Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, September 22, 2011

Бага зэргийн инээмсэглэл...

Өчигдөр номын тавиураа ухаж байгаад радиогийн Talk Show-ийн шилдэг онигоонууд гэсэн ном олсон бөгөөд тэрийг уншиж оройжингоо баахан ганцаараа инээлээ. Тэгээд та бүхэнтэй "хүнд" бишийг нь хуваалцах гэсэн юм...

  • Берклейгийн оюутан энэхүү онигоог ярьжээ.
Сургуулийн нь нэгэн онгироо профессор Ротари клубт лекц уншихаар Хойд Калифорн уруу давхиж явжээ. Зам нь Напагийн /Napa/ мэдрэлийн эмнэлгийг дайрч өнгөрдөг аж. Яг энэ эмнэлигйн хажуугаар өнгөрч явтал урд талын нь нэг дугуй салаад өнхөрчээ. Тэрээр машинаа зогсоогоод, машинаасаа гарч дугуйгаа олж аваад машинаа данхраадаад хийх гэтэл дугуйны ямар ч болт олдсонгүй гэнэ. Тэрээр замын хажууд хадан дээр сууж байсан өвчтөн аргаа барсан түүний зүг инээмсэглэчихсэн сууж байхыг харжээ. Профессор түүнд хандан "Чи тийм л ухаантай юм бол яавал зүгээрийг хэлээд өг" гэжээ. Өвчтөн хариуд нь "Бусад дугуйнуудаасаа нэг, нэг болт аваад наад дугуйндаа хийчих. Дараагийн сервис станц хүртэл гайгүй. Тэгээд тэндээс болт худалдаж аваад хийгээрэй" гэжээ. Профессор баярласнаа илэрхийлээд "Маш ухаалаг байна" гэж нэмж хэлжээ. Гэхдээ зүгээр ялагдмааргүй санагдсан тул хөдлөхийнхөө өмнө "Чи тийм л ухаантай юм бол галзуугийн эмнэлэгт юу хийж байгаа юм бэ?" гэтэл өвчтөн бухимдан толгой сэгсэрч "Хэй мистер, бид нар галзуу байж болно, гэхдээ тэнэг биш шүү" гэжээ.
  • Энэ онигооны ачаар цагдаагаас торгуулийн хуудас аваагүй гэж хэлсэн залуу ярьсан байна.
Би шинэхэн BMW-гээ унаад хурдны зам дээр 90-тэй давхиж явтал ард цагдаа гарч ирээд намайг зогсоолоо. Би түүнийг ямар учраас ийм өндөр хурдтай явж байна гэж асууна гэдгийг мэдэж байлаа. Мэдээж хамгийн түрүүнд л асуулаа. Тэгэхээр нь би түүнд "Яг 7 хоногийн өмнө 10 жил ханилсан эхнэр маань нэгэн аятайхан замын цагдаатай намайг орхиод явчихсан" гэлээ. Цагдаа хэсэгхэн зуур бодолхийлснээ "Сонсоход харамсалтай байна. Гэхдээ үүнд чинь таны хурдтай явсан ямар хамаатай юм бэ?" гэв. Тэгэхээр нь би "Патрол машин миний ард гараад ирмэгц би түүнийг манай эхнэрийг буцааж өгөх гэж байна гэж айсан юм" гэтэл цагдаа хэт их инээснээс болж торгуулийн хуудас надад бичиж чадаагүй.
  • Энэ онигоог San Diego-ийн цагдаа ярьжээ.
Нэгэн сандарсан жолооч цагдаагийн хэсэгт орж үүдний офицероос асууж байна. "Сан Диегод олон пингвин байдаг уу?"
Офицер хариуд нь "Та галзуу юу? Энэд ганц ч пингвин байхгүй."
Нөгөө жолооч "Та үнэхээр итгэлтэй байна уу Сан Диегод пингвин байхгүй гэж?"
Офицер "Би чамд хэлсэн шүү дээ. Энэд байхгүй гэж. Пингвин хүйтэй оронд амьдардаг юм"
Жолооч хүндээр санаа алдаад "Та Католиг шашинтай юу?"
Офицер "Миний ямар шашин шүтдэг нь чамд ямар ч хамаагүй. Би Баптист. Одоо эндээс зайл" гэтэл
Жолооч нүдээ аниад 2 гараа гавлуулахаар урагшаа сарвайлаа.
Офицер "Таньд ямар асуудал байнаа, мистер" гээд ууртай дуугартал:
Жолооч "Би гэлэнмаа /nun/ дайрсан бололтой" гэжээ.
  • Баранд
Аятайхан хувцалсан нэгэн залуу бааранд орж ирээд Old Grand Dad-ын шот захиалжээ. Old Grand Dad дууссан байсан тул бармен түүнд Four Roses-ийн шот оронд нь өгөөд бушуухан холдон явах гэтэл нөгөө хүн "Энэ Four Roses л байнаш дээ" гэлээ. Тэгэхээр нь бармен түүнийг туршиж үзэхээр шийдэж өөртөө байгаа бүх л вискигээ нэг нэгээр нь хийж өгтөл бүгдийг нэрлэж байна. Иймд бармен бууж өгөөд "Хүссэн ундаагаа үнэгүй ууж" болно гэв.
Гэтэл баарны нөгөө талд энэ бүгдийг хараад сууж байсан согтуу гар "Та ч архины талаар сайн мэдэх юмаа" гэвэл нөгөө хүн "Еэ, нэлээд сайн мэднэ шүү" гэлээ. Согтуу өөрийн цуван доороос нэгэн жижиг савтай шингэн гаргаж ирээд "Та тэгвэл үүнийг юу болохыг нь хэлээдэх" гэв. Нөгөө залуу нэг балгаж үзээд бушуухан гаргаж нулимаад "Яаж байнаа, энэ чинь шээж байна шүү дээ" гэвэл согтуу шүдгүй амаа гарган инээсэглэж "Тиймээ, гэхдээ ухаантан гуай хэнийх болохыг нь таагаадах" гэжээ.

  •    Бага сургуулийн багш энэ онигоог ярьжээ.
Биологийн чиглэлээр сургууль төгссөн, тэдний сургуулийн  5-р ангийн багш Мисс Жонес хүний биеийн анатомийн талаар энгийн мэдээлэл бүхий хичээл хүүхдүүддээ заахаар нэлээд хугацаанд бэлтгэж байгаад хичээлээ эхэлжээ. 5 дахь өдөр нь хүүхдүүддээ хагас, бүтэн сайнд хийх нэгэн даалгавар өгсөн нь "Нэг дэх өдөр ирэхдээ хүний биеийн ямар эрхтэн идэвхжсэн үедээ 6 дахин ихэсдэгийг мэдэж ирээрэй" гэсэн байна. Хичээлээ эхлэхэд тэрээр хамгийн сайн сурагч Миланийг дуудаж хариулахыг хүссэхэд тэрээр амаа дарж "Ээж хэлж болохгүй" гэж хэлсэн гэж ичингүйрэн шивэгнэжээ. Дараа Хенриг дуудаж асуухад "хүний нүдний цөцгий" гэж хариулжээ. Багш нь "Сайн байна Хенри" гээд Миланийгийн ширээний хажууд зогсоод "Одоо чиний тухай 3 зүйлийг мэдэж авлаа. 1-т, чи гэрийн даалгавраа хийгээгүй байн, 2-т чиний ээж муухай юм бодож явдаг юм байна, 3-т ой бой, том болоход чинь чиний бодож байгаа шиг болохгүй тул сэтгэлээр унах байх даа"

  • Хуульчдийг шүүмжилсэн яриа ярьсны дараа радиогийн хоуст уруу нэгэн хуульчийн эхнэр утасдаж энэхүү түүхийг ярьжээ.
Жунгли дахь хүний мах иддэг омгийн талаар судалж байгаа Харвардын антроположист махны зах дээр явж байхдаа тархины хямдрал зарласан байгаатай тааралджээ. Эдгээрийн үнийг хартал хуульчийн тархи 1 паунд нь 2 доллар, эрдэмтнийх паунд нь 6 доллар, гэтэл радиогийн шоуны хоустын тархи паунд нь 100 доллар байсанд гайхжээ. Тэрээр худалдагчид хандаж өндөр мэдлэг чадвар эзэмшсэн өөртөө нь адил эрдэмтний тархи яагаад тэдгээр хоустуудын тархинаас хямд байгаа талаар асуухад худалдагч уучлалт гуйсан байдлаар мөрөө хавчсанаа "1 паунд болгохын тулд хэдэн ток шоуны хоус хэрэгтэй болдгийг та мэдэхгүй л байна даа" гэжээ.

  • Нэгэн эмэгтэй хуульч энэхүү тааврыг таалгажээ.
Нэгэн нэртэй хуулийн компани анхныхаа эмэгтэй хуульчийг хэдэн зуун өргөдлөөс хэрхэн сонгож авсан тухай аж. Хамгийн сүүлийн шатанд 3 эмэгтэй шалгарч үлджээ. Тэгээд тэдэнтэй ярилцлага хийж байх явцад 5000 долларын бэлэн мөнгийг хараагүй байхад нь цүнхнүүд үрүү нь шургуулжээ. Тэдний шударга байдлыг шалгах тест байсан байна. Эхний эмэгтэй дараагийн өдөр нь сандран хүрч ирээд мөнгийг буцааж өгчээ. 2 дахь эмэгтэй бодож үзээд тэр мөнгийг үнэт цаасны худалдаанд оруулж 2 дахин өсгөж аваад 7 хоногийн дараа 5 мянгаа, хүүгийн хамт авчирч өгөхдөө 7 хоног амралтаар явсан тул цүнхэнд мөнгө байсныг хожуу мэдсэн тайлбартайгаар авчирч өгчээ. 3 дахь нь өө тэнэгүүд гээд л мөнгийг нь үрж орхисон байна. Тэгээд радио сонсогчдоос хэнийг нь ажилд авсан талаар таалгажээ. Хүмүүс ёс суртахууны талаар нэлээд маргаан үүсгэж, тэдний ихэнх нь ухаантай тул 2 дахийг нь сонгоно гэж таацгаажээ. Гэтэл нөгөө хуульч эмэгтэй: "Яг үнэндээ бол хамгийн том хөхтэйг нь л ажилд авсан даа" гэжээ.

  • Нэгэн сохор хүн утастаж үүнийг ярьжээ.
"Билл, Сохор хүмүүст скайдайв /skydiving/ хийхэд юу хамгийн хэцүү байдаг гээч?"
Хоуст "Сохор хүмүүсийг скайдайв хийх зоригтой гэж төсөөлж чадахгүй байна" гэвэл
Сохор хүн "Өө, би скайдайв хийх маш дуртай. Надад ямар ч асуудал байхгүй. Харин миний нохой л үхтлээ айх юм" гэжээ.

  • Эрдэмтэд цайныхаа цагаар элдэв олон зүйл ярицан кафетерийд сууцгааж байв. Тэдний яриа хамгийн мундаг зохион бүтээлийн талаар маргаан уруу шилжжээ. Нэг эрдэмтэн нь хамгийн өргөн хэрэглээтэйгээр нь цахилгаан хамгийн мундаг бүтээл гэвэл, нэг нь транзистор, нөгөө нь цөмийн эрчим хүч гэх зэргээр өрнөжээ. Гэтэл тэдний яриаг чагнан сууж байсан цэвэрлэгч "Термос сав" /халуун сав/ гэлээ. Эрдэмтэд түүнийг өрөвдсөн харцаар харцгаасан ч тоож юм асуусангүй үргэлжлүүлэн маргалдацгааж байлаа. Тэрээр дахиад л "Термос сав" гэлээ. Эрдэмтний нэг нь аятайхан загнахын тулд "Яагаад та тэгж бодож байгаа юм бэ?" гэвэл Цэвэрлэгч "ямар ч цахилгаан, дамжуулагч, цөмийн энергигүйгээр халуун юмыг халуун, хүйтэн юмыг хүйтэн байлгаж чадаж байна" гэлээ. Эрдэмтэд бие бие үрүүгээ инээмсэглэн харцгааж тэдгээрээс нэг нь "Тэгээд юу нь гайхамшигтай байгаа юм бэ?" гэвэл цэвэрлэгч эргэлзсэн эрдэмтэд үрүү итгэлтэй харснаа "Харин энэ термос сав халуун хүйтнийг нь яаж мэддэг байнаа?"

No comments:

Post a Comment