Зугаа цэнгэл баярын улирал дуусч
бодит амьдрал дээрээ бууж ирээд сууж байна даа. Ойр
ойрхон амарсныг ч хэлэх үү нөгөө кинон дээр гардаг шиг араас хаалгаар гартал
өшиглөөдөх гэдэг шиг л өөрийгөө түлхээд ажил уруугаа хөдөллөө. Гэсэн ч нэг сард
эрүүл мэнд, санхүүгээ буцаан сайжруулж авах сар тул хөдөлж зүтгэхээс аргагүй
билээ.
Шинэ он гарахаар хүн бүр, айл
бүр л оны зорилгоо, Англиар бор new
year resolution-аа тодорхойлж аж ахуй, санхүүгийнхаа баримтлах чигээ
гаргадаг. Саяхан Европит байдаг найз уруугаа ярихад тэр маань урьдных шигээ
зарим нь биелдэггүй том том зорилт
тавихаа больсон, нас нэмэхийн хэрээр жилийн зорилт маань энгийн бөгөөд утга
учиртай тал уруугаа шилжсэн гэж билээ. Тэрээр энэ жил 2 том аялал төлөвлөж
байгаагаа хэлсэн юм.
Харин өнгөрсөн жилд 2012 оныг happy болгох оныхоо
зорилгыг блог дээрээ тавьснаа дүгнэж, засч сайжруулах, нэмэх зүйлээ оруулж
харвал:
-
Гэрийхнийгээ бүтэн нойртой байлгах.
Биеийн болон сэтгэл санааны эрүүл байдалд нойр нэг номерын чухал зүйл гэж
эндхийн эмч нар бичдэг. Үнэхээр ч жаахан нойр, хоолноос холдоод ирэхээр толгой
өвдөөд эхэлдэг болжээ. Хүүхдүүд ч гэсэн нойр дутуу хэд хонохоор сургуулиасаа
ханиад амархан дагуулаад ирдгийг эцэг эхчүүд анддаггүй. Том хүмүүсийн хувьд 7-8
цаг, сургуулийн насны хүүхдүүдэд 10-12 цаг, “teen” насныхан 8-9 цаг унтах
ёстой. Хүүхдүүд гэлтгүй өөрөө заримдаа чимээ шуугиангүй гээд шөнө нь юм бичиж
суудаг зангаа больж ор уруугаа зүглэх цагаа хатуу баримтлах цаг болжээ.
Дүгнэлт: За энэ маань тал нь биелээд талыг нь одоо хүртэл
шийдвэрлэж чадаагүй сууж байна. Ажилтай болсноор ажлынхөө заваар юмаа бичдэг
болсон тул өөрөө шөнө дөлөөр сууж нойроо хасахаа больсон билээ. Харин миний
ажил хүүхдүүдэд маань эсрэгээр тусч заримдаа ажлаасаа ирэхэд аавтайгаа
нийлчихсэн найран дундаа унтаагүй сууцгааж байх болсон. Энэ талаар
хүүхдүүдтэйгээ “ширүүн” ярилцлага үүсгэж шийдвэрлэнэ.
- Тогтмол дасгал хийх. Дасгалын
дүнд бие эрхтэн хөдлөхөөс гадна тархины үйл ажиллагаа “хөдлөж” идэвхждэг тул
биднийг “happy” байхад маань туслах юм. Жилийн жилд л DVD, жим гээд л эхлэвч
тогтмол болгож чадсангүй өдий хүрчээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар өдөрт
60 минут идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэнэ. Үнэхээр хэвшүүлэхийн тулд
биелүүлж чадахгүй хэцүү зүйл төлөвлөх хэрэггүй бөгөөд хамгийн гол нь өөрийн
чинь хүсэл сонирхол, зам чөлөөнд чинь тохирсон дасгалаа л олох, нөхцөл байдлын
өөрчлөлтөнд уян хатнаар төлөвлөх ёстой юм байна. Мундаг хүмүүсийг дууриаж
дургүй юмаа хүчээр хийвэл хэвшил болохгүй нь ойлгомжтой билээ. Дасгал гэж тусад
нь цаг гаргахгүйгээр ч өдөр тутмын хийдэг зүйлдээ багтаагаад 20 минут алхах,
гүйхийг оруулаад дээр нь өөрийн дуртай хөдөлгөөнөө бүжиглэх ч юмуу, дээсээр
үсрэх гэх зэргээр хөдлөхөд л хангалттай болохнээ.
Дүгнэлт: Харин үүний дүнд сэтгэл хангалуун байгаа шүү. Ажил
дээрээ сайн алхаж хөдөлдөг тул тусгайлан дасгал хийлгүйгээр нэлээд жин
хассан.
- Өөртөө цаг
гаргах. Ялангуяа эмэгтэйчүүд бид бусдад цагаа зарцуулсаар өөрийгөө мартдаг.
Хүүхдүүдийн сургууль, дугуйлан, гэрийн даалгавар, хоол унд, бичиг цаасны
засвараар ядаж 20 минутыг өөртөө зориулж ганцаараа байж ном унших, гоо
сайхандаа зарцуулах, дуг хийх зэргээр өөрийгөө тордох. Хэт их зүйлээр
календараа дүүргэхгүй байх. Заримдаа хэт ачаалал өгөх зүйлд хийнэ гэж бусдад
амлахгүй байх, өөртөө “хэрэггүй”, “үгүй” гэж хэлж байх. Сардаа ядаж нэг удаа
найзуудтайгаа уулзах, утсаар ярих цаг гаргах. Ингэснээр уур уцаар багатай
“happy mom” байж
түүнийг дагаад гэр бүл ч гэсэн “happy”
байх боломж нь ихсэх юм.
Дүгнэлт: Энэ бас хангалттай биелсэн гэж хэлж болно. Мөн л ажилтай болсноор бизнес “slow” үед нь чөлөөт заваа өөртөө бүрэн зориулж байна.Уншихаар төлөвлөж байсан нэлээд хэдэн номоо уншиж амжсан. Мөн захиалсан сэтгүүл сониноо цаг хугацаанд нь үзэж харж амжиж байгаа. Америкт ирснээс хойш анх удаа /хүмүүс итгэхгүй л байх даа J / гоо сайхан, массажны газруудаар үйлчлүүлж үзлээ. Байнга ордог аятайхан газартай болсон. Дээр нь найз хүүхнүүдтэйгээ тогтмол уулзаж байна.
Дүгнэлт: Энэ бас хангалттай биелсэн гэж хэлж болно. Мөн л ажилтай болсноор бизнес “slow” үед нь чөлөөт заваа өөртөө бүрэн зориулж байна.Уншихаар төлөвлөж байсан нэлээд хэдэн номоо уншиж амжсан. Мөн захиалсан сэтгүүл сониноо цаг хугацаанд нь үзэж харж амжиж байгаа. Америкт ирснээс хойш анх удаа /хүмүүс итгэхгүй л байх даа J / гоо сайхан, массажны газруудаар үйлчлүүлж үзлээ. Байнга ордог аятайхан газартай болсон. Дээр нь найз хүүхнүүдтэйгээ тогтмол уулзаж байна.
- Хүүхдүүддээ хариуцлага нэмэх.
Урдуур нь орж гүйсээр залхуу хүүхдүүдтэй болж орхижээ. Хоол унд, цэвэрлэгээнд
оролцох тодорхой төлөвлөгөөг бичиж хадах /эндхийн хүүхдүүд заавар, дүрмийг
баримтлах дуртай/.
Дүгнэлт: Мөн л ажилд орсонтой уялдаж хүүхдүүд нэлээд биеэ
дааж эхэлсэн. Ялангуяа дундах маань ойр зуурын хоол унд бэлдээд ах, дүүгээ
хооллодог болсон. Том маань харин хичээл, секц ихтэйгээ далимдуулаад гэрийн
ажлаас хойш суух нь ихэссэн. Тэр хүнтэй бас “чанга дуугаар” ярих хэрэгтэй болж
байгаа.
- Хүүхдүүдээ сайн хүн болоход нь
бэлдэх. Харьцангуй бэлэн юман дээр өсч байгаа тэндийг өдөр тутмын саад
бэрхшээлд гонгинолгүйгээр тэсвэртэй, зоригтой хандаж шийдвэрлэдэг болгох,
бусдад өгөөмөр, өрөвдөж хайрлах, нинжин сэтгэлээр хандах, эцэг эх, ах дүү, эргэн
тойрны хүмүүс, одоо байгаа зүйлдээ талархаж билэгшээж хандахыг дадлагажуулах
явдал билээ. Энэ бүгдэд тэднийг мэдээж нэг жилийн дотор хэвшүүлж чадахгүй ч
өдөр бүрийн дадлагаар тэдний насан туршид нь үлдэх билээ.
Дүгнэлт: Үргэжилж
байгаа процесс.
- Эрүүл хүнсний хэрэглээгээ бага
багаар нэмэгдүүлэх. Өнгөрч байгаа жилд арвай гурилыг хэрэглэж хэвшсэн, улирлын
шинэ жимсийг улиралд нь авч иддэг болсон “амжилтаа” нэмэгдүүлж дээр нь улирлын
шинэ ногоог хоолондоо багтааж хэвшүүлэх. Аль болох цөөхөн нэмэлт орцтой, хиймэл
/artificial/ болон химийн бодистой хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байх.
Оройн хоолны “хүндийг” багасгаж өглөөний хоол уруугаа “шилжүүлэх”. Хоолноос
хамаарах эрүүл мэнд ямар хоол идсэнээс гадна, хоолоо яаж идсэнээс хамаарна
гэдэг. Гэр бүлээрээ хоолоо удаан тайван идэж хэвших.
Дүгнэлт: Энэ тал дээр олигтой ахиц гараагүй. Ганц сайн
зүйл гэвэл энэ жил хүүхдүүд гэрийн тарагийг жимсээр амталж найруулж сурснаар дэлгүүрээс
уогурт авахаа больсон .
Цааш нь үргэлжлүүлээд энэ оны хувьд долоо хоногийн 6
өдрийг олон цагаар ажил дээрээ өнгөрөөдөг болсонтой холбогдож хүүхдүүдтэй
холбоотой 3 гол баримтлах зорилго байгааг дурдвал:
1. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг маань багассан тул хүүхэд
тус бүрд нэг нэгээр нь хэдэн цаг гаргаж байх: Жишээ нь хоолонд хамт орох, кино
үзэх гэх мэт.
2. Хэдийгээр зөвхөн амралтын өдрүүдээр компьютер, утсаар толгохыг
зөвшөөрдөг ч хэт олон цагаар дэлгэц ширтэх нь нүдний хараанаас өгсүүлээд бие
эрүүл, мэндэд нь муугаар нөлөөлж эхэлж байгаа тул нийт хэрэглээний цаг хугацааг
нарийвчлан тогтоох, 20-30 минутын завсарлага авахуулдаг болох зэрэг дүрэм
мөрдөж эхлэх. Манай нэг найз утсан дээрээ сэрүүлэг тавиад хүүхдүүддээ утсаа
өгдөг нь тэдний цагийг хянах боломж олгодог нь зүгээр санагдсан.
3. Дээр дурдсан унтах цагийг
хатуу баримтлуулах зэрэг болно.
Эцэст нь: Шинэ
онд бодож явахад илүүдэхгүй санаанууд:
-
- Байхгүй зүйлдээ биш байгаа юмандаа баярлаж явах
-
- Амьдалын чинь хэсэг болсон төрөл садан, найз нөхөд, хамт
олон, коммунитигийхандаа тэднийг чиний хажууд байгаад нь баярлаж байдгаа
илэрхийлж байх
-
- Болж өнгөрсөн зүйл, хуучин уур, бухимдлаа орхи. Эдгээр нь
чамайг улам л доош чирэх болно. Уучил, тэгснээр чи өөрийгөө чөлөөлөх болно. Let it go.
-
- Өдрийг тоолж хүлээх биш, өдөр бүрийг ямар нэгэн байдлаар
ашигтай өнгөрөөхийг хичээх. Заавал том зүйл байх албагүй. Нэг хүнд сайхан үг
хэлээд сэтгэлийг нь сэргээсэн ч байж болно шүү дээ.
- -
Юманд урьдчилж санаа зовохоо, ялангуяа хүүхдүүддээ санаа
зовохоо багасга. Ерөнхий томоор авч үзэж гол анхаарч баримтлах зүйлээ
тодорхойл. Бусад жижиг зүйлд тэгтлээ санаа бүү зов.
-
- Eat
better and spend smarter. Ухаалгаар мөнгөөр зарцуулахтай холбогдож хэлэхэд сэтгэлийн
хөдлөлөөрөө биш урьдчилж харж, төлөвлөж мөнгөө зарцуулаарай. Доор гэр ахуйн томоохон
худалдан авалтуудыг хэдэн сард хийвэл ашигтай байдаг талаарх Consumer Report сэтгүүлийн
зөвлөгөөг оруулж байна.
1/ Гэр ахуйн томоохон цахилгаан хэрэгслэлүүд. Угаалгын
машин, зуух, аяга сав угаагч зэрэг хэрэгслэлүүдийн хуучин загварууд 1 сард илүү
ихээр хямдардаг. Шинэ загварууд дэлгүүрт 9, 10 сард ирдэг бөгөөд үлдсэн
загваруудыг шинэ оны эхний саруудад зарж дуусгах ёстой байдаг. Хэдийгээр
ашигтай ч сонголт бага байна гэдгийг анхаарна биз.
2/ Тавилга. Тавилга хэрэгслэлийг ашигтай худалдан авах
сар нь 1, 7-р сар юм байна машины нэгэн адилаар үзэгэлэнгийн танхимийг
дараагийн шинэ загварт чөлөөлөх хэрэгтэй болдог.
3/ Хивс, шал, будаг. Баярын улирлын айлчин гийчдээс өмнө
айлууд ихэвчлэн байр орноо шинэчилж, засаж янзалж авдаг тул эдгээр бараанууд
1-р сард хамгийн хямд үнэдээ хүрдэг гэнэ.
4/ Өвлийн хувцас. Хаврын хувцсанд зай гаргахын тулд
өвлийн хувцас 1,2 сард маш ихээр хямдардгийг бид бүхэн мэднэ. Гэхдээ мэдээж 9
сард байдаг шиг загварын сонголт бага байх нь мэдээж.
5/ Гоо сайхны бараа.1 сард дэлгүүр, аптекийн лангуу дээрх
өмнөх жилийн гоо сайхны бараанууд хямдардаг.
6/ Ор дэрний даавауу, хэрэгсэл. Ихэнх дэлгүүрүүдийн
худалдаа 1 сард удаарширдаг тул хүмүүсийг дэлгүүрт авчрахын тулд ор дэрний
даавуу, хэрэгслэлийн хямдралыг ихээхэн хэрэглэдэг.
7/ TV Consumer Report
болон National
Retail Foundation байгууллагшын зөвлөгөөгөөр телевизийг баярын дараахь
хямдралаар 1 сард худахлдан авахыг зөвлөдөг. Мөн 2 сард Super Bowl өнгөрсний
дараа аятайхан үнээр авах боломжтой.
За тэгээд та бүхэндээ шинэ онд илүү
их зугаа, илүү их чөлөөт цаг, илүү их мөнгө, илүү их хайр, илүү их аялал, илүү
их эрүүл энх байхын ерөөлийг дэвшүүлье. Хичээгээрй!
No comments:
Post a Comment