Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, June 28, 2011

Америкийг тойрох аяллын зургууд

Ойрдоо шинэ зүйл бичиж тавиагүйдээ уучлалт хүсье. Манай гэрийхэн
Америкийг тойрох аялалд энэ сарын 23-д гараад одоо Ютад явж байна. Энэхүү аяллын бэлтгэл ажил гээд нэлээд гүйлээ.
Бичих өгүүлэх юм их байвч тухтай суух зав тун ховор тул блогтоо хувийн зургаа л тавьж байя. Тэгээд боломжоороо бичсэн зүйлээ Замдаа сайтад тавьж явах болно. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.
1. Great Basin National park- Нивадагийн цөл дэх цас.
Нивадагийн ганц нашийнол парк. Америкийн хамгийн цэвэр агаартай газар тул эргэн тойронд харагдах хүрээ 125 майл /SF - 15 майл, Yosimite - /75 майл байлуу даа./ Хэдэг цаг АйСи-тэй машинд давхисныг хэлэх үү. Сайхан амьсгалж авлаа :-)
Бидний камплах газар цастай тул хаалттай байсан тул уул уруугаа буугаад нуурын эрэг дээр камплалаа. Шөнийн тэнгэр нь ёстой гоё. Тэндхийн шөнийн тэнгэрийг The darkest of dark гэж сонин дээрээ бичсэн байна лээ. Орой Milky Way маш тод харагдаж байсан.















2. Zion /Заян/ NP
Энэд 2 өдөр хонолоо. Colora Plateau буюу Колорадогийн өндөрлөг газар. Энэ хавиар 4 нашийнол парк байгаа юм. 300 сая жилийн өмнө бага зэргийн далай байсан газар газар хөдлөлт, газрын гүнийн галт уулын нөлөөлөл зэргийн улмаас дээшээ өргөгдөөд гараад ирсэн нь энэ юм. Газрын гүний ямар хэсэг нь ил гарснаасаа хамаараад янз бүрийн өнгийн, давхрага бүхий гоё бүтцийг бий болгожээ. Дээр мэдээж ус, салхины нөлөө.
Зураг дээр Заян-ын хэсгийн хараарай. Бид нар Брайс /Bryce/ очсон. Мөн Grand Canyon ын Хойд ирмэг буюу North Rim-ээр орсон.



Бид нар их азтай. Энэд аргалтай тааралдсан. Их ховор гэж байсан.


































2 comments:

  1. Za bayrlalaa! Bayarsaihaan!
    Ih zuil uzej saihan amraad,daraa ni bidend ih medeelel ogoorei!

    ReplyDelete
  2. Bayarsaihaan! Ontsolj neg yum zahimaar baina.Herev ochson bol shuu dee.Uta mujiin talaar delgerengui bicheerei.

    ReplyDelete