10 жилийн өмнө батлагдсан ч Шварценеггер хүчингүй болгож
байсан Калифорн мужийн бичиг баримтгүй цагаачид жолооны үнэмлэх авч болох хуульд
өчигдөр мужийн захирагч Жерри Браун гарын үсэг зурснаар хүчинтэй боллоо. Өмнө
нь мужийн захирагч коллежид суралцаж байгаа бичиг баримтгүй оюутнуудыг улсын санхүүгийн
туслалцаа авах боломжийг өгсөн хуулийг 2011 онд, өнгөрсөн жил Dream act-аар ажиллах
эрх авсан хүүхдүүдийг калифорнид жолооны үнэмлэх авах замыг нь зассан дүрмийг
тус тус баталж байсан бол ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэхүү хуульд
гарын үсэг зурсан нь мужийн ажиллах гол хүчний цагаачдад ээлтэй захиарагч
гэдгээ дахин харууллаа. 2,3 жилийн өмнө цагаачлалын хуулийн төлөө байгаа ч жолооны
үнэмлэхийн талаарх энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэж байсан
тэрээр ийнхүү бодлоо өөрчилсөн нь цагаачлалын хууль конгрессын танхимд очоод
гацаад, ямар ч хөдөлгөөнгүй удаж байгаа тул үүгээрээ тэдэнд сануулга өгч байгаа
гэдгээ тэрээр мэдэгдсэн юм.
Энэхүү шинэ үнэмлэх нь DL буюу жолооны үнэмлэх гэдгийн нь оронд DP /driving privilege/
гэсэн тэмдэглэгээтэй хэвлэгдэх ба машин жолоодохоос өөр зорилгод ашиглаж
болохгүй гэсэн сануулгатай байх аж. 2013 оноос өмнө ердөө 3 муж /Washington, Utah, New Mexico/
ийм төрлийн хуультай байсан бол энэ онд гэхэд 10 муж шинээр бичиг баримтгүй
цагаачдадаа жолооны үнэмлэх өгөх шийдвэрийг гаргасан нь цагаачлалын шинэчлэл ямар
тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байгаа юм. Ямартаа ч гэсэн зарим монголчуудад маань жолооны үнэмлэх авах
боломж олдож байгаад миний бие баяртай байна.
No comments:
Post a Comment