Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

11/7/19 Хятадын зээлийн эдийн засаг

Wall Street сэтгүүлийн өнөөдрийн дугаарт бичсэнээр 10 гаруй жилийн турш тасралтгүй өргөжиж тэлсэн, хэмжээ хязгааргүй зээл авсан иргэд, бизнесүүдийн өрийн хэмжээ эдийн засгийн удаашралаас үүдэн дийлдэхгүй хэмжээд хүрч байгаа бололтой. Үүнд дурдсанаар нийт 17 триллион долларын банкны төлөгдөөгүй зээл байгаа гэжээ.
Хэдэн жилийн турш эдийн засгийн хөгжлийг хурдцыг бууруулахгүй, үймээн шуугиан гаргуулахгүй байх, ажилчдыг сэтгэл хангалуун байлгахын тулд Хятадын ЗГ-аас хүчээр мөнгө шахаж, компаниудыг дампууруулалгүй дэмжлэг үзүүлсээр ирсэн нь ч саяхнаас компани байгууллагуудыг аврахаа зогсоож Америкийн дампуурлын хуулийн системтэй адил шүүхүүдийг байгуулж дампуурах боломжийг олгож эхэлсэн байна. Доор дампуурах өргөдөл бөглөсөн компаниудын тоог харуулсан граффикийг оруулав. 2018 онд гэхэд 2 жилийг өмнөхөөс даруй 3 дахин их өргөдөл хүлээж авсан байна.
Нэг жишээнд дурдсанаар ЗГ -ийн эзэмшлийн нэгэн гангийн үйлдвэр гэхэд 29 тэрбум долларын өртэй, дампуурлаа зарласан гэсэн бол олон жилийн турш хөдөлмөрлөж цуглуулсан 84,700 доллараа байр авахаар нэгэн компанид төлсөн нь ч нөгөө компани 2014 оноос хойш санхүүгийн улмаас барилгын ажиллагаагаа зогсоочихсон байгаа гэх жишээтэй. Эдийн засаг нь удааширсан, Дээр нь Америктай хийх худалдааны тариф нэлээд компаниудыгсөхрүүлнэ гэж үзжээ.
Эдгээр нь монголчууд бидэнд юуг өгүүлж байна вэ гэхээр Хятадтай хамтарч ажилладаг компани байгууллагууд санхүүгийн асуудал, авлага энэ тэрдээ, манай банк санхүүгийн байгууллагууд тогтвортой байдалдаа илүүтэй анхаарч, цаашид болгоомжтой хандах ёстой гэсэн үг болов уу. Эндхийн ихэнх Монголчууд Америкт болсон 2008 оны эдийн засгийн уналт, санхүүгийн хямралыг нүдээрээ харж, мэдэрсэн, чанаргүй, сул зээл яаж улс орны эдийн засгийг унагдгийг харцгаасан. Хятад гэдэг том улс хөрвөхөд манай жижиг улсыг бүү хэл дэлхийн эдийг засгийг хөлдөө чирэх билээ.

No comments:

Post a Comment