөөд зарим хотууд өөрийн урамшууллын проргаммтай, жишээ нь San Francisco хотын улсын сургуульд явдаг хүүхдэд данс нээвэл хотоос нь $50 автоматаар данс уруу ордог.
Дээрх мөнгийн тодорохй хэсэг 2019 оны 12-аар сараас эхлэн 75 мянгаас доош орлоготой өрхүүд хүүхдэдээ шинээр ийм данс нээсэн тохиолдолд $225 хүртэлх анхны депозиттой нь тэнцэх хэмжээний мөнгийг нь мужаас нэмж өгөх юм байна. It’s free money. Жишээ нь Сангийхан бол хүүхдүүддээ төрсөн өдрөөр нь жижиг сажиг бэлэгний оронд $225 , түүнээс дээшээр 529 данс нээж өгчихвөл нэг удаад мужаас $225, хотоосоо $50 нэмээд данс уруу нь орчихно. Аажимдаа нэмээд яваад байхад хүүхдүүдэд коллежид ороход нь нэмэртэй болох нь дамжиггүй. Энэ данс уруу орж байгаа мөнгийг татварын өмнөх орлогоос хасдаг болохоор ашигтай дээр нь зөвхөн сургалтын төлбөр гэлтгүй суралцах явцад гарах бусад зардлуудад зарцуулж болдог. Энэ талаар дэлгэрэнгүй нэг бичнээ.
3/ Калифорнид өмнө нь батлагдсан, анх удаа коммунити коллежид элсэн орогчид 1 жил үнэгүй сурах боломжийг улам нэмэгдүүлж 2 жил үнэгүй сурах бололцоотой боллоо. Хүүхэд залуучууд гэлтгүй эцэг эхчүүд (өөр улсад төгссөнийг тооцохгүй, Америкт л сурч байгаагүй бол анх удаа гээд явчихна) сураад байдаг цаг шүү. Заавал мэргэжил боловсрол гэлтгүй дуртай, сонирхдог хичээлүүдээ аваад явахад сайхан боллоо. Ашиглаарай нөхдүүд ээ.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment