Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, September 5, 2014

Жижиг бизнесийн төрлүүд



Жижиг бизнес байгуулах гэсэн юм. Бизнесийн төрлийн алийг нь сонгох вэ гээд хүмүүс их асуудаг. Монголчуудын ихэнх нь ганцаараа бол Sole Proprietorship, хамтрагчтай бол General Partnership төрлөөр бизнесээ бүртгүүлдэг. Энэ төрлөөр бүртгүүлэхэд Corporation юу уу LLS төрлөөр бизнес бүртгүүлэхээс нөхцөл шаардлага багатай байдгаараа давуу талтай. Муу тал нь ямар нэг хэрэглэгч “sue” хийх буюу шүүхээр гомдол мэдүүлж мөнгөн төлбөр авахаар болсон тохиолдолд зөвхөн бизнесийн төдийгүй эздийн хувийн өмчийг хамгаалах боломж өгдөггүй.
Corporation, LLC байгуулахыг Incorporating гэж нэрлэдэг ба sole proprietorship болон general partnership-ийг бодвол эздийн хувийн өмч бизнесийн өрөөс хамгаалагддаг, татварын зарим хөнгөлөлтөнд ордог, хэрэглэгч, бараа нийлүүлэгч, хамтран ажиллагчид, ажилчдын өмнө нэр хүнд бүхий харагдуулдаг, өмч хөрөнгөө /capital/ (хөрөнгө оруулалт, хувьцаа гэх мэт) амархан нэмэгдүүлэх боломжийг өгдөг.  
Corporation бүргтүүлэхийн тулд Articles of Incorporation for corporations бөглөж мужийн агентлагт өгөх хэрэгтэй болдог. Энэ төрлөөр бизнесээ бүртгүүлсэн тохиолдолд бизнесийн өрөөс хувийн өмч чинь хамгаалагдсан байх болно.  Муу тал нь бүх үйл ажиллагаагаа баримтжуулах, хуулийн дагуу захирлууд, оффисерүүд зэрэг бүрэлдэхүүнтэй байх, хөрөнгө оруулагчдын уулзалтыг тогтмол хийх, үргэлжилсэн хугацааг тэмдэглэх зэрэг албан ёсны шаардлага өндөртэй. Жишээ нь төлбөр тооцоо дансаа хувийнхаасаа салангид авч явах гэх мэт. Хэрэв ямар нэгэн байдлаар хольж нийлсэн байх тохиолдолд өр барагдуулагчид өө сэвийг олоод хувийн өмч үрүү өнгийх тохиолдол гардаг гэсэн. Үүнд 2 төрлийн “corporation” байна. Corporation гэдгийг сонгосон л бол C төрлөөр автоматаар бүртгэгдэнэ. C corporation-ийн эздийн буюу хувьцаа эзэмшигчдийн хувийн өмчийг өр барагдуулагчдаас мужийн хуулиар хамгаалсан байдаг. Бизнес өөрөө татварын төлөгч тул эздэд биш бизнест татвар ноогдоно. Гэхдээ хэрэв ашгаасаа эздүүд ашгийн ноогдол /dividends/ хүртдэг бол үүндээ орлогын татвар төлнө. Энэ талаас харвал 2 давхар татварт ноогдож байдаг тул жижиг бизнесүүдийн хувьд тийм ч зөв сонголт биш болно. S corporation хувьд IRS болон мужийн агентлагт тусгай форм бөглөж энэ ангиллаар бүртгүүлнэ. Ингэснээр бизнесийн бүх орлого, зарлага, бусад зүйлсээ өөрийн /эздийн/ татвар уруу шилжүүлж татвараа бодож явуулна. S corporation-д татвар ноогдохгүй.
Limited liability company (LLC) нь жижиг бизнесүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг төрөл юм. LLC-аар бүргтүүлэхийн тулд Articles of Organization for LLCs бөглөнө. Partnership, Corporation 2-ын дундах гэж хэлж болно. Хувийн өмчийг Corporation-ийн адилаар хуулиар хамгаалсан, мөн байгуулах зардал ч гэсэн ижил тусна. Татварын хувьд ч гэсэн боломжийн. Нэг гишүүнтэй бол өөрийн татвардаа орлого зарлагаа  /Schedule C/ мэдээлчихнэ. 2 болон түүнээс дээш бол K1 формыг LLC-ийн гишүүд үрүүгээ явуулснаар тэдгээр нь өөрсдийн татвартаа тусгаад өгчихнэ. Corporation бодвол арай бага шаардлагатай,  компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдах талаар энгийн гэрээ байхад л хангалттай. Гэхдээ хувийн бизнесийн тооцоогоо тусдаа авч явах ёстой.
S Corporation, LLC хоёулаа эздэд бизнесээ өсгөх, шинэ эздүүд нэмэх боломжийг өгөх, хувийн өмчийг хамгаалах боломж, татвараа өөрийнх дээрээ бөглөх зэргээрээ адил. Гол нь эздүүд employment taxes-т яаж ноогдохоороо ялгаатай юм. S corporation-ийн хувьцаа эзэмшигчид нь Corporation-ийн ажилчид гэж тооцогдох тул Social Security, Medicare татварууд тэдний авсан compensation /гэхдээ ашгийн ноогдолдоо биш/ ноогдох ёстой.  LLC гишүүдийн Social Security, Medicare татварууд бизнесийн ашгийн татвараас (self-employment tax)-аас төлөгддөг.
Бизнес байгуулах бүхэл форм, үнэ, бусад анхан шатны мэдээллүүдийг мужийнхаа вэб сайтаасаа орж үзээрэй. LegalZoom.com, MyCorporation.com зэрэг сайтууд төлбөртэйгээр Corporation, LLC байгуулахад туслалцаа үзүүлдэг юм билээ. Мэргэжлийн хуульчдаас туслалцаа авах уу, эсвэл өөрсдөө хийх бол ямар ч байсан нухацтай сууж хийх болох байх шүү.

Tuesday, August 19, 2014

Арай хямдаар...



Гар утасны план
Гар утасны үйлчилгээ үзүүлдэг зарим компаниудын үйлчилгээг арай хямдаар авч болох боломж гарч ирсэн байна. Эдгээр компаниуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд үнээ бууруулж байгаа бөгөөд үүнийгээ арай “нууц” байдлаар буюу өөрсдийн сүлжээний агаарын цагаа /air time/-аа гуравдагч компани зарах замаар хийж байгаа юм. Эдгээр операторуудын нэг Freedom-Pop үнэгүй план санал болгож эхэлжээ. Ямар нэгэн гэрээ байгууллах шаардлагагүй тул дуртай үедээ гарч болно. Үнэгүй планд 200 хүртэлх минутын ярианы эрх, 500 хүртэлх текст мессэж, 500 мигабайт хүртэлх интернэт эрх орно. Хэрэв хязгааргүй ярих эрх, мессаж авья гэвэл 11 доллар, 2GB интернэт гэхэд 20 доллар зэрэг боломжуудтай. Түүнчлэн компаний мөнгө олдог зар сурталчилгаануудаас нь даунлоуд хийвэл дата-гаар шагнуулна. Түүнчлэн энэ компаний үйлчлүүлэгч гэр бүлийн гишүүн, найз нөхдөөсөө илүүдэл дата-г нь өөртөө шилжүүлэх боломжтой. Энэ компани нь өөрийн сүлжээгүй бөгөөд Sprint-ээс агаарын цаг худалдаж авч борлуулдаг компани юм. Хэрэглэгчид утас, текст ямар нэгэн асуудалгүй, байршлаас хамаарч 3 юмуу 4 G хурдаар интернэттэй холбогдож байна гэжээ. Гол нь Sprint-ийн smart утаснууд л ажиллана. Утаснуудын үнийг нь веб сайт уруу нь орж шалгаарай. Эсвэл ebay ч юмуу интернэтээс арай хямд худалдааж авч болох юм. Ганцаараа бөгөөд wirelessээр интернэтээ авчихдаг, тэгтлээ утас хэрэглэдэггүй хүмүүст зүгээр санагдана. Бусад операторуудын үнийг харьцуулж хараарай. Straight Talk, Simple Mobile.
Ном
Nook, Kindle гарснаас хойш хүмүүс хүнд ном чирч явах шаардлагагүй и-ном худалдаж аваад уншаад явдаг болсон. Amazon.com ном хэвлэлийн Hachette компанитай хийсэн өндөр хэмжээний “тулаан”-аас хэрэглэгч бидэнд ашиг унаж байх шиг байна. Та бүхэн миний нэгэн адилаар цаасан номонд илүү дуртай бол бүр сайн юм болж. Зарим цаасан номнууд и-номнуудаас хямд болжээ. Жишээ нь нөгөө залуучуудын дунд нэрд гарсан Twilight ном Nook, Kindle дээр 8,99 доллар бол гайгүй эдлэгдсэн цаасан ном үнэгүйгээр тээвэрлэхээр 3,29 доллар гэж Thriftbooks.com дээр байх жишээтэй.
Эсвэл энэ үнэтэй санагдаж байвал классик номнуудыг үнэгүйгээр Project Gutenberg (Gutenberg.org)-аас даунлоуд хийж аваад уншиж болно. Харин орчин үеийн номыг бол мэдээж номын сангаас хайсан нь дээр байх.
Зочид буудал хямдаар
Зарим улирлуудад зарим чиглэлд зочид буудлын үнэ нэмэгддэг. Үүний хажуугаар зарим нь зөвхөн өрөөгөө л хөлслүүлэхэд илүүтэй анхаардаг тул онлайн сайтуудад хямд үнээр байршуулж эхэлдэг юм байна. Жишээ нь Hotwire-аас мэдэгдэж байгаагаар Lake Tahoe-ийн зочид буудлууд энэ намар хямд байх болно гэжээ. Энэ намрын Reno-Tahoe зочид буудлуудын үнэ түрүү жилийн мөн үеийнхээс 52%-иар буугаад байна гэсэн байна.  Niagra Falls-ийнх 38 хувиар буужээ. Түүнчлэн Virginia Beach, Seattle, Quebec хотуудынх нэлээд буусан байна. Hotwire сайт зочид буудлуудын нэрийг өрөө захиалах хүртэл чинь ил гаргадаггүй. Азаа үзээд захиалбал мөнгө хэмнэх боломж бий.  
Автомашины хямд даатгал-Калифорнид
California Low Cost Automobile Insurance Program-ийн талаар би урд нь бичиж байсныг зарим нэг нь санаж байгаа байх. Саяхан хэрэг гаргаад дахиад орж харав.  Бүр хямдарсан байна. http://www.mylowcostauto.com/
Энэ сайт уруу ороод танай коунтид жилийн төлбөр хэд байгааг орж хараарай. Мөн гэр бүлийн гишүүдийн тоогоо тавиад дээд оролгын хэмжээг харах боломжтой. Сакраментог сонгож харвал жилийн 276-хан доллар байна. Энэ даатгалыг авахын тулд дараахь нөхцөлийг хангах ёстой. Үүнд:
-         Жолооны рекорд сайн байх ёстой.
-         19-ээс дээш настай байх
-         3-аас дээш жилээр жолооны үнэмлэхтэй /жолоо барьж/ байсан байх.
-         Машин нь зээлийн биш байх, 20 мянган доллараас доош үнэтэй байх
-         Орлогын нөхцөлийг хангах. Жишээ нь 4 ам бүлтэй гэр бүл гэхэд 59625 доллараас доош орлоготой байх. Орлогын хувьд нөхцөл нь тийм ч хатуу биш санагдана. 
 Дашрамд дурдахад, жолооны репортоо CLUE /LexisNexis компаний lexisnexis.com (888) 497-0011/,  A-PLUS  /Verisk insurance solutions (800) 627-3487/ компаниудаас үнэгүй авах боломжтой.  

Thursday, July 24, 2014

Тоглоомын паркуудад арай хямдаар



Walt Disney World /Orlando/
Билетний хямдрал:  Урьдчилж олон өдрийнхийг авах. Нэг өдрийн билетийг орохдоо очиж авбал $99 бол 5 өдрийнхийг өдрийн $66 авна. Мөн билет авахынхаа өмнө дисней билет зарах албан ёсны газар болох UndercoverTourist.com ород үзээрэй. Хямдрал таарч мэднэ.
Зочид буудал: Паркийн дэвсгэр дэх буудлуун үнийг эхлээд судлаарай. Хамгийн аятайхан сонголт болж магад. Жишээ нь Disney Pop Century Resort зун шөнийн $122-аас үнэ нь эхэлж байна. Тэгээд ч эдгээр зочид буудлуудаас парк, онгоцны буудал уруу явдаг үнэгүй автобус нь өдөрт 50 доллар /паркин, бензин, цаг/ хөнгөхөн хэмнээд өгнө. Мөн зарим сургуулиудын хичээл эхэлсэн үед буюу  8-рсарын дундаас эхлээд эцэс хүртэл хүн ч багассан байна, мөн буудлын үнэ 25-35 хувиар буурсан байдаг хэмээн Themeparkinsider.com-ын Robert Niles бичжээ. Disney all Star Movie Resort 7-р сарын эхээр гэхэд нэг өрөөний үнэ шөнийн $150-аар эхэлдэг бол 8-р сарын сүүлчээр гэхэд $95-аас эхлэх жишээтэй.
Хоол: Парк доторх хоол үнэтэй заримдаа тийм ч амт сайтай бишийг та бүхэн мэднэ. Дисней доторх буудлын хоолны үнэ үүнтэй харьцуулбал арай хямд тусах нь бий. Буудлын Meal plan нь том хүний $63, хүүхдийн $19, үүнд өдрийн 2 хоол, паркт идэх snack багтана. Дисней дотор буугаагүй үед Дисней паркуудад одоо гаднаас хоол авч орохыг зөвшөөрдөг болсон тул жижиг хэмжээний cooler савандаа хоол, сэндвичээ аваад ирэхэд болж байна. Барьж явахад хэцү бол $5-аар локер түрээслээд хийчихэд болно. Дотроос хоол авах болбол сууж иддэгүй газрыг сонговол арай хямд тусна.
Cedar Point /Sandusky, Ohio/
Erie нуурын ойролцоо байдаг энэ парк хамгийн “хэцүү” 17 roller coaster-оороо алдартай юм байна. Билетээ очиж авбал $59, онлайнээр $49. Хэрэв Cedar Point resort-д буудалд буувал /$169-аас эхэлж байна/ өдрийн билетийг $39, 2 өдрийн 2 паркийн /усан парк ороод/ пасс $75 байна.
Busch Gardens /William, VA/
 Busch Gardens-ийн орох билет нь $72. Colonial Williamsburg хэмээх 18-р зууны үеийн байранд буувал билет нь $44 болно. 4 хүнтэй гэр бүлийн $1100 үнэтэй family package-д 2 паркийн билетүүд, Historic Powhatan Resort 3 өдөр хонох үнэ багтаж байгаа юм байна.
Legoland, Carlsbad, CA
Бяцхан хүүхдүүдийн дуртай парк. Ялангуяа легогоор тоглодог хүүхдүүд бүр ч дуртай. Онлайнээр билетийг авбал 10 хувь хямдарна /$76/. Club.Lego.com-д үнэгүй элсвэл зарим ашигтай саналуудыг авах боломжтой болно.