- Эмчээ, манай нөхөр сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин туссан юм шиг байна. Намайг өдөржингөө юм хэлээд байхад урдаас ганц ч үг дуугарахгүй юм.
- Энэ чинь өвчин биш. Энэ бол авьяас юм.
*************
Эхнэр нь нөхөртөө:
- Чи надтай суухынхаа өмнө чиний хамгийн жижигхэн ч хүслийг чинь биелүүлнэ гэж амалж байсан.
- Би худлаа хэлээгүй шүү дээ. Чиний хамгийн жижиг хүсэл чинь юу вэ, би одоохон биелүүлээдэхье.
*************
- Сүүлчийн удаа асууя. Чи хэзээ надаас зээлсэн мөнгөө буцааж өгөх вэ?
- Наад тэнэг асуултаа дараа дахиж тавихгүй байхаар шийдсэнд чинь баярлалаа.
*************
Эмэгтэй хүн бүр хайрт уруугаа өдөрт хэд ч хамаагүй утастаж цорын ганц асуултыг тавихыгаа өөрийнхөө үүрэг гэж үздэг. Тэр асуулт нь "Чи хаана байна?"
*************
Эмэгтэй хүн "Болгоомжтой. Будагтай."
*************
Хоолны жорны сүүлийн өгүүлбэр: Бэлэн болсон хоолоо таваглахын өмнө цонхны доор хэн нэг нь байгаа эсэхийг шалга.
*************
Нөхөр нь:
- Одоо бид нэгэнт гэрлэсэн тул чиний зарим дутагдлыг ний нуугүй чамд хэлье.
Эхнэр нь:
- Тэгж өөрийгөө зовоогоод яахав. Хөгшин чинь тэрийгээ мэднээ. Тэр дутагдлуудаас чинь болж би чамаас илүү хүнтэй гэрлэж чадаагүй юм шүү дээ.
*************
Нэг хүүхэн найз хүүхэндээ нөхрөө муулсан нь:
- Манай нөхөр гэж эсрэг тэсрэг юм хийх юм. Өнөөдөр гэхэд л хүйтэн шөлнөөс болж буцлах шахсан.
*************
Сумын сургуулийн багш хүүхэн хэнтэй суухаа шийдэж чаддаггүй: Сургуулийн захиралтай юу эсвэл тракторын жолоочтой юу. Захиралтай суувал ажил мэргэжлийн замаар хурдан ахина. Гэхдээ тракторгүй бол яаж сургуульдаа хүрэх вэ дээ.
*************
Хүүхэн аптект:
- Танайд хүнцэл байна уу?
Эмийн санч:
- Та юунд хэрэглэх гэсэн юм бол?
Хүүхэн:
- Нөхрөө хордуулах гэсэн юм.
Эмийн санч:
- Ийм зорилгоор таньд би худалдаж чадахгүйн дээ.
Хүүхэн цүнхнээсээ нэгэн зураг гаргаж үзүүлсэн нь эмийн санчийн эхнэртэй нь нөхөр нь эвгүй байдалд байгаа зураг байлаа.
Эмийн санч:
- Гэхдээ таньд нэгэнт эмчийн бичиг нь байгаа юм чинь ---
*************
Зар: Залуу. Хөөрхөн. Дээд боловсролтой хүүхэн. Санхүүгийн хувьд болоцоотой: Байр, машинтай. Би хэн нэгэнтэй танилцах гээгүй. Зүгээр л гайхуулах гэсэн юм.
*************
Эмч:
- Нөхөрт чинь тайван байдал хэрэгтэй юм байна. Тайвшруулах эм бичлээ.
Эхнэр нь:
- Хэзээ түүнд өгч байх вэ?
Эмч:
- Та намайг буруу ойлгосон байна. Энэ эм таньд зориулсан юм.
*************
Оройтож ирсэн 15 настай охиноо ээж нь загнаж байна.
- Би чиний насан дээр тэнэнэ гэдгийг мэддэггүй байлаа. Тэрний оронд чи маргааш болох миний 30 насны ойн тортыг хийхэд туслах чинь яагаав.
*************
Айлын баяраас буцаж ирсэн эхнэр нь нөхөртөө:
- Тэдний баяр маш сайхан болж өнгөрлөө. Тэд нар намайг дуул гэж ятгаад. Би зөвшөөрөөд дуулж өгсөн.
- Болж. Би тэд нарт чинь дургүй.
*************
Нөхөр нь найздаа:
- Манай эхнэр гэж нэг юм өдөржингөө л надаас "мөнгө өг, мөнгө өг" нэхэж байх юм.
- Эхнэр чинь тэр их мөнгөөр юу хийдэг юм бэ?
- Ерөөсөө өгч үззэгүй болохоор ёстой мэдэхгүй юм.
*************
Эхнэр нөхөр 2 сайхан байгальтай газар машинаа зогсоод бууцгаав. Эхнэр нь:
- Ямар гоё газар вэ? Ийм гоё байгалийг хараад хэлэх үг ч гарахгүй юм.
Нөхөр нь:
- Өө тэгвэл сайн байна. Энэд ер нь амралтаараа ирж амарч байя.
*************
Нөхөр нь гэртээ ирэхэд ширээ дээр бичиг байлаа. - Би найз хүүхэнтэйгээ гарлаа. Оройн хоолонд загас иднэ. Чиний загасны уургыг үүдэнд тавьсан байгаа.
*************
Эхнэр нь нөхөртөө:
- Манай жолооч жолоо муу барих юм. Намайг өнөөдөр бараг 3 удаа алах шахлаа. Ажлаас нь халсан дээр.
Нөхөр нь:
- Уг нь сайн залуу байгаа юм. Дахиад нэг шанс өгье л дөө.
*************
Эхнэр нь гал тогоонд, сандал дээрээ дуг хийгээд сэртэл согтуу нөхөр нь хөргөгчний хаалгыг онгойлгож хаагаад: - Намайг онгоцны буудал хөргөөд өг гээд тасралтгүй хэлээд байлаа.
- Согтуу чинь хөргөгчийг такси гээд бодоод тэнэгтээд гээд үглээд эхнэр нь унтахаар өрөө үрүүгээ явлаа. Өглөө сэрээд хартал гал тогоонд нөхөр нь ч хөргөгч нь ч байдаггүй.
- Чөтгөр шиг амьтан юмаа. Зүтгэсээр байгаад яваад өгч.
*************
Эхнэр нь нөхрөөсөө:
- Туулай үнэхээр хамгийн тэнэг амьтан юм уу?
Нөхөр нь:
- Тиймээ. Туулайхан минь.
*************











