Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, September 5, 2014

Жижиг бизнесийн төрлүүд



Жижиг бизнес байгуулах гэсэн юм. Бизнесийн төрлийн алийг нь сонгох вэ гээд хүмүүс их асуудаг. Монголчуудын ихэнх нь ганцаараа бол Sole Proprietorship, хамтрагчтай бол General Partnership төрлөөр бизнесээ бүртгүүлдэг. Энэ төрлөөр бүртгүүлэхэд Corporation юу уу LLS төрлөөр бизнес бүртгүүлэхээс нөхцөл шаардлага багатай байдгаараа давуу талтай. Муу тал нь ямар нэг хэрэглэгч “sue” хийх буюу шүүхээр гомдол мэдүүлж мөнгөн төлбөр авахаар болсон тохиолдолд зөвхөн бизнесийн төдийгүй эздийн хувийн өмчийг хамгаалах боломж өгдөггүй.
Corporation, LLC байгуулахыг Incorporating гэж нэрлэдэг ба sole proprietorship болон general partnership-ийг бодвол эздийн хувийн өмч бизнесийн өрөөс хамгаалагддаг, татварын зарим хөнгөлөлтөнд ордог, хэрэглэгч, бараа нийлүүлэгч, хамтран ажиллагчид, ажилчдын өмнө нэр хүнд бүхий харагдуулдаг, өмч хөрөнгөө /capital/ (хөрөнгө оруулалт, хувьцаа гэх мэт) амархан нэмэгдүүлэх боломжийг өгдөг.  
Corporation бүргтүүлэхийн тулд Articles of Incorporation for corporations бөглөж мужийн агентлагт өгөх хэрэгтэй болдог. Энэ төрлөөр бизнесээ бүртгүүлсэн тохиолдолд бизнесийн өрөөс хувийн өмч чинь хамгаалагдсан байх болно.  Муу тал нь бүх үйл ажиллагаагаа баримтжуулах, хуулийн дагуу захирлууд, оффисерүүд зэрэг бүрэлдэхүүнтэй байх, хөрөнгө оруулагчдын уулзалтыг тогтмол хийх, үргэлжилсэн хугацааг тэмдэглэх зэрэг албан ёсны шаардлага өндөртэй. Жишээ нь төлбөр тооцоо дансаа хувийнхаасаа салангид авч явах гэх мэт. Хэрэв ямар нэгэн байдлаар хольж нийлсэн байх тохиолдолд өр барагдуулагчид өө сэвийг олоод хувийн өмч үрүү өнгийх тохиолдол гардаг гэсэн. Үүнд 2 төрлийн “corporation” байна. Corporation гэдгийг сонгосон л бол C төрлөөр автоматаар бүртгэгдэнэ. C corporation-ийн эздийн буюу хувьцаа эзэмшигчдийн хувийн өмчийг өр барагдуулагчдаас мужийн хуулиар хамгаалсан байдаг. Бизнес өөрөө татварын төлөгч тул эздэд биш бизнест татвар ноогдоно. Гэхдээ хэрэв ашгаасаа эздүүд ашгийн ноогдол /dividends/ хүртдэг бол үүндээ орлогын татвар төлнө. Энэ талаас харвал 2 давхар татварт ноогдож байдаг тул жижиг бизнесүүдийн хувьд тийм ч зөв сонголт биш болно. S corporation хувьд IRS болон мужийн агентлагт тусгай форм бөглөж энэ ангиллаар бүртгүүлнэ. Ингэснээр бизнесийн бүх орлого, зарлага, бусад зүйлсээ өөрийн /эздийн/ татвар уруу шилжүүлж татвараа бодож явуулна. S corporation-д татвар ноогдохгүй.
Limited liability company (LLC) нь жижиг бизнесүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг төрөл юм. LLC-аар бүргтүүлэхийн тулд Articles of Organization for LLCs бөглөнө. Partnership, Corporation 2-ын дундах гэж хэлж болно. Хувийн өмчийг Corporation-ийн адилаар хуулиар хамгаалсан, мөн байгуулах зардал ч гэсэн ижил тусна. Татварын хувьд ч гэсэн боломжийн. Нэг гишүүнтэй бол өөрийн татвардаа орлого зарлагаа  /Schedule C/ мэдээлчихнэ. 2 болон түүнээс дээш бол K1 формыг LLC-ийн гишүүд үрүүгээ явуулснаар тэдгээр нь өөрсдийн татвартаа тусгаад өгчихнэ. Corporation бодвол арай бага шаардлагатай,  компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдах талаар энгийн гэрээ байхад л хангалттай. Гэхдээ хувийн бизнесийн тооцоогоо тусдаа авч явах ёстой.
S Corporation, LLC хоёулаа эздэд бизнесээ өсгөх, шинэ эздүүд нэмэх боломжийг өгөх, хувийн өмчийг хамгаалах боломж, татвараа өөрийнх дээрээ бөглөх зэргээрээ адил. Гол нь эздүүд employment taxes-т яаж ноогдохоороо ялгаатай юм. S corporation-ийн хувьцаа эзэмшигчид нь Corporation-ийн ажилчид гэж тооцогдох тул Social Security, Medicare татварууд тэдний авсан compensation /гэхдээ ашгийн ноогдолдоо биш/ ноогдох ёстой.  LLC гишүүдийн Social Security, Medicare татварууд бизнесийн ашгийн татвараас (self-employment tax)-аас төлөгддөг.
Бизнес байгуулах бүхэл форм, үнэ, бусад анхан шатны мэдээллүүдийг мужийнхаа вэб сайтаасаа орж үзээрэй. LegalZoom.com, MyCorporation.com зэрэг сайтууд төлбөртэйгээр Corporation, LLC байгуулахад туслалцаа үзүүлдэг юм билээ. Мэргэжлийн хуульчдаас туслалцаа авах уу, эсвэл өөрсдөө хийх бол ямар ч байсан нухацтай сууж хийх болох байх шүү.

2 comments:

  1. Сайна байна уу? Таны блог үнэхээр таалагдла. Таниас зөвлөгөө авах гэсэн юм болох уу? Яаж холбогдох вэ

    ReplyDelete