Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, April 7, 2011

Хэрэгцээт мэдэээлэл

Хүмүүсийн тавьсан хүсэлтийн дагуу "Follow" товчлуурыг блогийн меню хэсэгт /цагны доор/ байрлууллаа. Та үүнд бүртгүүлснээр шинээр мэдээлэл тавигдсан тохиолдол бүрт та бүхэнд мэдэгдэл илгээгдэж байх юм. Баяраа.

7-12 ангийханд заавал хийлгэх вакцин нэгээр нэмэгдлээ
Калифорнийн шинэ хуулиар ирэх 2011-12 хичээлийн жилд 7-12 ангид орох хүүхдүүд Tdap - tetanus , diphtheria, pertuusis /Whooping cough буюу хөхүүл ханиад/ вакциныг  хийлгэсэн баталгаа бичгээ сургуульдаа авчрах ёстой болж байна. Харин 2012-13 оны хичээлийн жилд зөвхөн 7-р ангид орох хүүхдүүд энэ вакциныг хийлгэсэн бичгээ сургуульдаа авчрах ёстой. Даатгалтай хүүхдүүд бол өөрсдийн эмнэлгийн оффис дээрээ хийлгээрэй. Харин даатгалгүй хүүхдүүдэд энэ тариаг хаана хийлгэж болох талаар тухай хотод авч болох үйлчилгээний талаар төрөл бүрийн мэдээллийг өгдөг 211 утсаар /Бэй Эриа орчимд 150 хэлээр мэдээлэл өгдөг гэсэн/ утастаж авч болох юм. Мэдээж төрөл бүрийн үнэгүй эмнэлгүүд дээр хийлгэж болно, мөн 18 болон түүнээс доош настай даатгалгүй хүүхдүүд Vaccines for Children Program -аас үнэгүй буюу бага үнээр хийлгэж болно гэж мэдээлжээ. Өөрийн гэрийн ойр байршлыг 1-877-243-8832 утсаар болон  http://www.eziz.org/pages/vfc_locations2.html линкээр орж олоорой. Зарим сургууль дистриктүүд энэ үйлчилгээ үзүүлэх газрын жагсаалтанд орсон байна. Бодвол тэд тодорхой хуваариар вакцины үнэгүй үйлчилгээ үзүүлж болох тул лавлахад юу илүүдэх вэ.

National park-ууд үнэгүй орох долоо хоног
The National Park Service байгуулагаас энэ сарын 16-24 хооронд улсын нийт 394 нэйшинол сайтууд, үүний дотор 58  нэйшинол парк уруу интрэнс фий /entrance fee/ үнэгүй орох боломжийг олгож байна. Зарим паркууд дээрх өдрүүдэд явган аялал, рэнжер болон хүүхдүүдийн тусгай программыг санал болгоно гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nsp.gov/npweek сайтаас орж үзээрэй. Мөн бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа хямдралтай үйлчилгээ үзүүлэх аж.   
Интрэнс фий ойролцоогоор хүний 3 доллар, машины 25 доллар байдаг. 16-аас доош насны хүүхдүүд болон тахир дутуу иргэд ямагт үнэгүй орж болдог бөгөөд 62-аас дээш насны Америкийн иргэн, байнгын оршин суугчид бүх парк, сайтууд уруу орох lifetime Senior pass буюу ахмад настны байнгын хүчинтэй билетийг 10 доллараар худалдан авч болдог. Мөн зарим жижиг газрууд ямар ч үнэгүй оруулдгийг бид мэднэ. Гэрийнхээ ойролцоох паркуудыг мөн дээрх сайтны www.nps.gov/findpark/index.html  линкээр орж олж болно.

4 сард анхааралгүй яваа жолооч нарыг илрүүлэх аян явагдаж байна.
Нэгдсэн улсын хэмжээгээр явагдаж байгаа National Distracted Driving Awareness Month үйл ажиллагааны хүрээнд  The Calfornia Highway Patrol /CHP/ Калифорний бусад 200 гаруй хууль сахиулах агентлагуудтай хамтран анхааралгүй явж байгаа жолооч нарыг илрүүлэх сарын аяныг энэ долоо хоногт эхлээд байна. Уг байгууллагын мэдээгээр анхааралгүй явсан жолооч нарын буруугаас 2009 онд  Калифорн мужид замын ослын 116 үхэл, 17,000 гэмтэл гарсан гэжээ. Машинаа барьж байхдаа өөр зүйл амжуулж явдаг жолооч нар  нь зорчигч, явган хүн, дугуйтай хүмүүсийг эрсдэлд оруулж байдаг. Ялангуяа гар утас нь нэг номерийн анхаарал сарниулагч гэжээ. CHP-ын энэхүү үйл ажиллагаа California Office of Traffic Safety Adminisitration байгууллагаас олгогдсон төслийн мөнгөөр санхүүжигдэх ба мөн орон нутгийн цагдаагийн газар, шерифийн департмэнтүүд хэд хэдэн удаа "zero tolerance" буюу
 анхааралгүй явж байгаа жолооч нарыг зогсоож торгох өдрүүдийг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.
Дашрамд дурдахад SacBee сонинд гарсан мэдээгээр CHP урьд өмнөх жилүүдээс илүүтэй торгууль бичдэг болсон, ингэснээр орон нутгийн болон мужийн төсөвт хэдэн арван сая доллар оруулж байгаа гэжээ.  Тэдний 2009 онд 2 жилийн өмнөхөөс даруй 200 мянгаар илүү  торгууль бичсэн байна. Үүний дотор Сактогийн Superior Court 2006 оныхоос 16 хувь буюу 37 мянга гаруйгаар илүү трафик зөрчлийг шийдвэрлэжээ. Эдгээр торгуулийг CHP-аас гадна орон нутгийн цагдаа, шерифийн департмэнтүүдээс тавьсан байна. Жолооч нарын эрх ашгийг төлөөлөгч өмгөөлөгч нарын үзэж байгаагаар энэ нь зөвхөн Калифорнид биш, орон даяар гарч байгаа үзэгдэл бөгөөд орон нутаг, муж, улсын төсвөө торгуулийн мөнгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотой гэж таамаглажээ.  Харин CHP-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар " Бид  улам их торгууль бичихийг дээрээс хэзээ ч даалгаагүй. Бид хэзээ ч төсвөө нэмэгдүүлэхийн тулд торгууль бичдэггүй. Бидний цорны ганц сонирхол бол замын хөдөлгөөний аюулгүй байдал бөгөөд харин зарим департмэнтүүд урьд өмнөхөөсөө илүү тоотой офцерүүдийг гудамжинд эргүүлд гаргах болсон" гэжээ. Доорх график 2009 онд тавьсан торгуулийн зөрчлийн байдлаар харуулжээ.

5W1CHPTYPE

Гэтэл зарим хотод, тухайлбал Оакланд хотод хотын төсвийг бууруулсны улмаас замын хөдөлгөөний дүрмийг сахиулагч цагдаа нарын тоо 80 хувиар  буурч ингэснээр 207-2010 оны хооронд 58 хувиар бага торгууль бичигдсэн гэжээ.
Ямартаа ч бид нар гудамжинд хурд хэмжиж байгаа цагдаа илүүтэй үзэгдэх болсон, ялгүй зөрчил дээр анхааруулга өгдгөө болиод шууд л торгууль бичдэг болсон зэрэг өөрчлөлтүүдийг мэдэрч байгаа билээ. Иймээс бүгдээрээ дүрмээ л баримталж байя даа.

No comments:

Post a Comment