Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, May 31, 2017

Гадуурхал

Өчигдөр хүүтэйгээ утсаар нэлээд удаан ярилаа. Ярианы явцад ийш тийшээ хазайсны нэг нь Мексик хүүхэд залуучууд, арьс өнгө, гадуурхлын талаар яриа нэлээд яриа өрнүүлэв.
Хүү маань хэлж байна:
Энд сурч байгаа оюутан Мексик /латин америк гаралтай бүх хүүхдүүдийг оруулаад/ хүүхдүүд маш зовлон, гадуурхагдана гэдгийг хамгийн бодитоор үзсэн байдаг юм билээ. Ялангуяа Аризона, Texas мужуудад амьдардаг, амьдарч байсан хүүхдүүд хөршөөс өгсүүлээд яг л наци германууд шиг сайн дурын зэвсэгтэй зэвсэггүй үндэсний үзэлтэй цагаанууд үргэлж зовоодог. Дэлгүүр орохдоо хүртэл зүрхшээдэг, хүнд элдвээр хэлүүлэх бол наад захын хэрэг байдаг.
Би: Харин тиймээ. Өөрсдөө ч дүүрч. Хүүхдээ арьс өнгө, гаднах үзэмжээр нь гадуурхагдуулахыг харахад ээж аавд нь ямар хэцүү байдаг болоо. Хамгийн либерал гэгдэх Орегонд л гэхэд яаж байна. Би л бол хичнээн шүтлэг бэрхшээлтэй байсан хүүхдээ эрсдэлд оруулахгүйн тулд алчуур битгийн зүү гэж хэлнээ. /Өнгөрсөн 7 хоногт алчуур зүүсэн 2 муслим охин уруу нэг цагаан залуу дайраад өмөөрсөн 2 залууг хутгалж алаад, нэгийг нь гэмтээсэн/
Хүү: Алчуур зүүхгүй бол тамд унана гэдэг юм байна лээ.
Би: Гэхдээ л орчин нөхцөлдөө тохируулж арга хэмжээ авах л ёстой ш дээ. Хүүхдийн амийг эрсдэлд оруулж байгаа зүйлээс нь эцэг эх шийдвэр гаргаж сэргийлэх ёстой биз дээ.
Тэгээд өнөөдөр энэ бичлэгийг үзээд нулимс дуслуулав. https://www.facebook.com/UnitedWeDream/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf

Эдгээр хүүхдүүд баривчлагдана, зодуулна, элдвээр хэлүүлнэ. Тэгээд л тэмцээд байна. Жагсана, том том гишүүд, дарга нарт асуулт тавина, үүдэнд нь хононо, гадаа нь жагсана. Бууж өгнө гэж байхгүй. Ард нь өөрсдийн ирээдүй, ар гэр нь, аав ээжийнх нь амьдрал шалтгаалах болохоор ийм их зориг тэвчээр, бэрхшээлийг давдаг байх даа.
Тэгээд бодлоо. Надаас энэн зэргийг зориг, тэвчээр гарах уу? За за болчихёо гээд буугаад өгөх үү? Өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө ийнхүү уйгагүй зүтгэх хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хүндэлнэв. Хэдийгээр заримых нь үзэл бодолтой миний нийлдэггүй ч нүүр номын хуудаснаа хүмүүст элдвээр хэлүүлээд зогсохгүй тэмцэх хүмүүсийн тэвчээр хатуужлыг хараад миний бие тэднээр бахархах бөлгөө.
Саяхан Үндсэн хуулийг зөрчих учраас /Muslim ban/ Трампын үгэнд оролгүйгээр ажлаасаа халагдсан United States Deputy Attorney General байсан Sally Yates-ийн нэгэн хуулийн сургууль төгсөгчдөд хэлсэн үгийг сонссон билээ. Сонсвол зөвхөн хуулийн мэргэжлээр явах залуучууд гэлтгүй нийтэд хамааралтай зүлйийг хэлж ярьсан юм.
Тэрээр /товчилбол/: Би ажлынхаа хүрээнд амьдралдаа дандаа аюулгүй замыг сонгодог хүмүүстээ нэлээд тааралддаг. Энэ нь янз бүрээр илэрч байдаг. Жишээ нь хэдийгээр яллагдагч нь гэмт хэрэг хийсэн нь үнэн боловч батлахад төвөгтэй хэргээс зайлсхийж, хамгийн ялагдахгүй байх магадлалтай хэргийг л сонгож авдаг яллагч, үйлчлүүлэгчийнх нь эрх ашигт аль нь амгийн тустайг биш өөрт нь буцаж асуудал болохооргүй зөвлөгөөг сонгож өгөх өмгөөлөгч, өрөөн доторх ярианы өнгө хандлага хаашаа явж байгаагаас шалтгаалан үгээ сонгох хүн, хичнээн зөв ч дарга, удирдлагадаа сонсохыг нь хүсэхгүй байгаа зүйлийг нь хэлэхээс татгалздаг хүн, эсвэл өөрийнхөө ижил бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн дарга нар гээд л. Тэд магадгүй корпораци, байгуулагын нэлээд гайгүй албан тушаалаар дээш өгсөж, эсвэл хуулийн фирмийн түншүүд болох зэргээр гайгүй амьдралд хүрдэг байх. Гэхдээ л та нар тэд нар шиг болохыг хүсч байна гэж үү? Ийм амьдралыг сонгосноор та нар сэтгэл дүүрэн амьдарч чадна гэж үү? Иймэрхүү маягаар та нар хуулийн ажил хийж байвал та нарыг ажлаа хийж чадаж байна гэж би хэлэхгүй. Ажлаа хийнэ гэдэг нь та нар хэн нэгний үнэт зүйл, үзэл бодлын тусгал байх ёстой биш, удирдагч чинь чамаас үнэнийг сонсдог, чамд итгэл үзүүлдэг байхыг хэлнэ. Миний туршлагаас гэвэл надад миний бурууг хэлэхээс айдаггүй тийм л хүмүүсийн зөвлөгөөнд би итгэж хүлээж авдаг байсан. Би анхаарал болгоомжгүй байхыг зөвлөж байгаа хэрэг биш шүү. Миний үзлээр үнэхээр утга учиртай амьдрая, ажиллая /хуулийн чиглэлд/ гэвэл чи эрсдэл хийхэд, эвгүй байдалд ороход бэлэн, зоригтой шийдэмгий байх ёстой. Нэгэнт л эрсдэл хийж байгаа тохиолдолд заримдаа чи алдаж болно. Алдаа нь заримдаа бидэнд гадуурхагдлыг авчирдаг. Гэхдээ алдаа гаргана гэдэг айдас чамайг юм хийхийг чинь зогсоохгүй байх гэж найдаж байна. Хэрэгтэй цагт юу ч хийхгүй байх, дуугарахгүй байх, буруу зүйлийг зөвшөөрөөд дуугүй дагаад байна гэдэг өөрөө сонголт. Миний амьдралын туршид миний хэрэгтэй үед юу ч хийгээгүй үе л надад хамгийн харамслыг авчирдаг. Алдаа гаргахад бэлэн байна гэдэг нь бас өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх бэлэн байна гэсэн үг. Хүн бүр л алдаа гаргадаг. Гэхдээ ямар нэгэн эргэлзээтэй зүйл дээр оролцолгүй өөрийгөө хамгаалж гарынхаа хээгээ үлдээхийг хүсэхгүй байх, зарим асуудал үүсгэсэн зүйлсээс хариуцлага үүрэхгүй зугтаах нь түүнээс хэд дахин долоон дор. Энэ нь ерөнхийдөө хол явахгүйгээс гадна чиний хамт ажилладаг хүмүүс, эргэн тойрны хүмүүс чинь чамайг юм буруугаар эргэсэн үед олсоо таслаад зугтаана гэдгийг мэдэрч байвал чамд ч хэзээ ч итгэл найдвар үзүүлэхгүй. Итгэл үзүүлэхгүй байна гэдэг нь чамайг томоохон амжилтандаа багтаахгүй гэсэн үг. Мэдээж зоригтой шийдэмгий, эрсдэл хийх, хариуцлагаа үүрнэ гэдэг амаргүй зүйл. Чиний инстинкт чинь чамайг аль болох аюулгүй, эрсдэлгүй зам уруу чирэх болно. Гэвч би та нарт энэ инстинктээ эсэргүүц гэж зөвлөе. Тэгэхгүй бол та нар сэтгэл ханамжгүй амьдрахаас гадна та нар хэн нэгний амьдрал, хорвоо ертөнцөнд өөрчлөлтийг хийж чадахгүй болов уу. Өөрөөр хэлбэл чи амьдралд зүгээр урсаад өнгөрөх эсвэл нөлөө үзүүлэх 2-ын аль нэгийг сонгох хэрэгтэй болно гэсэн үг.
Америкийн ерөнхийлөгчийн урдаас үгүй гэж хэлсэн хүн ийм л үг хэлж байна даа. Аргагүй л мундаг хүн мундаг л байдаг юм байна лээ.

Saturday, March 11, 2017

Харилцаа холбоогоо сайн байлгахын учир



Монголоос шинээр ирсэн болон монголоос америкт ирэхээр төлөвлөж байгаа /монголд амьдардаг олон хүн манай сүлжээний гишүүн/ хүмүүст хэрэг болох болов уу гээд эгч хүний хувьд, энэд 10 гарй жил амьдарсан хүний хувьд нэг бяцхаан зөвлөгөө өгөх гэсэн юм. Бид ч гэсэн ирчихээд энэ алдаануудыг гаргаж байсан болохоор та бүгд мэдэхэд илүүдэхгүй байх.
1/ Америкт нэг номерын хэрэгцээтэй чанарт хүнтэй харьцах харьцаа ордог. Та бүгдийн эндэх амьдрал монгол, америк, солонгос гэлтгүй бүх хүнтэй хэрхэн харьцаа үүсгэж, энэ харьцаагаа хэрхэн хадгалж, хэрхэн сайхан сэтгэгдэл үлдээж байгаагаар бүрэн тодорхойлогдоно гэхэд буруудахгүй байх. Өөрөөр хэлбэл аль болох олон хүнтэй танилцаж, ярьж, харилцаа холбоогоо таслачихгүй барьж байх нь чухал гэсэн үг. Хаана ч амьдарлаа, хаана ч ажиллалаа гэсэн боломжоороо хүнд сайхан сэтгэгдэл үлдээж байгаарай. Энд дахиж ажиллахгүй юм чинь яадаг юм эсвэл энэтэй дахиж учирахгүй юм чинь гэх зэргээр буруу харьцаж, буруугаар амьдралаа эхэллэв. Дэлхий бөөрөнхий. Бүх юм холбоотой, бүх юм эргэж байдаг. Энэ тэнд хийсэн, бүтээсэн, ярьсан зүйл бүр чинь эргээд чам дээр бууж явдаг юм шүү.
2/ Энэ нь хамгийн түрүүнд хүнтэй мэндэлж яриа үүсгэхээс эхлэнэ. Хүнтэй мэндлээд болбол нэрээ хэлээд нүүр үрүү нь эгцэлж хараад гар барих нь зөв. /чанга баттай барих нь хүндэлж итгэл төрүүлдэг гэж үздэг/
Эндхийн монголчуудтай хаана ч тааралдсан мэндлээд нэрээ хэлээд юм ярихад хэн ч хэзээ ч дургүйцэхгүй гэж /яараагүй явж байгаа бол/ бодож байна. Харин ч юм хэлэхгүй, ярихгүй өнгөрвөл бид нар гайхдаг юм шүү. Тэгээд таниас, чамаас юм асуух зүйл гарвал холбогдож болох уу зэргээр утас, имэйлийг авбал дараа чиний дуудлагыг дуртайяа авах болно. Чамд ч гэсэн урьд нь яриа үүсгэсэн хүнтэйгээ харьцахад амар байх болно.
3/ Хүнтэй утас, мэйл, мессеээр ярьж, холбогдож юм асууж, ярьсан бол хариугаа завал өгч байх. Жишээ нь юм асуусан бол баярлалаа энэ тэрээгээ хэлэхээс хэлсэн зүйл нь хэрэг болсон ч болоогүй ч буцаж дахин холбогдож би тэгсэн ингэчихлээ гэж хариу мэдэгдэж байх нь харьцаагаа хадгалж үлдэхийн гол үндэс. Зарим үед монголчууд юм асууж ярилцаж байгаад шийдвэр гаргаагүй үедээ дахиад ярья гэчихээд таг болчихдог. Энэ нь нөгөө хүндээ ямар ч ач холбогдолгүй байсан ч ямар нэгэн байдлаар нөгөө хүндээ хүлээлт үүсгээд орхидог. Энд ямар ч үед буцаж холбогдож "болчихлоо" гэх мэтээр энэ тэрээгээ мэдэгдэх нь зөв билээ. хэрэв өмнө нь таг болж байсан хүн бол дараагийн удаад нөгөө хүнтэйгээ холбогдоход за энэ хүн ч дээ, ярьж ярьж байгаад ярьсан зүйлээ гүйцээлгүй орхичихдог хүн билээ гээд сэтгэлээ гаргаж чамд хандахгүй байх талтай. Монголд бол таг болчихоор за болчихсон юм байна гэсэн өргөн ойлголт байдаг бол энд тийм биш шүү. Мөн имэйл, утасны дуудлага, мессеж авчихаад таг болох нь бий. Явуулсан хүн нь авсан болов уу, үгүй болов уу, яасан юм бол гээд бодож бодож байгаад дахиад л явуулдаг. Авсан бол ядаж ойлголоо, хүлээж авлаа, ядаж л баярлалаа, тэгнэ ингэнэ, ok гээд бичих нь зөв. Дашрамд дурдахад OK гэдэг үгийг баярлаж талархсан үедээ хэрэглэхгүй байх хэрэгтэй. Утга нь за яахавдээ гэж америкт хүмүүст буудаг юм шүү. Жишээ нь бэлэг өгөхөд нь эсвэл урихад нь OK гэж хэзээ ч битгий хариулж байгаарай. Үүний оронд бэлгэнд нь wow, beautiful гэх мэт ч юм уу урихад нь thank you, I'm looking forward to it гэх мэт нь зөв хариултууд болно.
Эдгээрийг монгол хүнтэй харьцахад төдийгүй сургууль, эмнэлэг, даатгал гээд ямар ч албан хэргийн асуудлаар имэйл, захиан дээр бодолцох ёстой. Жишээ нь тийм бичгээ хувилаад явуулна уу гэсэн имэйл ирэхэд монгол уужуу зангаараа гайгүй биз эхнээсээ хувилж авсан шүү дээ гээд орхиж болохгүй гэсэн үг. Тэрний оронд бид нар урьд нь явуулсан юмсан яасан юм бол хүлээж авсан бол шалгаад өгөхгүй юу гэж яриад хайлгаад олохгүй бол дахиж явуулах мэтээр тэр дор нь заавал хариулж шийдэж явахгүй бол тоохгүй орхисноор асуудал чинь шийдэгдэхгүй удах, эсвэл илүүтэй төвөгтэй асуудал үүсгэх нь бий.
4/ Аливаа асуудал гарсан үедээ жирийн хүн, эсвэл компанийн ажилтантай битгий муухай харьцаж байгаарай. Нөгөө хүний буруу биш байж болно. Юуны түрүүнд мэндлээд, асуудлаа аль болохоор уур уцааргүй тайлбарлаарай. Шалгаад өгнө үү гэдэг үгийг хэрэглэх нь зөв. Жишээ нь монгол хүнтэй асуудал үүссэн бол шууд хардаж, чи ингэчихлээ гээд харааж уурлахын оронд би ингэж ингэж бодсон юм. гэтэл ийм байх юм. Яасан юм бол гэх зэргээр асуудлын учрыг олохыг бодоорой. Шууд уурлаж загнах нь чиний асуудал шийдэгдэхийг улам удаашруулж хүндрүүлэх болно. Эсвэл нэг компани илүү мөнгө авчихсан байвал бичиг баримтаа сайн бэлдэж байгаад утастаж, мэндлээд миний аккоунт энэ, би тэдэнд ийм байхаар гэрээ хийсэн түрүүчийн сард ийм байсан, одоо ийм болчихож. Шалгаад өгөхгүй юу гэснээр нөгөө ажилтан нь санаа тавьж шийдэж өгдөг.
Сүүлийн үед шинэ ирсэн хүмүүстэй тааралдахад эдгээр зүйлийг сайн мэдэхгүй нь ажиглагдсан тул бичлээ. За тэгээд амжилт.
Баяраа.

Thursday, March 9, 2017

Шүлэг



Англи хэл дээр шүлэг тааралдах тутамд алгасаж уншсаар өдий хүрчээ. Энэ хаврын миний зорилтын нэгд ядаж олонхийн мэддэг хэдэн сонгодог шүлгүүдийг уншиж ойлгох явдал байлаа. Шүлэг найрагчдын бүтээл уран сайхан сонсголтойгоос гадна шууд уншаад ойлгохооргүй, далд утгатай, хэцүү үгтэй байх тусмаа сайн бүтээлд тооцогддог болохыг сонсож байсан билээ. Над мэтийн сүүлд англи үзсэн хүн битгий хэл унаган хэлтэй хүмүүс ч зарим нь уншиж ойлгоход хэцүүхэн шүлэгнүүд их. Хэд хэдэн шүлэгнүүдээс эхэллээ. Мэдэхгүй үгнүүдээ орчууллаа. Утга уран зохиолыг зөвхөн үйл явдлаар нь буулгаад явчихдаг хүн чинь иймэрхүү л утгатай юм байна гэсэн ч барьц олж авч чаддаггүй. За тэгээд овоо юм уншдагаар нь мэргэжилтэн (хүү) рүү хандлаа. Ээж, та эхлээд зохиолчийнх нь намтрыг нь унш. Хаана, ямар улсад, хэдэн онд, амьдралынхаа ямар үедээ бичсэн нь тухайн шүлгийг ойлгоход нэмэр болдог. Тэгээд бүр болохгүй бол онлайнаар хүмүүсийн уншаад юу гэж ойлгосноо бичсэнийг нь унш. Тэгээд дараа нь өөрөө дотроо ямар бодол төрүүлэв гэж тунгаа гэлээ. За л гэлээ. Тэгээд 10-аадхан мөртэй нэг шүлгэн дээр заримдаа 4,5 цаг зарцуулах энүүхэнд байлаа. Тэгээд нухсаных ядаж л өөрийнхөө хэмжээнд зах зухаас нь ойлгоод ирж байна. Нухаж нухаж байгаад нэгэн утга олж харахаараа хэцүүхэн тооны ард сууж байгаад хариу гаргасан дүйний баяр баясал авчирч байнаа. Үг амархантай ч утга нь гүехэн биш энэ шүлэг нь гадаадад яваа монголчууд биднийг санагдуулсан тул орууллаа. Доор шүлэг дуртай хүмүүст зориулаад өөрийнхөөрөө утгыг нь буулгав (шүлэг биш шүү :) )
Disillusionment of Ten O’Clock
Wallace Stevens, (1879 – 1955)

The houses are haunted
By white night-gowns.
None are green,
Or purple with green rings,
Or green with yellow rings,
Or yellow with blue rings.
None of them are strange,
With socks of lace
And beaded ceintures.
People are not going
To dream of baboons and periwinkles.
Only, here and there, an old sailor,
Drunk and asleep in his boots,
Catches tigers
In red weather.

10 цагт болсон урам хугаралт

Байшин доторх хий үзэгдлүүд
Бүгд л цагаан унтлагын хувцастай
Хэний ч хувцас нь ногоон биш
Ногоон зураастай улаан ягаан ч биш
Шар зураастай ногоон ч биш
Цэнхэр зураастай шар ч биш
Торон хүрээтэй оймсгүй
Үрлэн хэлхээтэй бүсгүй
Сонин хачин биш чимэглэлгүй
Бүгд л цагаан хувцастай

Хүмүүс хэн нь ч бабүүн, перивинкэл зүүдлэхгүй
Ганцхан, энд л энд л, согтуу хөгшин далайчин
Гуталтайгаа зүүрмэглэнэ.
Улаан өнгөтэй нутагт
Барыг уургалж байна гэж зүүдлэнэ.

Тайлбар: унтлагын хувцасны тухай яриа гарч байгаа болохоор оройн 10 цагийн тухай яригдаж байна гэж ойлгож болно. Европт эгзотикт орох бабүүн (сармагчин), перивинкэл (цэцэгт ургамал) энд дурдсан байна. Миний буулгасан утга: Хүмүүс нэг л хэвийн амьдралаар амьдарч байхад тэнүүлж далайчин л ганцаараа сонин хачин амьдралыг туулж (өнгөтэй зүүд зүүдэлж байгаа)  байна.