Өнгөрсөн 4 дэх өдөр, Sept. 12-аас Сакраменто хотод (county биш шүү) "The Sacramento Tenant Protection and Relief Act" буюу рент контрол дүрэм хэрэгжиж эхэллээ. Энэ нь апартмент, дуплекс, мобил парк дахь байр, 1995 оны 2-р сарын 1-ээс өмнө баригдсан зочид буудлын өрөөг сар сараар болон (month to month rent) сараас дээш хугацаагаар рентлэж байгаа оршин суугчдад хамааралтай бөгөөд энэ нь 2024 оны 12 сарын 31 хүртэл хэрэгжинэ.
Энэ хотын дүрмээр байрны эздийг жилийн рентийг 6%-иас ихээр нэмэгдүүлэхийг хориглож байгаа юм. Рент дээр инфляци (одоогоор 2.7% байгаа ч хотын хэмжээнд 2.5% гэж тооцож байгаа юм байна) нэмж тооцогдож болно. Тэгэхээр байрны эзэд байрны рентийг өмнөх жилийн 8.5%-аас дээш нэмэхийг хориглож байгаа гэсэн үг. Өмнөх жил нь $1000 байсан рент дараа жил хамгийн ихдээ $1085-аас хэтрүүлэхийг хориглох нь. Хэрэв инфляци 4%-аас дээш гарсан нь ч нийтдээ 10%-аас дээш нэмэхгүй байхыг бас заажээ.
Мөн нэг жилээс дээш хугацаагаар амьдарч байгаа байр хөлслөгчийг байрны мөнгөө төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн, хар тамхи зарсан, шаардлагатай үед байрны эзнийг байранд оруулаагүй зэргээр байрны гэрээг зөрчснөөс бусад тохиолдолд байрнаас гаргахыг (evict) хориглосон байна. Гэхдээ байрны эзэн засвар хийх, байраа зарах зэрэг тодорхой нөхцлийн улмаас рентерүүдийг гаргахыг зөьвшөөрөх бөгөөд үүний тулд 120 өдрийн өмнө мэдэгдэх ёстойг заажээ. Хэрэв эдгээрийг байрны эзэн зөрчиж байна гэж үзвэл хотын захиргааны 916-808-8121 or email tpp@cityofsacramento.org мэдэгдэж болох бөгөөд бие даасан шалгагч нар 2 талын гомдлыг сонсож шийдвэр гаргах аж.
Дэлгэрэнгүйг www.cityofsacramento.org/TPP. олоорой.

Үүнээс гадна мужийн хэмжээнд рент контрол (5%+ инфляци)-ийн хуулийн төсөл мужийн захирагчийн ширээн дээр байгаа. Үүнд сүүлийн 15 жилд баригдсан байр орохгүй. Хэрэв захирагч гарын үсэг зурвал (маргааш) ирэх 1/1-ээс 2030 он хүртэл үргэлжлэхээр тусгагдсан байгаа.
No comments:
Post a Comment