Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, October 14, 2010

Монголын Гаалийн газраас хариу захиа ирлээ!

Энэхүү имэйлийг хүлээж аваад "Сүрэн ирнэ гэнээ" гэдэг шиг энэ тэрүүгээр гүйгээгүй ч гол нь асуусан асуултандаа хариу авснаас гадна Монголын ЗГ-ын байгууллагаас вэб сайтандаа тавигдсан харилцах имэйл хаягаар явуулсан захиаг шалгаж, цаг зав гарган хариу бичсэнд эх орон минь хөгжиж байгаад, төр, ЗГ-ын олон нийттэй харилцах  холбоо /public relationship/ нь сайн ажиллаж байгаад үнэхээр баярласан юм. Харин тэдний сайтын үйл ажиллагаанд нэмэр болох болов уу гэдэг үүднээс бизнесийн харилцааны бага зэргийн алдаануудыг дурдаж байна. Үүнд: бүх асуудлаар хандахад зориулсан ганцхан имэйл хаяг /хэлтэс бүр өөрийн имэйлтэй бол шууд холбогдох ажилтанд хүрнэ/, захиаг хүлээн авснаа  тэр дор нь мэдэгдээгүй /тэр бүрчлэн хариу бичиж амжихгүй байдаг бол ихэнх сервирүүд хүлээн авсан, удахгүй хариу өгөх талаар автомат мессаж явуулдаг/ зэрэг болно.
Эх орноосоо алс хол амьдарч байгаа Монголчууд бид эх оронтойгоо ямар нэгэн байдлаар бизнесийн харилцаанд байнга орж байдаг ч тухайн тохиолдолд яг ямар тодорхой дүрэм журам үйлчилж байгаа мэдэхгүйгээс төрөл садан, найз нөхдийн амнаас сонссон, эсвэл ам дамжсан мэдээлэлд үндэслэн тэгж ч магадгүй, эсвэл тэгдэг гэсэн зэргээр таавар тавьж шийдвэр гаргах нь ихээ. Амьдарч байгаа улсынхаа бүх юмыг дүрэм журмаар заагаад өгсөн байдаг, тухайн байгууллагын customer service үрүү утастсан ч, сайт уруу нь орсон ч түгээмэл асуултандаа яг таг хариу авч чаддагт дассан бидний хувьд тодорхойгүй зүйл гарах үед Монголынхоо байгууллагыг "буруу зөрүү" ойлгоход хүргэж байгаа билээ. Миний бие доорх захиаг өөрт болон миний эргэн тойронд байгаа хүмүүст гарсан ойлгомжгүй байдлыг тодруулах үүднээс Монгол Улсын Гаалийн газар явуулсан бөгөөд хариуг мөн бүрэн ихээр нь оруулж байна. Та бүхэнд байсан зарим "тодорхойгүй зүйлсд" энэ мэдээлэл нэмэр болох байхаа. Мөн хавсралтаар ирүүлсэн ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ, УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ-ыг хэрэгцээтэй бол дараагийн удаад оруулах болно.Та бүхэндээ сайн сайхныг хүсье.



“Гаалийн Ерөнхий Газарт"

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс

АНУ-д амьдарч байгаа Монголын иргэдээс тавих асуулт хүсэлт

Гадаадад байгаа Монголын иргэдэд сүүлийн үед Монголын төр, ЗГ зүгээс анхаарал тавьж байгаа бид талархаж байгаа бөгөөд бидний эрх ашиг хөндөгдөж байдаг ачаа илгээмжийн асуудлаар та бүхнээс тайлбар, мэдээлэл авахыг хүсч байгааг минь хүлээн авна уу. Уг асуулт, хүсэлтийн хариуг sac_mongolians, bayareamongolians сүлжээ болон Даяар монгол, Замдаан цахим сайтуудад тавигдах болно.

АНУ-д байгаа Монголын иргэд эх орондоо байгаа аав ээж, үр хүүхэд, ах дүү, төрөл садандаа энд ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө илүүчилж хоол хүнс, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, ном, электрон хэрэгсэл зэргийг худалдан авч, эсвэл хуучин хэрэглэж эд зүйлсээсээ илгээмж, хайрцгийг явуулдаг. Түүнчлэн зарим илүүдэл хувцас хунар нь хөдөөгийн алс хол байгаа иргэдэд хүрч буян болдог билээ. Гэтэл саяхан гарсан гэсэн журамд үндэслэн гэсэн тайлбартайгаар гаалийн газраас нэг хайрцаг бүрээс 9000 төгрөг болон түүнээс дээш мөнгийг хураан авч байгаа нь бидний гайхлыг төрүүлж байгаа билээ. Бид энд илгээмж тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол иргэддээ мөнгө төлөн /хайрцаг тутамд 40-60 доллар/ явуулдаг бөгөөд төрийн ачааг хөнгөлж иргэдийн зарим хэсгийг эдгээр илгээмжээр хооллож хувцаслаж хандив оруулж байгаа бидний хармаанаас төр маань дахин суутгал хийж байгаа нь бидний санаанд нийцэхгүй байна. Монголд дахин мөнгө төлөх тохиолдолд энд байгаа хүмүүс ихэвчлэн ачаа явуулдаг бизнес эрхэлдэг хүмүүсээ буруутгаж маргаан үүсгэх нь элбэг байдаг.

Иймд энэхүү хураамж нь ямар учиртай болох, ямар дүрэм журам үйлчилдгийг тодруулахаар үйлчлүүлэгч заавал уншаарай гэсэн тодотголтой УБ хотын Гаалын газраас гаргасан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг хэд дахин уншиж үзэхэд хураамжийн тодорхой тоо үзүүлэлтийг олж харсангүй. Уг журмын бидэнд хамааралтай цорын ганц тоон үзүүлэлттэй хэсэг буюу 3.2.1-д зааснаар 1 сая төгрөгөөс дээш үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ гэжээ. Энэ нь хураамж авна гэсэн үг үү? Тэгвэл хэдийг ямар жагсаалтаар үнэлж авдаг вэ? Жишээ нь эндээс хүүхэддээ тус бүр нь 40 долларын үнэтэй 4 төрлийн өмд цамц авч ачаанд хийсэн гэж бодьё. Тэгвэл тэр гаалийн мэдүүлгийн хуудсанд /хэрэв бид нараар бөглүүлдэг байсан бол/ бид нар худалдан авсан үнэ буюу 160 доллар гэж бичих нь зөв болно. Гэтэл Монголп байгаа хүмүүсийн хэлж байгаагаар гаалийн ажилтнууд явуулсан барааны үнэлгээг Монголын ханшаар тооцож татвар ноогдуулах гэдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр монголд хувцас үнэтэй тул тус бүрийн 250 доллар буюу нийтдээ 1000 долларын болж 1 сая төгрөгөөс дээш гарсан тул татвар төлөх болохнээ? Эсвэл дээрх заалт ямар утгатай, ямар үнэлгээ жагсаалт үйлчилдэг болохыг тайлбарлаж өгнө үү. Бидэнд тулгарч байгаа тохиолдлуудаас үндэслэж харвал ямар нэгэн дүрэм журам, жагсаалт үйлчлэхгүй байгаа сэтгэгдэл төрж байна. Эдгээрээс дурдвал: Нэг маань хуучин компьютерээ дүүдээ явуулахад 25 хувийн татвар төлнө гэхэд хуучин юманд яагаад мөнгө төлж байгаа юм гэхэд тэгвэл ядаж 10 хувийг төл гэж гэсэн, нэг маань 3 ширхэг пүүз хүүхдүүддээ /3 хүүхэдтэй эмэгтэй/ явуулахад нэг төрлийн барааг олон тоогоор явуулсан тул нэлээд их мөнгөний татвар нэхсэн, хүүхэд нь байгаа 25 мянган төгрөгөө өгч арай гэж гутлаа авсан, мөн үзлэг хийж байна гээд дотор нь байгаа хувцас хунар, хоол хүнсийг хольж хутгаж асгаж цутгаж хэрэгцээгүй болгосон зэрэг тохиолдлууд байнга л гарч байна.

Жирийн миний ойлгож байгаагаар ихэнх оронд худалдааны зориулалттай /ашиг олох зориулалттай/ бус бараа бүтээгдэхүүнд /хандив, бэлэг/ татвар ноогддоггүй, мөн гаалийн ажилтны өөрийнх нь хувь хүний үзэмжээр биш дүрэм журамд үндэслэн шижигтэй гэж үзсэн ачаа илгээмжид үзлэг шалгалтыг хүлээн авч байгаа хүнийг байцуулан, боломжгүй үед гэрчийн этгээдийг байцуулан нэг бүрчлэн хийдэг гэж ойлгож байгаа билээ. Мөн үнэхээр гаалийн ажилтан бидний ар гэртээ явуулсан хайрцаг бүрийг нэг бүрчлэн задалж үзлэг хийх шаардлагатай эсэх, мөн хайраг бүрт хураамж төлөх шаардлагатай эсэх зэрэг асуултуудад хариу өгөх буюу тайлбар мэдээллийг өгнө үү.

Цаашид гадаадад байгаа Монголын иргэд бидэнд хамааралтай, бидний эрх ашиг хөндөгдөх асуудлаар гарсан эсвэл хэрэгжиж байгаа танай байгууллагаас гаргасан дүрэм журам, мэдээллийг бидэнд Монголын элчин сайдын яам, хот мужийн монголчуудын холбоо байгууллагууд, цахим сайт, сүлжээгээр дамжуулан хүргэж байвал бидэнд ихээхэн тус болох билээ.

Та бүхний ажилд сайн сайхныг хүсэн ерөөе.


Дагвадоржийн Баярсайхан

Монгол Улсын Иргэн
Америк дахь монгол коммунитигийн зүтгэлтэн
Sac_mongolians сүлжээний админ

Хариу захиа:

Сайн байцгаана уу?


Таны илгээсэн захиаг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн Зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс хүлээн авлаа. Гадаадад суугаа Монголчуудын эрх ашигийн үүднээс бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа.

1. Шуудан илгээмжээр оруулж байгаа харцаг ачаа тус бүрээс 9000 болон түүнээс дээш төгрөг хураан авдаг талаар

- Хилийн чандаас ирсэн илгээмжийг Олон Улсын Шуудан Илгээмжийн Гаалийн Хороо /ОУШИГХ/ хүлээн авч рентген төхөөрөмжөөр шалгаж гаалийн үзлэг хийх шаардлагтай илгээмжүүдийг тусад нь хяналтанд авдаг. Тухайн илгээмжийг хүлээн авагч нь гаальд мэдүүлсэний үндсэн дээр барааг бичиг баримттай нь тулган шалгаж холбогдох татвар, хураамжийг авч эзэнд нь олгодог.

Гаалийн болон НӨАТ-ыг тооцохдоо Гаалийн тариф,татварын тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу гаалийн үнээс хувиар тооцож авдаг бөгөөд барааны үнийн дүн дээр тээврийн болон даатгалын зардлыг нэмсэн дүнгээс гаалийн татвар 5% НӨАТ 10% нийт 15,5% татвар авдаг. Шуудан илгээмжээс гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдагүй.

Түүнчлэн чингэлгээр тээвэрлэн ирүүлж байгаа ачааг хүлээн авагч /зуучлагч/ -ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж байгаа бөгөөд мөн гаалийн үнээс 15,5% татвар ногдуулж байна.

Харин зарим карго тээвэр эрхэлдэг тээвэр зуучлалын байгууллагууд гаалийн нэрийг барин үйлчлүүлэгчээсээ ямар ч үндэслэл баримтгүйгээр мөнгө төгрөг нэхдэг, хураан авдаг хууль бус ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бидэнд байгааг анхааралдаа авч бараа илгээхдээ тээрийн байгууллагаа зөв сонгох нь чухал юм.

2. Үндэслэлгүй үнэ тогтоодог талаар

- Барааны үнийг тухайн барааг дагалдаж ирсэн бичиг баримтыг үндэслэн тогтоодог. Харин дагалдаж ирсэн бичиг баримт хангалтгүй, барааны үнийг тогтоох боломжгүй бол гаалийн байгууллага барааны гаалийн үнийг тодорхойлох аргыг хэрэглэн тухайн барааны үнийг тогтоодог. /Гаалийн тариф татварын тухай хуулийн 4 бүлэг/ Гаалийн үнийг тодорхойлох аргуудыг хэрхэн хэрэглэх талаар дээрхи хуулинд тодорхой заасан байгаа. Мэдүүлэгч гаалийн тогтоосон үнийг үндэслэлгүй гэж үзвэл гаалийн дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 3.2.1-д заасан хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараанд гаалийн мэдүүлэг заавал бичих шаардлагтай. Харин барааны үнийн дүн 1,0 сая төгрөгөөс илүүгүй бол “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас”-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хэрэв илгээмжээр ирсэн бараа татвар төлөх бараа бол гаалийн мэдүүлэг бичсэн ч, гаалийн бүрдүүлэлтийн хуудас бичсэн ч ялгаагүй татвар төлнө. Барааны гаалийн үнийг бараа хүлээн авагч /барааны эзэн, зуучлагч/ гаалийн байгууллагад мэдүүлдэг бөгөөд мэдүүлж буй үнэ нь зарим тохиолдолд хэт доогуур /жишээ нь: шинэ PC 100 $ гэх мэт/ үндэслэлгүй байвал гаалийн байгууллага жишиг үнэ буюу гаалийн үнийн санд байгаа дундаж үнийг тухайн барааны үнэ болгон авдаг. Үүнийг та Монголын ханшаар тооцож татвар авч байна гэж ойлгосон байна. Иймд таны илгээж буй барааг дагалдаж буй үнийн нэхэмжлэх /Invoice/ -ийн үнэ бодит үнэ байх ёстойг анхаарана уу.

Хэрэв гаалийн ажилтан 25% татвар нэхээд дараа нь 10% болгон буулгаж байгаа бол ийм дүрэм, журам байхгүй, тэр ажилтны буруу тул та ГЕГ-ын доор дурдсан утсанд холбогдож мэдээллэл өгөх хэрэгтэй.

3. Үздэг шалгалт хийхдээ хувцас хунар, хоол хүнсийг хольж хутган асгаж байгаа талаар

- Гаалийн үзлэг шалгалт хийхдээ Мэдүүлэгчийг байлцуулдаг бөгөөд мэдүүлэгч байлцах боломжгүй үед тээвэрлэгчийг байлцуулан шалгалтыг явуулдаг. Үзлэг хийхдээ хувцас хунар, хоол хүнсийг хольж хутган асгасан гэх таны мэдээлэл тодорхой бус байгаа тул шалгаж тогтоох боломжгүй байна. Харин гаалийн ажилтаны хууль бус үйл ажиллагаа, хүнд суртал болон гаалийн байгууллагтай холбоотой бусад бүх гомдол мэдээллийг тодорхой нэр хаягтай хаана, хэзээ болсон талаар дэлгэрэнгүй өгсөн тохиолдолд бид шуурхай шалгаж тодорхой арга хэмжээ авч ажиллахад бэлэн байна.

Таны мэдээллийг ГЕГ-ын Гаалийн Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Хэлтийн 350541, 353567 утсаар болон гаалийн лавлах 1281, мөн info@ecustoms.mn хаягаар хүлээн авна.

Жич: 1.“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”

2. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”- ыг хавсаргав


Хэлтсийн дарга Д.Довчинсүрэн

7 comments:

  1. aan tegeher bi shuudangaar ilgeemj yavuulsan nuhculd 1say tugruguus deesh hemjeenii unetei zuil yavuulbal tatvar tulnu gesen uguu bi zuv oilgojuu?
    Bi sayhan tuv shuudangaas 900 000 MNT tug orchimiin huuchin huvcas egcheesee avsan chini nadaas 180 000 tug huraamj nehsen er ni bol belgend shuudangaar irj bga yumand tiim undur tatvar noogduulj baigaad bi ih gaihsan tegeed medehgui bsan bolohooroo hun amitnaas zeelen baij (sariin calingaa) uguud avsan uur arga baihguin bna gej bodood. manai egch ene 900 000 orchmiin huvcsandaa bas caanaasaa zardald ni 189 euro tulsun gesen Premium geed ter ni aria hurdan irdeg geed. ter tuv shuudangiin gaaliin egchiig bi sain sanaj bna bi harval tanina neriig ni medej avaad gomdol meduulnee.

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Дээр дурдсан "Харин барааны үнийн дүн 1,0 сая төгрөгөөс илүүгүй бол “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас”-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хэрэв илгээмжээр ирсэн бараа татвар төлөх бараа бол гаалийн мэдүүлэг бичсэн ч, гаалийн бүрдүүлэлтийн хуудас бичсэн ч ялгаагүй татвар төлнө." гэсний дагуу татвар ноогдуулсан бололтой. Гэвч татвар төлөх бараа гэснийг анзаараарай. Дэлхий нийтийн жишгээр бэлгэнд /хуучин ч бай, шинэ ч бай/ татвар ноогдуулдаггүй. Миний ойлгож байгаагаар монголын гаалийн ажилтнууд нэг төрлийн шинэ бараа олон тоогоор байвал /2-оос дээш/ зарах бараа гж үзээд татвар ноогдуулдаг гэсэн. Иймд чи татварын газарт хандаж албан захиа /мөнгөө буцааж авах хүсэлт/, төлбөр төлсөн бичгээ, мөн бэлэг гэдгийг баталсан баримтуудаа /хайрцаг дээр наалттай байгаа "бэлэг" гэдгийг сонгосон, эсвэл тийм тийм зүйл байгаа гэж бичсэн эгчийн чинь бөглөсөн германы татварын мэдүүлэг, хайрцаг дахь барааны зураг гэх мэт/ хавсарган явуулах нь зүйтэй болов уу. Мөн дээрх захиа дээрх утсаар утастаж авал зохилтой талаар зөвлөгөө авахыг оролдоорой. Мөн гаалийн үзлэг хийсэн гэж бага зэргийн мөнгийг төлөх ёстой байдаг байх шүү.
    За тэгээд амжилт хүсье. Юу болсон талаараа бичээрэй.

    ReplyDelete
  3. shuudan ilgeemjeer tegvel baraa neg neg l shirheg bval ariljaani chanartai bish gej uzeed tatvar noogduulahgui gesen uguu? mgl-ru kargo yavuuldag mgl cargogiin company-daar ilgeemj yavuulbal mgld avahda tavar bas tuluh uu? yadag yum bol?

    ReplyDelete
  4. Сайн байн уу. Шуудан илгээмжинд явуулсан хүн нь бэлэг гэдгийг сонгосон байх ёстой гэдгийг бүү мартаарай. Миний ойлгож байгаагаар, мөн сонссоноор хэдийгээр бэлэг гэдгийг сонгосон байлаа ч монголын гаалийн ажилтнууд нэг ихжил төрлийн бараа байгаа тохиолдолд худалдааны зориулалттай гэж үзэж татвар ноогдуулах талтай гэж ойлгоход болно. Карго гэдэг нь хайрцаг гэсэн үг үү? Хайрцагны хувьд монолд татвар авах ёсгүй гэдгийг дээрх захиа сайн тайлбарласан байгаа. Харин ачч явуулагч компанид 15,5 хувьтай татвар ноогдуулдаг гэсэн байгаа. Иймд хэрэв хайрцаганд чинь монголд татвар авсан гэвэл ачаа явуулдаг компаний сольсон нь дээр гэж бодож байна.

    ReplyDelete
  5. hariulsand bayarlaaa)) tegheer mglru ilgeemj yavuuldag kompany-r yavuulbal yavuulj bga hun ni kg -iinha uniig tulhuus gadna bas 15.5% nemj tulnu gesen uguu? herev EMS shuudan ilgeemj-r yavuulbal mgld huleej avch bga hun ni gaaliin tatvaraa tulj bj ilgeemje huleen avna gesen ug yumu?

    ReplyDelete
  6. suuld uzsen sonirholtoi kino -d taalagdlaaa. zarimda yamar kino uzehee meddegguishde te..ene kinonuudaas chin uzej boloh yum bn)))tnx

    ReplyDelete
  7. 15.5 хувийг хувь хүнд биш компанид ноогдуулдаг тул явуулсан хүн уг нь тлх ёсгүй юм билээ. Харин илгээмжийн хувьд худалдааны зориулалттай зүйлийг хүлээж авсан хүн нь төлж таарах байх.

    ReplyDelete