Аутизм буюу Autism Spectrum Disorder тодорхой үйлдлийг давтан хийдэг, хүнтэй харилцах тал дээр хүндрэлтэй хөгжлийн хоцрогдлыг ийнхүү нэрлэдэг ба одоогоор Америкийн 68 хүүхэд тутамд 1 хүүхэд ийм өвчтэй төрж байна. Энэхүү өвчин нь маш олон хэлбэрээр илэрдэг бөгөөд анагаахын төрөл бүрийн чиглэлийн дэлхий нийтийн судлаач эрдэмтэд генийн хэмжээнд судалгаа туршилтыг хийсээр байгаа ч одоохондоо энэхүү өвчинй үүсгэгч шалтгаан, эмчилгээг олоогүй байгаа билээ. Америкт болон бусад хөгжилтэй улс орнуудад эдгээр хүүхдүүдэд зориулсан тусгайлсан прогрммууд нь өндөр хэмжээнд ажилладаг ч насанд хүрсэн хүүхэд, залуучуудын ирээдүйн талаар эцэг эхчүүд санаа зовох нь элбэг. Аутизмтэй хүүхдүүдийн тархи математик, үгс, дүрс, паттерн зэрэг чиглэл чиглэлээр дагнан сайн ажилладаг байх нь элбэг. Тэдний зарим нь дахин давтах үйлдлийг маш нарийн
анхаарал төвлөрүүлэн гүйцэтгэдэг, эсвэл оюун ухааны өндөр потенцал,
эсвэл логик сэтгэлгээтэй байдаг нь зарим төрлийн ажилд маш сайн
тохирдог байна.Холливүүдийн томоохон студиогийн хажууханд байрлах Exceptional Mind программ ийм өвчтэй залуучуудад киноны тусгай эффект хийх, 3 жилийн хугацаатай компьютер программ trade-д суралцах хичээлүүдтэй юм байна. Эдгээрээс зарим энэд цалинтай ажиллахаар үлддэг ба энэ байгууллага томоохон кино студитэй гэрээтэй ажиллаж, залуучуудын уран бүтээлүүдийг кинонуудад ашиглаж байна. Түүнчлэн энэд эдгээр залуучуудад нийгмийн харилцааны анхдагч чадварууд болох хүнтэй мэндлэх, өөрийгөө танилцуулах, хүнтэй ярилцах, хувцсаа хэрхэн өмсөх, өөрийгөө хэрхэн ариун цэвэр сахих вэ зэрэг зүйлүүдэд сургадаг гэжээ. үүнтэй адил бусад жишээг дурдвал:
- Walgreens дэлгүүр 2007 онд нээсэн нэгэн дистрибьюшин төвдөө 40 орчим хувьд нь хөгжлийн болон оюуны хоцрогдолтой, өвчтэй хүмүүсийн авч ажиллуудаг болсноос хойш Procter & Gamble, Best Buy, Lowe зэрэг компаниуд үлгэр авч өөрсдийн программтай болсон юм байна.
- Autism Self Advocacy Network байгууллага үл хөдлөх хөрөнгийн Freddie Mac-тай хамтарсны дагуу санхүүгийн цалинтай интерн авч ажиллуулдаг.
- Rangam Consultants байгууллага Autism Speaks байгууллагатай хамтран аутизмтай хүмүүсийг ажил олгогчтой холбож өгдөг Spectrum Careers төвийг ажиллуулж байна.
Монголд манай ангийн маань "хүүхэд" Нямгэрэл маань Анд төвийг байгуулж аутизм өвчний талаар анх удаа хүмүүст зөв мэдээлэл, тодорхой ойлголтуудыг хүргэж, компани байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг бахрахан харж байгаа билээ. Ийм өвчтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийхэнд маш их тус болсон буянтай сайхан үйл билээ. Цаашид дээрхийн адил олон сайхан программын эхлэлийг тавина гэдэг итгэж байна.
Sunday, March 6, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment