Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, September 2, 2011

Мэдэхэд илүүдэхгүй

Энэ удаад энэд гэр ахуйдаа хэрэглэж болох миний "залхуу" санаануудыг түүвэрлэж бичлээ. Хүүхнүүдийн маань зарим цагийг хэмнэж магад.

1. Монгол хоолнууд маань хэдийгээр сайхан амттай ч тэдгээрийг бэлтгэхэд цаг хугацаа харьцангуй их ордог билээ. Тэгвэл яарсан үедээ эндхийн бэлэн бүтээгдэхүүнүүдийг ашиглан "cheat" хийдэг аргуудаа дурдъя.
  •  Эндхийн Монголчууд цуйвангийн гурилын оронд солонгос дэлгүүрт зардаг бэлэн зүсч бэлдсэн гурилуудаас хавтгай зүсэлттэй /гоймон шиг нарийн биш/-г нь авч хэрэглэдэг. Хадгалах хугацааг нь уртасгахын тулд давс ихээр хийсэн байдаг гэдгийг тооцоолж хийхээ бүү мартаарай.
  • Хуушуурыг Costco-ийн хиам энэ тэрээ зардаг хөргөгчинд /хөлдөөгч биш/ зарагддаг түүхий "uncooked flour tortillas"-ийн бэлэн гурилаар хийж болно. Орцонд нь элдэв химийн бодис байхгүй, гурил, ус, давс л орсон. Муу тал нь дотроо ихээр савласан 2 уутнаас тогтох бөгөөд нэг уутыг нээсэн л бол 7 хоногийн дотор хэрэглэх хэрэгтэй болно. Тэгэхээр нэг хийхдээ ихийг л хийх хэрэгтэй болох байх. Мөн жижгээр савласан нь Safeway, Bel Air, Savemart, Walmart Supercenters зэрэг дэлгүүрүүдэд цөцгий зэрэг савтай сүүн бүтээгдэхүүн зардаг хөргөгчинд байдаг. Хуушуур хийхийн тулд махаа хийсний дараа гурилаа нугалаад үзүүрийг нь усаар норгоор сэрээний үзүүрээр дарж наалдуулна. Гэрийн хуушуурнаас арай том бөгөөд оросын "чебурек" шиг хэлбэртэй болно. Их нимгэн элдэгдсэн тул шарах явцад гурил нь амархан болох хандлагатай тул галаа тохируулах хэрэгтэй. Мөн бүхэл мах чанахдаа шөлөн дээр нь тавиад болгоод идэж болно.

  • Мөн ихэнх хүнсний дэлгүүрүүдээс /би үнэ нь арай хямд байдаг тул Smart & Final дэлгүүрээс авдаг/ Egg roll and won ton wrap гээд дөрвөлжин элдэгдсэн түүхий гурилыг авч шарах зориулалттай банш, эсвэл дурын татсан махыг дангаар нь эсвэл элдэв ногоотой хуурч амталж болгоод энэ гурилын эвхэж ороож үзүүрийг нь усаар норгож тогтоогоод хайруулын тавган дээр шарж болгоод амархаан жинхэнэ биш ч монголжсон "egg roll"  хийгээд egg roll-оо дүрж иддэг "sweet chilli sauce"-той өгөхөд хүүхдүүд болон америкчууд их дуртай байдаг. Ер нь зүгээр л элдсэн түүхий гурил тул монгол хоолнуудад хэрэглэж туршиж үзээрэй.

2. Махыг соусаар амтлаад дангаар нь болон амар болдог ногоонуудтай /broccoli, cauliflower, мөөг гэх мэт/ хамт дуковандаа шараад будаатай өгөхөд амархан бөгөөд амттай хоолонд ордог. Үүний тулд дэлгүүрт зарагддаг төрөл бүрийн соусыг хэрэглэх нь амттай байдаг ч зарим амтлагч соусанд MSG бодис байдаг тул тэр бүр их хэрэглээд байх нь эрүүл мэндэд тохиромжгүй билээ. Иймд дэлгүүрт байгаа өөрийн дуртай амтлагч соусын орцыг харж болон бичиж аваад тэдгээрийг худалдаж аваад гэрийн соус хийж болно. Заавал бүх зүйлийг нь багтаах албагүй, зүгээр голлох бүтээгдэхүүн нь ороход хангалттай. Ингэснээр удаан хадгалагдахад болон илүү амт оруулах зориулалтаар нэмсэн химийн бодисгүй "эрүүл" соусыг хэрэглэнэ гэсэн үг. Америкийн уламжлалт соусанд ихэвчлэн гич /mustard/, worcestershire sause, сонгино, сармисын нунтаг /жинхэнэ сонгино, сармисыг жижиглээд хийвэл бүүр амттай болно/, элсэн чихэр, томатны нухаш зэрэг орсон байдаг. Ази тийшээ нь хазайлгах гэвэл soy sauce, sesame тос, үр, зарим төрлийн жимсний нухаш зэрэг нэмэгдэнэ. Иймд гэртээ болон хөргөгчиндөө байгаа дээрх бэлэн зүйлсээ янз янзаар нь холиод өөрийн гэсэн гарын соусаа гаргаад аваарай.
3. Монгол хүүхдүүдийн дуртай бөгөөд амар хийх хоол, snack-ны санаанууд:
  • Зүссэн алимыг peanut butter-тай
  • Дэлгүүрт зарагддаг бэлэн tortillo гуриланд дурын salsa-г түрхээд талд нь бэлэн ногоо, хоолны үлдэгдэл мах зэргээ нэмээд /тохиромжтой зүйлсд: чанаж болгосон бэлэн тахианы мах, green pepper, помидор, сонгино, авокадо /avocado/ гэх мэт/ дээр нь үрсэн бяслаг нэмээд нөгөө хагасаар нь бүтээгээд хайруулын таваг дээр 2 талыг бяслагийг нь хайлтал нь шараад авна. Маш хурдан, амттай quesadilla.
  • Гэрийн суши ролл. Хоолноос агшаасан будаа их үлддэг. Тэгвэл үлдэгдэл будаагаараа маш хурдан ролл хийж болно. Будаагаа бага зэрэг халаагаад дээр нь rice vinegar жаахан дусаад холино. Роллны доторх зүйлсийг өөрт бэлэн байгаа зүйлээрээ орлуулж хийгээрэй. Үүнд: хуурамч хавчны махыг /imitation crabmeat/ жижиглэж хяраад маонейзтэй холих, хөндлөн урт нарийн хэрчсэн огурци, лууван, авокадо, бүр ногоо бэлэн байхгүй бол саладны навч ч нэмсэн болно. Ингээд суши хийдэг бамбуу дэвсгэр дээрээ сушины seaweed-ээ дэвсэж дээр нь будаагаа нимгэн дэвсээд эргүүлээд дээр нь дээрх зүйлсээ хийж эргүүлээд "гэрийн ролл" бэлэн болно. Дээр нь суши ресторанаас авсан соусуудыг дусаахад хүүхдүүд дуртай байдаг.
Гэхдээ энэхүү санаанууд жор биш байдлаар оруулсан тул асуух зүйл байвал бичээрэй. Мөн та бүхэн өөрийн санаануудаасаа хуваалцаарай.

4.  Гэрт орж ирдэг шороо тоосыг багасгахын тулд сайн чанарын үүдний ширдгүүдэд гар бүү татаарай. Ялангуяа эмнэлэг, дэлгүүр зэргийн үүдэнд дэвсдэг шиг чанартай бол бүүр сайн. Муу тал нь гэвэл эдгээр үүдэнд томдох нь бий.  Заримыг нь цэвэрлэгээний мэргэжлийн дэлгүүрүүдээр зарагддаг. Эдгээр нь маш их шороог амархан цуглуулдаг тул ойр ойрхон сэгсэрч байх л хэрэгтэй болно.
5. Гэр орны бичиг баримтууддаа оффисийн зориулалтын ангилах /file cabinet, box/ зориулалтын хайрцаганд нэрсээр нь ангилвал цагийг чинь ихээр хэмнэх болно. Target-д зарагддаг Pendaflex /хайрцаг нь 6 доллар орчим байхаа/ өлгөгддөг хавтаснуудыг /hanging files/ хүмүүс даац сайтай, сайн гэж оффист их хэрэглэдэг юм билээ.
 Ингээд хавтаснууддаа ангилсан нэрийг бичиж хавчуулаад тохирох бичиг баримтууддаа байруулна. Жишээ нь "Машин" хавтсанд машинтай холбоотой бүртгэл, даатгал, тайтл, зээлийн газрын мэдээлэл, худалдан авсан гэрээ зэргийг, "Хувийн бичиг баримт" хавтсанд паспорт, АйДи, SSN, төрсний гэрчилгээ болон хуулбар..., Эрүүл мэнд хавтсанд даатгалтай холбоотой бичиг баримтууд, Банк гэхчилэн. Ингэснээр яарсан үед хайх шаардлагагүйгээр хавтсыг шууд сугалаад аваад гарч болно.
За одоогоор иймэрхүү зүйлс санаад орж байна. Та бүхэн амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй.

5 comments:

  1. Bayrlalaa! Bayarsaihaan!
    Mustard-iig Jich gesen baih yum? Uul ni Gich yum shuu dee. Gehdee chi shiveh yavtsdaa usgee anduursan baih l daa.
    Gelee ch zalruulga hiilee.

    ReplyDelete
  2. Тийм байна. Засчихлаа. Баярлалаа.

    ReplyDelete
  3. Sain baina uu? Bayarsaihan egchee Tani blog-g olj ynshaad mash ih bayarlaj baina. Tegeed Tanias neg yum guih gesen yumaa. Bi USA0d ireed 1 garyi bolj baina. Odoo ene 9-r saraas Biznesiin ydirdlagiin chigleleer syraltsaj baina. Tegsen Biznesiin angli helnii ner tomyog oilgohgui ih hetsuu bna. Ta nadad biznesiin ner tomyog tailbarlasan site yum uu, er ni english ali boloh hyrdan syrah sain site zaaj ogooch. Free baival sain bna. Tanig hundetgesen Zylaa

    ReplyDelete
  4. Хурдан сургадаг эсэхийг нь мэдэхгүй, Англи хэл сурах үнэгүй сайтууд маш олон байгаа байх. Наад зах нь Гүүглэдэхэд л гараад ирэх байх. Манай мужийн боловсролын оффисоос ажиллуулдаг англи хэл сурч байгаа томчуудад зориулсан сайт www.usalearns.org өдөрт 11 мянган хүн орж байдаг, сайн сайт гээд 2011 оны Literacy Leadership Award шагнал хүртсэн юм байна. Оюутан чамд тохирох эсэхийг эгч нь мэдэхгүй юм. Эхлэн суралцагчдад, дундаас доогуур, дунд гэсэн ангилалтай байна. Харин мэргэжлийн номыг эхний үед уламжлалт аргаар буюу үг үгээр нь орчуулж байж ойлгож авахаас өөр арга байхгүй л болов уу. Үүний тулд мэдээж сайн коллежийн шатны Longman зэрэг dictionary, дээр нь интернэтээр гүүглэдэж англи тайлбарыг нь /wikipedia зэрэг онлайн толь бичиг/ олж харах хэрэгтэй болно. Мэдээж их цаг зарцуулагдана. Гэвч хэл сурахад "short cut" гэж байхгүй ч насан туршид чинь тэр мэдлэг чинь үлдэх болохоор хичээгээрэй. Жич: зарим бизнес нэр томъёоны утгыг бүр ойлгохгүй бол эгч нь тусалж болох юм.

    ReplyDelete
  5. Bayarlalaa. Bayarsaihan egchee Taniig nadad unetei zovlogoo ogch tyslaj baigaad mash ih bayarlaj baina. Uneheer arga myhardsan ued Tanid handanaa. Dahiad bayarlalaa.

    ReplyDelete