Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, June 10, 2010

Бензинээ хэмнэлттэй зарцуулах зөвлөгөө

Брэт Жонсон гэдэг эдийн засагч доорх зөвлөгөөний дагуу машинаа жолоодсоноор сард 50-100 доллар хэмнэдэг гэнэ. Эдгээр зөвлөгөөг уншина уу.


Битгий их хурдал.
Вашингтоны Alliance to Save Energy гэдэг байгаль орчныг хамгаалах лобби группын судалгаагаар 60 майлаас дээш хурдтай явахад машины бензин хэрэглээ нэмэгддэг гэнэ. Үүнд үйлчлэх эрхий хурууны дүрэм бол 60-аас дээш хурдалсан 5 майл тутамд цагт ойролцоогоор 20 цент /бензиний үнийг 3 доллараар бодоход/ алдана гэж тооцоолжээ. Эрчим хүчний хэлтсийн /Energy Department/ www.fueleconomy.gov сайтыг ажиллуулдаг Теннесэгийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар энэ хэмнэлт нь машины хэлбэр хийц, хэмжээнээс нь хамаарч янз бүр байна гэнэ. Учир нь өндөр хурдтай үед агаарын урсгалын саад улам нэмэгдэх ба энэ нь агаарын урсгалын зүсэх чадвар бүхий хэлбэртэй спорт загварын жижиг машинуудыг бодвол дөрвөлжин том жипүүдэд илүү их нөлөөлөх ажээ. Гэсэн ч хурдны замд бага хурдтай явбал спорт загварын жижиг машинууд хэдийгээр бага ч гэсэн бензин хэмнэх ба ерөнхийдөө бензиний хэрэглээ ямар машинтай байгаагаас хамаарч 7-23 хувь багасах ажээ.

Круз системийг ашигла.
Эрчим хүчний хэлтсийн инженерийн батлан өгүүлснээр яг хэдий хэмээний бензин хэмнэхийг тодорхойлох боломжгүй ч машиныг круз удирдлагаар нь явуулснаар машин тогтмол хурдтай явж тодорхой хэмжээний бензинийг хэмнэх юм байна.

Тайван жолоод.
Ямар үед хамгийн их бензин идэгддэг вэ? Бүрэн хэмжээний зогсолтын дараагаар эргэж хүчээ авах үед. Машины хурдыг эрчтэй нэмэх тутам бензин төдий чинээгээр зарцуулах болно. Тэгэхээр зогссоны аажмаар хөдлөх, аажмаар зогсох нь ширүүн жолоодсноос илүү 33 хүртэлх хувийн хэмнэлтийг хийж болно гэнэ.

Цаг хугацаагаа зохицуулах нь.
Маш их зогсолт хийхээс зайлсхийх нэг арга бол замын түгжрэлд орохгүй байх явдал билээ. Жонсоны зөвлөж байгаагаар хэдийгээр байнга хэрэглэх боломжгүй ч ид ачаалалтай үеэр замд гарахгүйг хичээх арга нь бензин хэмнэнэ гэж байна. Тэрээр арай эрт гарах юм уу, эсвэл арай оройтож гэр үрүүгээ гарснаар 15 хүртэлх минутыг хождог байна.

Машинаа арчилж байх.
Жонсон 3-4 сард нэг удаа 40 доллараар машинаа шалгуулж, тосыг солиулдаг ба энэ зардал нь бензиний хэмнэлт болон машины хэрэглээг уртасгаснаас гарах ашгаар нөхөгдөнө гэж үздэг. Тэрээр машины хэрэглээг нэг сараар уртасгаснаар тэр илүү сардаа би машины төлбөр 299 доллараа төлөхгүй хэмнэж байна гэж үздэг ажээ. Эрчим хүчний хэлтсийн үзэж байгаагаар энэ нь мөн машиныг бензинийг 4-14 хувиар илүү үр ашигтай зарцуулуулдаг байна.

Багаажаа сулла.
100 паунд илүү ачаа тутам бензиний хэрэглээ 1-2 хувиар нэмэгдэнэ.

Дугуйгаа шалга.
Хий багатай дугуй бензиний хэрэглээг ойролцоогоо 3 хувиар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна зохих хэмжээгээр хийлэгдсэн дугуй илүү аюулгүй байх ба илүү удаан эдлэгдэнэ.

Явах ажлуудаа нэгтэг.
Нэг удаадаа бүх зүйлээ амжуулснаар эргэж буцаж явах явдлаа багасгахаас гадна халсан машин бензинд илүү хэмнэлттэй байдаг.

Дээрх зөвлөгөөнөөс гадна хамгийн энгийн санамж буюу хүмүүс ихээр үйлчлүүлдэг түгээгүүрийн газраас бензинээ авахад зүгээр байдаг бол /ийм газруудын үнэ хямдтайгаас гадна бохирдол багатай шинэ бензинтэй байх нь дамжиггүй/ хурдны замын гарцтай ойр байрладаг бензин түгээгүүрийн газрынх үнэ өндөртэй байдгийг санаж явахад илүүдэхгүй билээ.


Үнэгүй бензин /2007 онд ДМ-д бичиж байсан мэдээлэл/
Та машиндаа реклам байрлуулснаар үнэгүй бензин авах боломж байна.
Рекламын онцлог үйлчилгээ үзүүлдэг нэгэн компани /www.freegashelp.com/ зар сурталчиглаа хийлгэх сонирхолтой бизнесүүдийг машиндаа соронзон рекламыг байрлуулах хүсэлтэй жолооч нартай холбож өгдөг ажээ. Хэрэв та машиндаа реклам байрлуулвал солилцоонд нь сард ойролцоогоор 33 долларын үнэ бүхий бензиний картыг авах болно. Харин жолоочид дараахь нөхцлийг тавьдаг юм байна. Үүнд:

- Хэрэглэгч сард 1000 майлаас доошгүй зам явдаг байх.
- Машин тэрэгний гадаад үзэмж “сайн” нөхцөлд байх
- Жолооч хүчинтэй машины даатгал, цэвэр жолооны рекордтой байх
- Реклам машинаа угаахаас бусад тохиолдолд ямагт машиндаа байрлаж байх.

2005 онд байгуулагдсан уг компанид ихэвчлэн реклам байрлуулах сонирхолтой онлайн бизнесүүд хандаж байгаа ба 6 сард ойролцоогоор 1100 доллар төлөх гэрээ хийж байгаа нь тэдний сэтгэлд нийцэж байгаа ажээ. Нөгөө талаас Нэгдсэн улсаын хэмжээгээр 2000 гаруй жолооч гэрээ байгуулсан ба тэдний авах мөнгөний /бензиний карт/ хэмжээ ямар хэмжээтэй рекламыг хаана байрлуулснаас хамаарч янз бүр байх юм байна. Жишээ нь машины номерын хүрээнд байрлуулбал сард 5 доллар, 12х24 инчийн хэмжээтэй 2 рекламыг хаалгандаа байрлуулбал 30 доллар орчим, арын цонхондоо байрлуулбал 50 доллар, машиндаа битүү реклам хийлгэвэл 200 доллар сард гэх жишээтэй. Тракуудад зориулсан тусгай программ ч байна. Түүнчлэн пицца зөөдөг машинд 5%, 2000 оноос шинэ машинд 5%, картаа өөрөө ирж авбал 5% зэрэг нэмэлт бензин авах бололцоотой юм байна. Сардаа 1000 майлаас дээш явдаг жолоочийн хувьд энэ нь хэдийгээр бензиний зардлыг бүрэн хэмжээгээр хаахгүй ч тодорхой хэмжээгээр хөнгөлж өгөх нь ойлгомжтой. Энэ компани 10 мужид 17 газар, үүний дотор Калифорний Сакраменто, Сан Франциско зэрэг 5 хотод үйчилгээ үзүүлж байгаа бөгөөд өөрийн чинь хотод үйлчилгээ байгаа эсэхийг сайт уруу нь орж шалгаарай.

4 comments:

  1. Хэрэгтэй мэдээлэл байна шүү. Багажаа сулла гэдэг яах аргагүй үнэн. Түүнээс гадна цонхоо онгорхой давхивал түлш 3% орчим илүү зарцуулдаг гэж ЗЦГ-ын вебээс уншиж байл уу да, гэхдээ ч АНУ-д хурдны замаар цонхоо нээлттэй давхидаггүй байх аа да. Дараа боломжоороо АНУ-д хэрхэн хямд бөгөөд эдэлгээтэй машин худалдаж авах тухай оруулбал их сонирхолтой байна гэж бодож байна. Учир нь би хөл дүйх унаа хайж байгаа оюутан хүн л дэ :)

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Машины талаар урьд нэлээд зүйл бичиж байсан. Блогийн 2011 оны 2-р сард бичсэн гэр бүлүүджд зориулсан мэдээлэл дээр машин худалдаж авах зөвлөгөө байгаа. Хэрэв хэрэглэгдэж байсан машин авахаар төлөвлөж байгаа бол би ихэвчлэн www.autotrader.com сайтыг ашигладаг ба хайх хүрээгээ нэлээд өргөнөөр 200 майл орчимд хийвэл /гэхдээ өөрийн очиж чадах зайгаа сонгоорой/ илүүтэй сонголт гарч ирдэг. Харин яг ямар машин авахаа шийдээгүй байгаа бол Costumer Report сэтгүүлийн машин зориулсан дугаарыг авч үзэхэд илүүдэхгүй /жилд нэг удаа гардаг/. Дэлгүүрийн сэтгүүлийн лангуу дээр эсвэл номын санд байдаг байхаа. Мөн Kelly-ийн Blue book gej sonsson baih. www.kbb.com сайтаар ороод авах гэж бодож байгаа машины он, маркийг нь хийгээд хайлт хийвэл дилерийн болон хувь хүний зарах, авах үнэнийг ойролцоогоор гаргаад харна. Мөн тийм машинтай хүмүүсийн review-г уншиж болно. Найдвартай байсан эсэхийг тэд бичсэн байдаг. За тэгээд амжилт хүсье.

    ReplyDelete
  3. За их баярлалаа. Би Craigslist-ээс машин хараад байгаа. iPad-д зориулсан CraigsPro+ гээд програм байдаг юм байна. Энд ойролцоо хэд хэдэн хот тохируулаад, хэдэн янзаар хайж болох нь. Toyota+Camry+(2002|2003|2004|2005|2007) гэх мэтээр. Хайсан түлхүүр үгнүүд нь хадгаладагдчихдаг тул, дараа ороод шууд нэг товшилтоор шинэ заруудыг төвөггүй харна лэ. Одоо харин autotrader.com-ийг сонирхъё байз. Виржиниад байдаг Монгол дилер залуус руу ярьж үзсэн, гайгүй боломжийн бас олдохоор шиг байна лэ.

    Өөрийн чинь бичсэн нийтлэлүүд хүнд хэрэгтэй, сайхан нийтлэлүүд байх юм. Сая Замдаан дээр гарсан шинэ тэмдэглэлийг тань хараад, нээрэн би коммент бичсэн, хариу бичээ болов уу гээд сая орж ирж байна. Уул нь энэ бллогер дээр фоллов-ап комментууд мэйлээр хүлээн авах тохиргоо байдаг да, та үүнийг идэвхижүүлчихвэл нь нийтлэл бүрийн тань дор нэлээд идэвхитэй диалог өрнөхөөр байна шүү :)

    Би тэрэгтэй болж байгаад элдэв локаль мийтап грпп эдэрт явж, жаал коммуникэшнээ сайжруулъя гэж бодоод байгаа. Тэрэгтэй болсон хойно хийх зүйлс их байна аа :P

    ReplyDelete
  4. Craiglists сайтын зараар машин авах үедээ болгоомжтой байхыг сануулах хэрэгтэй байх. Машин зарах нэрийдлээр мөнгийг нь дээрэмдсэн хэрэг нэлээд гарсан. Ихэнх америк хүмүүсийн толгойд Craiglists-ийн машин гэхээр муу байх магадлалтай гэж үзэх нь бий. Гайгүй машин байж болно л доо. Манайх гэхэд л сая 2 сарын өмнө van-аа зарсан. Хотынхоо гол сонины төлбөртэй зард тавьсан боловч /урьд нь хэд хэдэн удаа их хурдан зарагдаж байсан тул/ зарагдаагүй, тэгэнгүүт үнийг нь багасгаад Craiglists-д байрлуулсан 5 минутын дотор л утас дуугараад авахаар болсон.Миний хувьд бол машиныг арай л найдаж авахгүй ээ. Харин үнэ судлахад ашиглахад зүгээр байх.
    Comment-ийн хувьд зарим сайтад гарсан мэдээллээ аль болох ойр ойрхон шалгадаг. Би өдөр чиний бичсэнд хариу бичсэн боловч /зургийг нь блогоос үзээрэй гэж/ Цэрэндорж ах ажлаасаа тарахаараа сайт дээрээ суух завтай болдог юм шиг байна лээ. Их зураг оруулах шаардлагагүй гэж үзсэн байх. Уг нь би ойролцоогоор 6-8 зураг явуулдаг. Шилж байгаад өөрөө л оруулдаг юм. Харин блогийн хувьд comment орсон мэдээг имэйлээр авдаг тохиргоотой. За тэгээд амжилт хүсье. Гайгүй тэрэг аваад ихийг хийж бүтээгээрэй.

    ReplyDelete