Bureau of Labor Statistics -ийн доорх график дээр 2026 он хүртэл хамгийн их хэрэгцээний өсөлттэй ажил мэргэжлийг жагсаажээ. Үүнд эндхийн монголчууд, ялангуяа монгол эмэгтэйчүүдийн маань хийдэг хүн гэрээр харж асардаг ажлын хэрэгцээ улам нэмэгдэх нь харагдаж байна. Ямартаа ч ажилгүй болно гэсэн ойлголт бараг байхгүй гэсэн үг болов уу.
Харин ямар нэгэн байдлаар эрх ашиг чинь зөрчигдвөл Гэрийн ажилчид, асрагчид, үйлчлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөх байгууллага тухайлбал нэгдсэн улсын хэмжээнд ажилладаг National Domestic Workers Alliance (NDWA), мөн нэтворк Hand in Hand, мөн хот мужуудад өөрсдийн гэсэн байгууллагууд эрж олж хандах нь зүйтэй шүү. National Bill of Rights for Domestic Employees гээд хууль нь одоогоор New York (2010 онд), Illinois (2016) гэхчилэн нийт 7 мужид батлагдсан бөгөөд энэ хуулиар гэр оронд ажиллагсад, бичиг баримттай, үгүйгээс үл хамааран хөдөлмөрийн хуулиар хамгаалагддаг аж.
Өөр нэг сонирхолтой зүйл бол нарны панел угсрагчид, саохин сэнсний засварчдын хэрэгцээ одооныхоос бараг 2 дахин нэмэгдэх нь. Одоогийн цалин нь цагийн $19, $26 байгаа юм байна. Биеийн хөдөлмөрийн чиглэлд ажиллаж байгаа, ажиллахаар төлөвлөж байгаа залуучууд эртхэн сургалт энэ тэрд нь суугаад эзэмшихэд алдахгүй шинжтэй.

No comments:
Post a Comment