Долоо хоногийн үг

Хэлсэн болгон хийсч
Хийсэн болгон үлдэнэ.

Яруу найрагч Цэрэндорж

Sunday, July 3, 2011

Аяллын үргэлжлэл: Bryce NP, Grand Canyon NP,

Сайн байцгаана уу. Аяллынхаа талаар жаахан тодруулах гэсэн юм. Америкийг хөндлөн аялах аяллынхаа чиглэлийг хүн бүр л янз бүр сонгож авдаг байх. Хүмүүсийн соёл иргэншил, хоол унд, урлаг, хот гэхчилэн. Бидний хувьд хамгийн дуртай чиглэл бол байгаль орчин бөгөөд голчлон нашийнол паркуудаар аялах, түүний далимд тухайн газрын хүмүүсийн гарал үүсэл, онцлог, хоол ундыг бас анзаараад авах санаатай. Мөн замдаа боломжтой үедээ гол гол том хотуудаар нь дайрах явцдаа харах.
Бид нар өнөөдөр New Mexico мужийн хамгийн том хот болох Albuquerque-д буудалд орж ирээд сууж байна. Бид 3-4 хоногт нэг удаа буудалд бууж өөрсдийн болон техник хэрэгслэлийнхээ хүчийг сэргээж байх санаатай.
Агаарын бөмбөлөгийн шоу их болдог, маш их ч компани энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Hunterdon Hills Playhouse hot air balloon liftoff
Хэд хоног ерөнхийдөө цөлөөр их явлаа. За тэгээд зургуудаа оруулъя даа.
3. Grand Canyon NP, North Rim. Бид Зааян парк камплахдаа нэг өдрийг нь энэд /ердөө 104 майл зайтай тул/ өнгөрөөлөө. Майхан энэ тэрээ хураах шаардлагагүй өглөө гарч давхиад оройдоо хүрээд ирээд маргааш нь цаашаа явахад амар байсан юм. Грэйт канёоны хойд хэсэгт урд хэсгээс бага хүн зочилдог бөгөөд хоорондоо 4 цагийн зайтай тул ойр ирсэн дээрээ аялалдаа багтаагаад үзэхээр шийдсэн байсан юм.  Харин урд хэсгийг нь жоорлож байгаад ирэх жилүүдээс 7 хоногийн аялал болгох санаатай. Үнэхээр Агуу гэж нэрлэх нь аргагүй юм билээ.  Зураг үүнийг гаргаж харуулж чадах эсэхийг мэдэхгүй. Бид нар үнэхээр дуу алдаж байсан шүү.






















































4. Zion, Bryce NP- Зааян паркийг үргэлжлэл зургууд, замын зургууд болон Брайс паркийн зургуудын оруулж байна. Энэ 2 парк хоорондоо ердөө 80 гаруй майлын зайтай. Зааян паркийн адилаар Брайс паркт үнэгүй шаттл автобус үйлчилдэг учраас трафик энэ тэрд түүртэхгүйн тулд орох үүдний наахантай нь паркинд машинаа тавиад шаттлаар явж үзсэн. Хэдхэн буудалтай боловч чанартай сайхан үзүүштэй газруудтай юм билээ. Мөн 1-2 цаг алхах аятайхан трэйлүүдтэй. Grottos гэдэг шөвгөр хаднуудыг хараад байх юм бол янз бүрийн болж харагдаадв Доор байгаа зурагнуудаас сууж байгаа 2 хүүхэд, малгайтай хүүхэд гэх мэт харагдаж байгаа.
 






































































1 comments:

  1. saihan aylaad zorison hergee buteegeed ireerei :)

    ReplyDelete