Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, September 9, 2013

Үнэгүй тест kit

Сакраметно каунтид залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгаатай холбогдон 25-аас доош насны эмэгтэйчүүд дээрх өвчний оношлогооны үнэгүй багцыг /test kit/ гэр үрүүгээ захиалан авах боломжтой боллоо. "I know" гэдэг нэртэй энэхүү программ нь 2009 оноос Los Angelas, Alamenda, San Diego каунтинуудад хэрэгжиж байгаа юм байна.
Уг тест багцыг www.dontthinkknow.org сайтаар болон (916) 875-KNOW (5669) дугаарын утсаар захиалан авах боломжтой. Тест багцыг хүлээн авсаны дараа зааврын дагуу өөрийн дээжийг лаборатори уруу шуудангаар илгээж тестийнхээ дүнг вэб сайтаар шалгах аж. Тестийн дүн нэрээр биш дугаараар тулгагдана. Мөн дэээрх сайтаас бэлгийн замын халдварт өвчнийг хэрхэн эмчлэх талаар зөвлөгөөг олж унших боломжтой.
Мөн www.teensource.org сайтаас үнэгүй бэлгэвч захиалан авах боломжтой гэдгийг залуучууд, том хүүхдүүддээ хэлэхэд илүүдэхгүй болов уу.

No comments:

Post a Comment