Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, June 9, 2011

Хэрэгцээт мэдэээлэл

1. Бид бүхэн өвөл Улаанбаатарын агаар тунчиг муу байгаа тухай сонссоор байна. Тэгвэл Америкт өөрийн чинь оршин суугаа муж, зарим хотод агаарын бохирдлыг ямар байгааг түүнийг тодорхойлдог The Air Quality Index үзүүлэлтээр нь дараахь сайтаас орж харж болно. www.airnow.gov Мөн уг сайтын доод хэсэгт байгааг линкүүдээс Health гэснийг дарвал агаарын бохирдолтой үед ямар арга хэмжээ авбал зохилтой талаарх зөвлөгөөнүүдийг уншиж болно. Дашрамд дурдахад 2000 оноос хойш Америкийн 26 мужид олон нийтийн газар – ресторан, баар, ажлын байруудад тамхи татахыг хориглосон билээ.


2. Хэрэв машиныг онгоцны буудлын дэргэдэх биш өөр газраас рентлэвэл ойролцоогоор 25 хувийн хэмнэлт гаргах болно гэж AAA компанийн мэргэжилтэн зөвлөсөн байна. Учир нь онгоцны буудлын рентний газар өндөр пасилити төлбөртэй байдгаас өдрийн суурь үнэ болон татвар, төлбөрүүд нь өндөр гардаг аж. Жишээ нь дунд зэргийн жижиг машиныг онгоцны буудлын дэргэдэх газраас 4 өдөр рентлэхэд суурь үнэ 298 доллар дээр 54 долларын татвар, төлбөр нэмээд 352 долар төлөхөөр гарсан бол яг ижил машиныг 13 майл зайтай газраас 105 суурь үнэ дээр 18 долларын татвар, төлбөр, нийтдээ 123 доллар төлөхөөр гарч байна. Иймд та хэрэгцээ гарсан үедээ такси эсвэл шатл автобусаар рентний газар хүргүүлээд тэндээс машин рентлэвэл хамаагүй хямд тусахнээ.

3. Рент гэснээс ойрын үед байр рентлэх гэж байгаа хүмүүст Wall Street сэтгүүл дээр гарсан дараахь зөвлөгөө хэрэг болж магад.

- Байр хайх хамгийн эхний эхлэх цэг бол вэб сайтууд билээ. Rentometer.com гэдэг байрны рентэнд үнэлгээ, үний харьцуулалт хийдэг сайтын дарга www.rent.com сайтаас эхлэхийг зөвлөжээ. Гэхдээ хэрэв жижиг компаний эзэмшлийн байр, эсвэл эзэн нь хөлслүүлэх гэж байгаа кондо зэргийг сонирхож байгаа бол craiglists.org сайт зөв эхлэл байх болно. Мөн 400 гаруй партнерээс жагсаалт авдаг байр хөлслүүлэх, зарах зар гаргадаг hotpads.com, мөн 10 мянга гаруй сайтуудаас жагсаалт оруулдаг cazoodle.com сайтуудаар хайлт хийгээрэй.

- Хүмүүст хэл мэдээ цац. Зарим үед маш сайхан боломжийн байрыг хэн нэгний мэдээллээр зах зээлд гарахаас өмнө хөлслөх боломж гарч болно. Иймд байр хайж байгаагаа найз нөхөд, төрөл садандаа дуулгаарай.

- Байрны зах зээлийн өнөөгийн байдлаас болоод байшин, кондогоо зарж чадахгүй байгаа эзэд түүнийгээ зарим түрээсийн байрнаас арай хямдаар хөлсүүлж байна. Учир нь тэд байраа түрээслэхээр биш зарахаар бэлтгэсэн тул зарим түрүүсийн байрыг бодвол тохижилт энэ тэр нь бага эсвэл муу, мөн зүгээр байлгаж байснаас хурдхан хөлслүүлэх зүтгэл нь илүүтэй зэргээс болдог аж.

- Таны сонирхол татсан байр зарагдахгүй зах зээлд удаж байвал эзнээс нь хөлслүүлэх эсэхийг нь асуухад илүүдэхгүй.

- Сонирхож байгаа байрныхаа рентний үнийг тухай районы бусад байрнуудтай харцуулахыг хүсвэл дээрх hotpads.com, Rentometer.com сайтуудыг ашиглаарай.

- Сайн кредиттэй байх. Үүнийгээ хөлслүүлэх байрны эзэндээ дурдахаа бүү март.

4. National Park-уудаар үнэгүй орох өдрүүд: 6-р сарын 21 /зуны эхний өдөр/, 9-р сарын 24 / Нийтийн газрын үндэсний өдөр/, 11-р сарын 11-13 /Ахмад дайчдын өдөр/ тус тус байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nps.gov/findpark/feefreeparks.htm орж үзээрэй.

5. Хэрэглэж байсан хэрэггүй электрон техникээ зарах, эсвэл хаях гэж байгаа бол бага хэмжээний мөнгөөр худалдан авдаг дараахь сайтуудаар орж үнэлүүлж үзээрэй. www.gazelle.com , wwww.YouRenew.com сайтууд компьютер, самера, тооны машин гэхчилэн электрон техникийг чинь үзүүлэлт, нөхцөл байдлыг тодруулах асуултуудыг тавьж үнэлгээ өгөөд үнэгүй эсвэл тодорхой хэмжээний үнийн санал тавих болно. Эдгээр зүйлсийн тээврийн зардлыг дээрх компаниуд даах ба үнэгүй зүйлсийг зохих журмын дагуу рисайклэнэ, үнэлсэн зүйлсийг amazon.com, ebay.com, overstocl.com зэрэг сайтуудад тавьж зардаг аж. Шинэ гарсан техник технологи хэрэглэх дуртай хүмүүст энэ үйлчилгээ ихээхэн таалагддаг ба өнгөрсөн оны iPhone, Ipad зэргээ эдгээрт зараад шинийг авах үнэндээ нэмэрлээд ашигтай байдаг ажээ.

Мөн зарим солилцоо хийдэг сайтуудаар орж өөрийн дуртай CD, DVD, ном зэргээ хэрэггүй зүйлсээрээ сольж авах боломжтой. Үүнд Amazon.com-ын Marketplace, дуу хөгжим, зүйлсийн солилцооны http://www.swap.com/ , titletrader.com, номын http://bookmooch.com/ зэрэг сайтууд байна. Тээврийн зардал, бусад төлбөр зэргийг нь шалгаж үзэхээ бүү мартаарай.

No comments:

Post a Comment