За, Калифоринид шинэ оны 1/1-ээс хэрэгжиж эхлэх хуулиудаас Монголчуудад хамаралтай байж болох хэдийг нь дурдая. Үүнд:
1/ Улсын хэмжээний мөрдөгдөж байсан дүрэм өөрчлөгдсөнөөр Калифорни
мужид ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтыг CAHSEE -ийг болиулаад байна.
Өмнө нь энэ шалгалтан дээрээ унаад ахлах сургууль төгссөн диплом
аваагүй залуучууд сургууль дипломаа нөхөж авах боломжтой болсон. Мөн
сургуулийг бусад сургуулиудтай харьцуулах харах боломжийг олгодог API
үзүүлэлтийг сургууль дээр гаргахаа больж
байх шиг байна. Сургуулийн үзүүлэлтийг яаж илэрхийлэхийг нь сайн
мэдэхгүй байна. Мужаас энэ талаар эцэг эхчүүдэд удахгүй мэдээлэл өгөх
байхаа.
2/ Сургуулиудад сайн дурын үндсэн дээр ордог байсан sex ed
буюу бэлгийн боловсролын хичээлийн заавал үзэх хичээл болгосон. Мөн
ахлах ангийн сурагчдад yes means yes буюу өөрийн үнэлэмжээр дүгнэх биш
сексийн партнерээсээ тодорхой ойлгомжтой зөвшөөрөл авах талаар тусгайлан
эрүүл мэндийн хичээлийг оруулах болжээ.
3/ SB 588-ээр хэрэв ажилчид
цалингаа авч чадаагүй тохиолдолд California Labor Commissioner-ээс
тухайн ажил олгогчийн өмчид lien /данс, өмчийг хааж тэндээс төлбөр
гаргах эрх/ тавих замаар ажилчдын цалинг нөхөх эрхийг өглөө.
4/ AB
1422-оор Uber, Lyft зэрэг тээврийн компаниуд жолоочдынхоо рекорд уруу
орох эрхийг DMV-д өгч байх аж. энэ нь ямар нгээн зүйлийг өөрчилж байга
эсэхийг тэнд ажилладаг хүмүүс мэдэж байгаа байх.
5/Урьд мэдээлж байсан сургууль, коллежийн кампусд бууг хориглсон хужуль SB707
6/ Эцэст нь, Сакраменто хотод байгаль орчныг ноцтой бохирдуулагч нэг
удаагийн пластик уутанд хориг тавигдсаны дагуу том жижиг дэлгүүр,
хоршоод таныг 10 сентээр цаасан уут эсвэл дахин хэрэглэгдэх даавуун уут
худалдаэж авах эсэх талаар асуух болно. Ресторан, hardware дэлгүүрүүдэд
бол зүгээр пластик уут хэрэглэгдэнэ. Тэгэхээр гэртээ хэвтэж байгаа
даавуун уутнуудаа ил тавиад дэлгүүр явахдаа марталгүй авч явж заншия.
Wednesday, December 30, 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment