Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, August 19, 2014

Арай хямдаар...



Гар утасны план
Гар утасны үйлчилгээ үзүүлдэг зарим компаниудын үйлчилгээг арай хямдаар авч болох боломж гарч ирсэн байна. Эдгээр компаниуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд үнээ бууруулж байгаа бөгөөд үүнийгээ арай “нууц” байдлаар буюу өөрсдийн сүлжээний агаарын цагаа /air time/-аа гуравдагч компани зарах замаар хийж байгаа юм. Эдгээр операторуудын нэг Freedom-Pop үнэгүй план санал болгож эхэлжээ. Ямар нэгэн гэрээ байгууллах шаардлагагүй тул дуртай үедээ гарч болно. Үнэгүй планд 200 хүртэлх минутын ярианы эрх, 500 хүртэлх текст мессэж, 500 мигабайт хүртэлх интернэт эрх орно. Хэрэв хязгааргүй ярих эрх, мессаж авья гэвэл 11 доллар, 2GB интернэт гэхэд 20 доллар зэрэг боломжуудтай. Түүнчлэн компаний мөнгө олдог зар сурталчилгаануудаас нь даунлоуд хийвэл дата-гаар шагнуулна. Түүнчлэн энэ компаний үйлчлүүлэгч гэр бүлийн гишүүн, найз нөхдөөсөө илүүдэл дата-г нь өөртөө шилжүүлэх боломжтой. Энэ компани нь өөрийн сүлжээгүй бөгөөд Sprint-ээс агаарын цаг худалдаж авч борлуулдаг компани юм. Хэрэглэгчид утас, текст ямар нэгэн асуудалгүй, байршлаас хамаарч 3 юмуу 4 G хурдаар интернэттэй холбогдож байна гэжээ. Гол нь Sprint-ийн smart утаснууд л ажиллана. Утаснуудын үнийг нь веб сайт уруу нь орж шалгаарай. Эсвэл ebay ч юмуу интернэтээс арай хямд худалдааж авч болох юм. Ганцаараа бөгөөд wirelessээр интернэтээ авчихдаг, тэгтлээ утас хэрэглэдэггүй хүмүүст зүгээр санагдана. Бусад операторуудын үнийг харьцуулж хараарай. Straight Talk, Simple Mobile.
Ном
Nook, Kindle гарснаас хойш хүмүүс хүнд ном чирч явах шаардлагагүй и-ном худалдаж аваад уншаад явдаг болсон. Amazon.com ном хэвлэлийн Hachette компанитай хийсэн өндөр хэмжээний “тулаан”-аас хэрэглэгч бидэнд ашиг унаж байх шиг байна. Та бүхэн миний нэгэн адилаар цаасан номонд илүү дуртай бол бүр сайн юм болж. Зарим цаасан номнууд и-номнуудаас хямд болжээ. Жишээ нь нөгөө залуучуудын дунд нэрд гарсан Twilight ном Nook, Kindle дээр 8,99 доллар бол гайгүй эдлэгдсэн цаасан ном үнэгүйгээр тээвэрлэхээр 3,29 доллар гэж Thriftbooks.com дээр байх жишээтэй.
Эсвэл энэ үнэтэй санагдаж байвал классик номнуудыг үнэгүйгээр Project Gutenberg (Gutenberg.org)-аас даунлоуд хийж аваад уншиж болно. Харин орчин үеийн номыг бол мэдээж номын сангаас хайсан нь дээр байх.
Зочид буудал хямдаар
Зарим улирлуудад зарим чиглэлд зочид буудлын үнэ нэмэгддэг. Үүний хажуугаар зарим нь зөвхөн өрөөгөө л хөлслүүлэхэд илүүтэй анхаардаг тул онлайн сайтуудад хямд үнээр байршуулж эхэлдэг юм байна. Жишээ нь Hotwire-аас мэдэгдэж байгаагаар Lake Tahoe-ийн зочид буудлууд энэ намар хямд байх болно гэжээ. Энэ намрын Reno-Tahoe зочид буудлуудын үнэ түрүү жилийн мөн үеийнхээс 52%-иар буугаад байна гэсэн байна.  Niagra Falls-ийнх 38 хувиар буужээ. Түүнчлэн Virginia Beach, Seattle, Quebec хотуудынх нэлээд буусан байна. Hotwire сайт зочид буудлуудын нэрийг өрөө захиалах хүртэл чинь ил гаргадаггүй. Азаа үзээд захиалбал мөнгө хэмнэх боломж бий.  
Автомашины хямд даатгал-Калифорнид
California Low Cost Automobile Insurance Program-ийн талаар би урд нь бичиж байсныг зарим нэг нь санаж байгаа байх. Саяхан хэрэг гаргаад дахиад орж харав.  Бүр хямдарсан байна. http://www.mylowcostauto.com/
Энэ сайт уруу ороод танай коунтид жилийн төлбөр хэд байгааг орж хараарай. Мөн гэр бүлийн гишүүдийн тоогоо тавиад дээд оролгын хэмжээг харах боломжтой. Сакраментог сонгож харвал жилийн 276-хан доллар байна. Энэ даатгалыг авахын тулд дараахь нөхцөлийг хангах ёстой. Үүнд:
-         Жолооны рекорд сайн байх ёстой.
-         19-ээс дээш настай байх
-         3-аас дээш жилээр жолооны үнэмлэхтэй /жолоо барьж/ байсан байх.
-         Машин нь зээлийн биш байх, 20 мянган доллараас доош үнэтэй байх
-         Орлогын нөхцөлийг хангах. Жишээ нь 4 ам бүлтэй гэр бүл гэхэд 59625 доллараас доош орлоготой байх. Орлогын хувьд нөхцөл нь тийм ч хатуу биш санагдана. 
 Дашрамд дурдахад, жолооны репортоо CLUE /LexisNexis компаний lexisnexis.com (888) 497-0011/,  A-PLUS  /Verisk insurance solutions (800) 627-3487/ компаниудаас үнэгүй авах боломжтой.