Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, October 1, 2015

Кабелиа салгаж мөнгөө хэмнэх боломжууд

Хэрэв танайх кабелийн үйчилгээндээ сард 60 доллараас дээш зарцуулдаг, мөн хэрэгцээтэй үйлчилгээгээ дутуу авдаг бол доорх мэдээллийг уншаарай.

2014 оны байдлаар Америкт 102 гаруй сая хэрэглэгчид кабелийн үйчилгээ авдаг байсан бол жил бүр үйчлүүлэгчдийн тоо буурсаар 2019 он гэхэд энэ салбар 1 сая хэрэглэгчээ алдана гэсэн судалгааг IBISWorld байгууллагаас гаргажээ. Энэ нь салбарт ажиллаж байгаа монголчуудын хувьд муу мэдээ юм. Гэвч нөгөө талаас гэр бүлүүд кабелиас өөр арай хямд хувилбарууд уруу шилжсэнээр зохих хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болоод байна. Энэ нь юу вэ гэвэл өөрсдийн хэрэгцээний хэд хэдэн streaming үйлчилгээг авсанаар нийт үнийн дүн нь кабель компанид төлдөг төлбөрөөс хамаагүй бага тусна. Ингэснээр 1-т, элдэв гэрээ контрактэд баригдахгүй, хүссэн үедээ онлайнээр үйлчилгээгээ кансэл хийж болно, 2-т, кабелийн сонгосон планд чинь олон хэрэгцээгүй программ орж төлбөрөөс чинь хумсалж байдаг бол доорх аргуудыг сонгосноор зөвхөн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг сонгож мөнгөө төлөх болно гэсэн үг.
Үүний тулд эхлээд үйлчилгээгээ сонгоно. Үүнд:
1/ Netflex.
Үнэ: Сарын 9 доллар.
Гол шоунууд : House of card, Orange is the new black, Unbreakable Kimmy Schmidt, Daredevil...
Киноны томоохон католагтой, мөн өөрийн гэсэн шоунуудтай болж байгаа. Энэ талаар тайлбарлах нь илүүц бизээ. Ихэнх айлууд энэ үйлчилгээг авдаг байх.
2/ Hulu
 Үнэ: Сарын 8 доллар.
Гол шоунууд : Empire, Modern Family, The Mindy Project, Scandal, Seinfeld
Hulu plus Fox, NBC, ABC болон CW-ийн primetime нэвтрүүлгүүд болон Comedy Central, FX-ийн одоогийн болон архивийн нэвтрүүлэг, шоунуудыг үзэх боломжтой.
3/ Sling TV
Үнэ: Сарын 20 доллар.
Гол шоунууд : The walking dead, Chopped, ESPN sports
AMC, TNT, A&E, CNN болон Food Network зэрэг ердийн 20 гаруй сувгийг дамжуулдаг ч эдгээрийн архиваас нь үзүүлдэггүй. Гэхдээ энэ нь ESPN, ESPN2-ийн 2-ууланг нь дамжуулдаг цорын ганц үйлчилгээ.
4/ HBO now
Үнэ: Сарын 15 доллар.
Гол шоунууд : Game of Thrones, True Detective, Veep, Ballers, Girls
HBO нь анхны өөрийн гэсэн streaming үйлчилгээг үзүүлж байгаа суваг юм. Үүнд одоогийн шоунуудаас гадна HBO-ийн хит шоунуудын цуглуулга, оргинал кинонууд, баримтат кино, спортын гол тоглолтууд бүхий сантай.
5/ Showtime
Үнэ: Сарын 11 доллар.
Гол шоунууд : Penny Dreadful, Ray Donovan, Homeland...
HBO now-аас 4 доллараас хямд дээр нь Hulu-ийн үйлчлүүлэгч бол сард 9 доллараар энэ үйлчилгээг авах боломжтой.
6/CBS all access
Үнэ: Сарын 6 доллар.
Гол шоунууд : NCIS, The big bang theory, The good wife...
CBS-ийн кинонуудын 6500 гаруй ангийг хүсэлтээр, түүнчлэн шинэ ангийг нь гарсаны маргааш нь шууд үзэж болно. Мөн pro golf зэрэг зарим live network content-уудыг үзэж боломжтой гэсэн байна.
7/ Sports
Үнэ: Төлбөр сонгосон сувгаасаа хамаарч янз бүр. Ойролцоогоор сарын 11 доллар.
Спорт сонирхогчдод хамгийн тохиромжтой үйлчилгээ. ESPN дээр төрөл бүрийн коллеж спорт чиглэлтэй сувгууд, гол спортын лигууд MLB, NFL, NBA, NHLийн streaming үйлчилгээг үзүүлдэг. Муу тал нь орон нутгийн тоглуулт дээр black out /гардаггүй/ болдог.
8/ Amazon Prime Video
Үнэ: Жилийн 99 доллар.
Гол шоунууд: Transparent, Alpha house, Bosch...
Энэ үйлчилгээ нь Netflex-ийн адилаар олон төрлийн кино, шоунуудын каталогтой. Дээр нь TV-тэй холбоогүй үйлчилгээнүүд хөгжмийн streaming үйлчилгээ, Amazon-ийн 2 өдрийн үнэгүй тээвэрлэлтийн үйлчилгээ багтана.

Тохирох хайрцаг, төхөөрөмжөө худалдаж авна (гэхдээ зарим үйлчигээг ухаалаг TV-ээр шууд үзэх боломжтой байдгийг бодолцоно бизээ) Үүнд:  
Roku 3  - Үнэ 90 доллар
Ихэнх хэрэглэгчдэд тохиромжтой. 2000 гаруй сувгийг хүлээн авах бололцоог өгнө. Дуун коммандаар хайлт хийх боломжтой.
Apple TV - Үнэ 69 доллар
Apple-д дуртай хүмүүсийн авдаг л эд дээ гэж. iTunes, /amazon биш/, iphone, ipad, Mac-аас болон ихэнх streaming сувгуудыг үзэх боломжтой. Ихэнх TV-тэй HDMI кабелээр холбогдоно.
Chromecast - Үнэ 35 доллар
Хамгийн хямд хэрэгсэл. Энэ жижигхэн хэрэгслийг TV-ийн HDMI нүх үрүү шургуулснаар компьютерийн Google Chrome-оо болон Android хэрэгслээс нэвтрүүлгээ үзэх боломжтой.
Amazon Fire TV - Үнэ 99 доллар
Amazon Prime Video үйлчилгээтэй хүмүүс энэ төхөөрөмжийг ихэвчлэн сонгодог. Мөн бусад streaming үйлчилгээг авах боломжтой.
Indoor TV antenna - Үнэ 7 доллараас эхэлнэ.
Харин тиймээ антенн буцаж ирж байна. Эдгээрээр дамжуулан High definition-ээр нэвтрүүлэг үзэх боломжтой. Mohu Curve ($50) зэрэг зарим загвар сайтайг ханандаа өлгөхөд хүртэл аятайхан харагдана.
Бас л төхөөрөмжинд мөнгө зарцуулах хэрэгтэй болох нь гэж бодож байгаа байх. Гэхдээ кабелиа тасалснаас 2-3 сар хэмнэх мөнгөөрөө л авч орхино гэдгийг бодоорой. Түүнчлэн эдгээр төхөөрөмжүүд авсаархан тул ийш тийшээ явахдаа аваад явах боломжтой.

Өөрсдөдөө тохирсон зөв план гаргана. Жишээ нь:
1/ Үндсэн болон кабел сувгуудын фэн
План: Hulu, CBS all access, Sling TV
Төлбөр: Сарын $35
Хэмнэлт: Жилийн $492
2/ Зөвхөн шинэлэг зүйлс

План: Sling TV
Төлбөр: Сарын $20
Хэмнэлт: Жилийн $660
3/ Топ стриймин (streaming)
План: Netflex, Amazon Prime, HBO now, showtime 
Төлбөр: Сарын $43
Хэмнэлт: Жилийн $381
4/ Спорт фэн 
План:Sling TV + спорт лэгийн 2 суваг
Sling TV 5 доллараар өөр өөр спорт сувгуудыг нэмэх боломжтой.
Төлбөр: Сарын $47
Хэмнэлт: Жилийн $560 Эдгээр хангалтгүй санагдвал ихэнх мажор лэгүүд онлайнээр үзэх эрхийг ойролцоогоор жилийн 130 доллараар олгодог. Ингэснээр орон нутгийн тоглолтуудаа үзэж болно. Жишээ нь NFL шүтэгчид 70 доллар төлснөөр өөрсдийн дуртай багаа үзэх боломжтой ч зөвхөн тоглолт дууссаны дараа л үзэх эрхийг өгдөг.
5/ Сериалд дурлагчид
План: шоуны 12 season
хэрэв та янз бүрийн сонирхолтой бөгөөд нэг удаад зөвхөн ганц сериал дээр л анхаарлаа төвлөрүүлдэг бол сериал тус бүрийн season-оор тус тусд нь худалдаж авах нь ашигтай байж магад. Ойролцоогоор 45 минутын шоу нэг season-д ойролцоогоор 22 ангитай гэж үзвэл 500 гаруй цагийн кино гэсэн үг. Үүнээс олон цагаар TV үзэх боломжгүй гэж бодож байвал энэ үйлчилгээ таньд тохирох болно.
Төлбөр: Сарын $30
Хэмнэлт: Жилийн $360
6/ Кинонд дурлагчдад
План: Netflex, HBO now + 52 кино рент
Эдгээр сувгуудаас гадна шинэ кинонуудыг рентлээд үзэхэд ч кабельтэй байснаас илүүтэй мөнгөө хэмнэх болно.
Төлбөр: Сарын $46
Хэмнэлт: Жилийн $548

Эдгээрээс гадна iTunes, Amazon Instant Video, Google play зэргээс тухайн дуртай шоу, кино сериалаа тусад нь худалдаад аваад үзэж болно.

Ашигласан материал: The Wall Street Journal, Money сэтгүүл




No comments:

Post a Comment