Эрдэмтэд нялх хүүхдийн гэдсэн дэх тодорхой 4 төрлийн бактерийн /эдгээрийг FLVR гээд нэрлээд байгаа/ хомсдол нь тэднийг цаашид астматай болоход нь нөлөөлж байгааг гаргажээ. Астма өвчин нь удамшлаас гадна мөн байгаль орчны нөлөөтэй бөгөөд сүүлийн үед барууны өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн энэ өвчлөлт нэмэгдэж байгаа юм.
Дээрх 4 төрлийн бактерийг хүүхдүүд натурал байдлаар авдаг ч сүүлийн жилүүдэд жирэмсэн эхчүүдийн антибиотекийн хэрэглээ болон хийсвэр хийлгэх нь нэмэгдсэн, хотын амьдрал, тэжээлээр өсгөдөг болсон зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь натурал төрөх үед эхээс авдаг бактери хийсвэр хийлгэх явцад хүүхдэд шилжихгүй байх гэх мэт. Энэхүү судалгааны дүн Science Transnational Medicine сэтгүүлийн саяхны дугаарт нийтлэгдсэн ба нялх төрсөн хүүхдийн өтгөн шинжлэх зэргээр хялбар аргаа астматай болох магадлалыг тодорхойлох боломжтой ба хэрэв хүүхэд астма тусах эрсдэл өндөртэй байвал пробиотек эмчилгээ хийх зөвлөгөө өгөгдөх боломжтой. Эхийн сүүнд хэрэгцээт микроб хадгалагддаг байх магадлалтай гэх мэтээр өмнө хийгдсэн судалгаануудад микробыг уг өвчинтэй холбож гарсан ба энэ талаарх нэг судалгааны тухай миний өмнө бичсэн бичлэгт орсон байгаа. Орчин үеийн амьдрал хүний үндсэн бактерүүдийн төрлийг 50 хувиар багасгадаг гэж таамаглажээ. Дээрх судалгааны материалд сүүлийн жилүүдэд гарсан судалгаануудаас орчин үеийн олон өвчин микробын алдагдал, ялангуяа хүний амьдралын эхний жилүүдэд гарсан алдагдлаас ихээхэн хамаарч байгааг харуулсаар байна гэжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 1 нас хүртэлх хугацаанд нэмэгдсэн FLVC бактерийн хэмжээ цаашид астма тусахад нөлөө үзүүлээгүй тул эрдэмтэд нялхсын төрсөнөөс хойш 100 хоногийн доторх хугацаанд илүү чухал болохыг онцолжээ.
Monday, October 19, 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment