Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Аялал зугаа цэнгэл. Show all posts
Showing posts with label Аялал зугаа цэнгэл. Show all posts

Friday, April 10, 2020

2/19/19 Гоё авсан зурагнууд

Гоё авсан зурагнуудаас санаа авахад зүгээр байдаг юм. 10-р зураг монголд авсан элсэн манханы зураг байна.

4/9/19 Аялалд ашигтай кредит карт

Хаврын амралт хаяанд ирчихлээ. Яаралтай ажил гарсны улмаас 2 сарын өмнө төлөвлөсөн аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2 өдрийн өмнө буцаж ирэх болоод буцах билетээ өөрчилж чадсангүй. Учир нь эгч яахав нарийлаад Alaskan Airline—ын өөрчлөх боломжгүй saver билет (уг нь $30 зөрүүтэй л байсан юм) авчихсан, үүнийгээ үхүүлээд шинээр билет авахад chase sapphire кард маань аминд оров.
Тэгээд л ямар ямар кредит карт хэрэглэдэг талаараа бичихээр шийдэв. Аялалд төдийгүй гэр орныхоо худалдаанд мөнгө зарцуулсан нь ч ашигтай байхаар ухаалгаар кредит картуудыг хэрэглэж болно.
За юуны түрүүнд би Alaskan Airline-ын visa картыг зарим нислэгийн билетэнд ашигладаг. Жилийн төлбөр $75. Эхний 3 сард $2000 худалдаа хийчихвэл шагналын 40К майл ирнэ. Дээр нь жилд 1 удаа companion fare буюу ойролцоогоор 122$ -оор цуг явах хүнийхээ билетийг авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл $500 үнэтэй 2 хүний билетийг жилд нэг удаа $600 орчмоор авчихдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр жилийн $75 -оороо бол хөнгөхөн олчихно гэсэн үг. Би энэ амралтанд үүнийгээ хэрэглэж хүүгээ оруулж 2 билет авсан юм. Гэхдээ харамсалтай нь ирэх билетээ ашиглаж чадахгүй нь. За тэр яахав сайхан сургамж боллоо. Дээр нь мэдээж нислэг тутамдаа өөртөө майл (гэрийнхээ хүн тутамд mileage plan -д бүртгүүлээрэй) цуглуулна. Өөрийнх нь онгоцоор ниссэн үед $1 тутамд 3 майл авна. Мөн цуглуулсан майлаа хамтарч ажилладаг Cathy Pacific, Japan Airline, Korean air, hainan airline, Singapore airline гэхчилэн нэлээд олон компаниудын билетэнд шилжүүлж болно. Мөн орон нутгийн нислэгийн ачаанд ихэнхдээ мөнгө авдаг болсон энэ үед компанийнхаа онгоцны нислэгт нэг ачаа үнэгүй ордог. Тэгэхээр энэ картыг томоохон онгоцны билет авах, томоохон шоппин хийхийхээ өмнө 1 сар ч юм уу нэлээд хэд хоногийн өмнөөс апплай хийгээд авчхаад тэгээд онгоцныхоо билет, шоппингоо 3 сарын дотор хийчихвэл шагналын майлаа авчих юм. 
Дараагийн аялагчдын дуртай карт бол Chase Sapphire preferred (chase sapphire reserve карт бас сайн. Гэхдээ хэр баргийн хүнд өгөхгүй бх шиг байна. Би апплай хийсэн надад preferred л өгсөн) карт юм. Ер нь бол онгоцоор их явдаг хүмүүсийн бол хамгийн түрүүнд захиалж авдаг карт даа. Манайхан шиг монгол ийш тийшээ явдаг хүмүүст. Жилийн төлбөр $95. Эхний жилдээ үнэгүй. Эхний 3 сард $4000 худаллаа хийвэл 60К майлын шагналтай. Reward -аараа дамжуулж оноогоо ашиглавал $750 аялалд нь зориулж өгнө гээд амалчихсан карт. Би 70К оноо цуглуулчихсан бсан (50 нь нээх үедээ авсан оноо) сая 50К -аар буцах 2 билетээ (мөнгөөр авсан бол 600 гаруй $ үнэтэй) авлаа.
Дээр нь буудал, такси, галт тэрэг гэхчилэн бусад аяллын зардлуудаа үүгээрээ төлбөл $1 тутамд 2 оноо, мөн бас ресторан хоолны газруудын худалдаанд 2 оноо, бусад худалдаанд 1$ тутамд 1 оноо өгдөг. Манайх энэ картаараа Alaskan Airlines-аас бусад онгоцны билет, буудал, аялалтай холбоотой билетээ авдаг.
Дараагийнх бол Costco ын Citi карт. Жилийн төлбөргүй. Costco болон ихэнх бензин түгээгүүрийн худалдан авалт (жижиг газрынх орохгүй) тутамд 4% жилийн эхний $7000 худалдан авалтанд, түүнээс цааш 1%, ихэнх аялал (зарим зардал тооцогддоггүй юм билээ) ресторанны зардалд 3%, Costco шоппинд 2%, бусад газрын худалдан авалтанд 1% шагнал өгдөг. Энэ картыг манайх мэдээж Costco худалдан авалт, бүх бензинээ авахдаа мөн Costco дамжуулж машин түрээслэхдээ хэрэглэдэг. Дэлгүүрийнх нь шагналаас гадна энэ картнаасаа жилдээ ойролцоогоор $500 гаруй буцаагаад авчихдаг.
4 дэх карт бол Amazon Prime карт. Жилийн төлбөргүй. Амазоны худалдаанд 5%, (ихэнх хүмүүс amazon reward карттай бх, энэ карт 3%) ресторанд газ сташин, зарим drugstore худалдаанд 2%, бусад хулдаанд 1% -аар шагнадаг. Манайх энэ картаар амазоны шоппингоо хийдэг.
5 дахь карт бол Nordstrom visa карт (зөвхөн дэлгүүртээ үйлчилдэг Nordstrom reward карт биш шүү.) жилийн төлбөргүй. Дэлгүүрийнх нь худалдаанд 1$ тутамд 2 оноо, дээр нь ресторан, зугаа цэнгэлийн худалдаанд (entertainment) 2 оноо, бусад газарт үйлчлүүлвэл 1 оноо өгдөг. Манайх саяхан хүртэл гэрийнхээ өдөр тутмын шоппингоо Wells Fargo visa картаар хийдэг байсан, шагнал нь 1$-д нэгхэн оноотой. Одоо бол үрсэн нь ч ядаж заримдаа 2 оноо авдаг карт нь дээр гэж үзээд энэ картаар хийж байгаа.
Яг үнэндээ бол өдөр тутмын хэрэглээний карт чинь ямар ч дэлгүүрийн visa MasterCard карт (Costco citi карт бүр ч боломжийн) байж болох бөгөөд миний хувьд Nordstrom rack-аас хүн амьтанд, хүүхдүүдэд бэлэг, хааяа өөртөө гутал хавчуулаад (хэ хэ) авчихдаг болохоор зүгээр байдаг учраас сонгосон юм. 2000 оноо тутамд $20 купон өгчихдөг, дээр нь double, triple онооны өдрүүдтэй. (энэ өдрүүдэд нь шоппин хийвэл оноо чинь 2 эсвэл 3 дахин тооцогдоно гэсэн үг).
Эцэст нь анхааруулахад кредит картны ашгийг гаргахын тулд балансаа сар бүрд нь бүтнээр төлөх хэрэгтэй гэдгийг та бүхэн юу эс андах вэ. Ашигтай гэж үрчихээд тэрнээсээ илүүтэй хүүнд мөнгө төлбөл тэрнээсээ долоон дор болно. Дээр нь оноо авах гэж шоппин хийх биш, тэгэхдээ тэргүй гардаг зардалдаа хэрэглэж ашиг гаргах явдал билээ.
Манай хүн жишээ нь 2,3 картны учрыг олохгүй холиод байдаг болохоор (бүр Costco очоод бензин өөр картаар авчихаад хүрээд ирж байгаа хүн шүү дээ хэ хэ) зүгээр л Citi картыг нь түрүүвчинд нь хийчихдэг. Юу ч байсан үүгээрээ зураарай гээд. Тэгэхээр танай хар хүн чинь иймэрхүү холих магадлалтай бол 1 хэн гайгүй картаа өгчихсөн нь өлзийтэй тусч магад. Мөн дээр дурдсан картнууд зөвхөн манай хэрэглээгд нийцдэг юм. жишээ нь манайх амазоноос жижиг сажиг юм их захиалж авдаг тул энэ карттай. Цуглууосан оноо маань заримдаа авах зүйлийн маань үнийг төлчихнө нь бий. Мөн дээрхээс гадна бараг хэрэглэдэггүй Best Buy, target, Macy’s, jcpenny, Kohl’s картуудтай, мэдээж дэлгүүрээр нь үйлчлүүлбэл хэрэглэнэ дээ.
Тэгэхээр өөр карт танай гэр бүлийн санхүүд тохирч болно.
За тэгээд Happy shopping!
REFERYOURCHASECARD.COM
Earn 2X points on travel and dining at restaurants- from airfare and hotels to fine dining and cafés.*

5/5/19 niksen

niksen.
никсэндээд никсэндээд явчихъя. Хэ хэ. Кампин дээр л яг сайхан никсэндэж байгаа юм даа. Утас барихгүй бол бүр ч сайн.
NYTIMES.COM
Stop being so busy, and just do nothing. Trust us.

6/13/19 Мужуудын бензинд ноогдох татварын хэмжээ

Мужуудын бензинд ноогдох татварын хэмжээ.
Тэгээд л бензиний үнэ эрс тэрс ялгаатай байдаг.

6/24/19 Хүүхдийн зуслан

Өнгөрсөн 7 хоногт Бэй Ариагийн хүүхдүүдэд зориулсан Grit Math төвийн маань тооны зуслан маань 2 дахь жилээ явагдлаа. Энэ удаад хүүхдүүдээ Lake Tahoe дахь амралтын байранд байрлуулсан нь тэдэнд олон цагийн хичээлийн хажуугаар дэлгэцнээс хол байгалийн сайханд амарч тоглох боломж өгсөн тул их таалагдсан билээ. Бяцхануудын маань зарим нь анх удаагаа аав ээжээ хол байсан гэхэд биеэ маш сайн дааж, бусадтай харьцаж, эмх цэгцтэй сайн байсныг магтмаар байлаа. Дэлгэцнээс холдоод ирэхээр хүүхдүүдийн толгой өдрөөс өдөрт улам сэргэг, түргэн, улам ухаалаг сайн ажиллаж байгаа нь надад илт ажиглагдав. Олон цагийн тоо биш харин олон цагийн электрон хэрэглээ чинь хүүхдийн тархинд тунгаан бодох (critical thinking), задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх боломж олгохгүй эрээн мариан өнгө дүрс, тасралтгүй хөдөлгөөнөөр "мангартуулж" орхидог гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Дээр нь тархины шагналын системийг байнга өдөөхөөр хийгддэгээс хүүхэд улам татагдаж, дахин дахин тоглохыг хүсдэг (тоглоомыг бүтээхэд оролцдог сэтгэл судлаачид, маркетингийн мэргэжилтнүүдийн гол зорилго) бөлгөө. Эцэг эхчүүд минь зун хүүхдүүдээ амрааж байна гэж компьютер өдөр шөнөгүй тоглуулах биш, өдөрт тоо бодуулдаггүй юмаа гэхэд ядаж заавал ном унших, агаар салхинд байлгах цаг гаргаж толгойг нь сэргээж байгаарай. Намар сургуульд ороход ялгаа нь маш их ажиглагддаг юм шүү.

6/27/19 Lake Tahoe-г Хөвсгөл, Байгаль нуур

Сая зуслан дээр 3 том цэнгэг устай нуур болох Lake Tahoe-г Хөвсгөл, Байгаль нуураас аль зэрэг том жижиг вэ гэсэн хүүхдүүдийн асуултанд нарийн хариулт өгч чадаагүй юм. Харин аятайхан хүснэгт гараад ирлээ. Хөвсгөл маань гүнзгий биш ч өргөнөөрөө бараг 2 дахин, уртаараа бараг 4 дахин том, эргийн тойргийн урт 3 дахин, гадаргуун талбайн хэмжээ нь 5 дахин том юм байна. Харин бараг ойролцоо (2 сая) настай юм байна. Дараа нь бол харьцуулаад бодлого бодуулчхад зүгээр юм байна.

9/25/19 CAR conference

Толгойгоо цэнэглэж, харилцаа холбоогоо нэмж явна. Мужийн үл хөдлөх хөрөнгийн ажилтнуудын конференс дээр.
Business that improves life.
Америкт зарсан гутлын ашигнаасаа ядуу орны хүүхдүүдэд гутал авч өгдгөөс гадна ам рик дахь тулгарч буй асуудлууд болох орон гэргүй хүмүүс, усны нөөц, бууны аюул, тэгш эрхийн тал дээр төслүүд хэрэгжүүлдэг TOMS компанийн Director of Customer experience, Stacy лекцэнд суув. Түүний өгүүлж байгаагаар худалдан авагчдын (18-36 насныхнаас авсан судалгаа) 73% нь өмнөх жилийг бодвол компанийн ёс зүй чухал, 80% компани, брэндүүд нийгмийн тусын тулд ямар нэгэн зүйл хийдэг байх ёстой, 76% брэндүүд нийгмийн чухал үйлсд хувь нэмэр оруулах ёстой, 81% нь өөрсдийн зөв гэж үзэж, дэмждэг үйлсд хувь нэмэр болж байгаа компаниудын бүтээдэхүүн, үйлчлгээг худалдан авдаг гэжээ. Шинэ үе мундаг, нийгмийн хувьд сэрсэн үеийнхэн гарч ирэхнээ.

11/3/19 Wall Street Journal дээр Монгол

Wall Street Journal аяллын хэсэг дээр монголд аялласан тухай гарчээ. Хөөрхий жаахан ядарчээ дээ.
It had been a bizarre few days. After endless miles, the trunk nosed ungulates, the semi naked politician, and ceaseless aridity...
Эцэс төгсгөлгүй зам, урт хамарт туурайтнууд, цээж нүцгэн улс төрч, байнгын хуурай байдал... энэ хэд хоног сонин өдрүүд байлаа...

Ширэг ширэг дууны үг

Ширэг Ширэг
Алаг дэлтэй унаган зээрдийнхээ
Амгай юуг нь авч л услаарай
Азай буурал өвгөн аавынхаа
Ачлал буяныг нь санаж л яваарай
Эвхээ хүрэн хөхөлбөр уулсынхаа
Энгэр бэлийг нь дагаж л яваарай
Эвий хөөрхий настай ээжийнхээ
Элбэрэл ачийг нь санаж л яваарай
Ширэг Ширэг
Ширэг Ширэг
Харийн нутгийн гүнийг туулахдаа
Хүлэг морио гамнаж яваарай
Хүмүүн олны дунд нь явахдаа
Хүний сайнтай нөхөрлөж яваарай
Саадаг нумаа салхиар ундлаарай
Саран илдээ сахиж унтаарай
Саарыг таних совинтой яваарай
Саадыг давах хүчтэй яваарай
Баруун хацрыг нь үнсээд үдье дээ
Буцаад ирэхэд нь зүүний нь үнэрлэе дээ
Буурай аав л ижий хоёр нь ээ
Буурин дээрээ хүлээж үлдье дээ
Ширэг Ширэг
Ширэг Ширэг
Song of Women (Бүсгүйн дуун)
Наргилхан модонд нь цэцэгхэн ургана хэмээнэ
Намуухан дуулахад нь сэтгэл минь хорогд гэмээр
Эхнэр бүсгүй
Энэрэн уяраана
Аргальхан ууланд нь цоолинхон дүүлнэ хэмээнэ
Аашинд нь ойрмогхон саатанхан уярана гэмээр
Эхнэр бүсгүй
Энэрэн хайлна
Мөнх хөх тэнгэрт нь дууланхан шувууд жиргээд
Хөгжилдөн хөөцөлдөн сэтгэлдээ баясана хэмээнэ
Эхнэр бүсгүй
Энэрэн толидоно
Наргилхан модонд нь цэцэгхэн ургана хэмээнэ
Намуухан дуулахад нь сэтгэл минь хорогд гэмээр
Аргальхан ууланд нь цоолинхон дүүлнэ хэмээнэ
Аашинд нь ойрмогхон саатанхан уярана гэмээр
Мөнх хөх тэнгэрт нь дууланхан шувууд жиргээд
Хөгжилдөн хөөцөлдөн сэтгэлдээ баясана хэмээнэ
Эцэг өвгөдийн захисан үгтэй
Энэрэлт ээжийн өргөсөн сүүтэй зам, зүйтэй мөр
Эх л нутгаа хайрлах хүчтэй
Энэ л биедээ дайтах зүрхтэй яв, эвтэй яв
Ир нь ханасан илд шиг хурц,
Нуманд сойсон зэв шиг дүүлэн нис, хуйлран давхи



12/22/2019 Shen Yun сэтгэгдэл

12, 1 сард Америкийн баруун эргийг рекламаар бөмбөгддөг, хүн бүрийн толгойд үзэхгүй л бол болохгүй гэсэн хүслийг төрүүлдэг Шэн Юун shen yun хятад уран бүтээлчдийн тоглолтыг хэдэн жил үзэх хүсэлтэй яваад байснаа биелүүлж хамгийн урд суудлаас үзвээ. Цаашид үзэх бодолтой хүмүүст зориулж бичиж байна. Ерөнхийдөө балет тал уруугаа гэсэн ойлголттой орсон нь ч хятадын үндэсний бүжиг юм байна. Дээр нь муухан дуулдаг дуурийн дуучин шашины 2 дуу, 1 хөгжмийн гоцлолтой, үзүүлбэр бүрийн өмнө 2 тайлбарлагч гарч ирж хятад, англиар тайлбарлах юм. Акробат, зодооны урлагын элемент агуулсан хятадын бүжгийн онцлог агуулсан нь ч дээр өөрийн этник группын бүжгээс оруулсан гэснээс хөдөө тал, мал, гэр бүхий фоны өмнө монгол ардын бүжиг “бүжиж” бид 3 халаглахад хүрэв. Өнгө будаг, interactive фонтой (арын фон дээр нисж байсан хүн тайзан дээр гарах хэмжээний), жирийн нь л нэг ардын бүжгийн хамтлагийн хэмжээний тоглолт байлаа. Дээр нь ядаж байхад улс төр (хятадын ЗГ эсрэг үзэл), Falun Dafa гэсэн нэгэн cult шашины урсгалыг “гайхамшигтай, ид шидтэй” гэж сурталчлах юм. Өнөөдөр энэ тэр талаар гүүглэдэж харвал эндхийн сэтгүүлчийн бичсэнээр энэхүү групп нь хятадаас зугтаж гарсан дээрх урсгалыг үндэслэгчийн New York дахь холбооноос санхүүжигддэг, дэлхийд нийтдээ 7 ийм хамтлаг байгуулан, тоглолт хийдэг юм байна. Дээр нь хятадын бүжгийн мэргэжлийн судлаачийн хэлснээр тайлбарлагчийн хэлээд байсан шиг хятадын бүжиг 5000 гаруй жилийн настай, гимнастик акробатын элементүүд эдний бүжгээс гаралтай, хятадад эдгээр бүжгийг бүжиглэдэг групп байхгүй гэх зэрэг нь худлаа болох, сонгодог хятад бүжиг нь хятадад нэлээд түгээмэл орчин үеийн бүжгийн урсгал болох, 1990-аад оноос түлхүү хөгжсөн болж таарлаа.
Гэхдээ сонирхол нэгтэй найзуудтайгаа before party хийж цагийг сайхан өнгөрөөлөө. Цаашид үзэх тоглолтуудын төлөвлөгөөгөө гаргасан “чухал” өдөр байлаа бидний хувьд.

Wednesday, July 10, 2013

Аялал: Redding, Shasta, Lassen NP, Burney fall, Crater lake NP

7-р сары эхэээр найк нөхөд, гэр бүлийн хамтаар 4 хоногийн хугцаацаатай дээрх газруудаар аяллаад, амраад ирлээ. Зургуудаасаа оруулж байна.