Мужийн захирагч Jerry Brown маань СА-ийн ажилчдад
хамааралтай 2 хуульд гарын үсэг зурлаа. Эхнийх нь 2022 он гэхэд ажилчдын
цалингийн доод хэмжээг 15 доллар болгох /жил бүр бага багаар нэмэгдэнэ/, нөгөө нь гэр бүлийн
гишүүнээ асрах чөлөөний
авах мөнгийг нэмэгдүүлэх (одоогоор
алдагдсан цалингийхаа 55, 2018 он гэхэд 60 хувь, цалингийн доод хэмжээгээр
цалинждаг бол 70 хүртэлх хувь), CSDI программ буюу мужийн гэмтэл, тахир
дутуугийн даатгалд хамрагддаг (ихэнх бизнесүүд ажилчдадаа заавал хамруулах
ёстой, ажилчдаас мөнгө гардаггүй, бизнес эхрлэгчид төлдөг) ажилчид ажилтай
хамааралгүй гэмтэл бэртэл, согог, жирэмслэлт холбоотойгоор олгогддог цалинтай
чөлөө 6 долоо хоног хүртэл, гэр бүлээ асрах цалинтай чөлөөний хугацааг 52 долоо
хоног хүртэл болгож нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна SF-хот нэгдсэн улсад төдийгүй (New York гэх мэт зарим хотоос бусад), муж дотроо
"тасарчихсан" явна. 2014
онд цалингийн
доод хэмжээ 2018 он гэхэд 15 доллар /өнгөрсөн 5-р сард 12.5 доллар болсон/ болгохоор, саяхан 20-оос дээш ажилчидтай бизнесүүд шинээр төрсөн
хүүхэдтэй эцэг, эхчүүд 6 хүртэлх сарын бүтэн цалинтай чөлөө өгөхөөр /50-аас
дээш ажилчидтай бол 2017 оны 1-р сараас, 35-49 бол 2017 оны 7-р сараас, 20-34
ажилчидтай бол 2018 оны 1-р сараас/ баталсан. Одоогоор технологийн компаниуд 20
долоо хоног гэх мэтчилэн харьцангуй урт хугацааны хүүхдээ асрах цалинтай чөлөөг
ажилчдын benefit-д
оруулсан байдаг. Нэгдсэн улсын хуулиар ажилчид 12 долоо хоног хүртэлх цалингүй
чөлөө авахыг зөвшөөрдөг. Цалингийн доод хэмжээ нэмэгдэх нь 2 талтай билээ.
Инфляцийн хурдтай дөхөж цалин нэмэгдэх нь олон монголчуудын маань амжиргаанд
сайнаар нөлөөлөх нь дамжиггүй, нөгөө талаас бизнес эрхлэгчид монголчуудын маань
хувьд бизнесийн зардал /бизнесийн зардлын 710 орчим хувь цалингийн зардал
байдаг/ нь огцом өсөх болно. Тэгэхээр өсөлттэй холбогдуулж үнээ хуваарийн дагуу
нэмж явахаа бүүр мартаарай.
Tuesday, April 12, 2016
Subscribe to:
Posts (Atom)