Туул бид 2 1997 он |
Хуучин найзууд маань, жишээ нь Туул алс холын Европоос намайгаа одоо ч дэмжиж, “чи ч мундаг, яаж тэгж чадав уу” гэхчилэн “хөөргөж” өгнө дөө. Нөгөө нэг нь Лхагваа, багын буйр суурьтай, бид 3-аас асуудалд хамгийн нухацтай ханддаг нэг л байлаа. Эмээ Мууниагийнх нь хийсэн печень боовыг мөн их хороолцсон доо. Бидний найзалсан 20 гаруй жилд өөр сургуулиас тооны ангид орж шинэ сургууль, хүүхдүүдийн дунд хөлөө олох гэж “зовсон” болон “тоонд” цуг нүдүүлсэн жилүүд, конкурс, хойноос амралтаараа ирээд Монголд гэрээ болон найзуудыгаа санасан сэтгэлээрээ бүтэн өдрөөр чалчихад минь нэг ч таслалгүй сонссон, эрэгтэй хүнээс болж уйлахад минь хажууд минь зогсож, баярлахад минь цуг “дэвхцэлцэж” явсан 10 гаруй жил багтаж байгаа юм. Тийм найз нартай байхад өөрийгөө азтайд тооцохоос өөр яах билээ.
Тэгвэл одоогийнхоо найзуудтай хүүхдүүдийнхээ “ачаар” найзалсан. Хотынхоо Монгол хүүхдүүд зориулсан 2 дахь төслөө авсны дараа жижиг хүүхдүүтэй ээж аав бүрийн бараа харахаар л гүйж очиж танилцсаар 2 сайхан туслагч Болороо, Мига нартай найзлаад авсан. Олон цагаар ажил хийдэг ч 7 хоногийн ганц амралтын өдрөө Монгол хүүхдүүдэд маань монгол хэл зааж өгдөг байсан багш эмэгтэй Чукатай уулзаж ярилцсаар найзынхаа тоог нэгээр нэмчихсэн. Надтай нэг өдөр төрснийг нь ч бэлэгшээсэн. Заримыг нь ил далд ятгасаар нэг районд нүүлгэж, хүүхдүүдээ нэг дор сургуулиудад оруулуулаад авсан. Эд нараас минь тэмдэглэлт өдрүүдээр сайхан үгтэй, ерөөлтэй мессежууд ирнэ. Сайхан хоол хийчихсэн дуудна. Заримдаа ганц нэг виноны ард гарна. Боломжгүй үедээ бие бие үрүү утастаж хүүхдүүдүүддээ сургуулиас нь авахуулна. Тэгээд ч манай хүүхдүүдийн имиржинси картууд дээр тэд нарын маань нэрс бий. Өөрийгөө мартан ийш тийшээ гүйж байхад намайгаа тордож нүүр хуруугаа тэг гэж зөвлөнө, өөрөө анзаарч авдаггүй гоё зүйлсийг тэд нар маань л авч бэлэглэнэ.Тэгээд бодохнээ би л зориг гаргаж гүйж хариаж асууж шалгааж байж танилцаагүй бол ийм сайхан найзуудыг хажуугаараа өнгөрөөх байсан нь гарцаагүй. Ингэхээр найзтай болох нь өөрсдийн минь зүтгэлээс хамаарч байдаг санагдана. Өдрийг нь минь улам гэгээлэг болгодог та нартаа баярладаг шүү. Мөн сайн найз нөхөдтэй болоход хэзээ ч оройтохгүй гэж л уншигч та нартаа хэлэх гэсэн юм.
Бүжээ, Болороо, Гиймаа, Би, Мига, Бадмаа /Цаана нь байгаа нь Бороо/ |
No comments:
Post a Comment