Гэртээ ирээд сайхан байнаа. Суурин амьдралаа их санасан байна шүү. Азаар машин тэрэг болон асуудал нэг их гаралгүй сайн явж ирлээ. Ямар ч байсан аяллын зурагнуудаасаа байрлуулаад дуусганаа.
10. Monument valley.
Энэ нь уугуул америкчуудын /индиан гэж нэрлэсэнд нэг их дуртай байгаагүй/ эзэмшлийн нутаг дэвсгэр бөгөөд нэлээд олон кино, түүний дотор вэстэрн кинонуудын зургийг их авсан газар. Зам муутай, кампин нь сервис бараг байхгүй /явуулын жорлонтой/ байсан. Аялагчдын очдог цэгүүд дээр Монголын захыг санагдуулсан лангуунууд дээр сайхан залуучууд юм зараад зогсч байх юм. Тэднийг дэмжээд, мөн хүмүүст сонин байх болов уу гэж бодоод янз бүрийн чулуугаар хийсэн чимэг зүүлтүүдийг бэлгэнд авлаа.
11. 4 corner буюу 4 мужийн уулзвар америкийн цорын ганц цэг /Utah, Colorado, New Mexico, Arizona/ 4 мужийн туг нь байрласан байгаа.
Замдаа Мексик малгай нэртэй хадны хажуугаар өнгөрсөн.
Sunday, July 31, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment