Affordable Care Act буюу хүмүүсийн нэрлээд байгаагаар Obamacare нэлээд хэдэн жилийн өмнө батлагдсан ч дараагийн
7 хоногийн 2 дахь өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Ямар учиртай хууль болох болон
монголчууд бидэнд ямар хэрэгтэй талаар хүмүүс асууж сураглаж байгаа тул өөрийн
зүгээс хийсэн бага зэргийн судалгаагаа танилцуулья.
Ерөнхийдөө ихэнх иргэдийг 2014 оны 1-р сараас эхлэн эрүүл мэндийн
даатгалтай байх ёстойг хуульчилсан бөгөөд 2013 оны 10/1-ээс 2014 оны 3-р сарын
31-ны хооронд эрүүл мэндийн даатгалаа сонгох, худалдан авах нээлттэй хамрагдах
хугацаа үргэлжилнэ. Түүнчлэн:
- Одоогоор ажил олгогчоосоо эсвэл улсын Medicaid /CA-ынхы хувьд Medical/, Medicare эрүүл мэндийн даатгалтай бол тэрийгээ хэвээр хадгалаад аваад явна.
- Хувийн эрүүл мэндийн даатгалыг зах зээлийн үнээр худалдаж авах
- Имиржинси хүлээн авах болон эмнэлэгүүдийг үйлчилгээндээ төлбөрөө авч чадахгүй хоцрохоос хамгаалж эрүүл мэндийн даатгал худалдаж аваагүй хүмүүсийг торгох, эсвэл бүтэн төлбөрийг нь төлүүлэх
- Бага болон дунд орлоготой иргэд хувийн эрүүл мэндийн даатгал худалдаж авснаар улсаас эрүүл мэндийн зардлыг нь ихэнх хэсгийг эсвэл бүрэн хэмжээгээр багасгаж нөхөн олговор өгөх, эрүүл мэндийн байдлаас үл хамааран үнэгүй үйлчилгээг авах боломжийг олгож байгаа юм.
Уг хуулийг сүүлийн хэсэгт дурдсаны улмаас Obamacare гэж нэрлэж байгаа бөгөөд олон хүнийг улсаас даатгаж социализм
шиг болгох нь гэж бүгд найрамдахчууд олонх бүхий House-аас эсэргүүцэж, 41 удаа хүчингүй болгох санал хураагаад
үр дүнд хүрээгүй билээ. Одоогоор энэхүү хуулийн гүйцэтгэлийг санхүүжүүлэлтийг
эргүүлэн татах /defund/, хуулийг хүчин болгуулахаар эцсийн арга болгож хурал хаях буюу Federal
shutdown-аар сүрдүүлээд байна.
Судалгааны байгууллагаас гаргасан тоо баримтаар шинээр эрүүл мэндийн
даатгал худалдаж авах 7 сая иргэдээс бага болон дунд орлоготой 6 сая иргэд даатгалын
зардлаа багасгах их, бага хэмжээгээр улсаас татварын хөнгөлөлт кредитыг /tax
credit/ авна гэж үзэж байна. Энэ
кредитыг заавал татвар бодохдоо авах гэж хүлээх шаардлагагүй юм байна. Кредитын
хэмжээ гэр бүлийн хүний тоо, орлогын хэмжээнээс хамаарч хэдэн зуун доллараас 10
мянгаас дээш байх боломжтой ба Улсын эсвэл мужаас гаргасан даатгалын зах
зээлээс онлайнаар даатгалын компаниа сонгоод өргөдлөө бөглөсний дараа хэдий
хэмжээний кредит авах нь тодорхой болох юм. Ингээд тухайн хүн эрүүл мэндийн
даатгалын планаа сонгон гарын үсэг зурсны дараа авах кредит шууд даатгалын
компаны данс уруу шилжигдэнэ. Эрүүл мэндийн даатгалын зах зээлээс худалдан авч
эхлэх нээлттэй хамрагдах хугацаа ирэх 2 дахь өдрөөс эхлээд л улсын ядуурлын төвшингийн
100-400%-тай тэнцэх орлоготой иргэд, хууль ёсны байнгын оршин суугчдад энэ кредит
бэлэн болсон байна. Энэ нь 2013 оны хувьд ганц бие хүний хувьд жилийн орлого 11,490-46,000
доллар, 2 хүнтэй ам бүлийн хувьд 19,530-78,120 доллар, 4-н хүнтэй гэр бүлийн
хувьд энэхүү орлогын хэмжээ 23,550-94,200 доллар тус тус байна. Улсын ядуурлын
төвшингөөс доош орлоготой бөгөөд 5-аас дээш хугацаагаар АНУ-д амьдраагүйгээс Medicaid-д багатаж чадаагүй хууль ёсны цагаачид мөн энэхүү кредитыг
авах бололцоотой. Ихэнх америкчууд, тухайлбал улсын эсвэл ажлын газраараа эрүүл
мэндийн даатгалд хамрагдсан ойролцоогоор 260 сая иргэд хуулийн хувь хүний
мандатыг хангах тул дээрх кредит хэрэглэхгүй. Гэвч хэрэв ажлын газрын даатгал
нь эрүүл мэндийн зардлын ядаж 60 хувийг хамарч чаддаггүй, эсвэл эрүүл мэндийн
зардал нь тухайн хүний нийт жилийн орлогын 9.5 хувиас илүү гарсан тохиолдолд уг
кредитийг авах нөхцөлийг хангана. Тэгэхээр энэхүү татварын кредит нь эрүүл
мэндийн даатгалдаа орлогын тодорхой хэмжээнээс илүү зарцуулахаас иргэдийг
хамгаалж өгч байна гэж ойлгож болно. Муж бүр даатгалын зах зээлээ эрүүл мэндийн
зардлын ямар хэмжээг төлөхөөс хамаарч 4 ангилалд хуваасан байна. Үүнд:
Хүрэл план /bronze plan/: эрүүл мэндийн зардлын 60%-ийг даана. Үлдсэн хувиа
даатгуулагч төлнө.
Мөнгөн план /silver plan/: 70 хувийг
Алтан план /Gold plan/. 80 хувийг
Платин план /Platinum plan/. 90 хувийг тус тус төлнө.
Татварын кредит нь мөнгөн план дээр ажиллаж эхлэх ба үүнийг жишээ дээр
тайлбарлавал:
40 настай нэг хүн 2014 оны олох орлого нь 28,725 мянга буюу 2013 оны улсын
ядуугийн төвшиний орлогын 250 хувь буюу 2,5 дахин байна. Тэрээр мөнгөн планд
орохын тулд 5800 доллар төлөх шаардлагатай болох ба ACA хуулийн дагуу иргэн өөрийн орлогын 8.05 хувиас /2312
доллар/ хэтэрсэн мөнгийг даатгалд төлөхгүй тул үлдсэн 3487 доллараар улсаас
кредитээр төлбөр хийж өгөх юм. Тухайн хүн, айлын орлогын хэмжээ бага байх тутам
өөрийн хармаанаас гарах мөнгө багасч улсаас өгөх кредит ихэсэх аж. Жишээ нь улсын
ядуугийн төвшингийн орлогын 150-200 хувьд байга бол өөрийн орлогын 4-6.3 хувиас
даатгалд төлөх мөнгө тань хэтрэх ёсгүй гэх мэт шатлалаар явна. Гэхдээ хүн бүр
заавал мөнгөн планыг сонгох албагүй гэдгийг та бүхэн юу эс андах вэ.
Калифорний оршин суугчдын хувьд лиценцтэй даатгалын агенлагуудаас болон
мужийн coveredca.com
зах зээлээс даатгалаа худалдан авч болно. Ялангуяа кредитын
нөхцөлийг хангаж байгаа хүмүүс бол мужийн дээрх сайтаас авах ёстой юм байна. Хуулийн
хэрэгжилттэй холбогдож хүмүүсийг хууран мэхлэх явдал гарч байгааг холбогдох
байгууллагуудаас сануулж байгааг анхаарна бизээ. Жишээ нь: Яаралтай авахгүй бол
дуусна гэж шахалт үзүүлэх /03/31 2014 хүртэл гэдгийг санах/, хэрэв даатгал
худалдаж авахгүй бол шоронд хийнэ ч гэдэг юм уу /гэхдээ торгуультай/, улсын болон
мужийн вэб сайттай ойролцоо нэр бүхий сайтууд хувийн мэдээллийг авахыг оролдох
/агентлаг компанийг албан ёсны лиценцтэй эсэхийг шалгах/ гэх мэт болно. Эргэлзээ төрвөл state
Department of Insurance Consumer hotline буюу (800) 927-HELP, болон Covered California (800)300-1506 утсаар тус тус мэдээлэл авах бололцоотой.
Ямартай ч гэсэн иргэн болсон болон хууль ёсны болоод 5 дээш жил болсон
ногоон карттай монголчууд бага орлоготой бол улсын үнэгүй даатгал Medicaid,
бага болон дунд орлоготой хүмүүс маань эрүүл мэндийн
даатгал худалдан авч зарим хэсгээ улсаар төлүүлэх сайхан боломж гарч байна.