Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, May 26, 2010

Click it or ticket

Калифорн болон Сакраментогийн цагдаагийн байгууллагаас тэдний нэрлэснээр машины бүсээ зүүхэд томоохон "түлхэц өгөх" аяныг энэ 7 хоногоос хэрэгжүүлж эхлээд байна. Энэ аян нь 6-р сарын 6 хүртэл хэрэгжих бөгөөд нэмэлт хүч гаргасан гэж байна. Та бүхэн замд илүү их тооны эргүүлийн машин, мотоцикл харж байгаа байх.
Саяхан торгуулийн хамгийн доод хэмжээг $142 болгож өсгөөд байгаа ба харин бага насны хүүхэд бүсээ зүүгээгүй тохиолдолд "жолооч" нь 300 гаруй долларын торгууль ноогдуулах аж.
Нэг цагдаа бүсээ бэхлээгүйгээр мөрөн дээрээ давуулаад явж байгаа хүнийг амархан мэднэ гэж ярицлага өгч байна лээ. Манай хүн хааяа залхуураад тэгдэг юм. Яаж мэддэгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ мэддэг мэддэггүйг нь үзэх гээд 100 гаруй доллараар азаа үзээд яахав дээ. Аюулгүйн үүднээс ч гэсэн хэрэгтэй тул бүгдээрээ бүсээ бэхлэе дээ.

No comments:

Post a Comment