Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, January 9, 2014

2014 оны 1-р сарын 1-ээс Калифорн мужид хэрэгжиж эхэлсэн Монголчуудад хамааралтай хуулиуд



Блог дээрээ юм бичилгүй удсанд та бүхнээсээ уучлалт хүсье. Өөрийнхөө хэмжээг мэдэхгүй хэт олон зүйл уруу орж явдаг зангаас минь болж байх шиг байна. Одоо тогтмол юм бичиж байхаар төлөвлөж байна. Hope!

Цагаачлалын холбогдолтой:

  •    AB60 буюу бичиг баримтгүй цагаач иргэдэд жолооны үнэмлэх олгох хууль. DMV нэг жилийг /удаан байгаа биз/ уг жолооны үнэмлэхийг боловсруулах, хэвлэхэд зарцуулаад 2015 оны 1/1-ээс олгож эхлэх юм байна.

  •   AB4 буюу орон нутгийн цагдаа нарыг баривчлагдсан хууль бус цагаач иргэдийг илүү хугацаагаар саатуулан цагаачлалын албанд хүлээлгэж өгөхийг шаарддаг нэгдсэн улсын хуулийг “зогсоосон” хууль. 1/1-ээс эхлэн орон нутгийн хууль сахуилах ажилтнууд зөвхөн хуульд онц хүнд хэрэг гэж заасан хэргийг үйлдсэнд шижиглэгдэж байгаа цагаачдыг шоронд илүү хугацаагаар саатуулж нэгдсэн улсын ажилтнуудад хүлээлгэж өгч болно. Тэгэхээр жолооны дүрэм  зэргээс болж саатуулагдсан хүмүүс цагаачлалын албанд хүргэгдэнэ гэж айх аюулгүй болж байх шиг байна.
  •   AB1024 буюу бичиг баримтгүй цагаач иргэд Калифорн мужийн хуулийн bar шалгалтыг өгсөн тохиолдолд хуульч болох боломжийг өгсөн хууль. Энэ нь Америкт багадаа ирсэн ч бичиг баримтгүй байсан Sergio Garcia гэдэг залуу анхныхаа оролдлогоор мужийн хуулийн bar шалгалтыг амжилттай өгч тэнцсэний улмаас иймэрхүү авьяаслаг  хүмүүсийг дэмжих зорилгоор энэ хуулийн төслийг өнгөрсөн жил оруулж ирж батлагдсан юм.  

Үүнээс гадна өмнөх бичлэг дээр дурдаж байснаар Эрүүл мэндийн шинэ хууль буюу Affordable Care Act мөн 1/1-ээс орон даяар хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Анх эхэлснийгээ бодвол даатгал худалдан авах зах зээлийн веб сайтынх нь алдаа нь засагдсан бололтой. Энэхүү хуулийн дагуу иргэн болсон болон хууль ёсоор амьдрач байгаа бүх цагаачид 1/1 гэхэд эрүүл мэндийн даатгалтай болсон байх ёстой, тэгэхгүй бол татварын шийтгэл /”affordable буюу таны санхүүгийн чадварт таарсан эрүүл мэндийн даатгал олдохгүй байсан гэсэн тусгай заалтаас бусад тохиолдолд/ хүлээнэ гэсэн байгаа. Харин хуулийн заалтын Obamacare хэсэг буюу үнэгүй болон хямдралтай даатгал-д /улсаас татаасаар төлөгдөх/ хамрагдахын тулд хууль ёсны статустай байх ёстой. Үүнд.

  •  Америкийн иргэн болсон бүх цагаач иргэд  Obamacare болон бага орлоготой иргэдэд зориулагдсан Калифорний MediCal программуудад хамрагдах боломжтой. Түүнчлэн мужийн эрүүл мэндийн даатгалын солилцоо веб сайт, Covered California-аар дамжуулан худалдан авсан эрүүл мэндийн даатгалын пландаа хэрэв нөхцөлийг хангасан бол улсаас татварын кредит авах боломжтой.
  • Ногоон карттай иргэд, түр зуурын визтэй хүмүүс, оюутнууд /H-1B, J, F гэх мэт визтэй/, орогнолын /asylees, refugees/ статустай хүмүүс дээрх сайтуудаас эрүүл мэндийн даатгал худалдан авч татварын кредит авах бололцоотой. Эдгээр ангилалд багтаж байгаа хүмүүсээс ихэнх нь /түр зуурын болон оюутны визтэй бол болохгүй байх/ орлогын хэмжээ бага тохиолдолд Medi-Cal-д багтах боломжтой. Зарим мужуудад /Калифорнид биш/ зарим ангилалд багтаж байгаа цагаачдыг эрүүл мэндийн үнэгүй даатгалд багтахын тулд 5 жилийн хүлээх хугацаа өгсөн байгаа.
  • Хууль бусаар байгаа иргэдийн хувьд энэ хуулийг баримтлах албагүй. Гэхдээ одоогийнх шигээ жирэмсэний болон түргэний яаралтай тусламжийн даатгалд хамрагдаад явах боломж хэвээр байгаа.
  •  Аав ээж нь бичиг баримтгүй ч америкийн иргэн хүүхдүүддээ Obamacare даатгал авах бололцоотойг та бүхэн юу эс андах вэ. Өөрсдөдөө биш хүүхдүүддээ өргөдөл бөглөж байгаа тохиолдолд та бүгдийн цагаачлалын статусыг асуухгүй билээ.

Өөр улсад эрүүл мэднийн даатгалтай хууль ёсны цагаач иргэд заавал Америкт даатгал худалдан авах ёстой эсэх гэсэн асуултыг дээрх сатйуудад хандаж ихээр тавьдаг бололтой. Хэрэв тухайн даатгалын байгууллага Америкийн ЗГ-аас баталгаажуулагдсан тохиолдолд уг иргэнийг даатгалтайд тооцохоос биш ихэвчлэн хуулийн нөхцөлд заагдсан даатгалыг үзүүлж чадахгүй гэдгээр эндээс даатгал худалдаж авахыг шаарддаг аж. Өөр бусад асуудал байвал даатгалын талаар ажиллаж байгаа Монгол хүмүүсээсээ лавлаарай. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Нэмэлт: Саяхан Лос Анжелас хотод амьдардаг coveredca.com сайтад бүртгүүлж тусгай зөвшөөрөл авсан монгол бүсгүй Зулцэцэг Агваансүрэн надтай холбогдлоо. Монгол хэлээр та бүхэнд зөвлөгөө өгч бүртгэж өгөх боломжтой хүн байгаа нь сайн хэрэг. имэйл хаяг нь info@zulasinsurance.com Уг сайтад бүртгүүлснээр Монгол агентаа сонгож болно.
1. www.coveredca.com log in. 2. find help near you. 3. choose agents. 4. choose Zultsetseg AGVAANSUREN

No comments:

Post a Comment