Хэрэв хүүхэд 9 сар хүрсэн ч сууж сураагүй эсвэл ямар
нэгэн зүйл бувтнахгүй байвал, эсвэл 3 нас хүрсэн ч нэг ч үийг цэвэр хэлэхгүй
байх, шатаар бууж, өгсөхдөө асуудалтай байх зэрэг нь тухайн хүүхэд хөгжлийн
хоцрогдолтой байх магадлалтай аж. Хүүхдийн бусадтай харилцах харилцаа /social/, сэтгэл
санааны илрэл, ойлгох, сурах чадвар, биеийн болон хэл ярианы хөгжил зэргийг нь
ажиглах, харьцуулах замаар хөгжлийн хоцрогдол илэрсэн үед эцэг эхчүүд бид хүлээж
цаг алдалгүйгээр мэргэжлийн байгууллагад тест шалгалтыг өгч туслалцааг цаг
алдалгүй авснаар тэдний үеийхнийгээ гүйцэх боломжийг нь улам нэмэгдүүлдэг аж. Үүний
тулд юуны түрүүнд нийгмийн үнэгүй эсвэл хямдралтай үйлчилгээнд хандах хэрэгтэй.
Үүний тулд CDC-ийн
вэб сайтын санаа зовж байвал хэсгийн “Learn
the Signs. Act Early”
хэсэг дэх мэдээллээс эхлээрэй. /www.cdc.gov/ncbddd/actearly/concerned.html
/
Энэ хэсэг дэх мэдээллээс хүүхдийн тодорхой нас бүрт хийж чадах
үйлдлийг жагсаасан ба хэрэв хүүхэд тань өөрийн насны хэмжээнд хоцрогдол илэрч
байвал эмчтэй уулзаж санаа зовж байгаагаа хэлээрэй. Уг сайтад яаж эмчдээ
дуулгах, ямар ямар асуулт асуух зэргийг нь жагсаасан байна. Хэдийгээр хүүхдийн эмч
ерөнхий биеийн байдал зэргийг тогтмол үздэг ч харилцааны болон сэтгэл зүйн
хоцрогдолыг тэгтлээ нарийвчлан тогтоох нь бага байдаг. Хүүхдийн эмч нар
хүүхдийн хөгжлийн хоцрогдлын дөнгөж 30 орчим хувийг илрүүлдэг бол мэргэлийн
тест, үзлэг нь 70 орчим хувийг илрүүлж чаддаг байна.
Дээрх сайтад хүүхдийн нас тус бүрт хоцрогдол илэрсэн үед хаашаа
хандах талаар чиглэлийг нь эцэг эхчүүдэд өгчээ. 0-3 насны хүүхдийн хувьд National Dissemination Center for
Children with Disabilities (NICHCY) http://nichcy.org/ байгуулллага уруу 1-800-695-0285 утсаар
холбогдох буюу вэб сайтаас нь мужийн холбогдох газрын /Менюгээс State
Organizations гэдгийг сонго/ талаарх мэдээллийг авах. 3
болон түүнээс дээш насны хүүхдийн хувьд хэрэв preschool-д ороогүй бол өөрийн
харьяа бага сургууль уруу утастаж хүүхдээ шалгуулах, оношлуулах хүнтэй холбогдож
болохыг асуух гэсэн байна. Түүнчлэн дээрх http://nichcy.org
сайтад насны ангиллараа ямар ямар үйлчлигээ хаанаас авч болох талаар нэлээд
сайн мэдээлэл байна. Ерөнхийдөө 3-аас доош насныханд мужаас “Early Intervention” программ,
түүнээс дээш насныханд нийтийн боловсролын системээс тохирох үйлчилгээг авахыг
зөвлөжээ. Үнэгүй болон хямдралтай үйлчилгээний хүрээ, хамрагдах боломж нь муж
бүрт өөр өөр. Зарим мужид нэлээд төвөгтэй байдгаас гэр бүлүүд хувийн эмчид /нэг
удаагийн эмчилгээний үнэ 200 хүртэл доллар, эмчилгээ хэдэн жилээр ч үргэлжиж
магад/ хандахад хүрдэг гэжээ.
Сакраменто хот орчимд Turning Points Children’s Service /www.tpcp.org/ ь http://www.tpcp.org/infant-toddler-screening
ашгийн бус байгууллагаас 2-5 насны хүүхдүүдэд үнэгүй
үзлэг тестийг хийж өгдөг юм байна. Хаяг нь
Turning
Point Children's Services
7245 E. Southgate Drive
Sacramento, CA 95823
7245 E. Southgate Drive
Sacramento, CA 95823
Diana White, LMFT (916) 427-7141, ext. 2445 dianawhite@tpcp.org
Эцэст нь 4 сар Autism
Awareness сар тул энэ өвчний талаар товч мэдээллийг оруулж байна. Autism гэдэг нь хүүхдэд
хэл яриа, харилцаа, биеэ авч явах талаар нэлээд том бэрхшээл авчирдаг хөгжлийн
хоцрогдол өвчнийг ерөнхийд нь хэлдэг. Хүн бүрт өөр өөр янзаар илэрдэг өвчин юм.
Autism society /www.autism-society.otg/
байгууллагын вэб сайтаас авсан стастистик мэдээллийг жагсаавал:
- -
Америкийн 3-17 насны хүүхдүүдийн 1 хувь нь ийм өвчтэй. Ойролцоогоор
88 хүүхдийн 1-нь ийм өвчтэй төрж байна. /саяхан 101 хүүхдэд нэг гэж байсан маш
хурдацтай өсч байна/
-
- Autism юунаас болж
тусдаг нь одоо хүртэл тодорхойгүй байна.
-
- Эрэгтэй хүүхдүүдэд илүүтэй тусдаг. /ийм 4 өвчтэй эрэгтэй
хүүхдэд ийм өвчтэй 1 охин ноогдох харьцаатай/
-
- 1-1.5 сая америкчууд ийм өвчинтэй амьдарч байна.
-
- Энэ өвчнөөс болж жилд 60 биллион доллар зарцуулагдаж
байна.
-
- 10 жилийн дараа жилийн зардал 200-400 биллион болж өснө.
-
- Хэрэв хүүхэд эрт оногшлогдож эмчилгээ авч эхэлбэл амьдралын
туршид зарцуулагдах зардал нь 2/3 хувиар багасна.
No comments:
Post a Comment