Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

11/15/19 Сэтгэл санааны уналт, сэтгэл зовнил


“Сэтгэл санааны уналт, сэтгэл зовнил” байгууллагын судалгаагаар Америкийн коллежийн 4 оюутны 1 нь сэтгэл санааны өвчнөөр оношлогдсон эсвэл эмчлэгдсэн; санал асуулгад оролцсон оюутнуудын 20% нь амиа хорлох тухай бодсон, 9% нь оролдож үзсэн гэж гарчээ.
Энэ техник технологийн их хэрэглээтэй уялдаатай юу мэдэхгүй, найз нөхөдтэйгээ нүүр нүүрээ харсан харилцаа нь бага байна уу, ямартаа ч эндхийн залуучууд сэтгэл санаа нь дарамтанд амархан ордог, санаа нь амархан зовдог нь ажиглагдаад байгаа. Саяхан манай дунд хүүгийн сургуулийн яриа хөөрөө сайтай хөөрхөн хүү амиа хорлохыг оролдсон гээд, найзууд нь бүгд гайхширсан билээ. Манай хүү хэрэндээ бас дотроо санаа зовсон байсан. Яасан бол гээд. Гаднаа зүгээр харагдавч дотор нь хар шуурга болж байгааг найзууд нь бүү хэл, эцэг эх нь ч анзааралгүй өнгөрдөг бололтой.
Хүүхдүүдээ, залуучуудаа ажиглаж, ярилцаж, санаа зоволтыг нь хөнгөлөх, багасгах, миний хүү, охин зүгээрээ хэцүү зүйл тулгарна, гэхдээ хүн даваад л гарна гэх зэргээр зоригжуулаад явах зөв юм болов уу.
Хүүгийн яриагаар бол коллежийн шалгалтын ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд анхаарал төвлөрүүлэх элдэв эм хэрэглэдэг гэх юм билээ.

No comments:

Post a Comment