Хүүхдүүдийн сургууль орох дөхөхийн хамт эцэг эхчүүд бид хичээлийн хэрэгсэл, хувцасны шоппингоо хийх цаг эхэлж байна. Монголчуудын олонх нь түүний дотор миний би ч хотынхоо ойролцоох 2 аутлэт дэлгүүрийн аль нэг очиж сургуулийн хувцас, гутлыг нь бэлддэг билээ. Хэдийгээр аутлэтийн бараа таваар молл доторх ижил брэндийн дэлгүүрийн чанарыг гүйцдэггүй, буцаах солих дүрэм журам нь ялгаатайн дээр хотуудаас зайтай байршдагаас цаг, бензин илүү зарцуулах боловч үнийн хувьд гэр бүлийн санхүүд хожоотой тусдаг. Ялангуяа аутлэт дэлгүүрт зориулсан купонуудаа хэвлэх, эсвэл имэйлээ үзүүлэх замаар угийн хямдарсан бараан дээр нэмээд нэлээд хэдэн төгрөг хэмнэж болдог. Хэрэв купон авч байгаагүй бол дуртай дэлгүүрийнхээ кассан дээр имэйлээ бүртгүүлж орхивол тогтмол купон ирүүлэх болно. Харин үндсэн моллын дэлгүүрүүдийн купон аутлэтэд ихэвчлэн үйлчилдэггүйг анхаарна биз. Худалдан авагчид бид аутлэтүүдийн дэлгүүрүүд илүүдэл үйлдвэрлэгдсэн, эсвэл түрүү жилийн загварын, аль эсвэл бага зэрэг засвар, гэмтэлтэй бараануудыг зарж борлуулдаг гэж боддог нь эндүүрэл юм байна. Эдгээр бараануудын зөвхөн бага хэсэг л үндсэн дэлгүүрээс ирсэн байдаг, ихэнх нь моод загварын хувьд арай онц биш, эсвэл арай муу чанарын материал түүний дотор илүү синтетик материалаар зөвхөн аутлэтүүдэд зориулж тусгайлан үйлдвэрлэдэг байна. Consumer Report cэтгүүлд Banana Republic, Gap, J.Crew, Pottery Barn зэрэг дэлгүүрүүдийг барааг жишээлж дурдсан байна. Ямартаа ч бараа авахын өмнө үнээс гадна оёдол, цахилгаан, товч, материал орц зэргийг нь шалгахад илүүдэхгүй. Мөн бараан дээрх үндсэн үнийг бүү тоогоорой. Худалдан авагчдад ашигтай наймаа хийж байгаа сэтгэгдэл өгөхийн тулд ихэвчлэн хуурамч үнэ бичигдсэн байх ба одоогийн зарагдаж байгаа үнэ л чухал билээ. Нэгэнт бензин заран очих тул аль болох авах зүйлсээ нэлээд цуглуулж нэг дор шоппингоо хийхээр төлөвлөхөөс гадна хүүхдүүдийнхээ гутал хувцасны хэмжээг дахин шалгаж бичиж авах,. над шиг дэлгүүр явах дургүй хүү нартай бол том хүүхдүүдтэйгээ утсаар, зураг мессеж солилцох замаар сонголтыг нь хийлгэвэл буцаах, солих гэж дахиж ирэх асуудлаас чөлөөлөх болно.
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment