Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, January 31, 2013

Мэдэхэд илүүдэхгүй


  1. Байгаль дэлхий дээрх хог хаягдлыг багасгахад миний зүгээс гаргах өчүүхэн ч гэсэн нэмэр бол  гэр орон, аж ахуйдаа “Recycle, Reuse, Reduce зарчим буюу дахин ашиглахад зориулсан хаягдлын саванд зориулалтын хаягдлыг хийх, боломжтой зүйлийг аль болох дахин ашиглах /хүүхдүүдийн сургуулиас болон элдэв захианы цаасны ард талд нь юм хэвлэх, бичих  гэх мэт/, үлдэц ихтэй хэрэглээгээ багасгахыг /бензин бага иддэг машин авах гэх мэт/ ямагт хичээдэг билээ. Тэгвэл хэдийгээр байрны Recycle гэсэн бичигтэй хаягдлын савандаа ямар ямар зүйлийг хийж болохыг жагсаавал /хот бүрд бага зэргийн ялгаатай байж болно. Дэлгэрэнгүйг www.calrecycle.ca.gov сайтаас хараарай/ :

-          Цаасан зүйлс: cereal, напкинс, гуталны хайрцагнаас өгсүүлээд том картон хайрцагнууд /том хайрцгийг эвдэлж хийх/, сонин сэтгүүл, бэлэг ороосон цаас, өндөгний сав, хаягдал захианууд, зөөлөн хавтастай ном, утасны ном, хуучин конвертууд /хаягтай, хаягны пластик цонхтой байсан ч болно/, бүх өнгийн оффисын цааснууд, жижиглэж хэрчсэн /shredded/ цааснууд /ил хараглах гялгар уутанд хийсэн байж болно. Харин Сакто хотын хувьд хатуу хавтастай ном, пластик бүрхүүлтэй цааснууд /фото, хаягны гэх мэт/, хоол хүнсний бохирдолтой цааснууд, урж болдоггүй конвертууд /давхар наалттай/ зэргийг хүлээж авахгүй гэсэн байна.   
-          Палстик зүйлс: CRV савнууд /бүх төрлийн ундаа, усны савнууд – тагийг нв авсан байх/, Recycle гэсэн тэмдэг, дугаартай /ихэвчлэн ёроолд нь R үсэгтэй тэмдэг/ бүх пластик савнууд /суллаж, усаар зайлж хийх/, ёогурт, маслоны савнууд, дэлгүүрийн пластик уутнууд /нэгэнд нь чихээд хийвэл бүр сайн/, хувин сав, тоглоомууд, recycle тэмдэг бүхий хоолны to-go савнууд, гэр ахуй пластик сав суулганууд. Сакто хот илгээмжинд ирдэг хөөсөнцөр, зөөлөвчүүдийг авдаггүй гэжээ.
-          Шилэн лонх, варьены шилнүүд: Бүх өнгийн шилэн савнуудыг хоосолж, усаар зайлаад тагийг нь авсан байх. Хаягтай байж болно. Харин цонхны шил, толь, болор, керамик, гэрлийн чийдэн авахгүй гэжээ.
-          Метал зүйлүүд: Ундааны хөнгөн цагаан савнууд, төмөр, ган савнууд, хөнгөн цагаан, төмөр сав суулга, жижиг метал үрдэс, варьены шилний таг.
2.    Калифорнид, ялангуяа хүйтний улирлын үеэр гэр оронд шоргоолжнууд ихээр орж ирж бүсгүйчүүдийн маань уурыг ихээр бардаг. Үнэхээр ч National Pest Management Association-ын мэдээллээр Америкт гэрт төвөг болдог нэг номерын хортон шавьж тул аргагүй юм. Шоргоолж 3 зүйлийг хайж гэр үрүү ордог: хоол, ус, орогнох газар. Хоол нь гол зүйл аж. Калифорний нутагт 200 гаруй төрлийн шоргоолж байдгаас зөвхөн хэдхэн нь гэрийн хортон шавьж болдог. Хаврын улиралд үнэрт /odorous- няцлахад сонин үнэр гаргадаг тул/ болон мужаан /carpenter- үүр хийхийн тулд гэрийн модыг үрж сүйтгэдэг/ гэж нэрлэгддэг шоргоолжнууд, Argentina болон  pavement гэдэг нэртэй шоргоолжнууд калифорны байрнуудад орж ирэх нь их. Гал тогоо, нойлын өрөөнүүд хамгийн түрүүнд өртөгддөг. Яавал шоргоолжноос хол байх вэ гэдэг асуултанд мэргэлжтнүүдийн өгдөг хамгийн энгийн зөвлөгөө нь гэрт орж ирэх боломжийг өгөхгүй байлгах гэдэг. Элдэв хоолны үлдэгдэл үйрмэг, мөн чихэрлэг зүйлс тэднийг нэлээд татдаг. Хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц хоолны эрэлд туршуулуудаа илгээдэг. Хоол олдмогц бусдадаа мэдэгдэж шоргоолжин зам үүсгэдэг. Юуны түрүүнд хоолны эх үүсвэрийг нь цэвэрлэж арилгаад, замыг нь тоос торогчоор соруулах, савантай усаар арчих, цонх угаагчаар шүрших зэргээр арилгах хэрэгтэй. Байрны гадуурх нүх сүв, завсрыг caulk-ээр бөглөөрэй. Жижиг нүхийг petroleum jelly-ээр бөглөж болно. Миний хувьд эцэстээ “хүнд” арга уруу шилждэг бөгөөд шингэн хор, ялангуяа хамгийн үр дүнтэй гэгддэг “Terro” гэдэг шингэн хорыг одоогоор ашиглаж байна. Энэ хорыг тавьсны дараа хорон дээр шоргоолж улам нэмэгдэх ба энэхүү хороо үүр үрүүгээ зөөсөөр нийтдээ устаж алга болно. Хэдийгээр хүнд хор болохоор нөлөөгүй гэдэг ч амьтныг алах хэмжээгээр хортой байгаа химийн бодис агаараар хүнд /хүүхдэд/ ямар нэгэн хэмжээгээр бие үрүү орно гэдгээс миний бие шүршдэг хоронд тийм ч шүжигтэй биш бөгөөд хэрэв шүршдэг болон бөмбөгөн хор тавих болбол хүүхдүүддээ болон өөрсдөө хэдэн цагаар байхгүй үедээ хэрэглэх нь зүйтэй болов уу.


3. Хүнсний бүтээгдэхүүн дээр “Sell by”, “Best if used by” гэх мэтчилэн өдрүүд тавьсан байдаг. Эдгээр нь бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг заадаг эсэх, зарим хэрэглэж болох зүйлсийг хогийн сав уруу шидэхгүй байхад энэ мэдээлэл хэрэг болох байхаа. Food Safety and Inspection Service division of the Department of Agriculture байгууллагын мэдээгээр хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг тэмдэглэдэг ерөнхий систем байхгүй юм байна. Нялх хүүхдийн хуурай сүү, зарим нялх хүүхдэд зориулсан хоолноос бусад хүнсний бүтээгдэхүүний сав баглаа дээр  заавал хугацаа бичнэ гэсэн дүрэм журам байхгүй гэжээ. Харин бичихээр бол өдөр сар, хөлдөөсөн бүтээгдэхүүнд өдөр сар, жилийг оруулсан байх ёстой л гэж заасан байдаг аж.

-          Sell by гэдгээр дэлгүүрийн лангуу дээр ямар хугацаагаар байхыг заасан байна. Шинэлэгийг нь аввя гэвэл хамгийн хол хугацаатайг нь авна.
-          Best if used by гэдгээр нь тухайн бүтээгдэхүүнийг энэ өдрөөс өмнө хэрэглэвэл хамгийн чанартай байна /амт, үнэр, доторх орцын хольцын хувьд/ гэсэн үг гэжээ. Уг хугацааг өнгөрсний дараа бүтээгдэхүүнийг идэж болохоор байж боловч чанарын хувьд компани баталгаа өгөхгүй гэсэн үг байхнээ.
-          Use by: Энэ нь тухайн бүтээгдэхүүн чанартай байх хамгийн сүүлчийн өдөр. Энэ бол аюулгүйн хугацаа биш. Үйлдвэрлэгчээс тавьсан өдөр.
-          Expires on: Энэ өдрөөс хойш битгийн хэрэглэ гэсэн үг.
Лаазалсан бүтээгдэхүүн дээр үсэг тоо бүхий савлалтын кодтой байх дүрэмтэй. Хэрэв бүтээгдэхүүн буцааж дуудагдвал энэхүү кодоор бүтээгдэхүүнийг олох боломжийг үйлдвэрлэгчид өгнө. Ихэнх лаазалсан бүтээгдэхүүнүүд  Best if used by” өдрүүд тэмдэглэгдсэн байдаг. Лаазалсан бүтээгдэхүүнийг ямагт хуурай, сэрүүн газар хадгалах ёстой байдаг. 
Дараахь тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнийг шууд хаяарай. Үүнд:
-          Хэрэв лаазалсан бүтээгдэхүүний лааз зэвэрсэн, цуурсан, гоожсон дусалсан, нэлээд хонхойж гэмтсэн байвал
-          Ямар хүнсний зүйлийн өнгө, үнэр нь шижигтэй, муудсан шинжтэй бол
-          Хугацаа нь дууссан /expiration date/ бүтээгдэхүүнийг /өндөгнөөс бусад-доороос тайлбарыг үзнэ үү/.
Тодорхой бүтээгдэхүүн тус бүр дээр хадгалах хугацааг, зөв хадлгалах зааврын хамт www.stiltasty.com сайтаас олж хараарай. Энэ сайтад бичигдсэн зарим бүтэгдэхүүний хадгалах хугацааг /зөв хадгалсан тохиолдолд/ жагсаавал:
-          Сүү. Sell by өдрөөс хойш 7 хоног
-          Масло: Sell by өдрөөс хойш нэг сар
-          Өндөг/хальстайгаа/: Sell by өдрөөс хойш 3-5 долоо хоног. Дэлгүүрээс  ирсэн савтай нь хөргөгчний тавиур дээр ар хэсэг хадгална. Хөргөгчний хаалганд хадгалж болохгүй /арай дулаан/. Энэ хугацаанд  Expiration date /хэрэв бичигдсэн бол/ өнгөрсөн ч хэрэглэхэд аюулгүй болно.
-          Чэддер /cheddar/ бяслаг: Уутыг нь онгойлгоогүй бол бичигдсэн өдрөөс нэг долоо хоног, онгойлгосон бол 5-7 өдөр
-     Зөгийн бал: Америкт нийтдээ 300 төрлийн зөгийн бал байдаг. Өнгө нь амтыг тодорхойлдог. Цайвар нь зөөлөн амттай байхад нь бараан болоод ирэхээр арай хурц болох жишээтэй. Зөгийн балыг хөргөгчинд биш, тасалгааны температурт хадгалах нь хамгийн зохимжтой. 
-          All purpose гурил: Тасалгааны температурт нэг жил, хөргөгчинд 2 жил. Харин бор гурилууд /whole grain flour/түүний дотор арвайн гурил зэрэг нь цагаан гурилыг бодвол тосны хольц ихтэй тул муудах нь амар. Битүүн шилэн саванд гэрлээс хол газар сэрүүн газар эсвэл хөргөгчинд /6-8 сар/ гялгар уут, тагласан саванд хадгалаарай.  Мөн хөлдөөж /2 жил/ болно.
-          Гоймон: 3 жил
-          Будаа: Тодорхой хугацаа байхгүй. Бор будаа: 3-6 сар.
-          Мах: Худалдаж авснаас хойш 3-5 өдрийн дотор хэрэглэх, сэсэл хөлдөөх
-          Татсан мах: Худалдаж авснаас хойш 1-2 өдрийн дотор хэрэглэх буюу хөлдөөх
-          Шувууны мах. Худалдаж авснаас хойш 1-2 өдрийн дотор хэрэглэх буюу хөлдөөх
-          Загас: Худалдаж авснаас хойш 1-2 өдрийн дотор хэрэглэх буюу хөлдөөх
-          Лаазалсан: бага хүчилтэй бол /мах, ногоо гэх мэт/ 2-5 жил, их хүчилтэй бол /помидор гэх мэт/ 12-18 сар
-          Самрын тос /peanut butter/: онгойлгоогүй бол 2 жил, онгойлгосон бол 3 сар
-          Лаазтай,  шилтэй ундаа: савлагдсан өдрөөс хойш 9 сар
-          Пластик савтай ундаа, жүүс:  савлагдсан өдрөөс хойш 3 сар
4. Зарим нэг төрлийн боловч өөр өөр нэртэй бүтээгдэхүүнийг ялгахад амар биш байдаг. Доор зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг жагсаалаа.

-          Бидний нэрлэж заншсанаар варень нэлээд олон нэрээр лангуу дээр байдаг. Жишээ нь:
Jelly: жимсний жүүс, тунгалаг шингэн, сироп, элсэн чихрийг агуулах бөгөөд эдгээрийг буцалгаж өтгөрсөн хэлбэр юм.
Jam: Чанаж, нухаш болгосон жимс. Jelly-ийг бодвол зөөлөн бөгөөд өтгөн
Preserves: Том томоор хэрчсэн эсвэл бүхэл жимсийг өтгөн сиропд хийж хадгалсныг хэлнэ.
Marmalade: жимс, жимсний хальс болон өөр төрлийн жимс нэмсэн байж болно.
Fruit Butter: Жимсний бүхэл хэсэг болон төрөл бүрийн амтлагчаар хийдэг.
-          Margarine буюу бидний нэрлэдгээр маргирин: масло-ыг орлуулагч гэж хэлж болно. Ихэнхдээ ургамлын гаралтай тос /заримдаа бага зэргийн амтны гаралтай тос/, тослоггүй сүү, давс, өтгөрүүлэгч, амт болон өнгө оруулагч бодис, витамин орсон байдаг. Америкт зарагдаж байгаа маргиринд 80-аа дээш хувийн тослог агуулагдсан байх ёстой аж. Агуулгын жагсаалтыг харахад 1 tablespoon-д 100 калори агуулна гэсэн бол жинхэнэ маргирин байна. Маргирин нь масло-ийн хэмжээнд тослогтой тул baking-д масло-г орлуулж хийж болно. Үнэ нь ч арай хямд. Би хувьдаа бол жоронд бичигдсэн маслоны хэмжээний талд нь масло, талыг нь маргиринаар хийхэд амт, шинж чанараа алддаггүй жигнэгддэг. Харин өөрчлөлт хийгдсэн тухайлбал whipped, light, diet зэрэг нэртэй маргирин нь ус, агаар зэрэг хольцтой тул baking-д тохиромжгүй гэдгийг анхаарна бизээ.
Vegetable oil spread: 80-аас доош хувийн тослогтой. Buttery spread гэхчилэн нэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд дээрхийн адил 80-аас бага хувийн тослогтой байдаг.
-          Olive oil. Extra-virgin: чадуун /olive/ жимсийг эхний удаад ямар нэгэн химийн болон халаах арга хэрэглэлгүйгээр гаргаж авсныг хэлнэ. Oleic acid-ийн хэмжээ нь 1%-иас бага байна. Extra-virgin тос нь хүний биенд ашигтай polyphenol-ийн хэмжээгээрээ их тул  хамгийн эрүүл чанарын тосонд ордог бөгөөд чанарыг нь алдуулахгүйн тулд ихэвчлэн эцсийн бүтээгдэхүүнд буюу салад зэрэгт болон бага, дунд зэргийн халуунаар болгогдох хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Миний гэртээ байлгадаг нөгөө нэг тос нь canola тос юм. Ургамлын гаралтай тоснууд дотроос canola тос нь omega-3 тослог ихээр агуулдаг тул өндөр температурт чанаж болгох, шарах, baking зэрэгтээ энэ тосыг хэрэглэдэг.  
Virgin, pure olive oil: бага хэмжээний дулаан, химийн аргыг оролцуулан гаргаж авдаг. Ойролцоогоор 4%-ийн Oleic acid агуулдаг.
Хэрэв зүгээр л olive oil гэсэн хаягтай байвал илүү их хэмжээний химийн болон дулааны аргыг хэрэглэж гаргаж авсан гэсэн үг. Эдгээр бусад “olive тосыг шарах хуурахдаа хэрэглэхэд зүгээр бөгөөд тодорхой огцом амтгүй тул их зүгээр байдаг. Olive тос гэрэл, дулаанаас хол /ихэвчлэн бараан шилтэй зарагддаг/, газар 6 сар орчим хадгалж хэрэглэхэд амт чанараа алдахгүй.

No comments:

Post a Comment