Wednesday, April 27, 2011
Гүзээлзгэнэ
Калифорнийхон бид бүтэн жилийн турш жимс ногоогоор эрхлэх юм даа. Хэдийгээр бид Калифорний Venture county болон бусад эрэг орчмоос хангадаг гүзээлзгэнийг хүйтний улиралд иддэг ч Сакто орчмын хаврын ургац жимсэн дотроос гүзээлзгэнэ миний дуртай жимсний нэг. Бүр хэт чихэртэй биш, антиоксидант болон С витамин ихтэй амттай жимс. Уг нь эндхийн гүзээлзгэний улирал нь 4-7 сарын хооронд байдаг ч энэ жилийн хувьд Хойд /Watsonville хот Хойд Калифорний гүзээлзгэний нийслэл гэдэг/ болон Төв Калифорнид хавар хоцорч ирж байгаагаас гүзээлзгэнэ тарих, хураах улирал 2-4 долоо хоногоор хоцорч байгаа гэнэ. Гэхдээ азаар харьцангуй хүйтэн хавар болж байгаа ч гүзээлзгэний ургалтанд тийм ч муугаар нөлөөлөөгүй аж. Удахгүй Сакто орчимд энэд тэндгүй лангуунууд нээгдэж шинэхэн гүзээлзгэнэ хайрцаг хайрцгаар нь зарж эхэлнэ дээ. Мөн ногооны захаас хувь хүмүүс, фармуудын ургуулсан төрөл бүрийн гүзээлзгэнийг худалдаж авах, эсвэл Foresthill-ийн Snowy Peaks Farm, Auburn-ын Amber Oaks /хэдэн жилийн өмнө Цайны найзуудын хүүхнүүд гэр бүлээрээ очиж бөөрөлзгөнө түүж байсан/ зэрэг фармууд /www.placergrown.org/placer_grown_products.php?product=Strawberries/ уруу өөрсдөө очиж түүж авч болох юм. Дашрамд сонирхуулахад нэгдсэн улсын нийт гүзээлзгэний 80 хувийг Калифорн муж ургуулдаг. Гүзээлзгэний талаар зарим баримтыг дурдвал:
- 1 кап /cup/ буюу ойролцоогоор дунд зэргийн 8 ширхэг гүзээлзгэнэ 50 калоритой, 8-хан грамм чихэртэй, USDA-ын санал болгодог өдрийн нормын 149 хувьтай тэнцэх хэмээний С витаминыг агуулдаг, мөн хүний биед хэрэгцээт folate /витамин B9 /, potassium, manganese зэрэг бодисыг агуулдаг.
- Хэд хэдэн санал асуулгаар хүүхдүүдийн дуртай нэг номерын жимсээр шалгарсан. Мөн том хүмүүс ч гэсэн дуртай. Америкийн гэр бүлүүдийн ойролцоогоор 94 хувь нь гүзээлзгэнэ иддэг гэжээ. Гүзээлзгэнийг зөвхөн өөрөөр нь биш салат, шөл, соус болон үндсэн хоолонд оруулж хэрэглэх нь их.
- Хаврын хамгийн түрүүнд болдог жимсний нэг. Мөн үр нь дотроо биш гаднаа байдаг цорын ганц жимс юм байна. Нэг томхон гүзээлзгэнэ 200 гаруй үртэй.
- Эрт цагаас эхлэн гүзээлзгэнийг зүрхний хэлбэртэйг бэлэгдэж хайр сэтгэлийн бэлэгдэл, мөн зарим төрлийн өвчнийг эдгээх эм гэж итгэж хэрэглэж байсан байна.
Та бүхэн гүзээлзгэнийг хэрхэн сонгож худалдаж авах, хэрхэн хадгалах талаар дараахь зөвлөгөөг анхааралдаа авна уу.
- Хуурай, хатуу, бүрэн боловсорсон /жигд гүн улаан өнгөтэй/-ыг сонгож ав. Угны навч нь ногоон бөгөөд шинэхэн харагдаж байх ёстой. Хайрцаг саванд нь толбо /шингэн/ байгаа бол доторх жимснээс зарим нь хэт болсон байна гэсэн үг.
- Гүзээлзгэнийг жаахан шахахад л өнгө нь муудаж, толботой болох тул маш болгоомжтой барих ёстой.
- Гүзээлзгэнийг хөргөгчинд 3 хонуулахад шинэ байдлаа хадгалж чадна. Түүнээс олон хоновол чанараа алдаж эхэлнэ. Аятайхан хадгалахын тулд цаасан алчуур дэвссэн /шүүсийг нь шингээнэ/ пластик тагтай саванд угаалгүйгээр хийж хөргөгчинд хийнэ. Хэрэглэх үедээ усаар маш хурдан зайлаад ав. Усанд удаан дэвтээх хэрэггүй.
- Илүүдэл хэрэглэхгүй гүзээлзгэнээ угааж, ногооныг нь аваад хэрчээд битүү сав, уутанд хийж хөлдөөгчинд 6 сар хүртэлх хугацаагаар хадгалж болно. Хөлдүү гүзээлзгэнийг smooth, shake зэрэг ундаа бэлдэх, мөн шинэ жимсний адилаар төрөл бүрийн амттан дээр тавьж идэж хэрэглэж болно.
Харин гүзээлзгэнийг хэрхэн түүх талаар зөвлөгөөг Snow Peak Farm /www.snowypeaksfarm.com/-ын сайтаа авсан зөвлөгөөг орууллаа.
- Жимснээс хагас инч орчмоор дээхэн талд нь ишнээс нь долоовор хуруу, эрхий хурууны хумсны тусламжтайгаар бага зэрэг эргүүлж тасалж ав. Ингэснээр тасарсан жимс чиний алганд орох болно.
- Энэ аргаар хоёр гараа дүүргээд /нэг алганд ойролцоогоор 3-4 жимс багтана/ маш болгоомжтойгоор хайрцаг, хувиндаа хий. Бүү шид.
- Саваа бүү хэт дүүргээрэй. Доод хэсэг нь няцарч магад.
Гэхдээ нэгэн анхааруулгыг оруулахгүй бол болохгүй байх. Харамсалтай нь өнгөрсөн жил California Department of Pesticide Regulation байгууллага хүмүүс, болон зарим байгууллагуудын анхааруулгыг үл хайхран хүний биед хортой химийн бодис бүхий methyl iodide буюу Midas хэмээн нэрлэгддэг бодисыг хүнсний ногоо, жимс, түүний дотор гүзээлзгэний тариалалтанд хэрэглэхийг зөвшөөрөн бүртгэсэн билээ. Иймд аливаа ногоо жимсийг идэж хэрэглэхдээ ядаж л сайн угаах, боломжтой бол органик буюу химийн бодисоор бордоогүйг худалдан авч байвал бидний бие организмд хор нөлөө багатай байх болов уу.
Friday, April 15, 2011
Мэдэхэд илүүдэхгүй …
Утсаар ямар нэгэн албан газар уруу залгахад автомат яригчаар одоо тэр товчлуурыг дар, одоо тэрийг гэх мэтээр нэлээд цагийг авдаг. Тэгвэл ямар дугаарыг дарвал шууд хүнтэй холбогдож болохыг 2200 гаруй компани дээр туршиж байсан гаргасан жагсаалтыг www.GetHuman.com сайтаас хараарай. Та энэ сайтаас компаний нэрийн эхний үсгийн жагсаалтын дагуу эсвэл шууд компаний нэрээр хайлт хийж болно. Жишээ нь Chase банк уруу бол хэлж байгаа мессажийг нь тоолгүйгээр хүнтэй холбогдох хүртлээ 0-г л дараад байх гэх мэт. Зарим компаний хувьд 0 тоог дарснаар оператортай холбогдож болдог бол зарим компаний утсанд энэ нь хэрэгждэггүй юм байна. AT&T U-Verse (888) 722-9337 уруу extension дугаар асуухад нь 924-т, Greyhound уруу 26-г дарснаар хүнтэй холбогдож болно. Миний хувийн арга бол хэлүүлж хариулт авдаг автомат яригчтай газар уруу ихэвчлэн “Human”, “agent” гэдэг үгийг нэг болон давтаж хэлснээр хүнтэй холбуулж авдаг билээ. Мөн компаниудын утасны хүлээлтийн дундаж хугацаа, customer-service-д өгсөн үнэлгээнүүдийг дээрх сайтаас орж харж болно.
Англи хэл сурч байгаа хүмүүст: Бид нар хэл яриандаа би тэгнэ, тэгэх гэж байгаа гэдэг ирээдүй цагийн англи үгийг /will or be going to/ их хэрэглэдэг. Хэл сурч байгаа эхний үед хүмүүс алийг нь ямар үед хэрэглэхээ мэдэхгүй алдаа их гаргадаг. Тэгвэл дараахь зөвлөгөөг санаж байгаад хэрэглэж байгаарай.
1. Will гэдэг үг “Probably” буюу магадгүй гэдэг үгтэй цуг их хэрэглэгддэг. Жишээ нь:
Би маргааш парк явах байхаа.
I will probably go to the park tommorrow.
Үгүйсгэсэн утгатай үед: Мари маргааш парк явахгүй байхаа.
Mary probably won’t go to the park tommorrow. /жирийн ярианд/
Mary will probably not go to the park tommorrow. /албан болон бичгийн хэлэнд/
2. Ирээдүйг таамагласан үед will or be going to нь ижил утгатай тул хоёулангий нь хэрэглэж болно. Жишээ нь: Тэр хичээлээ сайн хийсэн тул А авах болно.
He will get “A” because he studied hard.
He is going to get “A” because he studied hard.
3. Гарцаагүй хийх төлөвлөгөөгөө илэрхийлэхдээ be going to-г хэрэглэнэ. Жишээ нь: Би өнөөдөр оройн хоол хийх тул зарим ногоо худалдаж авлаа.
I bought some produce because I’m going to cook dinner tonight.
4. Сайн дураар, өөрийн хүслээр хийх гэж байгаа зүйлээ илэрхийлэхдээ will-г хэрэглэнэ. Жишээ нь Би туслая.
I’ll help you.
Consumer Reports сэтгүүлд мэдээлснээр микровэйвыг хамгийн амар бөгөөд хурдан аргаар цэвэрлэхийн тулд ёроолтой тавганд /эсвэл аяганд/ бага хэмжээний лимоны жүүс /1/4 cup орчим/ хийгээд таглалгүйгээр хамгийн их /high/ дээр нь 1 минут ажиллуулаад ав. Тэгээд цаасан алчуураар дотор талыг нь арчихад л хангалттай гэжээ.
Эндхийн хуурай арьстай зарим хөгшчүүл орой нүүрээ цэвэрлэхдээ хүүхдийн биенд түрхдэг тос буюу “baby oil”-ийг ашигладаг. Тэд уг тосыг зарим төрлийн үнэтэй гоо сайхны цэвэрлэгчээс илүү үйлчилгээ үзүүлж нүүрийг цэвэрлээд зогсохгүй, нүүрний арьсыг үргэлж зөөлөн байлгахад нөлөө үзүүлдэг гэдэг. Үүний тулд нүүрэндээ уг тосыг түрхсэнийхээ дараа арчиж авдаг байна. Эсвэл эхлээд нүүрээ угаасны дараа уг тосыг ашиглаж болно гэжээ. Ингэснээр угаасны дараа ч үлдсэн тоос хир арчигдаж цэвэрлэгддэг ажээ. Зарим хүмүүс жирийн дэлгүүрт байдаг “E oil”-г бас хэрэглэдэг байна.
Лаптоп компьютерийг олон цагаар өвдгөн дээрээ тавьж хэрэглэхгүй байхыг хүүхдүүддээ сануулаарай. Учир нь компьютер /ойролцоогоор 125 F/ гуя, өвдөгний арьсыг халааснаар түлэхгүй ч удаан хугацааны халаалтаас болж үүсдэг арьсны “toasted skin syndrome” өвчтэй болгож магад. Энэ өвчнийг ихэвчлэн гал тогооны ажилчид, шил үлээгчид зэрэг мэргэжлийн хүмүүс тусдаг байна. Энэ нь арьсны хэсгийг бүр мөсөн харлуулах, алаг болгох зэрэг шинж тэмдэгүүдтэй. Мөн ховор тохиолдолд арьсны хорт хавдар үүсгэнэ гэжээ. Түүнчлэн хэдэн жилийн өмнө гарсан нэгэн судалгаагаар өвдгөн дээрээ компьютерээ тавьдаг эрэгтэйчүүд халаалтын улмаас их хэмжээний үрийн шингэн ялгаруулж цаашилбал үргүй болгох аюултай гэж гаргажээ. Ямартай ч бага зэргийн халаалт гэж тоолгүйгээр тоглоом зэрэгтээ улайран олон цагаар өвдгөн дээрээ тавьж магадгүй хүүхдүүддээ нэг хэлчихэд зүгээр санагдана
Юм бичихдээ зарим төрлийн фондыг хэрэглэвэл принтерийнхээ хорыг хэмнэж болохнээ. Printer.com сайтын судалгаагаар Century Gothic принтерт хамгийн хэмнэлттэй фонд болсон ба Arial фондоос 30 хувиар бага хор хэрэглэгддэг гэж гарчээ. Хор бага хэрэглэдэг фондуудад: Century gothic (11 pt), Times New Roman (12 pt), Calibri (12pt), Verdana (11 pt), Arial (12pt) оржээ. Энэхүү судалгааны дүн жилд 100,000 гаруй долларыг принтерийн хорд зарцуулдаг сургууль, албан байгууллагуудад их таалагдсан байна. Эдгээр нь хэрэглэгддэг фондоо сольсноор ойролцоогоор 5-10 мянган доллар жилд хэмнэх бололцоотой гэж гарчээ. Фондны хор зарцуулалт нь үсгийн шугамын өргөн нарийн, мөн үсгийн дээд доод хэсгийн өргөн нарийнаас хамаардаг аж. Нэрэндээ “narrow”, “light” гэсэн үг орсон нь фондууд нь “bold”, “black” гэсэн үг орсноосоо бага хор зарцуулна гэсэн үг. Гэхдээ та бага хор хэрэглэдэг фондыг хэрэглэснээр гэртээ жилдээ нэг хорны мөнгө хэмнэх боловч илүү цаас хэрэглэж магад гэдгээ анхаарна биз. Жишээ нь дээрх Century gothic фонд нь хор бага хэрэглэх боловч өргөн бичигдэх тул илүү цаас зарцуулна гэсэн үг. Иймд дээрх фондны мэдээллийг ерөнхийдөө хор хэмнэх нэг техник болгож ашиглах нь зөв юм. Мөн print preview–г байнга харснаар хэрэггүй хуудсуудыг хэвлэх комманд өгөхгүй байх зэрэг хор хэмнэх ерөнхий аргуудыг давхар хэрэглэх нь зүйтэй. Миний хувьд ерөнхийдөө түгээмэл хэрэглэгддэг бөгөөд гаргагдах байдал сайтайгаар нь /дээр нь хоронд ч бас гайгүй/ Times New Roman-г хэрэглэдэг. Харин цаасны хувьд хүүхдүүдийн сургуулийн бичиг цааснууд болон шуудангаар ирсэн элдэв захиануудын ардаа бичиггүй хуудсуудыг хадгалж үүнийгээ цааш нь бусдад дамжуулах, үзүүлэх шаардлагагүй зүйлээ хэвлэх /принтер дотроо болон хажууд нь байрлуулдаг/ хүүхдүүддээр юм сараачуулах зэрэгт хэрэглэдэг. Энэ нь гэртээ цаасны зардлаа хэмнээд зогсохгүй мөн байгаль орчин, модоо хэмнэж байгаа хэрэг билээ.
Cranberry /оросоор бол клюква, харин монголоор царгис жимс гэж толь дээр бичжээ/ жимсний жүүсэнд байдаг бактерийн эсрэг бодис нь нь эмэгтэйчүүдийн шээсний замын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сайн аль хэдийн тогтоогдсон байна. Харин саяхан мөн аман дотор үүсдэг шүдний хорхой, бусад өвчний үүсвэр болдог бактер эсрэг нөлөө сайтай нь тогтоогджээ. Гэхдээ чихэр нэмсэн жүүс бол тэрхүү үйлчилгээг нь бууруулна гэдгийг та бүхэн юу эс андах вэ.
Мөн The Florida State University-ын саяхны нэг судалгаагаар цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд алим тустай гэж гарсан байна. Тэд 160 эмэгтэйчүүдийн заримд нь өдөр бүр ядаж 2/3 cup хэмжээтэй хатсан алим, заримд нь хатсан хар чавга жилийн турш идүүлсэн байна. 6 сарын дараа гэхэд алим идэж байсан эмэгтэйчүүдийн “муу” холестрол буюу LDL нь 23 хувиар багасаж, “сайн” холестрол буюу HDL нь 4 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр алим нь тэдэнд өдөрт 240 илчлэгийг /calories/ өгч байсан ч эдгээр эмэгтэйчүүд дунджаар 3.3 паундаар турсан байна.

Thursday, April 7, 2011
Хэрэгцээт мэдэээлэл
Хүмүүсийн тавьсан хүсэлтийн дагуу "Follow" товчлуурыг блогийн меню хэсэгт /цагны доор/ байрлууллаа. Та үүнд бүртгүүлснээр шинээр мэдээлэл тавигдсан тохиолдол бүрт та бүхэнд мэдэгдэл илгээгдэж байх юм. Баяраа.
7-12 ангийханд заавал хийлгэх вакцин нэгээр нэмэгдлээ
Калифорнийн шинэ хуулиар ирэх 2011-12 хичээлийн жилд 7-12 ангид орох хүүхдүүд Tdap - tetanus , diphtheria, pertuusis /Whooping cough буюу хөхүүл ханиад/ вакциныг хийлгэсэн баталгаа бичгээ сургуульдаа авчрах ёстой болж байна. Харин 2012-13 оны хичээлийн жилд зөвхөн 7-р ангид орох хүүхдүүд энэ вакциныг хийлгэсэн бичгээ сургуульдаа авчрах ёстой. Даатгалтай хүүхдүүд бол өөрсдийн эмнэлгийн оффис дээрээ хийлгээрэй. Харин даатгалгүй хүүхдүүдэд энэ тариаг хаана хийлгэж болох талаар тухай хотод авч болох үйлчилгээний талаар төрөл бүрийн мэдээллийг өгдөг 211 утсаар /Бэй Эриа орчимд 150 хэлээр мэдээлэл өгдөг гэсэн/ утастаж авч болох юм. Мэдээж төрөл бүрийн үнэгүй эмнэлгүүд дээр хийлгэж болно, мөн 18 болон түүнээс доош настай даатгалгүй хүүхдүүд Vaccines for Children Program -аас үнэгүй буюу бага үнээр хийлгэж болно гэж мэдээлжээ. Өөрийн гэрийн ойр байршлыг 1-877-243-8832 утсаар болон http://www.eziz.org/pages/vfc_locations2.html линкээр орж олоорой. Зарим сургууль дистриктүүд энэ үйлчилгээ үзүүлэх газрын жагсаалтанд орсон байна. Бодвол тэд тодорхой хуваариар вакцины үнэгүй үйлчилгээ үзүүлж болох тул лавлахад юу илүүдэх вэ.
National park-ууд үнэгүй орох долоо хоног
The National Park Service байгуулагаас энэ сарын 16-24 хооронд улсын нийт 394 нэйшинол сайтууд, үүний дотор 58 нэйшинол парк уруу интрэнс фий /entrance fee/ үнэгүй орох боломжийг олгож байна. Зарим паркууд дээрх өдрүүдэд явган аялал, рэнжер болон хүүхдүүдийн тусгай программыг санал болгоно гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nsp.gov/npweek сайтаас орж үзээрэй. Мөн бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа хямдралтай үйлчилгээ үзүүлэх аж.
Интрэнс фий ойролцоогоор хүний 3 доллар, машины 25 доллар байдаг. 16-аас доош насны хүүхдүүд болон тахир дутуу иргэд ямагт үнэгүй орж болдог бөгөөд 62-аас дээш насны Америкийн иргэн, байнгын оршин суугчид бүх парк, сайтууд уруу орох lifetime Senior pass буюу ахмад настны байнгын хүчинтэй билетийг 10 доллараар худалдан авч болдог. Мөн зарим жижиг газрууд ямар ч үнэгүй оруулдгийг бид мэднэ. Гэрийнхээ ойролцоох паркуудыг мөн дээрх сайтны www.nps.gov/findpark/index.html линкээр орж олж болно.
4 сард анхааралгүй яваа жолооч нарыг илрүүлэх аян явагдаж байна.
Нэгдсэн улсын хэмжээгээр явагдаж байгаа National Distracted Driving Awareness Month үйл ажиллагааны хүрээнд The Calfornia Highway Patrol /CHP/ Калифорний бусад 200 гаруй хууль сахиулах агентлагуудтай хамтран анхааралгүй явж байгаа жолооч нарыг илрүүлэх сарын аяныг энэ долоо хоногт эхлээд байна. Уг байгууллагын мэдээгээр анхааралгүй явсан жолооч нарын буруугаас 2009 онд Калифорн мужид замын ослын 116 үхэл, 17,000 гэмтэл гарсан гэжээ. Машинаа барьж байхдаа өөр зүйл амжуулж явдаг жолооч нар нь зорчигч, явган хүн, дугуйтай хүмүүсийг эрсдэлд оруулж байдаг. Ялангуяа гар утас нь нэг номерийн анхаарал сарниулагч гэжээ. CHP-ын энэхүү үйл ажиллагаа California Office of Traffic Safety Adminisitration байгууллагаас олгогдсон төслийн мөнгөөр санхүүжигдэх ба мөн орон нутгийн цагдаагийн газар, шерифийн департмэнтүүд хэд хэдэн удаа "zero tolerance" буюу
анхааралгүй явж байгаа жолооч нарыг зогсоож торгох өдрүүдийг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.
Дашрамд дурдахад SacBee сонинд гарсан мэдээгээр CHP урьд өмнөх жилүүдээс илүүтэй торгууль бичдэг болсон, ингэснээр орон нутгийн болон мужийн төсөвт хэдэн арван сая доллар оруулж байгаа гэжээ. Тэдний 2009 онд 2 жилийн өмнөхөөс даруй 200 мянгаар илүү торгууль бичсэн байна. Үүний дотор Сактогийн Superior Court 2006 оныхоос 16 хувь буюу 37 мянга гаруйгаар илүү трафик зөрчлийг шийдвэрлэжээ. Эдгээр торгуулийг CHP-аас гадна орон нутгийн цагдаа, шерифийн департмэнтүүдээс тавьсан байна. Жолооч нарын эрх ашгийг төлөөлөгч өмгөөлөгч нарын үзэж байгаагаар энэ нь зөвхөн Калифорнид биш, орон даяар гарч байгаа үзэгдэл бөгөөд орон нутаг, муж, улсын төсвөө торгуулийн мөнгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотой гэж таамаглажээ. Харин CHP-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар " Бид улам их торгууль бичихийг дээрээс хэзээ ч даалгаагүй. Бид хэзээ ч төсвөө нэмэгдүүлэхийн тулд торгууль бичдэггүй. Бидний цорны ганц сонирхол бол замын хөдөлгөөний аюулгүй байдал бөгөөд харин зарим департмэнтүүд урьд өмнөхөөсөө илүү тоотой офцерүүдийг гудамжинд эргүүлд гаргах болсон" гэжээ. Доорх график 2009 онд тавьсан торгуулийн зөрчлийн байдлаар харуулжээ.
Гэтэл зарим хотод, тухайлбал Оакланд хотод хотын төсвийг бууруулсны улмаас замын хөдөлгөөний дүрмийг сахиулагч цагдаа нарын тоо 80 хувиар буурч ингэснээр 207-2010 оны хооронд 58 хувиар бага торгууль бичигдсэн гэжээ.
Ямартаа ч бид нар гудамжинд хурд хэмжиж байгаа цагдаа илүүтэй үзэгдэх болсон, ялгүй зөрчил дээр анхааруулга өгдгөө болиод шууд л торгууль бичдэг болсон зэрэг өөрчлөлтүүдийг мэдэрч байгаа билээ. Иймээс бүгдээрээ дүрмээ л баримталж байя даа.

Subscribe to:
Posts (Atom)