Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, August 8, 2013

Baby food буюу нялх хүүхдийн тэжээлд хар тугалга байдаг

Миний өмнө нь бидний хэрэглээ дэх химийн хортой бодисууд цувралаараа хар тугалгын хольцтой /lead/ бүтээгдэхүүний талаар болон хэрхэн хүүхдийн тархины хөгжил, болон IQ-ийг багасгадаг хор холбогдолтой байдаг талаар мэдээлж байсан билээ. 
http://bayaraasacto.blogspot.com/2010/01/blog-post_28.html

Саяхан сонин уншаад сууж байтал эндхийн нялх хүүхдийн шилэн савтай тэжээлд, тухайлбал Gerber Products Co., Del Monte Foods, Beech-Nut Nutrition Corp., болон бусад компаний хүүхдийн тэжээл болон жүүсэнд Калифорний хуулиар сав багалаа боодол дээр нь сануулга бичигдэх хэмжээний хар тугалга агуулсан хэмээн шүүхэд зарга үүсгэгдэж байна гэдгийг уншаад маш гайхаж хүмүүс бас мэдэж байвал зүйтэй хэмээн энэхүү мэдээллийг оруулж байна. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнд хар тугалга naturally  буюу байгалийн жамаар үүсдэг бөгөөд хар тугалгын хэмжээ маш бага бөгөөд сануулга бичигдэх шаардлагагүй гэсэн бол зарга мэдүүлэгчдийн зүгээс сав тус бүрд биш юмаа гэхэд нэлээд хэмжээгээр хэрэглэвэл хүүхдийн хар тугалгын биед нөлөөлөх өдрийн, бүр сарын нормыг давж болох тул анхааруулга байх шаардлагатай гэх мэтээр маргажээ.  Гэхдээ лууван, peach, лийр, амтат төмс /sweet potato/ болон усан үзмийн болон жимсний коктэйл орсон бүтээгдэхүүнүүд зарим хэмжээний хар тугалгаатай гэдэг дээр 2 тал санал нэг байна гэжээ. Манай зарим монгол эхчүүд үнэтэй тэжээл ямагт илүү байна гэсэн ойлголтоор хүүхдээ шилэн савтай хоолоор тогтмол хооллож байгаатай тааралдаж л байлаа. Үнэхээр ажлын зав чөлөө болон гадуур энэ тэнд явж байхад бол хэрэглэхээс өөр аргагүй л дээ. Гэхдээ л алим, лийр, лууван, төмсийг цэвэрлээд бага зэргийн усанд болгоод нухаад өгөхөд яаж ч бодсон олон хоног хадгалагдсан хоолноос хамаагүй дээр, амт чанар сайтай дээр нь мөнгөнд ч хэмнэлттэй байдаг. Дээр нь энэ мэдээ шилэн савтай тэжээлнүүдээс хааяа хааяа татгалзах үндэслэл өгөх байхаа гэж найдаж байна.

No comments:

Post a Comment