Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, August 20, 2012

Хүүхэд залуучуудад


1.DREAMERers-үүдэд утсаар хуулийн үнэгүй зөвлөгөө өгч байна.
The Asian American Center for Advancing Justice  (Advancing Justice) Asian American Institute (AAI), Asian American Justice  Center (AAJC), Asian Law Caucus (ALC), and Asian Pacific American Legal  Center (APALC) байгууллагуудаас хамтран Обамагийн шинэ бодлогоор хөнгөлөлт эдлэх эрхтэй бичиг баримтгүй хүүхэд залуучуудад (DREAMers) Азийн хэд хэдэн хэлээр үнэгүй хуулийн зөвлөгөө өгөх утасны шугам улс даяар ажиллуулж эхлээд байна.
Хуучнаар цагаачлалын алба буюу шинээр Үндэсний аюулаас хамгаалах байгууллагаас (DHS) энэ сарын 15-аас DREAMers-үүдийг албадан гаргах, албадан гаргах процесст орохоос хөнгөлөх өргөдлийг USCIS байгууллалагт бөглөж болохыг зарласан билээ. Энэхүү түүхт сайхан боломжийг ойролцоогоор 1.76 сая хүүхэд залуучууд, эдгээрийн ойролцоогоор 1/10 хувь нь Ази хүүхдүүд байгаа юм гэж дээрх байгууллагуудаас хамтран гаргасан мэдэгдэлд дурджээ.  
энэхүү хөнгөлөлтөнд багтах боломжтой Калифорн мужийн хүүхэд залуучууд Лос Анжелас хотын APALC байгужуллага уруу (888) 349-9695 тоот утсаар болон info@apalc.org имэйлээр, Сан Франциско хотын  ALC байгууллага уруу (415) 896-1701 тоот утсаар болон alc@asianlawcaucus.org имэйлээр хандаж зөвлөгөө авч болно.  
Мөн өргөдлийг түргэвчлэн шийдвэрлэж өгөх амлалтуудад анхааралтай хандахыг дээрх байгууллагуудаас сануулжээ. USCIS байгууллагаас өргөдлийг авч үзэхдээ хурдавчлан шийдэх иймэрхүү программууд байхгүй гэдгийг заасан байгаа.
Иймд Монголчууд өөрсдийн гэр бүлийн асуудлыш шийдэж байгаа хуульчдад хандах /ихэвчлэн нэмэлт төлбөргүй хийж өгөх болов уу/, эсвэл өөрсдөө болон өөрийн хотын Монголчуудын холбоодод хандаж туслалцаа авах нь зөв болов уу. Миний хувийн бодол бол эртхэн нь л өгсөн дээр байх. Учир нь сонгуулийн үр дүнгээс хамаарч цагаачлалын бодлого өөрчлөгдөх магадлалтайг та бүхэн юу эс андах вэ.
 Өргөдлийг дараахь линкээр орж бөглөөд төлбөр /өргөдлийн үнэ $465/ болон бүрдүүлэх бусад материалыг нь хавсаргаарай.. http://tinyurl.com/deferredaction
Энэхүү программын нөхцөлийн талаар Замдаан сайт дээр /www.zamdaan.com/ тавигдсан байна лээ.
2. Энэ 9 сард хугацаа нь дуусан тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг оруулав.

ATLAS SHRUGGED CONTEST
Хэмжээ: $50 - 10000
Зохион бичлэгт үндэслэж олгоно.
/ MERIT based upon written essay /
 Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 09/17/12

 QUESTBRIDGE
Хамтран ажилладаг коллежуудад суралцах бүрэн хэмжээний тэтгэлэг олгоно.
FULL RIDE to partner colleges
Хэрэгцээнд үндэслэж олгоно. /Бага орлоготой хүүхүүдэд гэсэн үг/
/ NEED/
 Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 9/28/2012

 CA DEPARTMENT OF EDUCATION, US SENATE YOUTH
Хэмжээ: $5000 & trip to Washington DC /Вашингтон хот уруу аялах зардал/
Сургуулийн захиргаа, захирлаас дэвшүүлсэн  саналд үндэслэж олгоно.
MERIT student must be nominated by school administration
Вэб сайт. www.cde.ca.gov/eo/in/us/
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа   09/28/12

Thursday, August 16, 2012

Савтай усны эх үүсвэр

Consumer Report сэтгүүлд Америкт зарагдаж байгаа савтай усны эх үүсвэрүүдийг ангилж тайлбарласныг та бүхэнд хүргэж байна. Савтай уснууд эсвэл нэг ижил эх үүсвэрээс, жишээ нь нийтийн хэрэглээний эх үүсвэрээс /tap буюу крантны ус/ гаргаж авсан ч өөр өөр аргаар цэвэржүүлж тунгалагжуулсан, эсвэл өөр өөр эх үүсвэрээс гаргаж авснаараа ялгагдаж нэрлэгддэг юм байна. Ямар ч байсан ус авахдаа хаягийг уншаарай. Үүнд:  
Artesian. Газрын гүний чулуулаг, элсний давхрагын ус дээш худгаар гаргаж ирснээс үйлдвэрлэсэн.  Жишээ нь: Fiji Natural Artesian Water
Distilled. Усыг буцалгаж ууршуулаад, уурыг нь ус болгох замаар үйлдвэрлэсэн ус. Ууршуулалтын явцад бүх микров устгагдаж, эрдэс бодис нь ялгарч үлддэг тул ийм ус “амтгүй” санагдаж магад. Жишээ нь: Glaceau Smartwater  
Mineral. /рашаан/ Сая нэгж тутамд ядаж 250 уусаагүй бүхэл эрдэс бодисын хэсгийг агуулсан газрын гадаргуун ус. Рашаан гэж хаяг дээр бичигдэхийн тулд усыг үүсвэрээс авах үед нь эдгээр эрдэс бодис усанд агуулагдаж байх ёстой /дараа нэмэхгүй гэсэн үг/ гэсэн шаардлагыг тавьдаг ажээ. Жишээ нь Calistoga.
P.W.S. буюу Public water source. Нийтийн хэрэглээний уснаас эх үүсвэртэй. Tap буюу крантны ус гэсэн үг. Энэд дурдсанаар америкт зарагддаг тоогоороо эхний 10-т багтдаг Aquafine усны хаяг дээр "P.W.S." гэж бичигддэг байсныг хэрэглдэгчдийг төөрөгдүүлж байна гэж үзсэний улмаас 2007 онд Corporate Accountability International байгуулагаас шахалт үзүүлж болиулсан байна. Учир нь хэрэглэгчид үүнийг нийтийн хэрэглээний ус гэж биш, P.W.S гэж нэрлэгддэг уулын рашааны ус гэж ойлгож байснаас үүдэлтэй юм байна. Миний ойлгож байгаагаар ямар нэгэн нарийвчилсан эх үүсвэрээ заагаагүй л бол  ерөнхийдөө крантны устай адил эх үүсвэрээс гаралтай ус гэж ойлгож болох байхаа.
Purified. Цэвэршүүлсэн. Дурын эх үүсвэрээс гарсан усыг U.S Pharmacopoeia байгууллагаас гаргасан стандартын  хэмжээнд химийн бодис, pathogens-ийг нь ялгаж цэвэршүүлсэн ус. Саяд нэгжид уусаагүй бодис 10-аас илүү байх ёсгүй гэсэн нөхцөлтэй. Жишээ нь Aquafine, Dasani.
Sparkling. Газтай. Усанд агуулагдаж байгаа карбон диооксид /CO2  газ/ нь усыг эх үүсвэрээс авах үеийн тоо хэмжээтэй адил байх ёстой. Цэвэршүүлэх явцад   карбон диооксид нь алдагдсан бол нөхөж нэмэх ёстой. Эдгээр карбонадлагдсан уснууд болох club soda, soda water, seltzer зэргийг ус биш soft drink гэж тооцдог юм байна. Жишээ нь Perrier.
Spring. Газрын гүний ус газрын гадаргуу дээр өөрөө гарч ирснээс эх үүсвэртэй. /манайхаар бол булаг, рашаан/    Spring хаягтай усыг яг булаг, рашаанаас нь эсвэл булаг рашааны эх үүсвэрээс нь хоолойгоор гүйлгэх замаар авсан байх ёстой гэнэ. Ийм усанд Arrowhead Mountain Spring Water /Nestle/, Evian ордог аж.
  Бусад нэр  /Other terms/ Зарим усан дээр "glacier water", "mountain water" гэх зэргээр бичсэн байдаг нь иймэрхүү нэрст тодорхой стандарт байхгүй тул эдгээр нь яг “уулын ус”, “мөсөн уулын ус” байх албатай биш юм байна.