Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, March 18, 2016

Эмийн зардлын асуудал тулгарвал хэрхэн шийдвэрлэх вэ


2014 онд Америкт эмийн зардал өмнөх жилээсээ 12,2 хувиар нэмэгдсэн гэж Centers for Medicare & Medicaid Services байгууллагаас мэдэгджээ. Энэ нь брэндийн эмтэй ижил үйлчилгээтэй хямд үнэтэй generic drug-ийн үнэ 2010-2014 оны хооронд 373%-иар /OptumRx мэдээлснээр/ нэмэгдсэнтэй үүдэлтэй аж. Эмийн компаниуд нэгдсэнээр generic drug-ийн зах зээлийн 40 орчим хувийг 3-хан компани хянаж байгаагаас үүдэн өрсөлдөөн багаас тэд үнээ нэмэгдүүлж байна. Нөгөө талаас элэгний С вирусын Sovaldi гэдэг үнэтэй /нэг ширхэг нь $1000, 84 курс/ эм ч гэсэн бусад эмийн үнэнд нөлөөлж байна гэж Money сэтгүүлд бичжээ. Ийнхүү даатгалтай иргэд хүртэл зарим нь эмээ авч чадахгүй заримдаа алгасахад хүрч байгаа бичигдэж байгаа энэ үед даатгалгүй эсвэл бичиг баримтгүй монголчуудад маань эм худалдан авахад хүндрэл учирч байгаа талаар ихээр сонсож байна. Зарим гэр бүлд нэмэр болох байхаа хэмээн найдаж та бүхэндээ хэдэн сар цуглуулж, судалж бичсэн бичлэгээ хүргэе.
1/ Юуны түрүүнд эм бичиж байгаа эмчдээ даатгалгүй, эм худалдаж авахад санхүүгийн хүндрэлтэйгээ хэлж байх хэрэгтэй. Ингэснээр тэд ихэвчлэн брэндийн эмийн хямд хувилбар буюу generic drug ихэвчлэн бичиж өгөх болно. Мөн эмчээсээ үнэгүй sample байгаа эсэхийг асуугаарай. Ерөнхий зарим төрлийн эм эмчийн оффист эмийн компаниудаас өгсөн байдаг.
2/ Хэрэв онлайнээр эм худалдан авах гэж байгаа бол баталгаагүй эм явуулах хуурамч компаниудаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв домайн .pharmacy төгсгөлтэй байвал National Association of Boards of Pharmacy байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн компани байх болно. http://www.legitscript.com/ сайтаас тухайн вэб сайтыг шалгаж үзэж болно.
3/ Санхүүгийн туслалцаа авах. Дараахь аргуудыг ашиглаж үзээрэй. Үүнд:
- Юуны түрүүнд эмчээсээ эм үйлдвэрлэгч компани, ашгийн бус байгууллагууд, эсвэд ЗГ-ийн туслалцааны программ талаар мэдээлэл өгөх, хамрагдахад туслах боломжтой эсэхийг нь асуугаарай.
- Купон ашиглах. Зарим эмийн компаниуд зарим хямдралыг өвчтөнд шууд үзүүлдэг. Иймд хэрэглэж байгаа эм үйлдвэрлэгч компаний вэб сайт уруу орж үзээрэй.
- Эмийн clinical trial-д /туршилтанд/ орох. Clinicaltrials.gov гэдэг ЗГ-ийн сайтаар туршилтууд болон хаана явагдаж байгааг хайж болно. Жишээ Hepatitis B гээд хайхад гадаад дотоодод зарим нь дууссан зарим нь явагдаж байгаа гэхчилэн 2000 гаруй жагсаалт гарч ирж байна. Аливаа туршилтанд орсоноор замын зардал, оролцсонд чинь зориулж тодорхой хэмжээний мөнгө олгодог. Мөн туршилтанд оролцоход гарах зардалд туслалцаа үзүүлдэг Lazarex Cancer Foundation (lazarex.org) зэрэг байгууллагууд байдаг. Гэхдээ хамгийг гол нь эм, эмчилгээний туршилтанд орсоноор энэ нь таньд тус болж ч магад үгүй ч байж магад. Учир нь туршилтанд орсон эмийн зөвхөн 12 хувь FDA-аар батлагддагаас гадна оролцогчдын заримд нь өөрт нь мэдэгдэхгүйгэр placebo буюу ямар ч ач холбогдолгүй хуурамч эм өгөх магадлалтай. Таньд нөгөө эмээ эсвэл placebo өгч байгаа эсэхийг өгч байгаа ажилтан ч мэдэхгүй. Гэхдээ л үнэхээр өөр арга байхгүй үед туршаад үзэхэд зүгээр санагдана.
- Түүнчлэн зарим эмийн компаниуд эмчлүүлэх санхүүгийн чадваргүй өвчтөнд туслах программ patient-assistance-аараа дамжуулан туслалцаа үзүүлдэг. Орлогын хязгаар болон бусад нөхцөлүүдтэй байж магад. Гол нь хайж олоход нэлээд судалгаа шаардагдах байх. Rxassist.org /эмийн нэрээ оруулж хайх/, patientadvocate.org /patient service хэсгээс financial-assistance гэдгийг сонгоход сайтууд гарч ирнэ. Тэндээс хямдралын карт, туслалцаа байгаа эсэхийг нь шалгаарай/, pparx.org сайтуудаас өөрийн эмд тохирох программыг хайгаарай. Needymeds.org сайтад GAP буюу Generic Assistance Program гэдэг үрүү нь орвол 20 ширхэг эмэнд туслалцаа авч болно гэжээ. Гэхдээ нөхцөлдөө орлогын хэмжээг зааснаас гадна иргэн, эсвэл амьдрах эсвэл ажиллах эрхтэй хүн байх ёстой гэж орсон байна.
Хамгийн өргөн мэдээллийг энэ сайтаас оллоо. http://www.needhelppayingbills.com/…/get_free_prescription_… хэсэгт ЗГ болон ашгийн бус байгуулагуудын туслалцааны байгуулагуудын мэдээлэл байна. Жишээ нь The HealthWell Foundation provides assistance with paying for prescription drugs. Some of the assistance they provide includes help with copayments, prescription drug coinsurance, as well as deductibles. Most of the aid is offered for patients with chronic or serious medical conditions гэх мэтээр мэдээллийг дэлгэрүүлж олж судлаарай.
Мөн эмийн компаниудын үнэгүй эмээр тусладаг программнуудыг энэ линкээр: http://www.needhelppayingbills.com/…/patient_assistance_pro…
Жишээ нь Abbot Abbott prescription assistance program helps tens of thousands of patients per year and provides numerous medications free of charge гэх мэтээр компаниудын нэрээр нь дарж ороод олгох нөхцөл, өргөдлийн процессыг нь үзээрэй.
Мөн эм, эмнэлгийн биллд туслалцаа үзүүлдэг топ буяны байгууллагууд. Тухайн өвчнөөсөө хамаарч эдгээр байгуулагуудад хандах нь зүйтэй байх.
• American Brain Tumor Association
• American Kidney Fund
• American Liver Foundation
• American Lung Association
• Arthritis Foundation
• Crohn's & Colitis Foundation of America
• Cystic Fibrosis Foundation
• Diabetes Research Institute Foundation
• Epilepsy Foundation & Research Foundation
• First Candle/SIDS Alliance
• Huntington's Disease Society of America
• Juvenile Diabetes Research Foundation International
• Lupus Foundation of America
• Lupus Research Institute
• Michael J. Fox Foundation for Parkinson's Research
• Muscular Dystrophy Association
• National Hemophilia Foundation N.O.
• National Jewish Health
• National Kidney Foundation
• National Organization for Rare Disorders
• Parkinson's Disease Foundation
Мөн уг сайтад бусад туслалцаа үйлчилгээний талаар мэдээллүүд байна. Жишээ нь хорт хавдартай хүмүүст төлбөрийн туслалцаа үзүүлдэг программын мэдээлэл CancerCare Co-Payment Assistance Foundation - This non-profit organization provides financial assistance and cash grants to people who need assistance with paying hospital and medical bills. A focus is on helping people that are hit with expenses that result from a cancer diagnosis. Read more on help with cancer bills , нүдээ үнэгүй үзүүлж шил тааруулахад туслах байгууллагууд гэхэд Eyeglasses and exams - Find a listing of several non-profits and charities that provide either free or low cost eye exams and prescription glasses. Some agencies will even provide contact lenses. More on free glasses and exams , шүдний туслалцааны талаар Dental Care - Assistance is coordinated by a national non-profit organization, and free dental programs are provided by thousands of dentists as part of the Dental Lifeline Network and other charities. Read more on free dental care линкүүдээр орж судлах жишээтэй. Маш их мэдээлэл байна. Яг хэрэгтэй хэсэг үрүүгээ цаг гаргаад сайн судлавал туслалцаа олж магад.
- Мөн мужуудад болон хотын эмнэлгүүдэд чинь туслалцаа үзүүлдэг программ байгаа эсэхийг шалгаарай. Жишээ Kaiser гэхэд өөрийн гишүүн биш ч гэсэн бага орлоготой хүмүүст тэдний эмнэлэг, эмээр үйчлүүлэх, эм санхүүгийн туслалцаа үзүүлдэг программтай байна. Дэлгэрэнгүйг
http://share.kaiserpermanente.org/…/subsidized-care-and-co…/ Ямар ч байсан хойд, өмнөд Калифорни, Колорадо, Орегон, вашингтон зэрэг муж хотууд орсон байна. Энэ программд цагаачлалын статус гэж заагаагүй байна. Ямар ч тохиолдолд холбогдоод үзээрэй.
- Мөн Калифорнийн 35 коунтид амьдардаг хүмүүст зориулсан нэг сайхан программ CMSP https://cmsp.amm.cc/ дахин батлагдсаныг олон хүн сонсоогүй яваа байх. Орлого багатай ч цагаачлалын статусаасаа болоод MediCal авч чадахгүй байгаа бөгөөд Napa, Yoloь Yuba, El Dorado гэх мэтчилэн 35 коунтид /жагсаалтыг сайтаас үзээрэй/ амьдардаг хүн энэхүү программд хамрагдах боломжтой http://www.cmspcounties.org/counties/eligibility_manual.html . Хэдийгээр энэ нь бүтэн MediCal-ийг гүйцэхгүй ч хэд хэдэн удаа эмнэлэгт үзүүлэх, 1000 хүртэлх долларын эм авах зэрэг хязгаартай байх шиг байна лээ. Мөн энэхүү программд хамрагдсанаар нэмэлт программууд /http://www.cmspcounties.org/benefits/secondary_payer.html/ түүний дотор Drug Company Patient Assistance Programs (PAPs) for Hepatitis-C Medications программд /нөгөө үнэтэй эмийг авч уухад туслахнээ/ хамрагдах боломжтой.
- Мөн бичиг баримтгүй хүүхдүүд CA-д 2016 оны 5-р сараас MediCal-д хамрагдах боломжтой болсон хуульд Броун ах маань өнгөрсөн жил гарын үсэг зурсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг шинэ ирсэн хүүхдүүдтэй хүмүүст хэлээрэй.
Дашрамд дурдахад хорт хавдар мэтийн хүнд биш, оношлоход амар өвчинөө /ханиад, тууралт, алерги гэх мэт/ онлайнээр мэргэжлийн эмчид үзүүлж эмийн бичиг авах боломжтой. Эчийн бичгээс эмч гэртэй чинв ойр эмийн сан уруу онлайнээр явуулж өгдөг. Иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэвэл Teladoc, Doctor on Demand, MDLive. Даатгалгүй бол ойролцоогоор зөвлөгөө авахад 40-50 доллар юм байна.
За та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Thursday, March 17, 2016

Эмэгтэйчүүдийн баяраас үүдсэн бодол


Саяхан болсон Мартын 8, одоо цэргийн баяр гээд, над шиг хуучны хүний сурсанаар бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баяр ойр ойрхон болохын хамт бага насандаа энэхүү баярыг гэр орондоо хэрхэн баяртай, ширээ дүүрэн хоол ундтай тэмдэглэдэг байснаа санадаг юм. Аав маань өглөө босоод л “үйлчилж өгнөө” гээд л эрэгтэй дүү нартай маань хамтраад гэр орон цэвэрлэж, хоол унд гээд чадлаараа л биднийг баярлуулдаг сан. Одоо ч гэсэн аав маань ээжид жилд нэг удаа бүтэн өдөр “үйлчилсээр” байна. Залуу хүүхдүүдийн FB-ийн хуудсаар эмэгтэйчүүдийн эрхийн баярыг ганц 2, набороор панаалдууллаа, байнга гэр орны ажилд туслахын оронд нэг өдөр ямар ч хэрэггүй л гэх мэт үгс жирэлзээд өнгөрөв. Суугуул нутагт минь эрэгтэйчүүд ажлаасаа гараад хүүхдээ харж, гэр орны ажлаа зохьцуулж, эмэгтэй нь ажил хийж мөнгө олох нь жирийн үзэгдэл, энэд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Гэр орны ажлаа хэн нь хийж, хүүхдийн хичээл номыг хэн нь голлож хариуцах вэ гэдэг дээр монгол гэр бүлийн хувьд ойлгомжтой, эмэгтэйчүүд ихэвчлэн үүрдэг. Гэхдээ үүнд үнэндээ эрх, эрх чөлөөний асуудал огтхон ч хамаагүй зүйл байж болох юм. Би ч гэсэн залуу байхдаа дээрх охид залуучууд шиг л бодолтой байсан. Харин гол нь хэн нь ямар ажлыг хийхдээ сайн бэ, төрөлхийн /байгалийн/ зан чанар нь алинд нь тохиромжтой вэ гэдэг өнцгөөс харвал зүгээр гэж л залуу гэр бүлүүдэд хэлэх гэсэн юм. Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөлхийн зан байдал, үйлдлийн ялгааны талаар судалгаа унших дуртай л даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн зан чанарыг харуулсан зарим судалгаанаас авсан мэдээллийг оруулья /жирийн бичлэг учраас эх үүсвэрийг нь дурдсангүй/. Хамгийн түрүүнд бага насны охид, хөвгүүдийн тоглож байх үед нь ажиглаарай. Хөвгүүд асуудлыг ихэвчлэн хүчээр шийдэх оролдлогыг хийдэг бол охид илүүтэй хэл яриагаараа зөвшилцөх, тохиролцох оролдлогыг хийдэг. Сагс, хөл бөмбөг зэрэг тоглоомын талбай дээр охидын хэн нэг нь бусдаасаа илүү гарч тоглохыг боддоггүй, охид алдаа гаргасан тохиолдолдоо тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй, үнэхээр өөрийгөө буруутай гэж бодоогүй ч уучлаарай гэдэг үгийг амархан хэлж орхидог тул багаар сайн тоглогчид байдаг. Харин хөвгүүдийн хувьд өөрийгөө харуулах нь их чухал, үүнээсээ болоод хэрэв тоглолтын явцад алдаа гаргасан бол үүнийгээ маш хүндээр тусгаж дуугаа хураах нь элбэг бөгөөд уучлаарай гэдэг үг нь тэдний хувьд маш их буруутай гэж бодсон үедээ л амнаасаа унагаана. Том болсон хойноо ч гэсэн тэгж бодох нь тун ховор гэдгийг хүүхнүүд бид андахгүй. Тэдний хувьд өөрийгөө харуулах, давуу талаа үзүүлэх нь хамгийн чухал асуудал. 10 жилийн хөвгүүд нэг нэгнээсээ дээр гарах гээд найзыгаа хүртэл доош хийж шоолдгийг санаж байгаа биз дээ. Ажлын байранд очоод эмэгтэйчүүд өөрийгөө харуулах оролдлого хийдэггүйгээс бусад цуг ажилладаг эрэгтэйчүүд, эрэгтэй дарга нартаа мэдлэг, чадвар муутай гэж харагдах нь элбэг байдаг. Харин эмэгтэй дарга нар ажилчдын хувьд хамгийн сайн дарга нар. Тэд хийх ёстой ажлыг нь даалгаж байж үүнийг ингээд өгөхийг бодоорой, ингэж болох уу зэргээр хүмүүстдээ хэлдэг. Эрэгтэй эмэгтэй 2 хүн ажлын талаар санал зөрөлдвөл эрэгтэй нь саналаа тулгаж, эмэгтэй нь бууж өгөх нь элбэг. Найз нөхдийн хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл хамаг юмаа элэн далангүй ярьж, дэлгэсэн итгэлцэл дээр тогтдог бол эрэгтэйчүүд олон жил найзалсан ч тэгтлээ хувийн асуудлаа дэлгээд байхгүй зөвхөн дур сонирхол нэг зүйлээ л голдуу ярилцдаг. Бусадтай ярилцахдаа ч биеэ өөр өөрөөр авч явдаг. Эмэгтэйчүүд ярилцагчийгаа анхааралтай сонсож, заримдаа соирхолгүй байсан ч аан тийм үү, аанхан гэх мэтээр дэмжиж, хэрэв өөрөө хэт их ярьж, давамгайлж  байгаа мэт санагдсан тохиолдолд нөгөө хүнээсээ асуулт асууж яриандаа татан оролцуулан яриагаа өрнүүлдэг, тэгээд ч бидний яриа 2,3 цаг үргэлжлэх нь энүүхэнд. Харин эрэгтэйчүүдийн хувьд яриа нь мэдлэг чадвараа харуулах үндэс гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүний төрлхийн зан чанарыг ялгааг тэдэнд зориулсан зар сурталчилгаа дээр илүү харах боломжтой байдаг. 
Жишээ нь эрэгтэй хүмүүст зориулж “docker” брэндийн өмдийг сурталчилсан рекламны амжилттай аяны талаар бүр 1997 онд бичигдсэн нэгэн артикл байдаг. Тансаг бараа биш жирийн хувцсыг яг эрэгтэйчүүдийн зах зээлд гаргахдаа тэдний төрөлхий зан чанарт тулгуурлаж рекламуудыг бүтээснээр маш амжилттай болж одоо бараг америк эрэгтэй хүний 4 хүний нэг нь ийм өмдтэй, түгээмлээрээ жинсний дараа орох хэмжээний брэнд болж чадсан юм. Хамгийн анхны реклам нь ийм өмдтэй жирийн хэдэн залуусын /царай нь бараг харагдахгүй/ хоорондоо холбоогүй хэсэг хэсэг яриаг /тал тал өгүүлбэр/ багтаасан жирийн нь л реклам. Гэвч эрэгтэйчүүдийн далд хүсэл /гэр бүлийн хэвийн амьдралаас гарч найз нөхөдтэйгээ байх/, тэдний толгойд нь байнгын орж ирдэг хүүхнүүдтэй холбоотой зурвас бодлууд /тасалдсан яриа нь илэрхийлж байгаа юм – энэ талаар нарийн яриад яахав хэ хэ/, Эр хүнлэг биш тул хэт гоё, цариалаг байх ёсгүй гэж үздэг /царайг нь нэг их харуулахгүй орхисон/ гэх зэргийг багтаасан учраас эрэгтэйчүүд маш сайн хүлээж авсан гэж үздэг. Эдгээрээс олонх эрэгтэйчүүд олон мэдээллийг зэрэг хүлээн авах чаддаггүй нь /аливаа зүйлийг өргөн хүрээнд олж хардаг, гол гэсэн зүйлээ аваад бусад зүйлсийг хэрэггүй гэж орхидог/, аль нэг зүйлийн нарийн ширийн бүх зүйлийг анхааралтай харж, олон мэдээлийг шүүж чаддаг эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг хэдүүлээ илүүтэй сонгож харья. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг өрөөнд оруулаад доторх эд зүйлсээ тогтоо гээд дараа нь юу юу байсныг асуувал эмэгтэй хүн номын тавиур, түүнд өрсөн ном, аягүй бол юуны тухай номнууд харагдсаныг хэлж чадна. Харин эрэгтэй хүнээс асуувал ном өрсөн тавиур байсан л гэж хэлнэ. Ийм ч учраас тэд биднийг байдгаараа гоё өөрчлөлт хийчихсэн /өөртөө болон гэр орондоо/ байхад анзаардаггүй, хайсан юмаа олдоггүй. Манай том хүүгийн хэлснээр эрэгтэй хүн хөдөлгөөнтэй юмыг нүд нь сайн олж хардаг гэнэ. Тэгэхээр би авчруулах гэж байгаа зүйлээ өөрөө очиж олоод хөдөлгөж харуулаад тэднийг олсон болгохнээ дээ хэ хэ. Эдгээрт үндэслээд эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан рекламыг танихад амархан. Олон юм нуршсан байвал эмэгтэй хүнд, гол хэлэх зүйлээ л хэлсэн байвал эрэгтэй хүнд зориулсан реклам гэж үзэхэд болно. Хэрэв эрэгтэй хүнд зориулсан реклам дээр олон үг, эсвэл олон зүйл оруулсан байвал тэдний анхаарал уг бараа таваар дээр биш өөр зүйл үрүү сарнина гэж үздэгээс тэр юм. За ингээд нуршиж нуршиж юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн чимхлүүр хүүхдийн зан төрх, хүмүүжил, хичээл ном, хоол унд зэрэгт эмэгтэйчүүд бид голлож анхаарахгүй бол манай нөхдүүд сэтгэл байв ч орхигдуулаад орхигдуулаад явчихна даа. Нөгөө онигоо юу гэдэг билээ. Эхнэр гэрийн санхүү эдийн засаг, гэр орноо ажил гээд жижиг жижиг зүйлсээ хариуцаад, би дэлхий нийтийн энх тайван, ойрх дорнодын мөргөлдөөнийг зохицуулах гээд том том зүйлээ шийдээд явдаг гэдэг байхаа. Тэдэнд том том, ерөнхий зүйлээ даатгаад явахад алзахгүй. Жишээ нь аялалд явж байхдаа ерөнхий аль аль том замаар явж хүрэх боломжтойг нөхөр нь тодорхойлж (өөрийг нь жишээнд авлаа гээд дургүйцнээ хэ хэ хэ), ойр зуурын жижиг зам, эргэлт, зогсолтоо эхнэр нь хариуцвал үр ашигтай тусах нь. Тэгэхээр голлож хариуцдаг зүйлээс нь салгаж мартын 8-ээр эхнэрээ нэг өдөр баярлуулахад буруу зүйлгүй санагдана. Харин маргааш хүүхнүүдээ хэдүүлээ нэг өдөр ойрх дорнод, ерөнхийлөгчийн сонгууль энээ тэрээ чухал асуудлыг зохицуулж түр тэдний толгойг амраая даа.  

Sunday, March 6, 2016

Оюуны хоцрогдолтой залуучуудад зориулсан ажлын программ, сургалтууд

Аутизм буюу Autism Spectrum Disorder тодорхой үйлдлийг давтан хийдэг, хүнтэй харилцах тал дээр хүндрэлтэй хөгжлийн хоцрогдлыг ийнхүү нэрлэдэг ба одоогоор Америкийн 68 хүүхэд тутамд 1 хүүхэд ийм өвчтэй төрж байна. Энэхүү өвчин нь маш олон хэлбэрээр илэрдэг бөгөөд анагаахын төрөл бүрийн чиглэлийн дэлхий нийтийн судлаач эрдэмтэд генийн хэмжээнд судалгаа туршилтыг хийсээр байгаа ч одоохондоо энэхүү өвчинй үүсгэгч шалтгаан, эмчилгээг олоогүй байгаа билээ. Америкт болон бусад хөгжилтэй улс орнуудад эдгээр хүүхдүүдэд зориулсан тусгайлсан прогрммууд нь өндөр хэмжээнд ажилладаг ч насанд хүрсэн хүүхэд, залуучуудын ирээдүйн талаар эцэг эхчүүд санаа зовох нь элбэг. Аутизмтэй хүүхдүүдийн тархи математик, үгс, дүрс, паттерн зэрэг чиглэл чиглэлээр дагнан сайн ажилладаг байх нь элбэг. Тэдний зарим нь дахин давтах үйлдлийг маш нарийн анхаарал төвлөрүүлэн гүйцэтгэдэг, эсвэл оюун ухааны өндөр потенцал, эсвэл  логик сэтгэлгээтэй байдаг нь зарим төрлийн ажилд маш сайн тохирдог байна.Холливүүдийн томоохон студиогийн хажууханд байрлах Exceptional Mind программ ийм өвчтэй залуучуудад киноны тусгай эффект хийх, 3 жилийн хугацаатай компьютер программ trade-д суралцах хичээлүүдтэй юм байна. Эдгээрээс зарим энэд цалинтай ажиллахаар үлддэг ба энэ байгууллага томоохон кино студитэй гэрээтэй ажиллаж, залуучуудын уран бүтээлүүдийг кинонуудад ашиглаж байна. Түүнчлэн энэд эдгээр залуучуудад нийгмийн харилцааны анхдагч чадварууд болох хүнтэй мэндлэх, өөрийгөө танилцуулах, хүнтэй ярилцах, хувцсаа хэрхэн өмсөх, өөрийгөө хэрхэн ариун цэвэр сахих вэ зэрэг зүйлүүдэд сургадаг гэжээ. үүнтэй адил бусад жишээг дурдвал:

- Walgreens дэлгүүр 2007 онд нээсэн нэгэн дистрибьюшин төвдөө 40 орчим хувьд нь хөгжлийн болон оюуны хоцрогдолтой, өвчтэй хүмүүсийн авч ажиллуудаг болсноос хойш Procter & Gamble, Best Buy, Lowe зэрэг компаниуд үлгэр авч өөрсдийн программтай болсон юм байна.
- Autism Self Advocacy Network байгууллага үл хөдлөх хөрөнгийн Freddie Mac-тай хамтарсны дагуу санхүүгийн цалинтай интерн авч ажиллуулдаг.
- Rangam Consultants байгууллага Autism Speaks байгууллагатай хамтран аутизмтай хүмүүсийг ажил олгогчтой холбож өгдөг Spectrum Careers төвийг ажиллуулж байна.

Монголд манай ангийн маань "хүүхэд" Нямгэрэл маань Анд төвийг байгуулж аутизм өвчний талаар анх удаа хүмүүст зөв мэдээлэл, тодорхой ойлголтуудыг хүргэж, компани байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг бахрахан харж байгаа билээ. Ийм өвчтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийхэнд маш их тус болсон буянтай сайхан үйл билээ. Цаашид дээрхийн адил олон сайхан программын эхлэлийг тавина гэдэг итгэж байна.