Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, August 16, 2012

Савтай усны эх үүсвэр

Consumer Report сэтгүүлд Америкт зарагдаж байгаа савтай усны эх үүсвэрүүдийг ангилж тайлбарласныг та бүхэнд хүргэж байна. Савтай уснууд эсвэл нэг ижил эх үүсвэрээс, жишээ нь нийтийн хэрэглээний эх үүсвэрээс /tap буюу крантны ус/ гаргаж авсан ч өөр өөр аргаар цэвэржүүлж тунгалагжуулсан, эсвэл өөр өөр эх үүсвэрээс гаргаж авснаараа ялгагдаж нэрлэгддэг юм байна. Ямар ч байсан ус авахдаа хаягийг уншаарай. Үүнд:  
Artesian. Газрын гүний чулуулаг, элсний давхрагын ус дээш худгаар гаргаж ирснээс үйлдвэрлэсэн.  Жишээ нь: Fiji Natural Artesian Water
Distilled. Усыг буцалгаж ууршуулаад, уурыг нь ус болгох замаар үйлдвэрлэсэн ус. Ууршуулалтын явцад бүх микров устгагдаж, эрдэс бодис нь ялгарч үлддэг тул ийм ус “амтгүй” санагдаж магад. Жишээ нь: Glaceau Smartwater  
Mineral. /рашаан/ Сая нэгж тутамд ядаж 250 уусаагүй бүхэл эрдэс бодисын хэсгийг агуулсан газрын гадаргуун ус. Рашаан гэж хаяг дээр бичигдэхийн тулд усыг үүсвэрээс авах үед нь эдгээр эрдэс бодис усанд агуулагдаж байх ёстой /дараа нэмэхгүй гэсэн үг/ гэсэн шаардлагыг тавьдаг ажээ. Жишээ нь Calistoga.
P.W.S. буюу Public water source. Нийтийн хэрэглээний уснаас эх үүсвэртэй. Tap буюу крантны ус гэсэн үг. Энэд дурдсанаар америкт зарагддаг тоогоороо эхний 10-т багтдаг Aquafine усны хаяг дээр "P.W.S." гэж бичигддэг байсныг хэрэглдэгчдийг төөрөгдүүлж байна гэж үзсэний улмаас 2007 онд Corporate Accountability International байгуулагаас шахалт үзүүлж болиулсан байна. Учир нь хэрэглэгчид үүнийг нийтийн хэрэглээний ус гэж биш, P.W.S гэж нэрлэгддэг уулын рашааны ус гэж ойлгож байснаас үүдэлтэй юм байна. Миний ойлгож байгаагаар ямар нэгэн нарийвчилсан эх үүсвэрээ заагаагүй л бол  ерөнхийдөө крантны устай адил эх үүсвэрээс гаралтай ус гэж ойлгож болох байхаа.
Purified. Цэвэршүүлсэн. Дурын эх үүсвэрээс гарсан усыг U.S Pharmacopoeia байгууллагаас гаргасан стандартын  хэмжээнд химийн бодис, pathogens-ийг нь ялгаж цэвэршүүлсэн ус. Саяд нэгжид уусаагүй бодис 10-аас илүү байх ёсгүй гэсэн нөхцөлтэй. Жишээ нь Aquafine, Dasani.
Sparkling. Газтай. Усанд агуулагдаж байгаа карбон диооксид /CO2  газ/ нь усыг эх үүсвэрээс авах үеийн тоо хэмжээтэй адил байх ёстой. Цэвэршүүлэх явцад   карбон диооксид нь алдагдсан бол нөхөж нэмэх ёстой. Эдгээр карбонадлагдсан уснууд болох club soda, soda water, seltzer зэргийг ус биш soft drink гэж тооцдог юм байна. Жишээ нь Perrier.
Spring. Газрын гүний ус газрын гадаргуу дээр өөрөө гарч ирснээс эх үүсвэртэй. /манайхаар бол булаг, рашаан/    Spring хаягтай усыг яг булаг, рашаанаас нь эсвэл булаг рашааны эх үүсвэрээс нь хоолойгоор гүйлгэх замаар авсан байх ёстой гэнэ. Ийм усанд Arrowhead Mountain Spring Water /Nestle/, Evian ордог аж.
  Бусад нэр  /Other terms/ Зарим усан дээр "glacier water", "mountain water" гэх зэргээр бичсэн байдаг нь иймэрхүү нэрст тодорхой стандарт байхгүй тул эдгээр нь яг “уулын ус”, “мөсөн уулын ус” байх албатай биш юм байна.

No comments:

Post a Comment