Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, October 12, 2011

Шинэ мэдээ, мэдээлэл

Калифорний “DREAM” акт батлагдлаа
Калифорний цагаачдын мөрөөдлийн хууль “DREAM” aкtын сүүлийн хувилбарт мужийн захирагч өнгөрсөн хагас сайнд гарын үсэг зурснаар хууль болон батлагдлаа. Уг хууль нь 16 наснаасаа өмнө Америкт ирсэн бөгөөд энд ахлах сургууль төгссөн бичиг баримттгүй хүүхдүүдэд коллежид суралцахдаа улс, мужийн санхүүжилттэй тэтгэлэг, санхүүгийн туслалцаа авах бололцоог олгож байгаа юм. Зарим мужуудад батлагдсан хууль бус цагаачдын эсрэг хатуу хуулиуд, түүний дотроос одоогоор хамгийн хатуу нь буюу ерөнхий бололвсролын сургуульд орж байгаа хүүхдийн нь хүртэл бичиг баримтыг шалгах  хууль Алабама мужид хэрэгжүүлэхээр болсон нь маш олон цагаачдыг мужаасаа дүрвэхэд хүргээд байгаа ба тэднээс нэлээд нь Калифорнийг зүглэж байгаа нь гарцаагүй. Хуучныг баримталдаг мужуудад гудамжинд хүртэл “буц, зайл” гэж дуудуулж ирсэн латино нарт Калифорн мужийг диваажин мэтээр хүлээж авдаг бөгөөд тэдний зарим нь Калифорний төлөө үхэхэд ч бэлэн мэдэгдэж байна. Ассемблийн 131 хуулийн төсөл байх явцад мужийн захирагч санхүүжилтын хувьд багасгахыг хүсч гарын үсэг зуралгүйгээр буцаасныг өмнө нь мэдээлж байсан билээ. Үүний улмаас хуулийн төсөлд хамрагдагсдаас томчуудын /adult/, техникийн сургуулиудад суралцагчдыг хасч, мөн хуулийг 2013 оны 1-р сараас хэрэгжүүлэхээр засалт хийсний дүнд батлагдаж чадлаа. Мужийн ассемблийн бүгд найрамдах намын зарим гишүүд энэ хуулийн эсрэг тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байна. Тэд “Stop the Nightmare Act” нэртэй вэб сайт хүртэл хийж, кампайн өрнүүлэх гэж оролдож байгааг сонинд дурдсан байна. Ямартай ч одоогоор бичиг баримтгүй байгаа Монгол хүүхдүүд маань санхүүгийн туслалцаа авснаар коллежид суралцах явцдаа олон цагаар ажил хийлгүйгээр сурах явцдаа анхаарлаа төлөвлүүлэх бололцоотой болж байгаад бид бүхэн баярлахгүй байхын аргагүй.

Калифорнид ажилд авах хүнийхээ кредитыг шалгахыг ихэнх компанид хориглосон хууль батлагдлаа.  
Харин мужийн хууль зүйн яам, хууль сахиулах байгууллагууд, томоохон албан тушаалд болон өдөрт 10 мянгаас дээш доллар хариуцдаг ажлын байранд хүн авахад энэ хууль хамаарахгүйг зааж өгсөн байна. Ийм төрлийн хууль Connecticut, Hawaii, Illinois, Maryland, Oregon, Washington мужуудад батлагдаад хэрэгжиж байгаа аж. Энэ хууль эдийн засгийн хямралаас болоод, тухайлбал ажлаас халагдсаны улмаас санхүүгийн хүндрэлд орсон, байраа хураалгасан, коллежийн өр зэргээс болоод кредитээ муутгасан хүмүүсийн ажилд орох боломжийг нь нэмэгдүүлнэ хэмээн энэ хуулийг дэмжигчид үзэж байгаа бол зарим ажил олгогчид тухайлбал жижиглэн худалдааны компаниуд дуртай биш хүлээж авч байна. Учир нь хэдийгээр ажилд олгогчид ажилд орохоор хүсэлт гаргагчдын кредитийг шалгах төлбөр, илүү ажлаас чөлөөлөгдөж байгаа ч хүнээ шалгалгүйгээр ажилд авсны улмаас зарим ажилчдын зүгээс гаргадаг байгууллагын хулгайг багасгах боломжийг нь хаах болно гэж үзэж байна. Энэ нь ч бас аргагүй аж. Үндэсний хэмжээгээр жижиглэн худалдаалагч байгуулагуудын алдагдлын 40 хувийг буюу ойролцоогоор 15.9 биллион долларын алдагдал ажилчдын хулгайгаас үүдэлтэй гэсэн тооцоо National Retail Security Survey санал асуулгаар гарчээ.

Бидний “өөр” түүхүүд.
Жил бүр нэг удаа 3 кредит агентлагаас өөрсдийн кредит түүхээ үнэгүй авч олно гэдгийг бид бүхэн мэддэг билээ. Тэгвэл өөр төрлийн түүхээ, тухайлбал даатгалтай холбогдолтой, эрүүл мэндийн түүх болон background check буюу гэмт хэрэг зэрэгт холбогдож байсан эсэхийг шалгадаг түүхийн бичилтээ үнэгүй авч болдог юм байна. Хэдийгээр энэ бүгд нь зарим хүмүүст хэрэгцээтэй биш ч жишээ нь машины даатгалаа шинэчлэх гэж байгаа хүн бол машины даатгалын компаниас гаргаж авдаг таны түүхийг өөрөө өмнө нь хараад авахад илүүдэхгүй байх жишээтэй. Дараахь мэдээллүүдийг авч болно. Үүнд:
1. Даатгалын түүх. LexisNexis /хуучнаар ChoicePoint/ /lexisnexis.com/ байгууллага Clue мэдээллийн сан машины даатгалын болон хувийн даатгалтай холбоотой зарга, нэхэмжлэлүүдийг бүртгэж байдаг юм байна. Өөрийн файлыг дээрх сайт уруу ороод сайтын Insurance Report гэдгээс C.L.U.E. Reports гэдгийг дарж орох буюу 866-312-8076 утсаар захиалж авч болно. Мөн ISO компаниас 800-627-3487 утсаар захиалж болох аж.
2. Эрүүл мэндийн түүх. Та энд аливаа эрүүл мэндийн даатгалд өргөдөл бөглөхөд даатгалын байгууллага таны мэдээллийг The Medical Information Bureau байгууллагаас авдаг. Гэхдээ энэ мэдээлэлд таны эрүүл мэндийн байдал эмнэлгийн кодоор тэмдэглэгдсэн байдаг гэнэ. Хэрэв та сүүлийн 7 жилд хувийн амь нас, эрүүл мэнд, тахир дутуугийн хувийн /ажлын байрны нийтийн даатгал биш/ даатгалд өргөдөл бөглөж байсан бол таньд ямар нэгэн түүх үүссэн байдаг байна. Өөрийн түүхээ авахын тулд 866-692-6901 утсаар ярьж авч болох аж.
3. “Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх” болон ажил эрхэлж байсан түүх. Ихэнх ажил олгогчид, заримдаа байр хөлслөхөд хүртэл байрны менежерүүд хүний энэ түүхүүдийг шалгадаг. Энэ түүхээ LexisNexis байгууллагын сайт дахь дугаарууд буюу 1-866-312-8075, 1-877-448-5732 тус тус утастаж үнэгүй түүхээ захиалж болно.
4. Ер нь дээрх LexisNexis байгууллагын мэдээллийн санд байгаа өөрийн нэгдсэн мэдээллээ /Full File Disclosure Reports/ зохих бичиг баримтуудын хуулбарыг хүсэлтийн хамт явуулж авч болно гэж уг сайтад бичсэн байна. Дэлгэрэнгүйг уг сайтаас орж үзээрэй.

Банкны дебит картнууд сарын төлбөртэй болж байна.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан дебит болон кредит картны шинэ хуулийн улмаас банкнуудын орлогод маш муугаар нөлөө үзүүлж байгаагийн улмаас ихэнх банкнууд, түүний дотор Bank of America, Wells Fargo, Chase банкнууд дебит картнуудад сарын 3-5 долларын төлбөр авч эхлэхээ мэдэгдээд байна. Дээрх шинэ хуулиар дебит карт хэрэглэх тутамд банк 44 цент төлбөрийг бизнесээс суутгадаг байсныг 24 цент хүртэл болгож бууруулахаар болсон, мөн overdraft fee буюу дансан дахь мөнгөө хэтрүүлэн хэрэглэсний торгуулийн хэмжээг багасгаж өгсөн зэрэг нь банкнуудад маш их алдагдлыг, тухайлбал дебит картнаас олдог орлого жилд 6.6 биллион доллараар, дээрх торгуулиас олдог орлого нь жилд 5.6 биллион багасана гэж тооцоолж байгаа юм байна. Тэд эдгээр алдагдлаа ямар нэгэн байдлаар нөхөх арга замыг олох нь гарцаагүй бөгөөд үүний наад талын жишээ нь үнэгүй чекэн дансаа байхгүй болгож сарын төлбөртэй болгох, төрөл бүрийн шагналын программуудыг хэрэгжүүлэхээ зогсоосон талаар захиануудыг та бүхэн авч эхлээд байгаа байх. Манай гэр бүлийн харилцдаг банк Well Fargo-оос дансандаа /чекин болон кредит нийлээд/ 7500-аа дээш доллар байлгахгүй бол сарын төлбөр 11-р сарын 7-оос төлж эхлэх, мөн  жилд 12 доллар төлөөд нийт дебит картаа ашигласны шагнал оноо цуглуулдаг байсан программаа зогсоосон захиануудыг бид аваад байна. Энэ бүгд нь үрж байгаа мөнгөндөө хяналттай хандах үүднээс дебит картаа түлхүү хэрэглэдэг болоод байсан хэрэглэгчдийг кредит карт уруугаа илүүтэй гараа явуулдаг болгох бизээ. Та бүхэн банкныхаа сарын тайлангаа /statement/ сайн шалгаад өөрсдийнхөө санхүүгийн үйлдэлдээ зөв гэсэн өөрчлөлтөө хийгээрэй.

Машин авахдаа
Өнгөрсөн саруудад зүүн эргүүдээр нэлээд их байгалийн гамшиг, түүний дотор үер болсныг санаж байгаа байх. Тэгвэл тэдгээр үерт автсан газраас гэмтсэн машинуудыг өөр мужуудад оруулж ирсэн байх магадлалтайг санахад илүүдэхгүй юм. Зарим тохиолдолд хуучин машин зардаг томоохон  дилерүүдийн гадаа ч тавьсан байх байдгийг Edmunds.com сайтаас анхааруулсан байна. Үерт автсан машинуудын дэвсгэр, даавуу материалууд хоорондоо наалдсан, хөгцөрсөн зэрэг шинж тэмдгүүдтэй. Түүнчлэн эдгээрийн гэрэл нь бүдгэрч муудсан, машинуудын цахилгаан, электрон эд анги хэрэгслүүдийн гэмтэл зэрэг нь жолоодоход аюултай нөхцлийг үүсгэж магад. “Brand” гэж нэрлэгдэгддэг эдгээр машинуудыг бичилтэнд нь даатгалын компаниуд бүрэн алдагдал /total loss/ гэж тэмдэглэгээ хийдэг ба хэрэв машины мотор хэсгүүд усанд автах хэмжээгээр гүн усанд орсон машинуудыг үерийн гэмтэлтэй гэсэн тэмдэглэгээг давхар хийдэг байна. Иймд худалдан авагч та хамгийн түрүүнд машины VIN дугаараар VINCheck /www.vincheck.net/ сайтын үнэгүй буюу “free vincheck”-ийг сонгох буюу carfax зэрэг компанийн сайтаар машины бичилтийг төлбөртэйгээр шалгаж болно. Хэдийгээр ховор ч машины тайтлыг хуурамчаар эсвэл өөрчилж бичсэн тохиолдол гардаг гэсэн тул өөрөө шалгаад итгэлгүй санагдвал машин мэддэг нэгэндээ давхар үзүүлэхэд буруутахгүй байх.

4 comments:

  1. Wаy cool! Somе extremely valid pointѕ!
    I appгeсiate you penning this post plus the rest of the webѕite іs also
    reallу good.

    Take а look аt my web page ... month by month car insurance

    ReplyDelete
  2. Hello friends, nice article and nice arguments commented here, I am truly enjoying
    by these.

    Here is my weblog ... affordable atlanta seo company

    ReplyDelete
  3. Heya! I know this is sort of off-topic however I
    had to ask. Does managing a well-established website like
    yours require a lot of work? I'm brand new to blogging however I do write in my diary every day. I'd like to start a blog so I can share my own experience and thoughts online.
    Please let me know if you have any suggestions or tips for brand
    new aspiring blog owners. Appreciate it!

    Stop by my web page: oven repair Odessa (http://www.youtube.com/)

    ReplyDelete
  4. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete