Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, November 3, 2011

Lake Tahoe орчмын цаны баазуудын талаарх мэдээлэл





Энэ өвөл Lake Tahoe орчмын цаны баазуудын лифтийн өдрийн болон улирлын билет ямар үнэтэй байгааг, эрт билет авбал хямдрал байгаа эсэхийг судалсан юм. .



1.  Soda Spring. /www.skisodasprings.com/ 
Сактод Болон БэйАриагийханд хамгийн ойрхон бааз юм. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй айлд зүгээр газар. 2 лифттэй, 3 өөрөө хөдөлдөг замтай /moving carpet/, нэлээд томд орох 20 эгнээ бүхий өндөр бөгөөд урт замтай "tube town"  буюу тюбээр /дугуй хаймраар/ гулсуулдаг газартай,  Харин уулын өндөр нь бусад баазуудтай харьцуулбал дунд зэрэгт орох тул зарим хүүхэд залуучууд голж магад.    8 болон түүнээс доош насны хүүхдүүдэд зориулсан "Planet Kids" гэдэг тюб дээр сууж эргэдэг тоглоом, тюб, цана, цасны боордаар гулгах, ээж аавтайгаа сургууль хийх жижиг "уултай".
Үнэ: Том хүний улирлын билет нь $199, гэр бүлийн улирлын билет нь $399 /2 том хүн, 12-аас доош насны хүүхдүүд-тоо хязгааргүй/. Том хүний өдрийн лифтний билет $35, хүүхэд $25, tube town-ын билет бүх насныханд адил $25, Planet Kids-ийн билет $25 /үүнд цана, боордын рент, авч явж байгаа том хүний орох үнэ багтсан/. Цасны жижиг мотортой чаргын үнэ 10 тойроход $10 тус тус байна. Гэхдээ улирлын билетэнд дээрх бүх үйлчилгээ үнэгүй багтахаас гадна амралт баярын өдрүүдэд үйлчилнэ. Мөн хаалттай өдрүүдэд /2, 3 дахь өдрүүдэд/ улирлын билетээрээ Boreal-д гулгаж болно.

2. Boreal /www.rideboreal.com/
Байгалийн болон дээр нь хиймэл цас хийснээр энэ 5 дахь өдрөөс /11-р сарын 4-ээс/ эхэлж нээгдэж байгаагаа сайт дээрээ зарлажээ. Tahoe орчмоор цорын ганц болох BagJump буюу элдэв үсрэлт, техник сургах зориулалттай төхөөрөмж /тусдаа үнэтэй/, зөөлөн газардахад зориулсан 50’x50’хэмжээтэй зөөлөвч дэвсгэр зэрэг нь хүүхэд залуучуудын сонирхлыг татдаг юм билээ.
Үнэ: 1-2-3-ride Free прогамм нь энэ жил үргэлжлэх юм байна. Үүнд эхлэн суралцагч нар эхний удаад $70 /$80 баярын үеэр/ төлснөөр цана, цасны боордоор гулгах хичээл авна. Үүнд лифтийн үнэ, цана, боордын рентний үнэ багтсан байгаа.
2 дахь удаад $30 /$40 баярын үеэр/, 3 дахь удаад $30 /$40- баярын үеэр/ төлснөөр 4 дэх удаагаас эхлэн улирлын үнэгүй билет өгөх болно. Мөн iRide картыг онлайнаар бүртгүүлж авснаар 2 өдөр гулгасан тохиолдолд 3 дахь өдрөө үнэгүй гулгах эрхтэй болох юм байна. 
Том хүний улирлын билет $399 /гэр бүлийн бусад гишүүдэд улирлын билетийн хөнгөлөлт үзүүлнэ/, бүтэн сайнаас 5 дахь хүртэл болон амралтын өдрүүдээс бусад өдрүүдийн улирлын билет нь $349, том хүний өдрийн билет $49 /амралтын өдрүүдээр $56/, /ахлах насны хүүхдүүд /13-18 нас/ $40, 3:30 хойш орой 9 хүртэл $26 гэх зэрэг үнэтэй байна. Дэлгэрэнгүйг сайтаас нь хараарай.

3. Donner Ski Ranch /www.donnerskiranch.com/index.htm/
Гэр бүлийн эзэмшилд байдаг Калифорний цөөхөн цаны баазуудын нэг. 6 лифттэй.
Үнэ. Урилын билетийг 11-р сарын 6-н хүртэл хямдралтайгаар /том хүн $249, том хүүхэд $199, хүүхэд $99 гэх мэт/ зарж байгаа юм байна. Түүнээс хойш $50-өөр нэмэгддэг аж.
Өдрийн билет нь том хүнийх $45 /хагас өдрийнх 12:30 хойш - $35/, том хүүхдийн $36 /$28/, хүүхдийнх $15 /$10/ зэрэг үнэтэй байна. 2 цагийн хугацаатай тюбын билет нь $18 байна.

4. Tahoe Donner Downhill /www.tahoedonner.com/downhill/rates.html /
The best place to begin буюу анхлан суралцагсдад хамгийн тохиромжтой уултай гэж сайтдаа бичжээ. Цаг агаарын байдал тохиромжтой байвал 12-р сарын 9-д нээгдэнэ. 12-р сарын 18-ыг үйлчлүүлэгчиддээ талархах өдөр гэж хүн бүрийн 5 доллараар үйлчлэх аж.
Үнэ: Том хүний /13-аас дээш насны/ билет $279 /баярын өдрүүдийн хязгаартай билет $219/, хүүхэд /7-12- насны/  $139 /хязгаартай билет нь $114/ тус тус байна.
6-аас доош насны хүүхдүүд болон 70-аас дээш насныхан үнэгүй гэсэн байна.

5. Northstar-at-Tahoe /www.northstarattahoe.com/
Шинээр худалдаж авсан компани нь 30 сая долларын тохижуулалт хийсэн ба нэлээд орлого сайтайд тооцогддог амралтын хотхон юм. Цаны бааз нь энэ сарын 18-д нээгдэх аж. Амралт болон буудлын үйлчилгээг авбал зарим өдрүүдэд үнэгүй, хямдралтай үйлчлүүлэх, тэшүүрээр үнэгүй гулгах /үнэгүй рент/, цаны бааз уруу автобус хүргэж өгөх зэрэг үйлчилгээ авах боломжтой байдаг байна.
Үнэ: Лифтний өдрийн билет хэд хэдэн өдрөөр өөр өөр үнэтэй байгаа бөгөөд 66-91 долларын хооронд байна. Том хүний улирлын билет Epic Pass нь Америкийн нэртэй 7 цаны баазад /Tahoe: Northstar California, Heavenly Mountain, Colorado мужийн: Vail, Beaver Creek, Breckenridge, Keystone, and Arapahoe Basin үйлчлэх бөгөөд үнэ нь $519-$669 хооронд, зөвхөн Lake Tahoe-ийн 2 баазад үйлчлэх нь $389 байна.

6. Squaw Valley /www.squaw.com/
1960 оны өвлийн олимп болсон хотхон бөгөөд хажуугийн Alpine Meadows баазтай нэгдэж байгаа.
Үнэ: 23-56 насныханд улирлын хязгаарлалгүй билет нь $799, амралтын өдрүүдийн бага зэргийн болон бүтэн хязгааралттай билет нь $599, $349 байгаа ба Squaw Valley ба Alpine Meadows баазад хоёуланд нь үйлчлэх аж. Ямар ч 6 өдрөөр хэрэглэж боолх билетийг $399 авч болно. өдрийн билетний үнэ одоогоор мэдэгдээгүй байна.

7. Alpine Meadows /www.skialpine.com/
12-р сарын 10-д нээгдэхээр төлөвлөсөн байна.
Үнэ: Баярын өдрүүдийн хязгаарлалтгүй, бага зэргийн болон бүрэн хязгаарлалттай улирлын билетүүд $799, $599, $459 тус тус үнэтэй байна. Эдгээр нь мөн Lake Tahoe-н Homewood, Montana-ийн Red Lodge баазуудад үйлчлэнэ гэжээ. Хэрэв Alpine Club-т 20 доллар төлж элсвэл өдрийн лифтний билет зэрэгт хөнгөлөлт авдаг юм байна.
  
8.  Granlibakken /www.granlibakken.com/
Хурал цуглаан, уулзалт, хурим найр их зохион байгуулагддаг амралтын хотхон бөгөөд  эхлэн болон дунд зэргийн чадвартай цаначид, цасны боордчдод тохиромжтой уултай гэсэн байна.
Үнэ: Цаны бааз нь зөвхөн амралтын өдрүүдэд /5 дахь, хагас бүтэн сайнд/ ажилладаг бөгөөд улирлын билет гж байхгүй бололтой. Өдрийн лифтийн билет нь том хүний $24, хагас өдрийн $16, хүүхдийн /12-аа доош насны/ $14, хагас өдрийн $10 үнэтэй байна. Цасаар тоглодог хэсэгт өөрсдийн чаргыг нь оруулахгүй бөгөөд 10 доллараар гулгадаг saucer рентэлж тоглож болох аж.
Мөн зочид буудал цаны багц нь нэг хүний $143 /ажлын өдрүүдээр/, $147 /амралтын өдрүүдээр/ бөгөөд үүнд нэг хоногийн зочид буудлын үнэ, өглөөний хоол, Alpine, Squaw, Northstar, Mt. Rose, Sugar Bowl, Homewood, Sierra-ын лифтний нэг өдрийн билет багтана.

9.  Homewood /www.skihomewood.com/
Энэ жил шинээр Magnestick гэдэг хүүхдийн хамгаалалтын системийг / хүүхдүүдэд соронзонтой хантаазыг угласнаар суудалтайгаа наалдаж систем/ лифтийн сандалд суулгасан гэсэн байна.
Үнэ: Том хүн, том хүүхэд, хүүхдийн улирлын билетийн үнэ $399, $259, $159 байна. Мөн ажлын өдрүүдийн лифтны билетийг онлайнаар хямдралтай авах боломжтой гэжээ. Өдрийн билетийн үнэ одоогоор тодорхойгүй байна.

10. Sierra-at-Tahoe /www.sierraattahoe.com/
50-р худны замаас холгүй орших уг баазын Burton Riglet Park нь энэ жил шинээр 3-6 настай хүүхдүүдэд цасны боорд сургах “pulley-driving” технологи ашиглалтанд оруулсан гэжээ. Нэлээд туршлагатай цаначдад Huckleberry Tour буюу зэлүүд газар цанаар гулгахад зориулж унаагаар хүргэж өгдөг хөтөчтэй аяллыг санал болгодог юм байна. Мундаг үсэрч харайж, эргэлт хийдэг хүмүүст зориулсан замтай. The Bizzard Mountain хэсэгт цасаар тоглох, тюбээр гулгах боломжтой.    
Үнэ: Том хүний улирлын хязгаарлалттай хязгаарлалтгүй билет нь $239, $379 байна. Том хүүхэд, хүүхдийнх $279, $99 байна. Улирлын билетээ үзүүлээд зарим зочид буудал, үйлчилгээний газруудаас хөнгөлөлт авах боломжтой гэсэн ба жагсаалтыг сайтаас нь хараарай. Лифтний нэг өдрийн билет $79 /хэрэв хамтарx ажилладаг бизнесүүдээс хямдралын ваучер авчирвал $56/ том хүүхэд, хүүхдийн билет $64, $19 байна. 
3 pak билетийг 51 доллараар 12-р сарын 16-аас өмнө худалдаж авбал дурын 3 өдрөөр гулгаж болох юм байна. Мөн сайт уруу орвол тюб, цана, боорд рентлэх үнийг хямдруулах купон хэвлээд авч болохоор байна. 

11. Heavenly /www.skiheavenly.com/
Нэлээд олон төрлийн сонголт бүхий цана, боордын замтай уг бааз нь 11-р сарын 18-д нээгдэнэ гэсэн байна.
Үнэ: Өдрийн билет нь өдрөөсөө хамаарч өөр өөр үнэтэй байгаа ба том хүний билет 61-88 долларын хооронд байна. Tahoe Value pass улирлын билет нь том хүн, том хүүхэд, хүүхэд $389, $309, $189 үнэтэй байгаа ба энэ билетээр Heavenly баазад 7 өдрөөр, Northstar-at-Tahoe баазад хагас сайнаас бусад өдрүүдэд гулгах боломжтой.

Анхаарахад илүүдэхгүй:
- Хэрэв улирлын билет авахыг хүсвэл эхнээсээ л авах шийдвэрээ гаргаарай. Зарим үед эхлээд өдрийн билет төлж байгаад дараа нь ойр ойрхон ирж байхаар болоод улирлын билет авах шийдвэр гаргах нь санхүүгийн хувьд ашиггүй шийдвэр болдог билээ. Ер нь 5-аас дээш удаа ирэхээр бол улирлын билет авах нь ашигтай байх болов уу.
- Цана, цасны хувцас, цана, хэрэглэлүүддээ эртхэн бэлтгэх. Ялангуяа хувцсыг өвөл дуусах үеэр спортын болон бусад дэлгүүрүүдэд хямдарсан үед аваад хадгалах нь хямд тусдаг. Мөн цана, цасны боордыг хуучин зүйлс зардаг дэлгүүрүүд, craiglists, www.rematchsports.com /Сан Францискод байдаг/  зэргээс хямдаар авах бололцоотой. Хүүхдүүдийн багадсан цана, боордыг хэрэгцээтэй гэр бүлүүдэд өгөх, солилцох нь зүгээр юм.    
- Зөвхөн улирлын билет худалдан авснаар цаны баазанд зарцуулах зардал дуусахгүй бөгөөд бензин тос, хоол ундны зардлууд тогтмол гарч эхэлнэ гэдгийг тооцоолоорой. Монголчууд ихэвчлэн халуун цай, хоолоо гэрээсээ бэлдээд авчирдаг нь хоолны мөнгөө хэмнэх бололцоог өгдөг билээ.
- Заримдаа цас орж байхад үед гинж шаарддаг учраас машиндаа тохирох гинжийг эртхэн аваад тавьчихад зүгээр. Замаасаа авбал хэд дахин илүү үнэ төлөх болно.
- Ихэнх газруудад амралт, баярын өдрүүдэд билет нь нэмэгдэл үнэтэй байдаг. Хүн цөөтэй байх өдрийг сонгож ирвэл олон дахин гулгах бололцоог өгнө. 

No comments:

Post a Comment