Өнгөрсөн 7 хоногт Бэй Ариагийн хүүхдүүдэд зориулсан Grit Math төвийн маань тооны зуслан маань 2 дахь жилээ явагдлаа. Энэ удаад хүүхдүүдээ Lake Tahoe дахь амралтын байранд байрлуулсан нь тэдэнд олон цагийн хичээлийн хажуугаар дэлгэцнээс хол байгалийн сайханд амарч тоглох боломж өгсөн тул их таалагдсан билээ. Бяцхануудын маань зарим нь анх удаагаа аав ээжээ хол байсан гэхэд биеэ маш сайн дааж, бусадтай харьцаж, эмх цэгцтэй сайн байсныг магтмаар байлаа. Дэлгэцнээс холдоод ирэхээр хүүхдүүдийн толгой өдрөөс өдөрт улам сэргэг, түргэн, улам ухаалаг сайн ажиллаж байгаа нь надад илт ажиглагдав. Олон цагийн тоо биш харин олон цагийн электрон хэрэглээ чинь хүүхдийн тархинд тунгаан бодох (critical thinking), задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх боломж олгохгүй эрээн мариан өнгө дүрс, тасралтгүй хөдөлгөөнөөр "мангартуулж" орхидог гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Дээр нь тархины шагналын системийг байнга өдөөхөөр хийгддэгээс хүүхэд улам татагдаж, дахин дахин тоглохыг хүсдэг (тоглоомыг бүтээхэд оролцдог сэтгэл судлаачид, маркетингийн мэргэжилтнүүдийн гол зорилго) бөлгөө. Эцэг эхчүүд минь зун хүүхдүүдээ амрааж байна гэж компьютер өдөр шөнөгүй тоглуулах биш, өдөрт тоо бодуулдаггүй юмаа гэхэд ядаж заавал ном унших, агаар салхинд байлгах цаг гаргаж толгойг нь сэргээж байгаарай. Намар сургуульд ороход ялгаа нь маш их ажиглагддаг юм шүү.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment