Эрдэмтэд нялх хүүхдийн гэдсэн дэх тодорхой 4 төрлийн бактерийн /эдгээрийг FLVR гээд нэрлээд байгаа/ хомсдол нь тэднийг цаашид астматай болоход нь нөлөөлж байгааг гаргажээ. Астма өвчин нь удамшлаас гадна мөн байгаль орчны нөлөөтэй бөгөөд сүүлийн үед барууны өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн энэ өвчлөлт нэмэгдэж байгаа юм.
Дээрх 4 төрлийн бактерийг хүүхдүүд натурал байдлаар авдаг ч сүүлийн жилүүдэд жирэмсэн эхчүүдийн антибиотекийн хэрэглээ болон хийсвэр хийлгэх нь нэмэгдсэн, хотын амьдрал, тэжээлээр өсгөдөг болсон зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь натурал төрөх үед эхээс авдаг бактери хийсвэр хийлгэх явцад хүүхдэд шилжихгүй байх гэх мэт. Энэхүү судалгааны дүн Science Transnational Medicine сэтгүүлийн саяхны дугаарт нийтлэгдсэн ба нялх төрсөн хүүхдийн өтгөн шинжлэх зэргээр хялбар аргаа астматай болох магадлалыг тодорхойлох боломжтой ба хэрэв хүүхэд астма тусах эрсдэл өндөртэй байвал пробиотек эмчилгээ хийх зөвлөгөө өгөгдөх боломжтой. Эхийн сүүнд хэрэгцээт микроб хадгалагддаг байх магадлалтай гэх мэтээр өмнө хийгдсэн судалгаануудад микробыг уг өвчинтэй холбож гарсан ба энэ талаарх нэг судалгааны тухай миний өмнө бичсэн бичлэгт орсон байгаа. Орчин үеийн амьдрал хүний үндсэн бактерүүдийн төрлийг 50 хувиар багасгадаг гэж таамаглажээ. Дээрх судалгааны материалд сүүлийн жилүүдэд гарсан судалгаануудаас орчин үеийн олон өвчин микробын алдагдал, ялангуяа хүний амьдралын эхний жилүүдэд гарсан алдагдлаас ихээхэн хамаарч байгааг харуулсаар байна гэжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 1 нас хүртэлх хугацаанд нэмэгдсэн FLVC бактерийн хэмжээ цаашид астма тусахад нөлөө үзүүлээгүй тул эрдэмтэд нялхсын төрсөнөөс хойш 100 хоногийн доторх хугацаанд илүү чухал болохыг онцолжээ.
Monday, October 19, 2015
Wednesday, October 7, 2015
Silicon Prairie
Америкийн Midwest хэсэг залуу,
эхэлж байгаа технологийн компаниудыг татаж эхэллээ. Үнэ
нь хадсан Силиконы хөндий, Seattle
зэргийг бодвол Hudl
зэрэг технологийн компаниуд Nebraska
мужийн Lincoln мэт хотыг байрны хувьд хямд төсөр,
татварын хөнгөлөлт зэргийг харгалзан үзэж сонгож байна. Үүнийг дагаад энэ
чиглэлээр сургууль төгсөгчид амьдралаа босгоход нь хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээс
Silicon
Prairie гэж нэрлэгдээд байгаа Utah мужийн Provo, Tennessee мужийн Chattanooga, Nebraska мужийн Lincoln зэрэг хотуудад ажиллахыг дээрд
үзэж байгаа бөгөөд жишээ нь Hudl
компанид ажилчид дунджаар 67K
буюу тухайн хотынхоо дундаж цалингаас 60 хувиар илүү авдаг аж. Хэдийгээр
энэ нь Seattle хотын
технологийн ажилчдын дундаж цалин 99K-ийг
гүйцэхгүй ч Seattle-ийн дундаж хаузны
үнэ 385K, Lincoln
хотынх 158K, амьдралын
бусад өртөг бага тул залуучуудад ашигтай тусч байгаа бололтой. Money сэтгүүлийн Америкийн
хамгийн сайхан амьдрах боломжийг өгдөг жижиг, том хотуудын аль ч жагсаалтын эхэнд
Nebraska мужийн
2 хот орсон байхыг
үзвэл үнэхээр тайван сайхан муж бололтой. Ямар ч байсан коллежийн сургалтын
төлбөр хэд дахин хямд юм билээ. Энэ мужид Монголчууд маань хэрхэн товхинсон
байдаг болоо. Технологийн чиглэлээр сургууль төгсөгчдөд иймэрхүү бас сонголт
байх боломжтой юм гэж бодлоо.
Monday, October 5, 2015
Монгол ахуй ба шинжлэх ухаан
Бидний ахуй
ба шинжлэх ухаан
Одоогоос 6,7 жилийн өмнө орчин
үеийн шинэлэг аргаар хүүхдээ өсгөж, бойжуулахаар зүтгэж байгаа мундаг америк
эхчүүдтэй нэгэн бүлэгт орсноор
нэлээд гайгүй хүүхдийн эмч, судлаачдаас
эргэн тойрон байгаа амьдралаа анхааралтай ажиглаж баясаж амьдарч сурах Mindfulness, практик,
гараар элдэв зүйлс хийлгэх, тоглуулах замаар хүнлэг бөгөөд мэдлэгтэй хүүхэд
хүмүүжүүлэх Waldorf
Education зэргээс өгсүүлээд Реккигийн тухай анх номын дуу сонсож
билээ. Эдгээр дотроос зарим нэг зүйл, тухайлбал шинэлэг аргаар хүүхдүүдийг эмчилж сувилдаг
нэгэн эмч тархи хөдөлснийг массажийн аргаар эмчилж болдог /миний бие эндхийн
олон тамирчид болон хүүхдүүдийн тархи хөдөлснийг орчин үеийн эмнэлэг бүрэн
дүүрэн эмчилж чадаагүйгээс байнгын өвчин намдаах эм уудаг, эсвэл хүндэрсээр
тархины элдэв өвчтэй болсон олон тохиолдлыг уншиж сонсож байна/, өсч байгаа
хүүхдэд өсөлтөө хадгалахад нь дулаан энерги хэрэгтэй байдаг тул хөл, биеийг нь
аль болох дулаан байлгах гэх мэт зүйл минй хувьд мэдээжийн сонсогдож байсан ч
америк эхчүүдэд гайхалтай сонин шинэлэг зүйл болж байсанд анх удаагаа гайхаж
өвөг дээдсээ бахдахад хүрч билээ. Үүнтэй адил бидэнд уламжилж ирсэн ч зарим нэг
хүний хувьд бүдүүлэг хоцрогдсон хэмээн үзэж хардаг зарим нэг зүйл өчүүхэн миний
уншиж сонссон зарим шинжлэх ухааны судалгаануудтай ягштал таарах нь үнэхээр
сонин сайхан байдаг тул эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
-
Бидний ген, тухайлбал ДНХ /DNA/-ийн хэсэг
болох telomeres нь
хүний наслалттай уялдаатай нь гэдгийг судлаачид гаргасан тухай нэгэн артиклийг Smithsonion сэтгүүлээс
өнгөрсөн жил уншсан юм. Хүний ДНХ 46 хросомтой, хросом бүрийн төгсгөлийг
хамгаалж байдаг /гутлын үдээсийн үзүүр лугаа/ байдаг telomeres нь хүнийг
анх төрөхөд нэлээд урт байж байгаад эс хуваагдаж үржих тутамд багассаар эс
ажиллагаагүй эсвэл үхэх үед маш жижиг болдог байна. Ахмад настай хүмүүсийн telomeres нь
залуучуудынхыг бодвол богино байдгаас эрдэмтэд telomeres-ийн урт нь наслалтын хэмжээг
илэрхийлэгч байх магадлалтай гэж үзсээр ирсэн. Харин Duke Их
сургуулийн хийсэн судалгаа telomeres-ийг
өөр өнцгөөс харах боломжийг олголоо. Тус сургуулийн эрдэмтэд хэсэг хүүхдүүдээс
5 настай байхад нь мөн 5 жилийн дараа 10 настай байхад нь ДНХ-ээс дээж авч
судалжээ. Энэхүү хугацаанд зарим хүүхдүүд зодуулж дээрхлүүлсэн, эсвэл эргэн
тойрны томчуудыг зэрлэг догшин авир гаргахыг харсан зэрэг үйл явдлууд
тохиолдсон байжээ. Эдгээр хүүхдүүдийн telomeres-ийн
хэмжээ бусад амар тайван байсан хүүхдүүдийнхтэй харьцуулахад хамаагүй багассан
байжээ. Boston
хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдсэн өөр нэг судалгаа байна. Америкийн газар
бүрт амьдардаг 5243 сувилагчийн ДНХ-ийн дээжид хийсэн судалгаагаар phobia өвчтэй
/жирийн хүмүүсийн хувьд энгийн зарим нэгэн зүйлээс айдаг өвчин/ сувилагчдын telomeres нь ийм
өвчингүйгийнхээс бага байсан байна. Ялгааны хувьд 60 болон 66 настай хүмүүсийн telomeres-ийг
харьцуулсан мэт ийм зөрөөтэй байжээ. Одоогоор эрдэмтэд telomeres-ийн
хэмжээнд нөлөөлдөг тамхи татах зэрэг хүчин зүйлсийг жагсааж эхлээд байгаа
бөгөөд хөдөлгөөн үүний удаашруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.Германд хийсэн
судалгаагаар 40-өөд болон 50-иад насны хүмүүсийн telomeres нь 20-иад насныхнаас 40 хувиар
богино гарсан ба харин 40-50 насныхан нэлээд сайн гүйлтээр хичээлдэг бол 10-хан
хувиар богино байжээ.
Энэ нь хүнийг
эрүүл мэндийг дасгал, биеийн тамир, эм тариа зэргээр тордох тал дээр л илүүтэй анхаарч
ирсэн барууныхны хувьд үнэхээр шинэ зүйл боловч хүний бодол санаа (сэтгэцийн
өвчнийг хэлээгүй) дээрх
зүйлсээс дутуугүй хүний биед нөлөө үзүүлдэг, иймээс сайхан зүйл бодож, сэтгэлээ
амар амгаланг байлгахыг номолж байдаг дорны сургаалийг шинжлэх ухааны үүднээс
харахад иймэрхүү бууж байна даа.
-
Саяхан Pediatrics
сэтгүүлд хүүхдийнхээ сосикийг /pacifier/
амандаа хийж цэвэрлээд хүүхэддээ хөхүүлэхийг зөвлөжээ. Судалгаагаар амандаа шүлсээрээ
цэвэрлэж өгдөг эхчүүдийн хүүхдүүдэд угааж, буцалгаж ариутгадаг эхчүүдийн
хүүхдүүдийг бодвол бага алерги тусдаг гэж гарчээ. Мөн ээжийн шүлсийг хүртдэг эдгээр
хүүхдүүдэд экзэм бага тусдаг, астма тусах шинж тэмдэг бага илэрдэг, алерги
зэрэг өвчний үед эсэргүүцэл үзүүлдэг цусны цагаан бөөмийн тоо бага байсан
байна. Шинжлэх ухааны хэлээр бол хүүхдүүд аль болох эрт насандаа зарим
хэмжээгээр нянтай харьцаж байх нь цаашдын эрүүл мэндэд сайн гэж хэлж байгаа бол
монголоор бол ээжийн шүлс эрдэнэ гэдэг нь тэр юмаа.
-
Нэлээд олон жилийн өмнө судалгаар дутуу төрсөн болон бие
муутай нялх хүүхдийн биед ээжийн бие хүрч байх нь тэднийг тайвшруулж, өвчнийг
нь хөнгөлдөг гэж гарсан. Судлаачид аавыг нь болон төрүүлсэн ээжээс нь өөр
эмэгтэйг хүүхдийн биед хүргэж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн стресс нь багасч
байсан ч төрүүлсэн ээжийнх нь хэмжээнд үр дүн үзүүлээгүй байна. Ядаж л эхний
хэдэн сард тусад нь биш хүүхдээ өвөртлөөд унтахад шинжлэх ухааны үүднээс
буруудахааргүй болж байх шиг байна. Мөн хөхүүлэхэд ч амар юм даа тиймээ.
-
Монголчууд олон хүү түрүүлсэн эхчүүдийг дархан гэх
зэргээр хөөргөдөг. Энэ нь бас учиртай аж. Саяхан Финландад 17-20 зууны хооронд
төрсөн 11166 эхчүүд, 6360 эцгүүдийн наслалтанд хийсэн судалгааг гаргажээ. Тэдний
судалгаагаар 6 хүү гаргасан эх хүн багыгаа төрүүлснээс хойш дунджаар 32,4 жил
насласан бол 6 охин төрүүлсэн ээжүүд дунджаар 33,1 жил буюу ойролцоогоор 9 сар
илүү насалсан байжээ. Наслалт эдгээр эхчүүдийн нийгмийн, эдийн засгийн байдал,
амьдралын нөхцөлөөс үл хамааран ижил дүнтэй гарсан байна. Эдгээрээс дүгнээд
хүүд төрүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг болон охидууд ээжүүддээ гэр орны ажилд
нь илүүтэй тусалдаг зэрэг нь нөлөөлдөг гэж үзжээ.
-
Нян гэснээс нян бактерийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн
цэвэрлэгээний бодис, саван зэргийг сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар
түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Намайг элдэв химийн бодисыг тэгтлээ шүтдэггүй
гэдгийг миний бичсэн өмнөх бичилтүүдийг уншиж байсан хүмүүс сайн мэдэх бизээ. San Diego хотын
Калифорнийн их сургуулийн дерметологийн багш Dr.Richard Gallo хэлснээр “сайн
бактерүүд арьсны эдийн боловсруулснаар өөрийн антибиотек үйлдвэрлэдэг ба эдгээр
нь “муу” бактерийг өөрсдөө устгах чадвартай болдог”гэснээс үзэхэд арьс маань
тэмцэх чадвартай байхад заавал anti-bacterial
буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй саван авах хэрэг байна уу гэж бодоход
хүргэнэ. Үүнд нэгэн судлаач ийнхүү хариулжээ. ”Жирийн саван хамгийн үр ашигтай
цэвэрлэгч юм. Яагаад гэвэл тос нь бохирыг гадаргууд наалдуулах үндэс болдог
бөгөөд бохирыг цэвэрлэнэ гэдгийг маслод дүрсэн хутгийг цэвэрлэхдээ адил төсөөлж
бод. Бохир дотор нян амьдардаг. Саван гулгамтгай хялтас мэт бөгөөд гадаргуу
бохир хоёрын дундуур орж салгаж цэвэрлэдэг. Саванг усаар зайлмагц бохир
нянгуудын хамтаар урсаж алга болдог. Өөрөөр хэлбэл бүх нянг урсгаж устгадаг байх
нь. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй саван болон бодис нь нянг устгадаг ч
бүгдийг нь биш юм байна. Ойролцоогоор 2-5 хувь нь үлдэх бөгөөд үлдэж хоцорсон
нь бактерийн эсрэг бодисонд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл бактерийн эсрэг
бодис нь эдгээрт тэсвэртэй, устгахад бэрхтэй “супер” нянг үүсгэдэг аж. Иймд
зарим тохиолдолд элдэв орц, үнэртэй химийн бодис авч цэвэрлэгээ хийснээс хоолны
цуу /уксус,
vinegar/-г
устай холиод цацаад цэвэрлэхэд нянг хамаагүй сайн устгадаг төдийгүй хүний биед
хор холбогдолгүй юм. Мөн зарим хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ашгийн бус
байгууллагуудаас бактерийн эсрэг үйлчилгээтэй саван, ооны 75 орчим хувьд агуулагддаг
triclosan болон
бусад бодисыг хүний биед хортой хэмээн гаргасан судалгаа байдаг ч FDA байгууллагаас
эдгээр бодисонд хориг тавиагүй бөгөөд харин эдгээр бодисын талаар үнэлэж үзэх нэн
ойрын зорилт байгаа гэснийг саяхан уншлаа. Эдгээр нь
бидэнд зарим хэмжээний нян, бактери бидэнд өөрсдөд нь хэрэгтэй юм байна элдэв
цэвэрлэгээний бодисыг бүү хэтрүүл, цэвэрлэгээний бодис энгийн байх тусмаа сайн,
мөнгөнд ч хэмнэлттэй гэж хэлээд байна.
-
“Хэт” цэвэрхэн байдал гэснээс зарим төрлийн өвчин ядуу
орнуудыг бодвол өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй их байдаг талаар та бүхэн
нэлээд сонсож байсан биз. Өнгөрсөн жил Smithsonion
сэтгүүлд гарсан нэгэн судалгаа миний анхаарлыг татсан юм. Финланд-Оросын
эрдэмтдийн эдгээр хил залгаа 2 улсын тосгонд хийсэн судалгаа юм. Финланд нь 1-р
төрлийн сахарын шижин /diabetes/ өвчтэй
хүүхдүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм байна. 100 мянган хүүхэд тутамд
64 хүүхэд жил бүр энэ өвчнөөр оншлогддог аж. 1950 онд энэ тоо 4 дахин бага
байсан байна. Гэтэл генийн хувьд ойролцоо, энэ өвчнийг тусах эрсдэлийн
нөхцөлүүд ижилтэй энэ хөрш зэргэлдээ 2 улсын 500 майл радиуст багтах хүмүүсийн
амьдралын нөхцөл нь эрс тэс буюу финландчууд 7 дахин баян ч хөрш Оросын
Карелиад ийм өвчинтэй хүүхдийн тоо Финландын өвчтэй хүүхдийн тооны зургааны
нэгд ч хүрэхгүй бага байдаг нв энэхүү судалгааг хийхэд хүргэсэн юм байна.Судлаачид
2008 оноос эхлэн хэдэн мянган хүүхдийн эс эдийн дээжийг авч харьцуулж судалж
байгаа бөгөөд одоогоор гаргаад байгаа дүгнэлт нь ердөө “шороо”-нд гэж үзэж
байна. Гэхдээ энэ судалгааны эцсийн дүн гараагүй байгаа юм билээ. Үүнтэй адил
судалгаа Берлиний хана нурах үеэр хийгдсэн байна. Munich хотын их
сургуулийн эрдэмтэд Зүүн Германд байсан Leipzig
хотын хүүхдүүдийн хоородн харьцуулсан судалгааг хийжээ. Тухайн үед Leipzig хотын ихэнх
оршин суугчид галладаг зуухаар байраа халаадаг, нээлттэй уурхайтай байсан ба агаарын
бохирдол ихтэй тул астма зэрэг өвчин ихтэй гарна гэж төсөөлж байсан байна.
Гэтэл Leipzig
хотын хүүхдүүд Баваарын хүүхдүүдийн бодвол астма өвчлөлтөөр арай бага, hay fever, тоосонцрын
аллерги зэргийн өвчлөлтөөр харьцангуй бага тоотой гарч эрдэмтийн гайхлыг
төрүүлсөн байна. Удалгүй дэлхий даяар энэ тэнд хийгдсэн судалгааны дүнгүүд гарч
агаарын бохирдол биш нян бүхий шороо л эдгээр хүүдүүдийг биеийн эсэргүүцэл
сайтай болгосон гэж үзэхэд хүргэсэн билээ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр
тайлбарлавал өндөр орны хөгжилтэй хүүхдүүд “хэт” цэвэрхэн, шороо тостой
хутгалддаггүйгээс бага наснаас нь нян бохиртой тэмцэл хийгээгүй биеийн
хамгаалах иммун систем нь эсэргүүцэл муутай болдог аж. Өөрөөр хэлбэл дөнгөж төрсний
дараа хүүхдийн иммун систем ямар “дайсантай” тэмцэхээ мэдэхгүй байдаг байна. Хэрэв
бага наснаасаа хүүхэд “муу зүйлс” /нян бактер гэх мэт/ их тулгарах тусам иммун
систем улам нарийн шалгууртай болж тогтдог. Ингээд 1-2 настайд нь хүүхдийн
иммун систем төлөвшиж программчлагдах ба хэрэв нян бактеритай бага тулалдсан
бол “хийх” зүйлгүй иммун систем өөр жижиг зүйл үрүү онилж эхэлдэг байна. Энэ нь
зарим төрлийн хоол хүнс, тоосонцор зэргийн эсрэг үйлчилгээ үзүүлж эхэлдэг гэсэн
үг. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар илүү “цэвэр” орчин үрүү нүүсэн тохиолдолд
ямар үндэстэн, арьс өнгөнөөс үл хамааран аллерги нь нэмэгддэг гэсэн нь миний
аллергитай болсон шалтгааныг тайлбарлаад өгч байх шиг байна. Тэгэхээр
хүүхдүүдээ өөрсдийн багад байсан шигээ байгалийнхаа жамаар татагдаад байгаа
шороо чулуугаар нь тоглоход нь заваан болчихлоо гээд нэг сандраад хэрэггүй,
тэдний биеийн эсэргүүцлийг нь улам сайжруулж байнаа хэмээн өөрийгөө
тайвшруулаарай. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Thursday, October 1, 2015
Кабелиа салгаж мөнгөө хэмнэх боломжууд
Хэрэв танайх кабелийн үйчилгээндээ сард 60 доллараас дээш зарцуулдаг, мөн хэрэгцээтэй үйлчилгээгээ дутуу авдаг бол доорх мэдээллийг уншаарай.
2014 оны байдлаар Америкт 102 гаруй сая хэрэглэгчид кабелийн үйчилгээ авдаг байсан бол жил бүр үйчлүүлэгчдийн тоо буурсаар 2019 он гэхэд энэ салбар 1 сая хэрэглэгчээ алдана гэсэн судалгааг IBISWorld байгууллагаас гаргажээ. Энэ нь салбарт ажиллаж байгаа монголчуудын хувьд муу мэдээ юм. Гэвч нөгөө талаас гэр бүлүүд кабелиас өөр арай хямд хувилбарууд уруу шилжсэнээр зохих хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болоод байна. Энэ нь юу вэ гэвэл өөрсдийн хэрэгцээний хэд хэдэн streaming үйлчилгээг авсанаар нийт үнийн дүн нь кабель компанид төлдөг төлбөрөөс хамаагүй бага тусна. Ингэснээр 1-т, элдэв гэрээ контрактэд баригдахгүй, хүссэн үедээ онлайнээр үйлчилгээгээ кансэл хийж болно, 2-т, кабелийн сонгосон планд чинь олон хэрэгцээгүй программ орж төлбөрөөс чинь хумсалж байдаг бол доорх аргуудыг сонгосноор зөвхөн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг сонгож мөнгөө төлөх болно гэсэн үг.
Үүний тулд эхлээд үйлчилгээгээ сонгоно. Үүнд:
1/ Netflex.
Үнэ: Сарын 9 доллар.
Гол шоунууд : House of card, Orange is the new black, Unbreakable Kimmy Schmidt, Daredevil...
Киноны томоохон католагтой, мөн өөрийн гэсэн шоунуудтай болж байгаа. Энэ талаар тайлбарлах нь илүүц бизээ. Ихэнх айлууд энэ үйлчилгээг авдаг байх.
2/ Hulu
Үнэ: Сарын 8 доллар.
Гол шоунууд : Empire, Modern Family, The Mindy Project, Scandal, Seinfeld
Hulu plus Fox, NBC, ABC болон CW-ийн primetime нэвтрүүлгүүд болон Comedy Central, FX-ийн одоогийн болон архивийн нэвтрүүлэг, шоунуудыг үзэх боломжтой.
3/ Sling TV
Үнэ: Сарын 20 доллар.
Гол шоунууд : The walking dead, Chopped, ESPN sports
AMC, TNT, A&E, CNN болон Food Network зэрэг ердийн 20 гаруй сувгийг дамжуулдаг ч эдгээрийн архиваас нь үзүүлдэггүй. Гэхдээ энэ нь ESPN, ESPN2-ийн 2-ууланг нь дамжуулдаг цорын ганц үйлчилгээ.
4/ HBO now
Үнэ: Сарын 15 доллар.
Гол шоунууд : Game of Thrones, True Detective, Veep, Ballers, Girls
HBO нь анхны өөрийн гэсэн streaming үйлчилгээг үзүүлж байгаа суваг юм. Үүнд одоогийн шоунуудаас гадна HBO-ийн хит шоунуудын цуглуулга, оргинал кинонууд, баримтат кино, спортын гол тоглолтууд бүхий сантай.
5/ Showtime
Үнэ: Сарын 11 доллар.
Гол шоунууд : Penny Dreadful, Ray Donovan, Homeland...
HBO now-аас 4 доллараас хямд дээр нь Hulu-ийн үйлчлүүлэгч бол сард 9 доллараар энэ үйлчилгээг авах боломжтой.
6/CBS all access
Үнэ: Сарын 6 доллар.
Гол шоунууд : NCIS, The big bang theory, The good wife...
CBS-ийн кинонуудын 6500 гаруй ангийг хүсэлтээр, түүнчлэн шинэ ангийг нь гарсаны маргааш нь шууд үзэж болно. Мөн pro golf зэрэг зарим live network content-уудыг үзэж боломжтой гэсэн байна.
7/ Sports
Үнэ: Төлбөр сонгосон сувгаасаа хамаарч янз бүр. Ойролцоогоор сарын 11 доллар.
Спорт сонирхогчдод хамгийн тохиромжтой үйлчилгээ. ESPN дээр төрөл бүрийн коллеж спорт чиглэлтэй сувгууд, гол спортын лигууд MLB, NFL, NBA, NHLийн streaming үйлчилгээг үзүүлдэг. Муу тал нь орон нутгийн тоглуулт дээр black out /гардаггүй/ болдог.
8/ Amazon Prime Video
Үнэ: Жилийн 99 доллар.
Гол шоунууд: Transparent, Alpha house, Bosch...
Энэ үйлчилгээ нь Netflex-ийн адилаар олон төрлийн кино, шоунуудын каталогтой. Дээр нь TV-тэй холбоогүй үйлчилгээнүүд хөгжмийн streaming үйлчилгээ, Amazon-ийн 2 өдрийн үнэгүй тээвэрлэлтийн үйлчилгээ багтана.
Тохирох хайрцаг, төхөөрөмжөө худалдаж авна (гэхдээ зарим үйлчигээг ухаалаг TV-ээр шууд үзэх боломжтой байдгийг бодолцоно бизээ) Үүнд:
Roku 3 - Үнэ 90 доллар
Ихэнх хэрэглэгчдэд тохиромжтой. 2000 гаруй сувгийг хүлээн авах бололцоог өгнө. Дуун коммандаар хайлт хийх боломжтой.
Apple TV - Үнэ 69 доллар
Apple-д дуртай хүмүүсийн авдаг л эд дээ гэж. iTunes, /amazon биш/, iphone, ipad, Mac-аас болон ихэнх streaming сувгуудыг үзэх боломжтой. Ихэнх TV-тэй HDMI кабелээр холбогдоно.
Chromecast - Үнэ 35 доллар
Хамгийн хямд хэрэгсэл. Энэ жижигхэн хэрэгслийг TV-ийн HDMI нүх үрүү шургуулснаар компьютерийн Google Chrome-оо болон Android хэрэгслээс нэвтрүүлгээ үзэх боломжтой.
Amazon Fire TV - Үнэ 99 доллар
Amazon Prime Video үйлчилгээтэй хүмүүс энэ төхөөрөмжийг ихэвчлэн сонгодог. Мөн бусад streaming үйлчилгээг авах боломжтой.
Indoor TV antenna - Үнэ 7 доллараас эхэлнэ.
Харин тиймээ антенн буцаж ирж байна. Эдгээрээр дамжуулан High definition-ээр нэвтрүүлэг үзэх боломжтой. Mohu Curve ($50) зэрэг зарим загвар сайтайг ханандаа өлгөхөд хүртэл аятайхан харагдана.
Бас л төхөөрөмжинд мөнгө зарцуулах хэрэгтэй болох нь гэж бодож байгаа байх. Гэхдээ кабелиа тасалснаас 2-3 сар хэмнэх мөнгөөрөө л авч орхино гэдгийг бодоорой. Түүнчлэн эдгээр төхөөрөмжүүд авсаархан тул ийш тийшээ явахдаа аваад явах боломжтой.
Өөрсдөдөө тохирсон зөв план гаргана. Жишээ нь:
1/ Үндсэн болон кабел сувгуудын фэн
План: Hulu, CBS all access, Sling TV
Төлбөр: Сарын $35
Хэмнэлт: Жилийн $492
2/ Зөвхөн шинэлэг зүйлс
План: Sling TV
Төлбөр: Сарын $20
Хэмнэлт: Жилийн $660
3/ Топ стриймин (streaming)
План: Netflex, Amazon Prime, HBO now, showtime
Төлбөр: Сарын $43
Хэмнэлт: Жилийн $381
4/ Спорт фэн
План:Sling TV + спорт лэгийн 2 суваг
Sling TV 5 доллараар өөр өөр спорт сувгуудыг нэмэх боломжтой.
Төлбөр: Сарын $47
Хэмнэлт: Жилийн $560 Эдгээр хангалтгүй санагдвал ихэнх мажор лэгүүд онлайнээр үзэх эрхийг ойролцоогоор жилийн 130 доллараар олгодог. Ингэснээр орон нутгийн тоглолтуудаа үзэж болно. Жишээ нь NFL шүтэгчид 70 доллар төлснөөр өөрсдийн дуртай багаа үзэх боломжтой ч зөвхөн тоглолт дууссаны дараа л үзэх эрхийг өгдөг.
5/ Сериалд дурлагчид
План: шоуны 12 season
хэрэв та янз бүрийн сонирхолтой бөгөөд нэг удаад зөвхөн ганц сериал дээр л анхаарлаа төвлөрүүлдэг бол сериал тус бүрийн season-оор тус тусд нь худалдаж авах нь ашигтай байж магад. Ойролцоогоор 45 минутын шоу нэг season-д ойролцоогоор 22 ангитай гэж үзвэл 500 гаруй цагийн кино гэсэн үг. Үүнээс олон цагаар TV үзэх боломжгүй гэж бодож байвал энэ үйлчилгээ таньд тохирох болно.
Төлбөр: Сарын $30
Хэмнэлт: Жилийн $360
6/ Кинонд дурлагчдад
План: Netflex, HBO now + 52 кино рент
Эдгээр сувгуудаас гадна шинэ кинонуудыг рентлээд үзэхэд ч кабельтэй байснаас илүүтэй мөнгөө хэмнэх болно.
Төлбөр: Сарын $46
Хэмнэлт: Жилийн $548
Эдгээрээс гадна iTunes, Amazon Instant Video, Google play зэргээс тухайн дуртай шоу, кино сериалаа тусад нь худалдаад аваад үзэж болно.
Ашигласан материал: The Wall Street Journal, Money сэтгүүл

Subscribe to:
Posts (Atom)