Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

10/16/19 Дэлхий дэх ядуурлын талаар судалгаа

Нобелийн эдийн засгийн шагналыг дэлхий дэх ядуурлын талаар судалсан MIT, Harvard-ын 3 профессор хүртлээ. Тэдний судалгаагаар ядуучуудын амьдрал, амьдралдаа хийдэг сонголтуудаа ямар учраас хийдэг зэргийг нь судлахгүйгээр тэдний амьдрал нөхцөл байдлыг дээшлүүлэх зөв программыг хэрэгжүүлэх аргагүй гэжээ. Тэд Энэтхэгийн хөдөө тосгонд ажиллахдаа хүнд нөхцөлд амьдарч байгаа сурагчдад сурах бичиг, үнэгзй хоол зэргийг өгсөн ч тэдний сурлагат тэгтлээ нөлөө үзүүлээгүй байна. Үүний дараа сургалтын программыг сурагчдын амьдралд хамааралтай, ойр болгож, хоцорч яваа сурагчдад илүүтэй цаг гаргаж ажиллаж, багш нартай богино хугацааны гэрээ байгууллах зэргээр тэдний хариуцлагыг нь нэмэгдүүлэхэд хүүхдүүдийн сурлага сайжирч иржээ. Эдгээр аргыг багш нар нь бүр заримдаа ажилдаа ч ирдэггүй орнуудад хэрэгжүүлэхийг зөвлөсөн ба одоогоор тэдний санаачилсан remedial tutoring буюу хоцорч яваа хүүхдүүдэд давтлага өгөх программын үр шимийг 5 сая Энэтхэг хүүхдүүд хүртээд байгаа гэжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүргэх нь маш их үр дүн өгсөн гэжээ. Монголд маань үнэгүй тул энэ талаар дэлгэрүүлэх шаардлагагүй байх. Харин ядууст зориулсан бизнесийн жижиг зээл Энэтхэгт болон хэд хэдэн оронд тийм ч үр дүнд хүрээгүй талаар дурдсан дотор Монгол маань оржээ. Сонирхолтой. Монгол эдийн засагч нар, магистр, дэд эрдэмтдээс энэ талаар судлаад засгийн газар зөвлөмж өгдөг л байлгүй. Гадны хүнээс илүүтэй дотор нь амьдарч байгаа хүмүүс илүү сайн судалгаа гаргана даа.
Тэдний үзэж байгаагаар дэлхийд 700 сая хүн нэн ядуу, хямд бөгөөд амархан эмчлэх өвчнөөс болж 5 сая хүүхдүүд 5 хүрэлгүй нас бардаг, дэлхийн хүүхдүүдийн тал хувь нь наад захын унших, тооны боловсролгүйгээр сургуулиас гардаг гэжээ.

No comments:

Post a Comment