Энэ мэдээллийг 2008 оны 7-р сард ДМ-д нийтлүүлж байсан байна. Уг мэдээлэл гарснаас хойш нэлээд олон хүмүүс надад хандаж эсвэл өөрсдөө нэрээрээ хайлт хийж энэ тэнд орхигдсон байсан мөнгөө олж авцгаасан. Гэхдээ улсын сангаас мөнгөө авахад бүрдүүлэх материалд ихэвчлэн нийгмийн даатгалын дугаар, эсвэл татварын дугаар /Tax ID number/ болон ID-ийн хуулбар хэрэгтэй болох юм билээ. Манай нэг найз машины даатгалын компаниас өгсөн мөнгө олдсон боловч дээрх дугаар байгаагүй улмаас авч чадаагүй билээ.
1. Илүүдэл болон хураагдсан барааны худалдаа
http://www.publicsurplus.com/, www.GovDeals.com, www.Bid4Assets.com сайтуудад засгийн газрын олон зуун агентлагуудын жагсаалтаас алмаазан шигтгээт бөгжнөөс өгсүүлээд iPod, веб сайт гэхчилэн бүр гал командын машин, байшин барилга хүртэлх шинэ, хуучин бараа тавааруудыг олж харьцангуй хямдаар үнэ хаялцан худалдан авч болох юм. Эдгээр сайтуудад барааны төрөл зүйл болон оршин байгаа газрынхаа хаягаар хаялт хийх боломжтой бөгөөд манайхны хувьд үйлдвэрийн болон машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлэг болон сургууль, оффисийн хэрэгслүүд болон компьютер электрон бараануудыг нь үзэж сонирхвол магадгүй Монголоос хүн захьсан ч юм уу эсвэл өөрийн гэр, оффис, бизнес, коммунитийнхаа хэрэгцээнд тохирсон зүйл олоод авч болох юм. Ихэнх бараа тавааруудыг ажиллаж байгаа эсэхэд болон нөхцөл байдалд нь үзлэг хийлгэх боломжтой ба харин тээвэрлэлтийн зардлаа өөрөө хариуцах болохоо мартуузай. Мөн зөвхөн очиж авах боломжтой зарим бараа таваар байгаа ажээ.
http://www.propertyroom.com/ сайт нь цагдаагийн газар хураагдсан бөгөөд эзэн нь олдоогүй хулгайлагдсан зүйлсийг үнэ хаялцуулдаг борлуулдаг юм байна. Хэдийгээр худалдаанд оролцогсод сонирхсон бараандаа үзлэг хийлгэх боломжгүй ч мэргэжилтнүүд тавигдсан бараануудад урьдчилан хуурамч биш эсэхэд болон алт эрдэнэсийг чанарыг үзэж шалгаад худалдаанд оруулдаг гэж уг сайтын мэргэжилтэн хэлсэн байна. Уг байгууллага жижиг бараа таваарыг худалдаж авсан хүн үрүү төлбөртэйгээр илгээдэг ч машин тэрэг болон бусад хүнд зүйлсийг илгээх боломжгүй гэжээ.
Дээр сайтуудаас юм худалдаж авахдаа худалдааны нөхцөлийг нь сайн уншаарай. www.GovDeals.com сайтаас авсан зүйлийг буцаах боломжгүй бол www.Bid4Assets.com сайтаас авсан зарим төрлийн зүйлийг буцааж болдог гэж заажээ. Харин
http://www.propertyroom.com-ээс/ авсан бараагаа буцаавал дахин байрлуулсны 15%-ын суутгал авагдах ажээ.
2. Нуугдмал эрдэнэсийг эрэлд
Эрдэнэс ч арай биш юмаа. Зүгээр л таны авах ёстой мөнгө чинь таныг хайж олтол чинь хаа нэгтээ нуугдаж байж болох юм. Би хэн нэг нь авахаар хандаагүй орхигдсон мөнгөний тухай, тухайлбал авахаа мартсан цалин, банкны хуучин данс, хаяг солигдсоны улмаас төөрсөн буцаагдсан мөнгө, хуваарилсан чек зэргийн талаар хэлж байгаа юм. Жишээ нь, Калифорнийн хуулиар бүх банк, санхүүгийн байгууллагууд 3 болон түүнээс дээш жилийн турш хөдөлгөөнгүй байсан бүх данс, хадгаламжийн хайрцагуудыг мужийн хянагчийн оффисд хүлээлгэж өгөх ёстой юм байна. Тус мужийн хянагчийн оффисоос мэдээлснээр 5,3 биллион долларын үнэ ханш бүхий 8 сая орчим данс хэн нэгэн нь эзэн нь гэж хандаагүйн улмаас мужийн хадгаламжинд оршиж байгаа гэжээ. Өнгөрсөн жилийн хувьд 328 мянга орчим данснууд хувь хүн, байгууллага компаниудад буцаагдаж очсон гэж дурджээ. Тэдний мэдэгдэж байгаагаар ялангуяа эдийн засгийн ийм хэцүү үед юмыг нь эздүүдэд нь буцаах олгох талаар аль болох олон арга замаар ажиллаж байгаа аж. Хэрэв та Калифорнид амьдардаг бол таны болон таны гэр бүл, төрөл садан, найз нөхдийнхөө нэр дээр ямар нэгэн мөнгө байгаа эсэхийг (800) 992-4647 www.ClaimIt.ca.gov сайтаас Unclaimed Property Information and Search Tool гэдгээс хайж үзээрэй. Би өөрөө гэрийнхнийхээ нэрээр хайлт хийхэд ойролцоо нэртэй хүмүүс, түүний дотор Монгол хүмүүсийн нэр гарч ирж байна лээ. Жишээ нь Оюунбилэг. А /LA/ банкны дансны 50$, Оюунчимэг.Ч /Beverly Hills/ даатгалын буцаалт $143, Төмөрбаатар. Н /Walnut Greek/ $173 цалин гэх мэтчилэн манай хотын таньдаг хүмүүс дээр хүртэл нэлээд хэдэн мөнгө гарч ирж байна лээ. Өөр мужуудад оршин суугчид www.unclaimed.org сайтаар хайлтаа хийгээрэй. Хайлтаар таны нэр ус, хаяг чинь тохирч байвал хэрхэн хандах зааварчилгааны нь дагуу өргөдлийг нь бөглөөд явуулах юм байна лээ. За тэгээд их мөнгө олоорой.
Thursday, May 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment