Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

11/20/19 Kоллежид бэлдэх нь

Хүүхдүүдээ гайгүй коллежид тэнцүүлэхийн тулд сурлагын үзүүлэлт GPA, SAT онооноос өөр юу бэлдэх вэ гэж залуу эцэг эхчүүд коллежид хүүхдээ оруулсан, төгсгөсөн туршлагатай гэх биднээс их асуудаг. Мэдээж дээрх 2 үзүүлэлт хамгийн чухал ч дээр нь нийгмийн төлөө, хүний төлөө бага ч гэсэн хийсэн зүйлтэй, хийх тэмүүлэлтэй байх нь том сургуулиудад элсэх хүүхдийн чухал чадвар гэж үздэг бөлгөө. Энэ нь тэдний хийсэн коммунити сервис, сайн үйлсийн ажлууд орох бөгөөд бусад хүүхдүүдээс арай өөр, өвөрмөц эсвэл хүрээ ихтэй үйлсд, голлох эсвэл томоохон хувь нэмэр оруулсан байвал мэдээж их өндөр үнэлгээ авах нь дамжиггүй.
Харин сургуулиас гадуурх бусад үйл ажиллагаануудын оролцоо, тухайлбал спорт, клубүүдийн тэмцээн уралдаан аль зэрэг нөлөө үзүүлэх вэ? Манай монгол эцэг эхчүүдийн дунд нэгэн түгээмэл ойлголт яваад байдаг нь спортоор сайн хичээллэдэг байвал сайн сургуулиудад ороход нэмэртэй гэж боддог. Энэ нь 2 талтайг ойлгоорой. Хүүхэд үнэхээр тэр спортдоо дуртай, хичээл номоо цагт нь амжуулж чаддаг, та бүхэн өөр өөр хотуудад болдог уралдаан, тэмцээн, эцэг эхийн оролцох ёстой арга хэмжээнүүдэд яваад байх цаг хугацаа, санхүүгийн боломжтой бол хүүхэд спорт, бие тамираар хичээллэхэд эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвар сурах гээд төрөл бүрийн ач холбогдолтой нь гарцаагүй. Гэхдээ улсад, мөн муждаа эхний байруудад ордоггүй л бол спорт болон бусад дугуйлан, клубын уралдаан тэмцээний оролцоо, шагнал Америкийн нэр хүндтэй сургуулиудад орох билет болохгүй ээ. Харин зарим сургуулиуд, мөн ялангуяа тухайн сургуулийн спортын баг нь сургуулийн нэр хүндэд нөлөөлдөг, улсдаа дээгүүрт явдаг бол тэр чиглэлээр хичээллэдэг хүүхдүүдийг онцгой анхаарч авах нь бий. жишээ нь хүүхдийнхээ сонирхож байгаа сайн сургуульд байгаа улсад эсвэл муждаа алдартай багийн спортын төрлийг сонгож хичээллэж амжилт гаргах нь тухай сургуульд accept хийгдэх боломжоо нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр америкт ихэнх хүүхдүүд ямар нэгэн спортоор хичээллэдэг гэхэд болох тул тэр олон сая мундаг хүүхдүүдээс илүү гарч улсад, мужид дээгүүр жагсахын тулд америк хүүхдүүдийн ховор хичээллэдэг, монгол хүүхдүүд амжилт гаргах магадлалтай спорт, хичээллийн төрлийг сонгох нь илүү сонгогдох боломжийг өгөх нь гарцаагүй. Өөр нэмэх зүйл байвал нэмээрэй.

No comments:

Post a Comment