Ерөнхийлөгч Обама сонгогдох үедээ сонгогдсон эхний жилдээ хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудлын нэг болгож амласан цагаачлалын шинэчлэлийн хуулийн асуудлыг энэ жилийн ажлын төлөвлөгөөнөөсөө хаслаа. Энэ жил Конгрессын сонгууль болохтой холбогдуулж хууль боловсруулагчид улс төрийн ашиг сонирхлын үүднээс батлагдах боломжгүй тул хойшлуулж байгаа бололтой. Зарим нэг судлаачдын таамаглаж байснаар хамаг хүчээ Эрүүл мэндийн шинэчлэлийн хуульд зарцуулсан ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд аль болох аюулгүй алхам баримтлаж байгаа хууль боловсруулагчид цагаачлалын хууль тэгтлээ анхаарлаа хандуулахгүй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргажээ. Харин цаашид энэ хуулийг батлуулах урьдчилсан нөхцөл байдлыг бүрдүүлэхэд анхаарах болно гэсэн байна.
Хэрэв энэ жил цагаачлалын хууль ямар нэгэн байдлаар батлагдахаар хууль боловсруулагчдын ширээ дээр тавигдахгүй бол /энэ нь аль ч намын лидерүүдийн үзэж байгаа магадлал бараг л байхгүй бололтой/ хэдийгээр Ардчилсан намыхан өөрсдөө сонгуулийн жил цагаачлалын хуультай орооцолдохыг хүсэхгүй байгаа ч сонгогчдын өмнө Бүгд Найрамдах намыхныг буруутгахад амар болох юм.
Дээр нь сүүлийн үед улс даяар маргаан дэгдээгээд байгаа 7 сард эсвэл 8-р сарын эхээр хэрэгжиж эхлэх Arizona мужийн цагаачлалын шинэ хууль нэг талаас фашист, арьс өнгөөр ялгаврлан гадуурхсан хууль гэж үзэж эсэргүүцэж, нөгөө талаас ерөнхийлөгч болон нэгдсэн улс даяар хийж чадахгүй байгаа зүйлийг мужийн хэмжээд өөрсдийн байдлаар зөв шийдвэрлэж байгаа хэмээн дэмжигдэж байгаа хууль нь цагаачлалын асуудал Америкийн хамгийн хурц асуудлын нэг болохыг харуулж байгаа ч ямар нэгэн ид шидтэй л зүйл гарахгүй бол цагаачлалын шинэчлэлийн хуульд түлхэц болохгүй л болов уу. Гэсэн ч энэ хуулиас ямархүү үр дүн гарахыг бусад мужууд анхааралтай харж байна. Энэхүү хуулийг эсэргүүцэгчдийн олонх нь мэдээж боруудад /мексик гаралттай хүмүүсийг/ шууд чиглэсэн, энэд төрсөн байлаа ч чи бор арьстай л бол таныг арьсны өнгөний байдалд чинь үндэслэн цагдаа зогсоож, дээр нь бичгээ биедээ авч яваагүй бол /төрсний гэрчилгээгээ хувилаад түрүүвчиндээ хийхнээ / шоронд хийх боломжийг цагдаа нарт өгч байгаа иргэдийн эрхийг зөрчсөн хууль боллоо гэдгийг нэгдүгээрт барьж байна. Дээр нь мэдээж иргэдийн мэдээлэлд үндэслэн цагдаа нар олноор шалгах болно. /Сэжигтэй санагдвал шууд баяртайгаар утасдахаар олон хүн хүлээж байгаа / Мөн цагдаагийн байгууллага нь эсрэгүүцэх хандлагатай байна. Учир нь гэмт хэргийн гэрч нар энэ хуулиас болоод онц хэрэгцээт мэдээллийг өгөхгүй зугтаах болно, мөн хэрэв ямар нэгэн байдлаар иргэн хүнийг баримчилж орхивол шүүх энэ тэр гээд асуудал цагдаа нарын толгой дээр бууна, энэ бас хүмүүсийн өмнө цагдаа нарын талаарх муу дүр зургийг бий болгоно, дээрээс нь тэгтээ тэргүй төсөв муу байгаа үед сэжигтэн болгоныг шалгах, баривчлах, хорих, харгалзах, ачиж аваачиж өгөхөд зардал гаргах боломжгүй гэж үзэж байна.
Энэ хуулийг олон муж, хотууд түүний дотор Сан Франциско тэргүүлээд Калифорн муж эсэргүүцэж, эдийн засгийн бойкот зарлах /жижиг компаниуд ачаа бараагаа явуулахгүй байх, хот хоорондын болон мужийн хоорондын гэрээгэ таслах зэрэг саналууд гарч байгаа/, хуулийг шатанд сорих зэргээр эсэргүүцлээ илэрхийлэхийг оролдож байна. Түүнчлэн ерөнхийлөгч Обама хүртэл энэхүү хуулийг "misguided' буюу буруу үр дүнд хүргэх хууль боллоо хэмээн дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл нөгөө талаас Мексиктэй хил залгаа оршдог уг мужийн оршин суугчдын эзэмшил газраар элдэв хар тамхины наймаачид, дээрэмчид, хууль бус цагаачид дамжин өнгөрдөг нь иргэдийн дургүйцлийг түрүүлж /түрүү жил нэг рэнчер алуулсан нь дарь дээр давс нэмсэн хэрэг болсон/ хэн энэ нутгийн эзэн гэдгээ харуулж хууль тогтоохыг хүсч өөрсдийн төлөөлөл болох сенатч болон мужийн захирагчдаа шахалт үзүүлж энэ хуулийг батлуулж чадсан байна.
Энэ хуулийн гол санааг дурдвал:
- Цагаачид өөрсдийн цагаачлалын статусаа харуулсан бичиг баримт авч явах ёстой. Хэрэв зөрчвөл бага зэргийн зөрчил, давтвал гэмт хэрэгт тооцно.
- Хэрэв тухайн хүн цагдаагийн ажилтнуудад "reasonable suspicion" буюу "үндэслэлтэйгээр сэжигтэй" санагдвал "reasonable attempt" буюу "боломжит үйлдэл" хийх ёстой. Мэдээж энэ нь бичиг баримтыг нь шалгаад байхгүй бол цагаачлалын албанд тушаана гэсэн үг.
- Энэ цагаачлалын хуулийн биелэлтэнд хүндрэл учруулсан орон нутгийн болон муж, засгийн газрын агентлагуудын эсрэг хуулийн зарга үүсгэх эрхийг олгож байгаа. Торгууль нь 1000-5000 доллар.
- Хууль бус цагаач ажлах хүчний эсрэг чиглэнэ. Энэ нь хууль бус цагаачдыг явуулснаар /эсвэл буцааснаар/ ажлын байр нэмэгдэж иргэдийг ажилд орох боломжийг нэмэгдүүлж ингэснээр тус мужид ажилгүйдлын түвшинг бууруулах зорилготой юм байна. Гэвч үндсэн иргэдээс цагаачдын хийдэг бага цалинтай боловч хүнд ажлыг тоож хийх магадлал бага бөгөөд хэрэв бизнесүүд ажилах хүчний алдагдлаа нөхөхийн тулд цалингаа нэмэгдүүлэхээс аргагүйд хүрэх байх. Гэвч эдийн засгийн ийм хүнд үед бизнес эрхлэгчид зардлаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй л болов уу. Эдийн засагчдын үзэж байгаагаар энэ хуулийн эдийн засгийн үр дүнд богино хугацаанд гайгү боловч алсдаа сөрөг үр дагаврыг авчирна гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр нэг суравжлагч энэ хуулийг баталсан мужийн захирагчаас "та 'reasonable suspicion'-тай гэж ямар хүнийг хэлэх вэ? Та нэг тодорхойлоод" өгнө үү гэхэд", нөгөөдөх нь хамаагүй юм хэлбэл хэрэгт орох тул /бор арьстай, англи хэлээр муухан ярьдаг, муухан трак унасан зэргээр илэрхийлж болохгүй байх лдаа :-) / би яг тодорхойлж чадахгүй, гэхдээ манай мужид тодорхойлж мэддэг хүмүүс энэ хуулийг батлуулсан гэх зэргээр хариулт өгч хүмүүсийн бай боллоо. Өөрөөр хэлбэл өөрөө тодорхойлж чадахгүй зүйлдээ цагдаа нарыг бэлтгэж сурган хууль хэрэгжүүлнэ гэж байна гэх мэтчилэн. Ямар ч үндэстэн байлаа, бичигтэй ч бай бичигггүй ч бай бид мэтийн цагаачид цагаачдад ээлтэй зүйл гараасай л гэж хүлээж байгаа ч энэ жилдээ олж сонсохоос өнгөрөв бололтой. Гэхдээ "Let's wait and see".
Sunday, May 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment