Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, December 30, 2015

Калифоринид 2015 оны 1/1-ээс хэрэгжих зарим хуулиуд

За, Калифоринид шинэ оны 1/1-ээс хэрэгжиж эхлэх хуулиудаас Монголчуудад хамаралтай байж болох хэдийг нь дурдая. Үүнд:
1/ Улсын хэмжээний мөрдөгдөж байсан дүрэм өөрчлөгдсөнөөр Калифорни мужид ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтыг CAHSEE -ийг болиулаад байна. Өмнө нь энэ шалгалтан дээрээ унаад ахлах сургууль төгссөн диплом аваагүй залуучууд сургууль дипломаа нөхөж авах боломжтой болсон. Мөн сургуулийг бусад сургуулиудтай харьцуулах харах боломжийг олгодог API үзүүлэлтийг сургууль дээр гаргахаа больж байх шиг байна. Сургуулийн үзүүлэлтийг яаж илэрхийлэхийг нь сайн мэдэхгүй байна. Мужаас энэ талаар эцэг эхчүүдэд удахгүй мэдээлэл өгөх байхаа.
2/ Сургуулиудад сайн дурын үндсэн дээр ордог байсан sex ed буюу бэлгийн боловсролын хичээлийн заавал үзэх хичээл болгосон. Мөн ахлах ангийн сурагчдад yes means yes буюу өөрийн үнэлэмжээр дүгнэх биш сексийн партнерээсээ тодорхой ойлгомжтой зөвшөөрөл авах талаар тусгайлан эрүүл мэндийн хичээлийг оруулах болжээ.
3/ SB 588-ээр хэрэв ажилчид цалингаа авч чадаагүй тохиолдолд California Labor Commissioner-ээс тухайн ажил олгогчийн өмчид lien /данс, өмчийг хааж тэндээс төлбөр гаргах эрх/ тавих замаар ажилчдын цалинг нөхөх эрхийг өглөө.
4/ AB 1422-оор Uber, Lyft зэрэг тээврийн компаниуд жолоочдынхоо рекорд уруу орох эрхийг DMV-д өгч байх аж. энэ нь ямар нгээн зүйлийг өөрчилж байга эсэхийг тэнд ажилладаг хүмүүс мэдэж байгаа байх.
5/Урьд мэдээлж байсан сургууль, коллежийн кампусд бууг хориглсон хужуль SB707
6/ Эцэст нь, Сакраменто хотод байгаль орчныг ноцтой бохирдуулагч нэг удаагийн пластик уутанд хориг тавигдсаны дагуу том жижиг дэлгүүр, хоршоод таныг 10 сентээр цаасан уут эсвэл дахин хэрэглэгдэх даавуун уут худалдаэж авах эсэх талаар асуух болно. Ресторан, hardware дэлгүүрүүдэд бол зүгээр пластик уут хэрэглэгдэнэ. Тэгэхээр гэртээ хэвтэж байгаа даавуун уутнуудаа ил тавиад дэлгүүр явахдаа марталгүй авч явж заншия.

Tuesday, December 8, 2015

Сургуулиудын талаарх мэдээлэл бүхий вэб сайтууд

Калифорнийн болон бусад мужийн бүх сургуулиудын үзүүлэлт, харьцуулалт, эцэг эхийн зүгээс өгсөн үнэлгээ, тоо баримтууд бүхий вэб сайтууд.
www.edsource.org/ (Калифорний багш, эцэг эхчүүдийн холбооноос гаргадаг сайт. Ерөнхий дата мэдээлэл, сургууль тус бүрээр тоо баримт графикийг нэг дор гаргаж авч болно. Мөн сургалтын шинэ арга зүй, мэдээлэл, тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлэл авах боломжтой.)
www.ed-data.k12.ca.us (Калифорни мужийн боловсролын албан ёсны тоо баримтыг энэ сайтаас олж авна. Сургуулийн нэр, дистрикт, зип кодоор тоо мэдээллийг харьцуулах боломжтой.)
edresults.cloudapp.net (тухайн муж, дистриктэд аль сургууль сайн байгааг, танай хүүхдийн сургуулиас аль сургууль сайн явж байгааг тоо баримт, графикаар харьцуулан харж болно)
www.greatschools.net
Би хүмүүст ихэвчлэн Greatschools.net хаягийг их хэлж өгдөг. Учир нь өөрийн оршин сууж байгаа хаягаар тодорхой радиуст байгаа сургуулиудын жагсаалтыг гаргаж ирээд тестийн оноо, багш нарын боловсрол, хүүхдүүдийн арьс өнгөний хувь, анги дахь хүүхдийн тоо зэргийг сургууль тус бүрд эсвэл хэд хэдийг харьцуулан харах боломжийг олгодог. Мөн эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг унших боломжтой.

Monday, November 16, 2015

"Ногоон" хэмнэлтүүд



Калифорни “ногоон” энергийн хууль боловсруулалт, хэрэгжүүлэлтийн талаараа Америктаа нэгд явдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Цаг агаарын цэвэр байдал, дэлхийн дулаарлын багасгах тал дээр олон жилийн өмнөөс урт хугацааны төлөвлөгөө, шат дараалсан хуулийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь нарны энерги ашиглах, машин үйлдвэрлэгчдэд тодорхой техникийн үзүүлэлт бүхий машиныг Калифорнид зарах, ашиглах шаардлага тавьдаг зэрэг орох билээ. Энэ бүгд арга хэмжээний хэсгээс орлого багатай иргэд хүртэх боломж бүхий хэд хэдэн программ одоогоор хэрэгжиж байгааг оруулж байна. Эдгээр программд хамрагдахын тулд хаана оршин суугаа, орлогын хэмжээ, ямар орон сууцанд амьдарч байгаа зэрэг хамааралтай тул вэб сайтууд уруу орж дэлгэрэнгүйг үзээрэй. Үнэхээр нөхцөлийг хангаж байвал өргөдлөө цаг алдалгүй бөглөөд ач тусыг нь үзээрэй
Байр эзэмшигчдэд зориулсан нарны панел.
The Single Family Affordable Solar Homes Program /SASH/. Энэхүү программ нь PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудын үйлдчилдэг районд багтдаг, тухайн оршин суугаа районы айлуудын дундаж орлогоос 80 хувиас доош орлоготой бөгөөд affordable буюу улсын болон мужийн анхн удаа байр худалдан авахад зориулсан тусламжийн программ оролцуулж байраа худалдан авсан, эсвэл ашгийн бус байгуулагын эзэмшилд байдаг гэх мэт байраа зарахад тодорхой хязгааралт тавигдсан байр эзэмшигч багтах боломжтой. Grid Alternatives байгууллагад өргөдлөө гаргана. http://www.gridalternatives.org/learn/sash  

Байр түрээслэгчдэд зориулсан нарны панел
 Multifamily Affordable Solar Housing Program /MASH/, саяхан шинээр ажиллаж эхэлсэн Solar Funding programв Энэхүү 2 программ нь орлого багатай районы олон айлын орон сууцыг түрээсчлэгчдэд зориулагдсан. MASH-ийг хэрэгжүүлж байгаа PGE, SDG&E түр хугацаагаар өргөдөл авахаа зогсоосон байгаа ч SCE шинэээр өргөдлөл хүлээн авч тэднийг хүлээх жагсаалтанд оруулж байгаа гэсэн байна.
Энергийн хэмнэлтийн тусламжийн программ
Байр эзэмшигч болон түрээслэгч аль аль нь энэхүү программд хамрагдах боломжтой бөгөөд үүнд хамрагдсанаар дулаалга, хаалга, хананы завсар зайлахааг бөглөх, энергийн хэмнэлттэй аппиланс шинээр суурилуулж өгдөг. Улсын ядуурлын түвшингээс 200 хувиас доош орлоготой иргэд өргөдөл бөглөх боломжтой. Ерөнхийдөө utility компанийхаа биллийн хямдралтай программд ордог бол бараг л нөхцөлийг нь хангах байх. Энэ программд хамрагдаж байх үед буюу гэрт чинь contractor ирж юу юуг чинь янзлах хэрэгтэйг шалгах үед хөргөгч чинь энерги иддэг  хуучин загварынх бол, ус халаагч чинь ажиллагаагүй тус тус үнэгүй сольж өгнө. Хэрэв дээвэр чинь дулаалгагүй бол дулаалга хийнэ. Бусад тохиолдолд хана хаалганы завсар, усны хоолой зэргийг шалгаж янзлах жижиг зүйлсийг янзалж өгнө. Өргөдлөө хаана гаргахаа      http://www.cpuc.ca.gov/PUC/energy/Low+Income/liee.htm
Сайт руу орж өөрсдийн utility компанийн харилцах утсыг аваарай.Мөн дээрх сайтын http://www.cpuc.ca.gov/PUC/energy/Low+Income/index.htm хэсэгт тог, газын биллийн хямдралд /30-35 хувиа хэмнэх/ орох нөхцөл, мэдээлэл байгаа. Хүүхэдтэй монгол айлууд үүнд ихэвчлэн багтаж орхидог. Өргөдөл  процесс нь ч амархан.

Бага орлоготой иргэдэд зориулсан дулаалгын программ
Бага орлоготой  болон агаараын бохирдолтой гэж тодорхойлогддог районд амьдардаг иргэд энэ программд хамрагдсанаар нарны панел, нарны энергиэр ажилладаг ус халаагуур /heater/ тавиулах боломжтой. http://www.csd.ca.gov/Services/FindServicesinYourArea.aspx
Уруу орооод өөрийн амьдарч байгаа районоо сонговол уг программд хамрагдах эсэх, ер нь ямар ямар программууд боломжтойг ерөнхийд нь харах боломжтой.

Нарны энергиэр ажилладаг ус халаагч мөнгө буцааж олгох программ
PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудаар үйлчилгээ авдаг айлууд энэхүү программд хамрагдсанаар нарны энергиэр ажилладаг ус халаагуур худалдан авч суурилуулбал to $4,366 мөнгөө буцаан авах боломжтой. Сарын өмнө манай heater хагараад сольсон юм. Уг нь хуучнаа сайжруулж energy-efficient загвараар сольж 200 доллар буцаан авсан ч энэ программыг мэддэг байсан бол үүнийг суулгах байсан юм гээд бид 2 ярьж байсан юм. Газын мөнгө ч мөн бага гарна даа. Үүнийг суулгавал.
Мэдээллийг http://gosolarcalifornia.com/solarwater/ сайтаас аваарай.

Хуучин машинаа мөнгөөр солих боломж
Enhanced Fleet Modernization Program. Иргэд хуучин машинаа $1000, хэрэв улсын ядуугийн түвшингийн 225 хувьд орлоготой иргэд хуучин машинаа өгөөд 1500 доллар авах эсвэл SMOG тестэд тэнцэхгүй байгаа машинаа засуулахад 500 долларын тусалцаа тус тус авах боломжтой. SMOG-т тэнцэхгүй муу машинтай хүмүүс үүнийг ашиглаад аваарай.
Түүнчлэн Plus Up гээд San Joaquin Valley Air Pollution Control District, The South Coast Air Quality Management District-ийн оршин суугчид орлогын байдлаасаа хамаараад муу машинаа өгөөд $6500-$9500 буцаан авах боломжтой.  
  
Цэвэр энергитэй машины мөнгө буцааж авах программ
Бага эсвэл 0 emission машин худалдаж болон лиз хийсэн мужийн иргэд 5000 хүртэлх доллар буцаан авах боломжтой.  Энэ нөхцөолийг хангаах машины жагсаалтыг
https://cleanvehiclerebate.org/eng/eligible-vehicles сайтаас хараарай.     

Monday, October 19, 2015

Астма өвчинд бактерийн хомсдол нөлөөлдөг

Эрдэмтэд нялх хүүхдийн гэдсэн дэх тодорхой 4 төрлийн бактерийн /эдгээрийг FLVR гээд нэрлээд байгаа/ хомсдол нь тэднийг цаашид астматай болоход нь нөлөөлж байгааг гаргажээ. Астма өвчин нь удамшлаас гадна мөн байгаль орчны нөлөөтэй бөгөөд сүүлийн үед барууны өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн энэ өвчлөлт нэмэгдэж байгаа юм. 
Дээрх 4 төрлийн бактерийг хүүхдүүд натурал байдлаар авдаг ч сүүлийн жилүүдэд жирэмсэн эхчүүдийн антибиотекийн хэрэглээ болон хийсвэр хийлгэх нь нэмэгдсэн, хотын амьдрал, тэжээлээр өсгөдөг болсон зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь натурал төрөх үед эхээс авдаг бактери хийсвэр хийлгэх явцад хүүхдэд шилжихгүй байх гэх мэт. Энэхүү судалгааны дүн Science Transnational Medicine сэтгүүлийн саяхны дугаарт нийтлэгдсэн ба нялх төрсөн хүүхдийн өтгөн шинжлэх зэргээр хялбар аргаа астматай болох магадлалыг тодорхойлох боломжтой ба хэрэв хүүхэд астма тусах эрсдэл өндөртэй байвал пробиотек эмчилгээ хийх зөвлөгөө өгөгдөх боломжтой. Эхийн сүүнд хэрэгцээт микроб хадгалагддаг байх магадлалтай гэх мэтээр өмнө хийгдсэн судалгаануудад микробыг уг өвчинтэй холбож гарсан ба энэ талаарх нэг судалгааны тухай миний өмнө бичсэн бичлэгт орсон байгаа. Орчин үеийн амьдрал хүний үндсэн бактерүүдийн төрлийг 50 хувиар багасгадаг гэж таамаглажээ. Дээрх судалгааны материалд сүүлийн жилүүдэд гарсан судалгаануудаас орчин үеийн олон өвчин микробын алдагдал, ялангуяа хүний амьдралын эхний жилүүдэд гарсан алдагдлаас ихээхэн хамаарч байгааг харуулсаар байна гэжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 1 нас хүртэлх хугацаанд нэмэгдсэн FLVC бактерийн хэмжээ цаашид астма тусахад нөлөө үзүүлээгүй тул  эрдэмтэд  нялхсын төрсөнөөс хойш 100 хоногийн доторх хугацаанд илүү чухал болохыг онцолжээ.

Wednesday, October 7, 2015

Silicon Prairie



Америкийн Midwest хэсэг залуу, эхэлж байгаа технологийн компаниудыг  татаж эхэллээ. Үнэ нь хадсан Силиконы хөндий, Seattle зэргийг бодвол Hudl зэрэг технологийн компаниуд Nebraska мужийн  Lincoln мэт хотыг байрны хувьд хямд төсөр, татварын хөнгөлөлт зэргийг харгалзан үзэж сонгож байна. Үүнийг дагаад энэ чиглэлээр сургууль төгсөгчид амьдралаа босгоход нь хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээс Silicon Prairie гэж нэрлэгдээд байгаа Utah мужийн Provo, Tennessee мужийн Chattanooga, Nebraska мужийн  Lincoln зэрэг хотуудад ажиллахыг дээрд үзэж байгаа бөгөөд жишээ нь Hudl компанид ажилчид дунджаар 67K буюу тухайн хотынхоо дундаж цалингаас 60 хувиар илүү авдаг аж. Хэдийгээр энэ нь Seattle хотын технологийн ажилчдын дундаж цалин 99K-ийг гүйцэхгүй ч  Seattle-ийн дундаж хаузны үнэ 385K, Lincoln хотынх 158K, амьдралын бусад өртөг бага тул залуучуудад ашигтай тусч байгаа бололтой. Money сэтгүүлийн Америкийн хамгийн сайхан амьдрах боломжийг өгдөг жижиг, том хотуудын аль ч жагсаалтын эхэнд Nebraska мужийн 2 хот орсон байхыг үзвэл үнэхээр тайван сайхан муж бололтой. Ямар ч байсан коллежийн сургалтын төлбөр хэд дахин хямд юм билээ. Энэ мужид Монголчууд маань хэрхэн товхинсон байдаг болоо. Технологийн чиглэлээр сургууль төгсөгчдөд иймэрхүү бас сонголт байх боломжтой юм гэж бодлоо.

Monday, October 5, 2015

Монгол ахуй ба шинжлэх ухаан



Бидний ахуй ба шинжлэх ухаан
Одоогоос 6,7 жилийн өмнө орчин үеийн шинэлэг аргаар хүүхдээ өсгөж, бойжуулахаар зүтгэж байгаа мундаг америк эхчүүдтэй нэгэн бүлэгт орсноор нэлээд гайгүй хүүхдийн эмч, судлаачдаас  эргэн тойрон байгаа амьдралаа анхааралтай ажиглаж баясаж амьдарч сурах Mindfulness, практик, гараар элдэв зүйлс хийлгэх, тоглуулах замаар хүнлэг бөгөөд мэдлэгтэй хүүхэд хүмүүжүүлэх Waldorf Education зэргээс өгсүүлээд Реккигийн тухай анх номын дуу сонсож билээ. Эдгээр дотроос зарим нэг зүйл, тухайлбал  шинэлэг аргаар хүүхдүүдийг эмчилж сувилдаг нэгэн эмч тархи хөдөлснийг массажийн аргаар эмчилж болдог /миний бие эндхийн олон тамирчид болон хүүхдүүдийн тархи хөдөлснийг орчин үеийн эмнэлэг бүрэн дүүрэн эмчилж чадаагүйгээс байнгын өвчин намдаах эм уудаг, эсвэл хүндэрсээр тархины элдэв өвчтэй болсон олон тохиолдлыг уншиж сонсож байна/, өсч байгаа хүүхдэд өсөлтөө хадгалахад нь дулаан энерги хэрэгтэй байдаг тул хөл, биеийг нь аль болох дулаан байлгах гэх мэт зүйл минй хувьд мэдээжийн сонсогдож байсан ч америк эхчүүдэд гайхалтай сонин шинэлэг зүйл болж байсанд анх удаагаа гайхаж өвөг дээдсээ бахдахад хүрч билээ. Үүнтэй адил бидэнд уламжилж ирсэн ч зарим нэг хүний хувьд бүдүүлэг хоцрогдсон хэмээн үзэж хардаг зарим нэг зүйл өчүүхэн миний уншиж сонссон зарим шинжлэх ухааны судалгаануудтай ягштал таарах нь үнэхээр сонин сайхан байдаг тул эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
-          Бидний ген, тухайлбал ДНХ /DNA/-ийн хэсэг болох telomeres нь хүний наслалттай уялдаатай нь гэдгийг судлаачид гаргасан тухай нэгэн артиклийг Smithsonion сэтгүүлээс өнгөрсөн жил уншсан юм. Хүний ДНХ 46 хросомтой, хросом бүрийн төгсгөлийг хамгаалж байдаг /гутлын үдээсийн үзүүр лугаа/ байдаг telomeres нь хүнийг анх төрөхөд нэлээд урт байж байгаад эс хуваагдаж үржих тутамд багассаар эс ажиллагаагүй эсвэл үхэх үед маш жижиг болдог байна. Ахмад настай хүмүүсийн telomeres нь залуучуудынхыг бодвол богино байдгаас эрдэмтэд telomeres-ийн урт нь наслалтын хэмжээг илэрхийлэгч байх магадлалтай гэж үзсээр ирсэн. Харин Duke Их сургуулийн хийсэн судалгаа telomeres-ийг өөр өнцгөөс харах боломжийг олголоо. Тус сургуулийн эрдэмтэд хэсэг хүүхдүүдээс 5 настай байхад нь мөн 5 жилийн дараа 10 настай байхад нь ДНХ-ээс дээж авч судалжээ. Энэхүү хугацаанд зарим хүүхдүүд зодуулж дээрхлүүлсэн, эсвэл эргэн тойрны томчуудыг зэрлэг догшин авир гаргахыг харсан зэрэг үйл явдлууд тохиолдсон байжээ. Эдгээр хүүхдүүдийн telomeres-ийн хэмжээ бусад амар тайван байсан хүүхдүүдийнхтэй харьцуулахад хамаагүй багассан байжээ. Boston хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдсэн өөр нэг судалгаа байна. Америкийн газар бүрт амьдардаг 5243 сувилагчийн ДНХ-ийн дээжид хийсэн судалгаагаар phobia өвчтэй /жирийн хүмүүсийн хувьд энгийн зарим нэгэн зүйлээс айдаг өвчин/ сувилагчдын telomeres нь ийм өвчингүйгийнхээс бага байсан байна. Ялгааны хувьд 60 болон 66 настай хүмүүсийн telomeres-ийг харьцуулсан мэт ийм зөрөөтэй байжээ. Одоогоор эрдэмтэд telomeres-ийн хэмжээнд нөлөөлдөг тамхи татах зэрэг хүчин зүйлсийг жагсааж эхлээд байгаа бөгөөд хөдөлгөөн үүний удаашруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.Германд хийсэн судалгаагаар 40-өөд болон 50-иад насны хүмүүсийн telomeres нь 20-иад насныхнаас 40 хувиар богино гарсан ба харин 40-50 насныхан нэлээд сайн гүйлтээр хичээлдэг бол 10-хан хувиар богино байжээ.
Энэ нь хүнийг эрүүл мэндийг дасгал, биеийн тамир, эм тариа зэргээр тордох тал дээр л илүүтэй анхаарч ирсэн барууныхны хувьд үнэхээр шинэ зүйл боловч хүний бодол санаа (сэтгэцийн өвчнийг хэлээгүй) дээрх зүйлсээс дутуугүй хүний биед нөлөө үзүүлдэг, иймээс сайхан зүйл бодож, сэтгэлээ амар амгаланг байлгахыг номолж байдаг дорны сургаалийг шинжлэх ухааны үүднээс харахад иймэрхүү бууж байна даа.
-          Саяхан Pediatrics сэтгүүлд хүүхдийнхээ сосикийг /pacifier/ амандаа хийж цэвэрлээд хүүхэддээ хөхүүлэхийг зөвлөжээ. Судалгаагаар амандаа шүлсээрээ цэвэрлэж өгдөг эхчүүдийн хүүхдүүдэд угааж, буцалгаж ариутгадаг эхчүүдийн хүүхдүүдийг бодвол бага алерги тусдаг гэж гарчээ. Мөн ээжийн шүлсийг хүртдэг эдгээр хүүхдүүдэд экзэм бага тусдаг, астма тусах шинж тэмдэг бага илэрдэг, алерги зэрэг өвчний үед эсэргүүцэл үзүүлдэг цусны цагаан бөөмийн тоо бага байсан байна. Шинжлэх ухааны хэлээр бол хүүхдүүд аль болох эрт насандаа зарим хэмжээгээр нянтай харьцаж байх нь цаашдын эрүүл мэндэд сайн гэж хэлж байгаа бол монголоор бол ээжийн шүлс эрдэнэ гэдэг нь тэр юмаа.
-          Нэлээд олон жилийн өмнө судалгаар дутуу төрсөн болон бие муутай нялх хүүхдийн биед ээжийн бие хүрч байх нь тэднийг тайвшруулж, өвчнийг нь хөнгөлдөг гэж гарсан. Судлаачид аавыг нь болон төрүүлсэн ээжээс нь өөр эмэгтэйг хүүхдийн биед хүргэж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн стресс нь багасч байсан ч төрүүлсэн ээжийнх нь хэмжээнд үр дүн үзүүлээгүй байна. Ядаж л эхний хэдэн сард тусад нь биш хүүхдээ өвөртлөөд унтахад шинжлэх ухааны үүднээс буруудахааргүй болж байх шиг байна. Мөн хөхүүлэхэд ч амар юм даа тиймээ.
-          Монголчууд олон хүү түрүүлсэн эхчүүдийг дархан гэх зэргээр хөөргөдөг. Энэ нь бас учиртай аж. Саяхан Финландад 17-20 зууны хооронд төрсөн 11166 эхчүүд, 6360 эцгүүдийн наслалтанд хийсэн судалгааг гаргажээ. Тэдний судалгаагаар 6 хүү гаргасан эх хүн багыгаа төрүүлснээс хойш дунджаар 32,4 жил насласан бол 6 охин төрүүлсэн ээжүүд дунджаар 33,1 жил буюу ойролцоогоор 9 сар илүү насалсан байжээ. Наслалт эдгээр эхчүүдийн нийгмийн, эдийн засгийн байдал, амьдралын нөхцөлөөс үл хамааран ижил дүнтэй гарсан байна. Эдгээрээс дүгнээд хүүд төрүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг болон охидууд ээжүүддээ гэр орны ажилд нь илүүтэй тусалдаг зэрэг нь нөлөөлдөг гэж үзжээ.
-          Нян гэснээс нян бактерийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн цэвэрлэгээний бодис, саван зэргийг сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Намайг элдэв химийн бодисыг тэгтлээ шүтдэггүй гэдгийг миний бичсэн өмнөх бичилтүүдийг уншиж байсан хүмүүс сайн мэдэх бизээ. San Diego хотын Калифорнийн их сургуулийн дерметологийн багш Dr.Richard Gallo хэлснээр “сайн бактерүүд арьсны эдийн боловсруулснаар өөрийн антибиотек үйлдвэрлэдэг ба эдгээр нь “муу” бактерийг өөрсдөө устгах чадвартай болдог”гэснээс үзэхэд арьс маань тэмцэх чадвартай байхад заавал anti-bacterial буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй саван авах хэрэг байна уу гэж бодоход хүргэнэ. Үүнд нэгэн судлаач ийнхүү хариулжээ. ”Жирийн саван хамгийн үр ашигтай цэвэрлэгч юм. Яагаад гэвэл тос нь бохирыг гадаргууд наалдуулах үндэс болдог бөгөөд бохирыг цэвэрлэнэ гэдгийг маслод дүрсэн хутгийг цэвэрлэхдээ адил төсөөлж бод. Бохир дотор нян амьдардаг. Саван гулгамтгай хялтас мэт бөгөөд гадаргуу бохир хоёрын дундуур орж салгаж цэвэрлэдэг. Саванг усаар зайлмагц бохир нянгуудын хамтаар урсаж алга болдог. Өөрөөр хэлбэл бүх нянг урсгаж устгадаг байх нь. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй саван болон бодис нь нянг устгадаг ч бүгдийг нь биш юм байна. Ойролцоогоор 2-5 хувь нь үлдэх бөгөөд үлдэж хоцорсон нь бактерийн эсрэг бодисонд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл бактерийн эсрэг бодис нь эдгээрт тэсвэртэй, устгахад бэрхтэй “супер” нянг үүсгэдэг аж. Иймд зарим тохиолдолд элдэв орц, үнэртэй химийн бодис авч цэвэрлэгээ хийснээс хоолны цуу /уксус, vinegar/-г устай холиод цацаад цэвэрлэхэд нянг хамаагүй сайн устгадаг төдийгүй хүний биед хор холбогдолгүй юм. Мөн зарим хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ашгийн бус байгууллагуудаас бактерийн эсрэг үйлчилгээтэй саван, ооны 75 орчим хувьд агуулагддаг triclosan болон бусад бодисыг хүний биед хортой хэмээн гаргасан судалгаа байдаг ч FDA байгууллагаас эдгээр бодисонд хориг тавиагүй бөгөөд харин эдгээр бодисын талаар үнэлэж үзэх нэн ойрын зорилт байгаа гэснийг саяхан уншлаа. Эдгээр нь бидэнд зарим хэмжээний нян, бактери бидэнд өөрсдөд нь хэрэгтэй юм байна элдэв цэвэрлэгээний бодисыг бүү хэтрүүл, цэвэрлэгээний бодис энгийн байх тусмаа сайн, мөнгөнд ч хэмнэлттэй  гэж хэлээд байна.
-          “Хэт” цэвэрхэн байдал гэснээс зарим төрлийн өвчин ядуу орнуудыг бодвол өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй их байдаг талаар та бүхэн нэлээд сонсож байсан биз. Өнгөрсөн жил Smithsonion сэтгүүлд гарсан нэгэн судалгаа миний анхаарлыг татсан юм. Финланд-Оросын эрдэмтдийн эдгээр хил залгаа 2 улсын тосгонд хийсэн судалгаа юм. Финланд нь 1-р төрлийн сахарын шижин /diabetes/ өвчтэй хүүхдүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм байна. 100 мянган хүүхэд тутамд 64 хүүхэд жил бүр энэ өвчнөөр оншлогддог аж. 1950 онд энэ тоо 4 дахин бага байсан байна. Гэтэл генийн хувьд ойролцоо, энэ өвчнийг тусах эрсдэлийн нөхцөлүүд ижилтэй энэ хөрш зэргэлдээ 2 улсын 500 майл радиуст багтах хүмүүсийн амьдралын нөхцөл нь эрс тэс буюу финландчууд 7 дахин баян ч хөрш Оросын Карелиад ийм өвчинтэй хүүхдийн тоо Финландын өвчтэй хүүхдийн тооны зургааны нэгд ч хүрэхгүй бага байдаг нв энэхүү судалгааг хийхэд хүргэсэн юм байна.Судлаачид 2008 оноос эхлэн хэдэн мянган хүүхдийн эс эдийн дээжийг авч харьцуулж судалж байгаа бөгөөд одоогоор гаргаад байгаа дүгнэлт нь ердөө “шороо”-нд гэж үзэж байна. Гэхдээ энэ судалгааны эцсийн дүн гараагүй байгаа юм билээ. Үүнтэй адил судалгаа Берлиний хана нурах үеэр хийгдсэн байна. Munich хотын их сургуулийн эрдэмтэд Зүүн Германд байсан Leipzig хотын хүүхдүүдийн хоородн харьцуулсан судалгааг хийжээ. Тухайн үед Leipzig хотын ихэнх оршин суугчид галладаг зуухаар байраа халаадаг, нээлттэй уурхайтай байсан ба агаарын бохирдол ихтэй тул астма зэрэг өвчин ихтэй гарна гэж төсөөлж байсан байна. Гэтэл Leipzig хотын хүүхдүүд Баваарын хүүхдүүдийн бодвол астма өвчлөлтөөр арай бага, hay fever, тоосонцрын аллерги зэргийн өвчлөлтөөр харьцангуй бага тоотой гарч эрдэмтийн гайхлыг төрүүлсөн байна. Удалгүй дэлхий даяар энэ тэнд хийгдсэн судалгааны дүнгүүд гарч агаарын бохирдол биш нян бүхий шороо л эдгээр хүүдүүдийг биеийн эсэргүүцэл сайтай болгосон гэж үзэхэд хүргэсэн билээ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр тайлбарлавал өндөр орны хөгжилтэй хүүхдүүд “хэт” цэвэрхэн, шороо тостой хутгалддаггүйгээс бага наснаас нь нян бохиртой тэмцэл хийгээгүй биеийн хамгаалах иммун систем нь эсэргүүцэл муутай болдог аж. Өөрөөр хэлбэл дөнгөж төрсний дараа хүүхдийн иммун систем ямар “дайсантай” тэмцэхээ мэдэхгүй байдаг байна. Хэрэв бага наснаасаа хүүхэд “муу зүйлс” /нян бактер гэх мэт/ их тулгарах тусам иммун систем улам нарийн шалгууртай болж тогтдог. Ингээд 1-2 настайд нь хүүхдийн иммун систем төлөвшиж программчлагдах ба хэрэв нян бактеритай бага тулалдсан бол “хийх” зүйлгүй иммун систем өөр жижиг зүйл үрүү онилж эхэлдэг байна. Энэ нь зарим төрлийн хоол хүнс, тоосонцор зэргийн эсрэг үйлчилгээ үзүүлж эхэлдэг гэсэн үг. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар илүү “цэвэр” орчин үрүү нүүсэн тохиолдолд ямар үндэстэн, арьс өнгөнөөс үл хамааран аллерги нь нэмэгддэг гэсэн нь миний аллергитай болсон шалтгааныг тайлбарлаад өгч байх шиг байна. Тэгэхээр хүүхдүүдээ өөрсдийн багад байсан шигээ байгалийнхаа жамаар татагдаад байгаа шороо чулуугаар нь тоглоход нь заваан болчихлоо гээд нэг сандраад хэрэггүй, тэдний биеийн эсэргүүцлийг нь улам сайжруулж байнаа хэмээн өөрийгөө тайвшруулаарай. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.